Нийгэм

June, 2019

  • 22 June

    Улаанбаатарт 31-33 хэм дулаан байна

    Өнөөдөр Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна. Малчид, иргэдийн анхааралд: Өнөө, маргаашдаа Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, нутгийн зүүн хагаст үргэлжлэн халах тул наршилтаас сэргийлэхийг анхааруулж байна. 2019 оны 06 дугаар сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол …

  • 21 June

    М.Энхсайханыг суллах шийдвэр гаргалаа

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөнгөж сая Монгол Улсын сайд асан М.Энхсайханыг чөлөөлсөн байна. Шүүхээс Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс түүнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. АТГ-аас өчигдөр /2019.06.20/ Монгол Улсын сайд асан М.Энхсайханыг баривчилж, гэрт нь нэгжлэг явуулсан. Тус …

  • 21 June

    Банкны ажилтнуудын хандиваар “Алтайн уулс” бүтээлийг сэргээн засварлажээ

    Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан банкны салбарын нийт ажилтнаас нийгмийн хариуцлагын хүрээнд “Сайн үйлсийн аян”  өрнүүлсэн билээ. Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн санаачилсан тус аян Монголын дүрслэх урлагийн үнэт өв болсон бүтээлүүдийг сэргээн засварлах үйлсийг дэмжихэд зорьж,  үүний үр дүнд Монгол Улсын ардын зураач, төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Гаваагийн “Алтайн уулс” …

  • 21 June

    Азийн Буддистуудын энх тайвны бага хурал Гандантэгчэнлин хийдэд эхэллээ

    Азийн Буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулган өнөөдөр Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд МБШТ Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад албаны төлөөлөл, хүрэлцэн ирсэн Азийн орнуудын хамба лам нар болон Гандантэгчинлэн хийдийн лам, хуваргууд, …

  • 21 June

    Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн буддистуудын энх тайвны бага хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ

    Азийн буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулган энэ сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж байна. Бага хурлын нээлт өнөөдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчин дуганы өмнөх талбайд болж, Энэтхэг, Солонгос, Орос, Шри-Ланка, Япон зэрэг улс орнуудын 14 үндэстний 150 гаруй зочин, төлөөлөгч, сүсэгтэн олон оролцлоо. Азийн буддистуудын энх тайвны бага хурал энх тайвныг дэлхий нийтэд …

  • 21 June

    Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн  танхим гурван үгт хаягжилтыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ

    Технологийн дэвшлийг ашиглан өөрийн болон гишүүн ААН, байгууллагуудын хаягийн мэдээллийг хялбаршуулах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим  what3words компанитай хамтран ажиллахаар болж, гурван  үгт хаягаа гардаж авлаа. Энэ үеэр МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн хэлэхдээ “Энэхүү гурван үгт хаяг нь тухайн байгууллагын байршлыг оновчтой тогтоох, бүтээгдэхүүн үйлчилгээ богино хугацаанд хүргэх зэрэгт онцгой ач холбогдолтой. Тиймээс бид цаашид үндэсний …

  • 21 June

    М.Энхсайханыг сэжигтнээр баривчлан шалгаж байна

    Авлигатай тэмцэх газраас Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс сэжигтнээр баривчилсан байна. Эх сурвалж: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

  • 21 June

    Г.Тэнгэр: Эрдэнэт үйлдвэрийн гадаад харилцаанд “Нэг цонхны бодлого” хэрэгжинэ

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гадаад харилцааны талаар баримтлах бодлого, түүний хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын талаар Гадаад харилцааны бодлогын газрын дарга Г.Тэнгэртэй ярилцлаа. – Та энэ албанд томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Ойрын үед хийгдэж буй ажлын талаар мэдээлэл өгнө үү? – Гадаад харилцааны бодлогын газар байгуулагдаад хоёр сар болж байна. Бид үйл ажиллагааныхаа үндсэн зорилтыг Эрдэнэт үйлдвэрийн гадаад харилцааг хөгжүүлж, “Нэг цонхны бодлого” …

  • 21 June

    “Улаанбаатар эдийн засаг форум-2019” энэ сарын 28-нд болно

    “Улаанбаатар эдийн засаг форум” нь 2015 оноос хойш жил бүр “Улаанбаатар хөрөнгө оруулалт” нэрийн дор зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ жилийн хувьд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Улаанбаатар  хөгжлийн корпораци” ХК, Улаанбаатар хотын Худалдааны танхим, “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежментийн компани” ХХК хамтран энэ сарын 28-нд “Блю Скай” зочид буудалд зохион байгуулах болсон  талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. …

  • 21 June

    “Малчин лавлах-109” тусгай дугаарт 13.000 гаруй дуудлага иржээ

    ХХААХҮЯ-ны харьяа “Малчин лавлах-109” мэдээллийн төв ажиллаад хагас жил гаруйн хугацааг үдэж байна. Тус төвийн тусгай дугаар руу аль ч үүрэн телефоны дугаараас залгасан үнэ төлбөргүй бөгөөд өглөө 08:00 цагаас үдшийн 22:00 цагийн хооронд малын түүхий эд, мал, махны үнэ ханш, цаг агаарын мэдээ, арьс, шир ноосны урамшуулал, малчны тэтгэвэр тэтгэмж, нийгмийн даатгал, ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүдийн талаар үнэн …

  • 21 June

    Цагдан хорих 461 дүгээр ангиас оргосон С.Төмөрийг Замын-Үүдээс баривчиллаа

    Хорих 461-р ангиас хоёр өдрийн өмнө оргосон С.Төмөрийг Замын-Үүдээс өнөөдөр /2019.06.21/ өглөө баривчиллаа. Тэрбээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс яллагдагчаар татагдан, Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан С.Төмөр нь 06 дугаар сарын 19-ний өдрийн 19.00 цагийн үед тус ангийн байрлалаас оргосон юм. Түүнийг өнөөдөр …

  • 21 June

    М.Энхсайханыг цагдан хорьжээ

    Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг өчигдөр /2019.06.20/ Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс дуудан, тайлбар мэдүүлэг авсны дараа хорих 461-р ангид саатуулжээ. Түүнийг Тавантолгойн ордыг ашиглах гэрээг байгуулахдаа “Энержи Ресуст” ХХК-д давуу эрх олгох гэж байсан гэсэн үндэслэлээр хорьжээ. М.Энхсайхан нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед мега төсөл хариуцсан сайдаар ажиллаж байсан юм.  

  • 21 June

    Улаанбаатарт 31-33 хэм  дулаан байна

    МАЛЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст 30 градусыг давж халахыг анхааруулж байна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, салхи борооны өмнө ширүүснэ. 2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН 21-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛ­САН МЭДЭЭ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. …

  • 20 June

    БГД-ийн Эрүүл мэндийн төвөөс “Иргэдийн санал хүсэлт сонсох өдөр” аяныг эхлүүллээ

    НЭМГ-ын харьяа Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвөөс эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор “Иргэдийн санал хүсэлт сонсох өдөр” аяныг эхлүүлж байна. Аяны хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тус дүүргийн “Ахмад настны эмнэлэг”, хүүхэд болон насанд хүрэгчдийн “Эмүжин” шүдний амбулаториор үйлчлүүлж буй иргэдийн санал хүсэлтийг сонсох, улмаар эмнэлэгийн тусламж, үйлчилгээг сайжруулах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай болон үйлчлүүлэгчдэд тулгамдаж буй нийтлэг асуудлыг судалж, …

  • 20 June

    Хотын захирагч НОБГ-т шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслүүд авч өгөхөөр болов

    Монгол Улсад Онцгой байдлын байгууллага үүсч, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 15  жилийн ойн өдөр тохиож байна. Ойн арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд ёслолын жагсаалаар эхэлж, баярын хурал Соёлын төв өргөөнд үргэлжилсэн юм. Хүндэтгэлийн хурлын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, …