Нийгэм

June, 2019

  • 26 June

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчөөгүй гэж үз

    Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцлээ. Хуралдааны явцад УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх хуулийн маргаан бүхий зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал байгааг хүлээн зөвшөөрөв. Маргагч талууд харилцан ойлголцож улмаар мэдээлэл гаргагч нэр бүхий иргэн Цэцэд ирүүлсэн өөрийн мэдээллийн шаардлагаас бүхэлд нь …

  • 26 June

    УИХ-ын гишүүн Л.Болд ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас уучлал гуйх шүүхийн шийдвэр гарчээ

    ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэхэмжлэлтэй УИХ-ын гишүүн Л.Болдод холбогдох хэргийг өнгөрсөн тавугаар сарын 28-нд Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцжээ. ТЕГ-ын дарга асан Б.Хурц УИХ-ын гишүүн Л.Болдыг нэр хүндэд халдсан хэмээн гомдол гаргасан байдаг. Шүүх хуралдаанаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцын гомдлыг хэлэлцэж, Л.Болд гишүүн уучлалт гуйх ёстой гэсэн шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, шүүх бүрэлдэхүүн “Хариуцагчийн …

  • 26 June

    Имарт дэлгүүрт гарсан галын улмаас 83.4 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ

    Баянзүрх дүүргийн нэг дүгээр хороонд байрлах “Скай хайпер маркет” ХХК-ийн “Чингис” И-март салбарт гал гарсантай холбогдуулан НМХГ-ын улсын 28 ахлах байцаагч хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, худалдаанд гаргаж болох эсэхэд хяналт шалгалт хийжээ. Шалгалтын үеэр хөө тортог болсон, хайлсан, сав баглаа боодол гэмтсэн зэрэг шаардлага хангахгүй 83.4 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулсан байна. Ангилан ялгасан хүнс, гоо сайхны …

  • 25 June

    Гадаад иргэдийн дунд “БЭСРЭГ НААДАМ” зохион байгуулна

    Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын Хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан “MNB WORLD” суваг нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “AIM, WRESTLE, RACE” бэсрэг наадмыг гадаадын иргэдийн дунд анх удаа зохион байгуулах гэж байна. Тус наадам нь эрийн гурван наадмын үүх түүх, ёс заншил, дэг жаягийг гадаадын иргэд, жуулчдад сурталчлан нүүдэлчин ард түмний соёлтой танилцуулах зорилготой бөгөөд …

  • 25 June

    Бичиг баримтгүйгээр химийн бодис нэвтрүүлэхийг завджээ

    Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 19-ний өдөр иргэн Б нь БНХАУ-аас хаяг шошгын зөрчилтэй, экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон дагалдах бичиг баримтгүй 16 шуудай “Полистрол” гэх химийн бодисийн ангилалд хамрагдах бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг тус боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид илрүүлэн саатуулсан байна.

  • 25 June

    АТГ: 23 албан тушаалтны мэдүүлгийг хянан шалгажээ

    АТГ-ын үйл ажиллагааны мэдээллийн нээлттэй, ил тод байдлын илэрхийлэл болгож, сар бүрийн 25-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, тухайн сард хийсэн ажлынхаа талаар мэдээлдэг уламжлалтай. Энэ удаа 2019 оны 6 дугаар сард хийсэн ажлын талаарх мэдээллийг товч байдлаар хүргэхээр бэлтгэлээ. Хэвлэлийн хуралд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр, Хэвлэл олон …

  • 25 June

    Д.Эрдэнэбилэгийг суллажээ

    “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр хувийн компани худалдан авсан, концесс нэрээр төрөөс их хэмжээний хөрөнгө завшсан байж болзошгүй, зохион байгуулалттай бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 30 хоногийн хугацаагаар цагдан хорих шийдвэр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар гаргаж, улмаар өнгөрөгч тавдугаар сарын 28-нд цагдан хорьсон юм. Харин өчигдөр Баянзүрх …

  • 24 June

    Түрээсийн орон сууцанд хамруулах иргэдийг сонгон шалгаруулах комисс байгуулагдлаа

    Тавдугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Засаг даргын А/502 тоот захирамжаар түрээсийн орон сууцанд хамруулах иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комисс байгуулагдлаа. Тус комиссын даргаар Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-ийн захирал, гишүүдээр Нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга, Нийслэлийн Засаг даргын төсөв, санхүүгийн асуудал хариуцсан зөвлөх, Нийслэлийн Засаг …

  • 24 June

    Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудтай уулзалт хийлээ 

    Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/447 захирамжаар нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, төсөл хэрэгжүүлэгч компаниудын ирүүлсэн хүсэлтийг шуурхай судалж, зохих журмын дагуу шийдвэрлэх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах зорилгоор ажлын хэсэг байгуулагдсан билээ. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагайгаар ахлуулсан тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Барилга …

  • 24 June

    Гэр хорооллыг барилгажуулах төслийн хүрээнд шинэ Амгалан хотхон баригдана

    Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанхуаранд байрлах Батлан хамгаалах их сургуулийн өмнө талын гэр хорооллын айлуудын дунд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцны барилга барьж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд 200 орчим айлын газрыг чөлөөлж, өнөөдрийн байдлаар 504 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулаад байна. Цаашид 432 айлын орон сууцыг барих ажлыг эхлүүлээд байна. 3 дахь ээлжийн …

  • 24 June

    Нийслэлийн Засаг даргын орлогч О. Мөнгөншагай гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай танилцлаа

    Энэ сарын 11-ны өдөр  Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутагт хэрэгжиж байгаа Дэд бүтцийн төв төсөл болон Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хороо 72 дугаар сургууль орчмын хэсэгчилсэн талбайд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа Асар өргөө, Буурал сутай компаниудын барилгын ажлын явцтай танилцлаа. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутагт хэрэгжиж байгаа Дэд бүтцийн …

  • 24 June

    Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 19-ний өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбаруудад зохион байгуулсан бөгөөд нийт 12 өмгөөлөгч хууль, эрх зүйн чиглэлээр 104 иргэнд зөвлөгөө, мэдээлэл …

  • 24 June

    Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд таван хүн усанд осолджээ

    Өнгөрсөн амралтын өдрүүдээр цаг агаар хөрсөн дээр цочир халсантай холбоотойгоор голын эрэг бараадах иргэдийн тоо нэлээдгүй өслөө. Цагдаагийн байгууллага болон онцгой байдлын байгууллагахамтран туул голын эрэг орчимд морьт болон завьт эргүүлийг ажиллуулж байгаа боловч өнгөрсөн амралтын өдрүүдэд 5 хүн голын усанд живж амь насаа алдсан харамсалтай хэрэг бүртгэгдлээ. Ийм төрлийн золгүй байдлаар нас барсан хэрэг удаа дараа цагдаагийн байгууллагад бүртгэгдэж …

  • 24 June

    Ж.Чүлтэмсүрэн: Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд 104 иргэнийг үер усны ослоос аварна хамгаалсан

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийсэн юм. Дараа нь нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Сүүлийн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 21 796 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 …

  • 24 June

    Ур чадвар-Уран жолоодлогын тэмцээн эхэллээ

    Нийтийн тээврийн жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой Уран жолоодлого-Ур чадварын тэмцээн эхэллээ. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатарын санаачлагаар 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд нэгтгэлийн 1, 2 дугаар баазын 586 жолооч хамрагдана. Жолооч нараас замын хөдөлгөөний дүрэм, холбогдох хуулиуд, нийтийн тээврийн стандартаар тестийн шалгалт авч, жолооны дадлагын талбайд …