Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа өөрийн хувь нэмрээ оруулан мэдлэг оюун, ур чадвараараа дайчлан ажиллаж, амжилт гаргасан иргэдийг өнөөдөр нийслэлийн шагналаар шагналаа. Шагналыг НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц нар гардуулан өгсөн юм. …
Нийгэм
October, 2019
-
26 October
Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 22-23-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций /Тавантолгой/ сумаас Дорноговь аймгийн Зүүнбаян хүртэл баригдаж буй 414.6 км төмөр замын трассын дагуу ажлын явцтай танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн …
-
26 October
Явган зорчигчид гэрлэн дохиог өөрөө удирдах боломжтой болжээ
Яармагийн замын явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохио бүхий гарцаар гарах явган зорчигч өөрөө удирддаг гэрлийн товчлуур аравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн билээ. Уг товчлуурыг явган зорчигч гарцаар гарах үедээ дарахад ямар гэрэл асаж байгаагаас шалтгаалан 15-20 секундын дараа ногоон гэрэл асч зам хөндлөн гарах боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, энэ товчлуур нь явган зорчигч байхгүй тохиолдолд ч …
-
25 October
Л.Отгонбаяр: Аварсан хүүгийнхээ даахь үргээх ёслолд хүндтэй зочноор уригдсан
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өнөөдөр /2019.10.25/ хүүхдийн амь нас аварсан цагдаагийн ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хошууч Л.Отгонбаярыг хүлээн авч уулзан, шагнал гардууллаа. НИТХ-ын дарга Иргэний зориг, авхаалж самбаа гарган, нийслэлийн бяцхан иргэний амь насыг авран хамгаалсан баатарлаг үйлсэд нь талархал илэрхийлэн мэхийн ёсолж, хүндэтгэл үзүүлсэн ба “Цагдаагийн хүн хэзээ ч, хаана ч үүргээ ингэж гүйцэтгэж чадаж буйд талархаад, үлгэр жишээ эцэг хүн” …
-
25 October
Г.Амардэлгэр: Нөхрөөсөө хүүхдийн тэтгэмжийн адилаар сургалтын төлбөр эмчилгээний зардлын 50 хувийг шүүхээр тогтоолгон авах боломжтой
Өвөрхангай аймаг дахь “Ancestor’s wisdom ” төвийн төсөл хөтөлбөрийн удирдагч хуулийн зөвлөх Гомбосүрэнгийн Амардэлгэртэй ярилцлаа. Тэрээр хүний эрх хамгаалах болон хууль сахиулах салбар, иргэний нийгмийн байгууллагад 13 жил ажилласан эмэгтэйчүүдийн болон хүүхэд зорилтот бүлгийн эрхийг хамгаалах чиглэлээр нарийн мэргэжсэн эрх зүйч, хуульч, судлаач юм. –Томчууд таарч тохирохгүй саллаа гэхэд гэр бүл салалтын хохирогч нь хэзээд хүүхэд болдог? -Ер нь гэр …
-
25 October
Түүхий нүүрсний тээвэрлэлт, хэрэглээнд хяналт тавих тухай захирамж гаргалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Түүхий нүүрсний тээвэрлэлт, хэрэглээнд хяналт тавих тухай захирамж гаргалаа. Захирамжид Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, Нийслэлийн агаарын чанарын 2, 3 дугаар бүсэд түүхий нүүрс ашиглахыг хориглох зорилгоор 2020 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллахаар тусгажээ. Шалгалтын явцад …
-
25 October
Имарт “Олимпийн гараа” тэмцээний бага насны боксчдыг дэмжиж бэлэг бэлэглэлээ
Монгол улсын ардын багш, гавъяат дасгалжуулагч, академич, профессор ОУХМ Д. Бандийн нэрэмжит бага насны боксчдын “ОЛИМПИЙН ГАРАА – 40 ЖИЛ” тэмцээн энэ сарын 22-27-нд Хан-Уул спорт хороон дээр болж байна. Тус тэмцээнд 34 байгууллагын нийт 391 тамирчин хоёр нас (11-12, 13-14)-ны ангилалд хурд хүчээ сорин өрсөлдөж байна. Тэмцээний нээлт өнөөдөр болсон бөгөөд нээлтийн үеэр Имарт буюу Скай хайпермаркет ХХК-ны зүгээс …
-
25 October
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ЕНБД Монголын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгааг тодотгов
Жил бүр Япон улсын Токио хотод зохион байгуулагддаг олон улсын аялал жуулчлалын “Туризм экспо Жапан” үзэсгэлэн энэ жил анх удаа Осака хотод болж буй юм. Энэхүү үзэсгэлэнд Ази тивийн улс орнуудаас гадна дэлхийд аялал жуулчлалаараа тэргүүлж буй улс орнууд оролцдог уламжлалтай. “Туризм экспо Жапан” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болж нийт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга …
