Нийгэм

January, 2020

  • 27 January

    “Иргэн төвтэй гамшгаас урьдчилан сэргийлэх ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг болно

    ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс МУИС, Нагоя их сургуулийн “Резилиенс” хамтарсан судалгааны төв, Японы Хоосоо их сургуультай хамтран “Иргэн төвтэй гамшгаас урьдчилан сэргийлэх ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулах гэж байна.   Жайка олон улсын байгууллагын “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд Ховд аймагт “дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй томоохон хэмжээний байгалийн гаралтай гамшгийн талаар мэдлэг, ойлголтыг сайжруулах” төслийг Японы Нагоя их сургууль …

  • 26 January

    С.Амарсайхан: Томоохон захуудыг шаардлагатай тохиолдолд түр хаана

    Амралтын өдөр хуралдсан Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Коронавирусаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, оношлуур, ариутгал, халдваргүйжүүлэлтийн  бодис, хэрэгсэл худалдан авах, илүү цагаар ажиллаж байгаа эмч, салбарын ажилтнуудын цалин хөлс, унаа машинд холбогдох зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах шийдвэрийг гаргалаа. Мөн Коронавирус тархсан газар нутаг …

  • 25 January

    Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

    Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвараар олон хүн өвдөж байгаатай холбогдуулан иргэд та бүхэнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн онцгой комиссоос хүргэж байна. Одоогийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй боловч Эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа юм. ✅ Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;✅ Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;✅ Мах, өндөгийг гүйцэд болгож …

  • 25 January

    “Шинэ коронавирүсээс урьдчилан сэргийлэх” сургалтыг эмч, ажилтнуудад зохион байгууллаа

    Монгол улсын Шадар сайдын 2017 оны 08 тоот албан даалгавар, ЭМСС-ын 2015 оны 242 тоот тушаал, ЭМС-ын 2020 оны 1дүгээр сарын 22-ны өдрийн 19 тоот албан даалгавар, тушаалыг хэрэгжүүлэн бэлэн байдлыг хангах, шинэ кронавирүсийн өвчлөлийн талаарх дэлхийн мэдээ, болзошгүй эрдслээс сэргийлж бэлэн байдлыг хангах, шинэ коронавирүсээс урьдчилан сэргийлэх халдвар хамгаалал, эмнэлгийн тусламжийн бэлэн байдал, сорьц авах, тээвэрлэлт, халдвар хамгааллын хувцсыг …

  • 25 January

    Монгол, Хятадын хилийн боомтуудыг хаалаа

    Монгол Улс, БНХАУ-ын хилийн авто замын боомтуудыг өнөөдөр /2020.01.25/-өөс хаалаа. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн энэ сарын 27-ны өдөр хүртэл гурав хоног амарна. Энэ өдрүүдэд БНХАУ-ын сар шинийн баяр тохиож байгаа тул Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амрах юм.  Түүнчлэн БНХАУ-д коронавирусийн халдвар хурдацтай тархаж буйтай холбоотойгоор Монголын талаас хилийн боомтуудаа урт хугацаагаар хаах санал гаргасан байна. Хилийн боомтуудаа хаах асуудал хэлэлцэгдсэн тохиолдолд …

  • 25 January

    Сургууль, цэцэрлэг хаагдах хугацаанд багш нарын цалинг хэвийн олгоно

    Улсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл хаах шийдвэрийг гаргасан билээ. Шийдвэрийг ирэх долоо хоногийн даваа гариг буюу 2020.01:27-ноос эхэлж хэрэгжүүлэх бөгөөд нийслэл болон орон нутгийн гээд улсын хэмжээний бүх сургууль, цэцэрлэгүүд дагаж мөрдөн, телевиз, радио, цахим хэлбэрээр хичээлдээ хамрагдах юм.  Сургууль, цэцэрлэг амрах энэ хугацаанд улсын сургууль, цэцэрлэгийн багш нарын цалинг бүрэн олгоно гэж Сангийн …

  • 25 January

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларч, цаг агаар тогтуун байна. 2020 оны 01 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг …

  • 24 January

    Улсын Онцгой комисс шуурхай хурал зарлалаа

    Коронавирусийн халдвар БНХАУ-д дэгдэж, Монгол Улсад халдвар тархах эрсдэлтэй байгаа тул Улсын Онцгой комисс хуралдахаар болжээ. Дээрх шинэ төрлийн вирусийн халдвартай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг гаргаад байна. Эрүүл мэндийн сайдын саналыг Улсын Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм байна. http://credit-n.ru/ipoteka.html

  • 24 January

    МХЕГ-аас хилийн боомтуудын хяналтыг чангатган ажиллаж байна

    Шинэ төрлийн коронавирүс “2019 nCoV”-ийн өвчлөл нэмэгдэж, дэлхий хэд хэдэн оронд өвчлөлийн тохиолдол бүртгэгдэн, өвчний мэдээлэл тогтмол шинэчлэгдэж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас орон нутаг, хилийн боомтууд дахь мэргэжлийн хяналтын газар, албад, аймаг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын албан тушаалтнуудыг хамруулан гурав дахь удаагийн цахим сургалтыг ХӨСҮТ, ЗӨСҮТ-тэй зохион байгууллаа. БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод шалтгаан тодорхойгүй уушигны хатгалгаа өвчний …

  • 23 January

    “Эрүүл иргэн -2020” аяны нээлт боллоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы захирамжаар нийслэлийн хэмжээнд “Эрүүл иргэн 2020” аяныг хэрэгжүүлэхээр болсон. Өдгөө гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Эрүүл иргэн аян-2020” үйл ажиллагаа өнөөдөр нийслэлийн есөн дүүрэгт албан ёсоор эхэллээ. Өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд “Эрүүл иргэн -2020” аяны нээлтэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга …

  • 23 January

    123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг “Өвсний Үндэс” хөтөлбөрийн хүрээнд барихаар боллоо

    Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Налайх дүүргийн 123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Өчигдөр буюу 01 сарын 22-ны өдөр Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кобаяши Хироюкитай 123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар гэрээ байгуулах ёслолын …

  • 23 January

    Пассив хаус буюу Ногоон барилгын технологийг нэвтрүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа

    Монгол улсад Пассив барилгын технологийг нутагшуулж, хуучин барилга болон шинээр баригдах барилга, орон сууцнуудад эрчим хүчний хэмнэлттэй, орчин үеийн Ногоон барилгын шийдлийг нэвтрүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан орлогч дарга Д.Мөнхжаргал ХБНГУ-ын БОЯ-ны зөвлөх, RoARongen архитектурын компанийн захирал ноён Людвиг Ронгентэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Пассив хаус буюу Ногоон барилгын технологи нь барилгын дулаан алдагдлыг …

  • 23 January

    Улсын хэмжээнд 15162 албан тушаалтан ХАСХОМ-ээ бүртгүүлжээ

    Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлэх үүрэгтэй. Улсын хэмжээнд 2019 онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 41.900 орчим албан тушаалтнаас …

  • 23 January

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн байна. 2020 оны 01 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр …

  • 22 January

    Павит Рамачандран:Нийтийн тээврийн салбарыг шинэ шатанд гаргах төлөвлөгөө 2025 он гэхэд бодитоор үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэхгүй байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа. Павит Рамачандран нь сүүлийн 23 жилийн хугацаанд Ази, Номхон далайн 10 гаруй улс оронд олон улсын хөгжлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн салбаруудад улс орны ба бүсийн хэмжээний олон хөтөлбөрүүдийг боловсруулж, удирдан хэрэгжүүлсэн чадварлаг мэргэжилтэн …