Нийгэм

June, 2019

  • 19 June

    Хуурамч жороор үйлчлэхгүй байхыг анхаарууллаа

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад хяналт шалгалт хийж байгаа аж. Уг шалгалтаар алдаатай болон хуурамч сэтгэцэд нөлөөт эмийн жороор үйлчилсэн зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээг авсан байна. Иймд эмч нар стандартын дагуу жор бичих, жор баригч нар эмийн жор хүлээн авахдаа стандартын дагуу бичигдсэн эсэхийг шалгаж, алдаатай, хуурамч жороор үйлчлэхгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын …

  • 19 June

    Ернхий сайдын нэрэмжит буудлагын тэмцээнд ЦЕГ-ын баг тэргүүллээ

    Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулагддаг буудлагын тэмцээн хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн тэмцээнийг Хил хамгаалах байгууллага хариуцан зохион байгуулж явуулсан юм. Төв аймгийн Баянчандмань дахь Хил хамгаалах байгууллагын тусгай бэлтгэлийн цогцолборт болсон тус тэмцээнд нийт 11 байгууллагын 150 гаруй тамирчид өрсөлдөж ур чадвараа сорьсон. …

  • 19 June

    “Өвс” түүж бэлтгэн бусдад худалдаалсан этгээдэд таван жилийн хорих ял оногдуулжээ

    Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б, Э нарын дөрвөн  хүнд холбогдох эрүүгийн хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийн талаар тодруулбал, Б нь 2018 оны 10 сард мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай “өвс”-ийг түүж бэлтгэсэн, орон сууцны …

  • 19 June

    ШЕЗ-ийн гишүүнээр Т.Мэндсайханыг томилуулахаар санал болголоо

    Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд санал хураалт явуулах, санал болгох ажиллагаа өчигдөр /2019.06.18 /боллоо. Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний санал хураалтад нийт шүүгчдийн 93.58 хувь буюу 350 шүүгч оролцжээ. Санал хураалтад оролцсон шүүгчийн 50.86 хувь нь Түмэнжаргалын Мэндсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд санал болгожээ. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Түмэнжаргалын Мэндсайханыг томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал …

  • 19 June

    Мянганы сорилтын сангийн төлөөлөгчидтэй уулзаж санал солилцлоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Мянганы сорилтын сангийн төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон холбогдох албаны төлөөлөл байлцав. Уулзалтаар Компакт гэрээний төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлж буй Баруун эх үүсвэрийн төслийн танилцуулга болон уг төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын талаар мэдээлэл сонслоо. Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы …

  • 19 June

    МЭДЭГДЭЛ

     Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим сүлжээгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Өмнөд Африкийн Стандарт банкны өр төлбөрт шилжүүлсэн 40 сая ам.доллартай холбоотой баримт нотолгоогүй, ор үндэслэлгүй мэдээлэл нийтлэгдэж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Өмнөд Африкийн Стандарт банкинд төлөх 40 сая ам.долларыг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн. Стандарт банкны зүгээс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 40 сая …

  • 19 June

    Улаанбаатарт 26-28 хэм дулаан байна

    МАЛЧИД, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН МЭДЭЭ Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, салхи борооны өмнө ширүүснэ. 2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН 19-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛ­САН МЭДЭЭ ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж …

  • 18 June

    Сайжруулсан түлшний борлуулалтын асуудлыг цэгцлэх үүрэг өглөө

    Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хуралдаан болж, яамдын дэд сайдууд, агентлагийн дарга нар, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зөвлөх, “Тавантолгой түлш” ТӨҮГ-ын удирдлага, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа. БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат энэ үеэр ОББҮХ-ны ажлын албаны дарга Ч.Гантулга, “Тавантолгой түлш” ТӨҮГ-ын дарга М.Ганбаатар, Нийслэлийн Засаг даргын Орчны …

  • 18 June

    Үер усны гамшгаас сэргийлэхийг анхааруулж байна

    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 20, 22-нд зарим газраар, 21-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орохын зэрэгцээ хүчтэй салхи шуурга дэгдэх төлөвтэй байгаа тул ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.   Усархаг ширүүн борооны улмаас цөөнгүй зам, гүүр эвдрээд байгаа тул аян замд гарахдаа сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас өгч …

  • 18 June

    Шөнийн цэнгээний газарт хар тамхи хэрэглэсэн этгээдүүдийг саатууллаа

    Мансууруулах бодис, сэтгэц нөлөөт эмийн хууль бус хэрэглээтэй тэмцэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх зорилгоор энэ сарын 14-15-нд шилжих шөнө Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар, Нийслэлийн прокурорын газар, эрэлч нохойн алба хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий шөнийн цэнгээний газруудад хяналт, шалгалт зохион байгууллаа. Шалгалтын үеэр 40 орчим иргэнд мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодис шээсээр илрүүлэгч анхан шатны …

  • 18 June

    Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

    “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ удаагийн зөвлөгөө өгөх өдөрлөг маргааш 09.00-17.00 цагийн хооронд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбаруудад зохион байгуулагдах …

  • 18 June

    Үер усны гамшгаас сэргийлэхийг анхааруулж байна

    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 20, 22-нд зарим газраар, 21-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орохын зэрэгцээ хүчтэй салхи шуурга дэгдэх төлөвтэй байгаа тул ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.   Усархаг ширүүн борооны улмаас цөөнгүй зам, гүүр эвдрээд байгаа тул аян замд гарахдаа сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас өгч …

  • 18 June

    ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах жагсаалд лам нар нэгджээ

      “ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах ард түмний хөдөлгөөн”-ийхөн МУ-ын Засгийн газар,  Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ. Шаардлагадаа өнөөдрийн харгис, хэрцгий, эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн, бузар булай нийгэм бий болоход ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж буруутай. Иймээс хариуцлага тооцож, сайдын суудлаас нь яаралтай огцруулах. Мөн Төрийн ордон доторх бузар булай, муу муухай бүхнийг арилгуулна хэмээн Лувсанпэрэнлэй хийдийн лам хуваргуудыг Төрийн ордны гадаа залж ном хуран, сан тавиулжээ. …

  • 18 June

    Төрсөн охиноо хүчиндсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ

    Хуулийн байгууллага бага насны хүүхэд хүчиндсэн гурван хэргийг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Б.Э-д холбогдох хэргийг тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцжээ. Шүүхээс Б.Э-г 10 настай бага насны хүүхэд хүчиндсэн гэм буруутайд тооцож, …

  • 18 June

    “Хүй долоон худаг”-т худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтэй ААН-үүдийн анхааралд

    Хүй долоо худгийн Соёл, урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдаа, хөдөлгөөнт тоглоом, кофе шопийн чиглэлээр үйлчилгээ явуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэдийг урьж байна. Соёл, урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдаа, хөдөлгөөнт тоглоом, кофе шопийн үйлчилгээний зөвшөөрөл хүссэн хүсэлт, холбогдох материалыг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 17:00 цаг хүртэл “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын байранд хүлээн авч …