Нийгэм

March, 2020

  • 10 March

    Хүний эрхийн Үндэсний комиссоос уриалга гаргалаа

    Шинэ төрлийн коронавирус “Covid-19”-ээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байж болох бүхий л арга хэмжээг түргэн шуурхай авч, иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрх, эрх чөлөөг хангаж ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын бие бүрэлдэхүүнд гүн талархал илэрхийлье. Хүн бүр амьд явах эрхтэй. Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртэх эрхтэйн нэгэн адил эрүүл …

  • 10 March

    П.Цагаанхүү:Халдвар авсан иргэн Ариг, Веранда ресторанаар үйлчлүүлсэн байна

    Монгол Улсад коронавирусний анхны халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга П.Цагаанхүү нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. МХЕГ-ын дарга П.Цагаанхүү “Өглөөний 04:00 цагаас эхлээд тухайн хүний явсан газрыг тодорхойлох ажил хийгдэж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага, ЭМЯ, ХӨСҮТ-ээс тодорхой ажлууд үргэлжилж байна. Халдвар авсан тухайн иргэн нь энэ сарын 2-нд ирээд Баянгол зочид буудалд байрласан. Мөн ойролцоо байрлах Ариг, Веранда гэх …

  • 10 March

    Филипп Мэрлин:Монголд тусгаарлагдсан халдвартай иргэний аюулгүй байдалд санаа зовж байна

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсад хөдөлмөр эрхлэгч Франц Улсын иргэнээс COVID-19 шинэ коронавирусийн халдварын сэжигтэй шинж тэмдгүүд илэрч, шинжилгээний хариу эерэг гарсныг мэдээлж, санал солилцов. Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Улсын онцгой комиссын гишүүний хувьд УОК-оос авч хэрэгжүүлж буй арга …

  • 10 March

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2020 оны 03 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан …

  • 9 March

    “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу нийслэлд эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийж байна

    Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу шинэ коронавируст (COVID-19) халдвар нийслэлийн хэмжээнд тархах эрсдэлийн үнэлгээг хийж байна.   Үнэлгээний ажлын хэсэгт ОБЕГ, НОБГ, НЗДТГ, НМХГ, НЭМГ, НМЭГ, НХХААГ, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн статистикийн газар, боловсролын газар, нийтийн тээврийн үйлчилгээний газар, мэдээлэл технологийн газар, Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төв,  Мэдээлэл шуурхай удирдлагын төв, ХӨСҮТ, ЗӨСҮТ, …

  • 9 March

    “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ-ын гишүүд 2 сая төгрөгийн мөнгөн хандивыг УОК-т гардуулан өглөө

    “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ болон Ирланд улсад ажиллаж амьдарч байгаа иргэн А.Бор, А.Гантулга нар хандивын аянд нэгдлээ. “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ нь 21 аймагт салбартай бөгөөд салбарын гишүүдийн хүрээнд “Сэтгэлийн хандив” аяныг өрнүүлсэн байна. Тус аянд нэгдсэн Хөвсгөл, Булган, Дорнод, Баянхонгор, Сэлэнгэ, Орхон, Баян-Өлгий, Говьсүмбэр, Архангай, Багануур, Дархан, Замын-Үүд, Улаанбаатар салбарын гишүүдээс цугларсан 2 сая төгрөгийн мөнгөн хандивыг …

  • 9 March

    ТАНИЛЦ: Энэ долоо хоногийн теле хичээлийн цагийн хуваарь

    ЕБС-ийн болон цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хүргэх цахим болон теле хичээлийг Монголын телевизүүдийн холбоо БСШУСЯ-тай хамтран бэлтгэж, орон даяар хүргэж байгаа билээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон сургуулийн өмнөх боловсролын /цэцэрлэгийн/ хүүхдүүдэд зориулсан теле хичээлийн энэ долоо хоногийн /2020.03.09-13/ хуваарийг хүргэж байна. Энэ долоо хоногт агуулга нөхөх шинэ хичээл цацагдах тул теле хичээлдээ идэвхтэй хамрагдахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас …

  • 9 March

    Хотын дарга үйлчилгээний ажилтан эмэгтэйчүүдэд цэцэг бэлэглэлээ

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өчигдөр /2020.03.08 / нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэл хотоо цэвэр цэмцгэр байлгахын төлөө цаг нарыг үл хайрхан ажилладаг үйлчилгээний ажилтан эмэгтэйчүүдийн төлөөлөлд Хотын даргын хувиар  мэндчилгээ дэвшүүлж, сарнай цэцэг бэлэглэжээ. Тэрбээр “Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Та бид бага наснаасаа эхлэн энэ л өдрийг эмэгтэйчүүдээ, ээжийгээ, эгч, …

  • 9 March

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. 2020 оны 03 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, …

  • 7 March

    “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аян үргэлжилж байна

    Шинэ коронавирус БНХАУ-д дэгдсэнтэй холбогдуулан тус улсад туслах Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарч “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аяныг эхлүүлсэн. Аяны хүрээнд БОАЖЯ, ГХЯ, СЯ-наас хамтран хандивын данс нээн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдээс хандив өргөж эхэлсэн. Энэхүү дансанд цугларсан хандивыг 7 хоног бүр нэгтгэн, дэлгэрэнгүй мэдээллийн хамт БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүлээлгэн өгч байна. Улс төрийн намууд, төрийн …

  • 7 March

    Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын удирдлагад хариуцлага тооцлоо

    Энэ оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч “Б” нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Дээрх асуудалд Цагдаагийн ерөнхий газраас ажлын хэсэг томилогдон  албаны шалгалт явуулж, дүнг  2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр даргын зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцлээ. Тус хуралдаанаар  Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд …

  • 7 March

    “Ди Би Эм Лизинг” ХХК-ийн хамт олон нэг өдрийн цалингаа хандивлалаа

    Шинэ коронавирус буюу COVID-19 вирусийн халдвар дэгдэж, дэлхий нийтэд аюул учруулж байгаатай холбогдуулан Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм Лизинг” ХХК-ийн нийт хамт олон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ард түмэнд нэг өдрийн цалингаа хандивлаж дэмжлэг үзүүллээ. Уулзалтын үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны худалдаа, эдийн засгийн газрын зөвлөх ноён Сун Шүэ Жүнь “Ди …

  • 7 March

    СТАТИСТИК: Монголын ААН-үүдийн 36.7 хувь нь эмэгтэй захиралтай

    Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Та бүхэнд Үндэсний статистикийн хорооноос гаргасан эмэгтэйчүүдтэй холбоотой сонирхолтой статистик мэдээлэл хүргэе. – 2019 оны байдлаар Монгол Улсад оршин суугаа хүн амын 1,618.2 мянга нь эмэгтэйчүүд байна. – 1.6 сая эмэгтэйн 4.3 хувь нь өрх толгойлсон бөгөөд 54 хувь нь сонгуульдаа идэвхтэй оролцдог. -Монгол эмэгтэй хүн дунджаар 26 насандаа гэрлэдэг бол таван …

  • 6 March

    УОК-ын уриалгыг дэмжин аж, ахуйн нэгж, байгууллагууд хандивын аянд нэгдсээр байна

    Улсын онцгой комиссын 06 дугаар хуралдаанаас спирт, архины үйлдвэрүүдийг түүхий эдээ архи биш ариутгалын бодис хийхэд шилжүүлэн ашиглах уриалгыг гаргасан. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үед ариутгалын бодисуудын хүрэлцээ хангамж урт хугацаанд хомсдохоос сэргийлэн гаргасан энэхүү уриалгыг дэмжин, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Жем Интернэшнл” ХХК-ийн хамт олон хүнсний болон ариутгал цэвэрлэгээний зориулалтын спирт, ажилчдынхаа нэг өдрийн цалингаа хандивласныг Монгол …

  • 6 March

    У.Хүрэлсүх: Сонгуулийг зардал багатай, хуулийн дагуу цуглуулсан хандиваараа хийх хэрэгтэй

    Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх сонгуулийн хандивын талаар мэдээлэл хийж, үүрэг даалгавар өгчээ. Тэрбээр “Мөнгөөр сонгууль хийдэг цаг өнгөрсөн. Монголын ард түмэн ухаантай. Сонгуулийг зардал багатай, хуулийн дагуу цуглуулсан хандиваараа хийх хэрэгтэй.Улс орон даяар онцгой нөхцөл байдалд байна. Тиймээс бид сонгуулийг аль болох төсөв зардал багатай хийх хэрэгтэй. Намын санхүүжилт хүнд байгаа ч бид нэр дэвшигчдээсээ …