Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхий даяар эрчимтэй тархаж буй “COVID-19” халдварын нөхцөл байдлын улмаас 17 дугаар жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарлиг гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас дэлхий дахинаа цар тахал болоод буй “COVID-19” халдвараас нийт ард иргэдийг урьдчилан сэргийлэх санаачилгыг гаргажээ. Монголын Бурхан …
Нийгэм
February, 2020
-
19 February
Цагаан сарын баяртай холбогдолтой сурталчилгааны зурагт самбаруудыг буулгаагүй ААНБ-д холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч байна
Шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан “Цагаан сарын баяр”-ыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх тухай Mонгол улсын Eрөнхийлөгчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дугаар-10 гаргасан зарлигийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг нийслэлийн 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүд, супермаркетууд, олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа явуулж буй аж ахуйн нэгж иргэний …
-
19 February
Д.Тэмүүжин: Эмийн эмчилгээнээс илүү зөв хооллолт, амралт, спорт дархлааг сэргээдэг
Шинэ төрлийн коронавирус дэлхий нийтийг цочроож байна. Түүний дэгдэлт хүний дархлаа хамгийн их сулардаг хаврын улиралд таарлаа. Биеийн дархлаагаа хэрхэн дэмжих талаар Дорно дахины анагаах ухааны “Тиффани мед” эмнэлгийн эмчлэгч эмч Д.Тэмүүжин ярилцлаа. -Сүүлийн үед хүмүүс, бүр залуус хүртэл “Бие өвдлөө, дархлаа суларлаа” гэж ярих болж. Хүмүүс биеийн дархлаагаа хэрхэн дэмжих хэрэгтэй вэ? -Хүний бие нь өөрийн хүрээлэн буй орчноосоо …
-
19 February
Сургууль, цэцэрлэгийн хөл хориог гуравдугаар сарын 30 хүртэл сунгалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар тодорхой 12 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд буй бөгөөд тэдгээрийн эхний шийдвэр гарч эхэлжээ. Тухайлбал, сургууль, цэцэрлэгүүдэд тогтоогоод буй хөл хорионы хугацааг 28 хоногоор буюу гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгасан байна. http://credit-n.ru/offers-zaim/denga-zaimy-nalichnimi.html
-
19 February
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ. 2020 оны 02 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн …
-
18 February
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн хяналт хийгдэж байна
Нийслэлийн Засаг даргын “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний тухай” А/166 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт коронавируст “Ковид-19” халдвараас сэргийлэх, илрүүлэх, хяналт, тандалт зохион байгуулах үүрэг бүхий эрүүл мэндийн хяналтыг авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоодод ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны “Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг …
-
18 February
Хотын Захирагч С.Амарсайхан туульч А.Балдандоржийг хүлээн авч уулзан баяр хүргэлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдаас “2019 оны шилдэг өвлөн уламжлагч” шагналыг гардан авсан туульч А.Балдандоржийг хүлээн авч уулзлаа. Хотын Захирагч С.Амарсайхан соёлын биет бус өвийн “2019 оны шилдэг өвлөн уламжлагч”-аар шалгарсанд баяр хүргээд, Монгол хүний үнэлэмж, өвлөн уламжлагчийн үнэ цэнийг нэмэгдүүлж, өнө эртнээс өвлөн уламжилж ирсэн өв соёл, монгол …
-
18 February
Эрдэс баялгийн салбарынхан “covid 19” вирусээс сэргийлэхэд хандив өргөлөө
Эрдэс баялгийн салбарынхан Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тэргүүлэх байр суурь эзэлдгийн хувьд дэлхийн олон оронд тархаад буй “COVID-19” вирусийн эсрэг сайн үйлсийн хандивын аяныг эхлүүлжээ. Салбарын сайд Д.Сумъяабазар дэмжиж нэг өдрийн цалинг хандивлан хандивын аян эхлүүлсэн байна. БНХАУ-д хандив өргөх уриалгыг “Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци” ТББ, “Монголын геологийн холбоо” ТББ, “Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо” ГҮТББ, “Монголын Үндэсний …
-
18 February