-
25 October
Дэлхийн ноолуурын зах зээлд чанартай, тохирлын баталгаатай, байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх эхлэл тавигдлаа
“Монголын хаан ширхэгт” ноолуурын олон улсын форум өнөөдөр Улаанбаатар хотноо боллоо. Тус форумын онцлог нь “Монголын хаан ширхэгт” ноос, ноолууран бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, улмаар олон улсын зах зээлийн түвшинд бренд болгох үйл ажиллагааны эхлэл тавигдаж байна. Энэхүү форум нь дэлхийн зах зээлд чанартай, тохирлын баталгаатай, байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх эхлэлийг тавьж, үйлдвэрлэл эрхлэгчид, худалдан авагчид, бизнесменүүдийн хувьд харилцан ашигтай хамтын …
-
25 October
“Дураараа биш ээ! Дүрмээрээ” аян хэрэгжсэнээр гэмт хэрэг 16.3 хувиар буурчээ
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 163 дугаар тогтоолоор баталсан “Осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр”, 2019 оны 163 дугаар тогтоолоор баталсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөнд оролцогч нарын сөрөг хандлагыг өөрчлөх, соёл төлөвшүүлэх …
-
25 October
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинээр хоёр цахилгаан автобус гарахад бэлэн боллоо
Монгол Улсын Засгийн газар “Нийслэлийн нийтийн тээвэрт байгаль орчинд ээлтэй цахилгаан автобус нэвтрүүлэх, туршилт хийх тухай” 122 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолд “МОН-30” загварын их багтаамжийн цахилгаан автобусыг дотоодын үйлдвэрлэгчид захиалан үйлдвэрлүүлж, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх туршилт хийж, үр дүнг Засгийн газарт танилцуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт даалгасан. Тэгвэл энэхүү ажлын …
-
25 October
А.Мөнгөншагай агсны гэр бүлд 50 сая төгрөг хандивлажээ
“Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай өнгөрөгч есдүгээр сард автомашины ослоор харамсалтайгаар бурханы орноо одсон билээ. Түүний гэгээн дурсгалд зориулсан бүх оддын дурсамж хүндэтгэлийн “30 хүрсэн бүсгүй” тоглолт энэ сарын 23-ны өдөр “UB палас” концертын их танхимд болжээ. Талийгаачийн дурсгалд зориулсан тоглолтод сайн дураараа 50 гаруй уран бүтээлчид хүрэлцэн ирж, ая дуугаа өргөн барьжээ. Хүндэтгэлийн тоглолтын зорилго нь А.Мөнгөншагай агсны 49 хоногт …
-
25 October
Монголын хуульчдын холбооны дөрөвдүгээр их хурал бямба гарагт болно
Монголын Хуульчдын холбооны ээлжит дөрөвдүгээр их хурал 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08:00 цагт “Корпорэйт конвеншн центр”-ийн “Концерт холл” танхимд эхэлнэ. Хуралд 525 хуульч төлөөлөгчөөр оролцох бөгөөд хурлаар дараах 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм. Үүнд: Хуульчдын холбооны Зөвлөлийн үйл ажиллагааны тайлан; Мэргэжлийн хариуцлагын хорооны үйл ажиллагааны тайлан; Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайлан; Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд …
-
24 October
Нийтийн тээврийн “U money” ухаалаг картын шинэ үйлчилгээ нэвтэрлээ
“Улаанбаатар смарт карт” компаниас “U money” ухаалаг картын шинэ үйлчилгээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, “Улаанбаатар смарт карт” компанийн маркетингийн менежер Б.Батзул, “Улаанбаатар смарт карт” компанийн үйлчилгээний газрын ахлах менежер Ц.Түвшинжаргал нар хүргэсэн юм. “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд “U money карт эзэмшигчдэд …
-
24 October
С.Амарсайхан: Сарьдагийн хийдийн чиглэлд түүхийн аялал жуулчлалын маршрут гаргаж хөгжүүлнэ
Нийслэл хотын 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Сарьдагийн хийдийн тууринд түүхч, судлаач, эрдэмтэн зохиолчдын хамт очиж хүндэтгэл үзүүллээ. Учир нь Сарьдагийн хийд бол Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон байснаас гадна Улаанбаатар хотын буурал түүхийн шаргал хуудсын салшгүй нэгэн хэсэг болсон түүхийн үнэт өв юм. 1639 онд Ширээт цагаан нуурын хөвөөнд анхдугаар богд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл