Нийгэм

February, 2020

  • 20 February

    Хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын хэсэг байгуулагджээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнгөрсөн оны 12 дугаар сард ОХУ-д хийсэн айлчлалын мөрөөр Монгол Улсын нутаг дэвсгэрээр хийн хоолой барих төслийн асуудлаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин нар 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер-тэй уулзав.  Уулзалтын үеэр “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер …

  • 20 February

    “Шөнийн зах” түрээслэгчдэдээ 30 хувийн хөнгөлөлт үзүүлжээ

    Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, онцгой дэглэм тогтоон олныг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон билээ. Энэ хүрээнд худалдааны байгууллагууд үнийн хөөргөдөл болон бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй гэдгээ мэдэгдээд байна. Тэгвэл зарим компаниуд түрээслэгчдэдээ хөнгөлөлт үзүүлж эхэлжээ. Тухайлбал, “Шөнийн зах” худалдааны төв нийгмийн хариуцлагынхаа хүрээнд талбайн түрээсийнхээ төлбөрийг 30 хувь хөнгөлөхөөр болжээ. Энэхүү …

  • 20 February

    Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн Дэлхийн шилдэг 101 манлайлагчдын нэгээр шалгарлаа

    World Health & Welness холбооноос зохион байгуулдаг 11 салбарын 101 манлайлагчыг шалгаруулах номинацад 136 орны шилдгүүдээс эрүүл мэндийн салбарын манлайлагчаар УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч Оргойн СЭРГЭЛЭН шалгарсан байна. Энэ үйл явдлыг УНТЭ-ийн хамт олон удирдлагууд баяртайгаар хүлээн авч О.Сэргэлэн эмчид талархал илэрхийлэн хүндэтгэл үзүүллээ. УНТЭ Мэс заслын зөвлөх эмч, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, АШУ-ны доктор, профессор, Монгол Улсын Хүний Гавьяат эмч О.Сэргэлэн нь: 2007 онд элэг шилжүүлэн суулгах …

  • 20 February

    Иргэд өөрсдөө амны хаалт оёж хэрэглэх боломжтой

    Улс орон даяар онцгой дэглэм тогтоож коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд урьдчилан сэргийлэх ажил, хяналт шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж эхэллээ. Тэгвэл  өчигдөр Хотын Захирагч Нийслэлийн Налайх дүүрэгт ажиллалаа. Хотын захирагч С.Амарсайхан Баянзүрх-Налайхын шинэ замд баригдаж эхлэх явган болон дугуйн замын ажлын бэлтгэл …

  • 20 February

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний цас, 21-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 02 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас …

  • 19 February

    Нийслэлийн шуурхай штабын удирдлагууд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод ажиллалаа

    Нийслэлийн Шуурхай штабын дарга, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Шуурхай штабын орлогч дарга, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай Өлзийт, Эмээлт, Баруун туруун, Морингийн даваа зэрэг товчоонд хяналт хийж, коронавирусын халдвараас сэргийлэх, илрүүлэх хяналт тандалтыг хийж буй ажил байдалтай өнөөдөр газар дээр нь очиж танилцлаа. Энэ хүрээнд …

  • 19 February

    Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10.000 маск оёж, үнэ төлбөргүй тараана

    Өмнөд хөршид дэгдсэн шинэ коронавирус дэлхий нийтэд тахлын хэмжээнд хүрэх аюул тулгараад байгаа юм. Монгол Улсад одоогоор бүртгэгдээгүй ч халдвар тархах өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж буй.  Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоо эхний ээлжинд 10.000 маск оёж, юм бүхний түрүүнд явдаг эмч, эмнэлгийн ажилчид, цагдаа, онцгой байдлын алба, асрамжийн газар, сэтгүүлчдэд үнэ төлбөргүй тараахаар ажиллаж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд, хайртай …

  • 19 February

    Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас ЦАХИМААР ЗОЛГОХ уриалга гаргалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхий даяар эрчимтэй тархаж буй “COVID-19” халдварын нөхцөл байдлын улмаас 17 дугаар жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарлиг гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас дэлхий дахинаа цар тахал болоод буй “COVID-19” халдвараас нийт ард иргэдийг урьдчилан сэргийлэх санаачилгыг гаргажээ. Монголын Бурхан …

  • 19 February

    Цагаан сарын баяртай холбогдолтой сурталчилгааны зурагт самбаруудыг буулгаагүй ААНБ-д холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч байна

    Шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан “Цагаан сарын баяр”-ыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх тухай Mонгол улсын Eрөнхийлөгчийн  2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дугаар-10 гаргасан зарлигийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг нийслэлийн 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүд, супермаркетууд, олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа явуулж буй аж ахуйн нэгж иргэний …

  • 19 February

    Д.Тэмүүжин: Эмийн эмчилгээнээс илүү зөв хооллолт, амралт, спорт дархлааг сэргээдэг

    Шинэ төрлийн коронавирус дэлхий нийтийг цочроож байна. Түүний дэгдэлт хүний дархлаа хамгийн их сулардаг хаврын улиралд таарлаа. Биеийн дархлаагаа хэрхэн дэмжих талаар Дорно дахины анагаах ухааны “Тиффани мед” эмнэлгийн эмчлэгч эмч Д.Тэмүүжин ярилцлаа.  -Сүүлийн үед хүмүүс, бүр залуус хүртэл “Бие өвдлөө, дархлаа суларлаа” гэж ярих болж. Хүмүүс биеийн дархлаагаа хэрхэн дэмжих хэрэгтэй вэ? -Хүний бие нь өөрийн хүрээлэн буй орчноосоо …

  • 19 February

    Сургууль, цэцэрлэгийн хөл хориог гуравдугаар сарын 30 хүртэл сунгалаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар тодорхой 12 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд буй бөгөөд тэдгээрийн эхний шийдвэр гарч эхэлжээ. Тухайлбал, сургууль, цэцэрлэгүүдэд тогтоогоод буй хөл хорионы хугацааг 28 хоногоор буюу гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгасан байна. http://credit-n.ru/offers-zaim/denga-zaimy-nalichnimi.html

  • 19 February

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ. 2020 оны 02 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн …

  • 18 February

    Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн хяналт хийгдэж байна

    Нийслэлийн Засаг даргын “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний тухай” А/166 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт коронавируст “Ковид-19” халдвараас сэргийлэх, илрүүлэх, хяналт, тандалт зохион байгуулах үүрэг бүхий эрүүл мэндийн хяналтыг авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоодод ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны “Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг …

  • 18 February

    Хотын Захирагч С.Амарсайхан туульч А.Балдандоржийг хүлээн авч уулзан баяр хүргэлээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдаас “2019 оны шилдэг өвлөн уламжлагч” шагналыг гардан авсан туульч А.Балдандоржийг хүлээн авч уулзлаа. Хотын Захирагч С.Амарсайхан соёлын биет бус өвийн “2019 оны шилдэг өвлөн уламжлагч”-аар шалгарсанд баяр хүргээд, Монгол хүний үнэлэмж, өвлөн уламжлагчийн үнэ цэнийг нэмэгдүүлж, өнө эртнээс өвлөн уламжилж ирсэн өв соёл, монгол …

  • 18 February

    Эрдэс баялгийн салбарынхан “covid 19” вирусээс сэргийлэхэд хандив өргөлөө

    Эрдэс баялгийн салбарынхан Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тэргүүлэх байр суурь эзэлдгийн хувьд дэлхийн олон оронд тархаад буй “COVID-19” вирусийн эсрэг сайн үйлсийн хандивын аяныг эхлүүлжээ. Салбарын сайд Д.Сумъяабазар дэмжиж нэг өдрийн цалинг хандивлан хандивын аян эхлүүлсэн байна.  БНХАУ-д хандив өргөх уриалгыг “Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци” ТББ, “Монголын геологийн холбоо” ТББ, “Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо” ГҮТББ, “Монголын Үндэсний …