“Бүтээлч Үйлс” ХК-иас 5000 ширхэг амны хаалт үйлдвэрлэн Налайх дүүрэгт хүлээлгэж өглөө
БНХАУ-д бүртгэгдсэн “Ковид-19” шинэ коронавирусын халдварын улмаас нийслэл, дүүргийн хэмжээнд амны хаалтны хүрэлцээ, хангамж дутагдалтай байна.Тиймээс Налайх дүүргийн Онцгой комиссоос Налайх дүүрэгт оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Бүтээлч үйлс” ХК-д амны хаалт үйлдвэрлэх чиглэлээр хүсэлт гаргасан. Тус хүсэлтийг дэмжин, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, “Бүтээлч үйлс” ХК-аас цэвэр хөвөн даавуун амны хаалтыг 5000 ширхэгийг үйлдвэрлэн Налайх дүүрэгт албан ёсоор хүлээлгэн өглөө. Эдгээр амны …
-
18 February
Т.Номин-Эрдэнэ: Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан газруудыг шүүх дахин сэргээдгээс болж богдхон ууланд газрын маргаан тасрахгүй байгаа
БОАЖЯ-ны Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Номин-Эрдэнэтэй тусгай хамгаалалттай газрыг тойрсон асуудлын талаар ярилцлаа. -Богдхан уул орчимд хууль дүрэм зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан тухай мэдээллийг салбар яамнаас тухайн үед нь өгч байсан ч одоогоор гарсан үр дүн гэх юм алга гэдэг шүүмжлэлийг иргэд хэлж байна. Та энэ талаар тодруулна уу? -Усны …
-
18 February
Үндэсний сүлжээ дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний үнээ нэмэхгүйгээ мэдэгдлээ
Үндэсний сүлжээ “Оргил”, “Номин”, “Сансар”, “Миний” дэлгүүрүүд хамтран албан ёсоор мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “Монгол Улсын худалдааны салбарт өнөөдрийн байдлаар бараа бүтээгдэхүүний ямар нэгэн хомсдол үүсээгүй бөгөөд Сүлжээ дэлгүүрүүдийн барааны эргэлт хэвийн, нөөц хангалттай байгаа ба Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйл ажиллагааг далимдуулан бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмэх асуудал үүсэхгүй гэдгийг ард иргэддээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ. http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html
-
18 February
Монгол иргэдийг татан авах үеэр халдварын сэжиг бүхий нэг иргэнийг илрүүлэн тусгаарлав
Гадаад харилцааны яамны хүсэлтийн дагуу Улсын Онцгой комиссын шийдвэрээр Монгол Улсын иргэдийг БНХАУ-ын Эрээн хотоос Дорноговь аймгийн Замын-Үүдийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 15-ны өдөр гурван автобусаар татан авч, 104 зорчигч, 3 жолооч хилээр нэвтрүүлэв. Энэ үеэр Мэргэжлийн хяналтын байгууллага чиг үүргийн дагуу хяналт тавин зорчигчдын биеийн дулааныг хэмжин асуумж тандалт хийж, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд ариутгал халдваргүйтгэл хийлээ. …
-
18 February
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх боловч, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд ихэнх нутгаар, 21, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 2020 оны 02 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын …
-
17 February
Г.Занданшатар: Цахимаар золголт хийж, золголтын мөнгөө мобайлаар шилжүүлэх байдлаар зохицуулах нь зөв
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.02.17) нийслэлийн зарим эм ханган нийлүүлэх төв болон эмийн сангууд, “Бөмбөгөр” худалдааны төвөөр орж, амны хаалт, ариутгагч бодисын хүрэлцээ хангамж, махны үнэ ханшийн байдалтай танилцлаа. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй дөрвөн эмийн сангаар ороход хоёр эмийн санд нь нэг удаагийн амны хаалт, гар ариутгагчийн нөөц байхгүй, дууссан байлаа. Шүүлтүүртэй даавуун амны …
-
17 February
У.Хүрэлсүх: Цагаан сараар бид хариуцлагатай улс гэдгээ харуулах ёстой
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт тус тус ажиллаж, болзошгүй эрсдлийн үед ажиллах бэлэн байдлыг шалгав. Шинэ коронавирусын дэгдэлтийн эрсдлээс урьдчилан сэргийлж, эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна. БНХАУ-д гарсан шинэ коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор ДЭМБ-аас манай улсад 2020 оны нэгдүгээр сарын 21,25, хоёрдугаар сарын 11-нд гурван удаагийн эрсдлийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл