Нийгэм

October, 2019

  • 1 October

    Өнөөдөр гурван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын нэгний Мягмар гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ ⏱ 09:30-18:00 цагт: 5-р хороо Орбита эмнэлэг, Доктор авто сүлжээ, Пума 22-р байр тэр орчмын хэрэглэгчид ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 09:00-18:00 цагт: 2, 3-р хороо 1, 2-р 40 мянгат хороолол, 50 мянгат хороолол 13, 15, 17, …

  • 1 October

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, эрс сэрүүсч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 10 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын …

September, 2019

  • 30 September

    Монгол Улс, БНСУ-ын Гаалийн байгууллага гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ

    ГЕГ-ын дарга Б.Асралтын урилгаар БНСУ-ын Гаалийн албаны дарга Ким Ёонг Мүүн Улаанбаатар хотод айлчилж байгаа билээ. Хоёр орны гаалийн байгууллагын дарга нарын есдүгээр уулзалт өнөөдөр болж байна. Уулзалтын үеэр БНСУ-ын Гаалийн байгууллагаас Монголын Гаалийн байгууллагад үзүүлж буй “Гаалийн шинэчлэлийн үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ үзүүлэх” төсөл, түүний үр дүн, төслийн дараагийн шатанд хэрхэн хамран ажиллах талаар талууд санал солилцож цаашид хууль …

  • 30 September

    Б.Баатархүү: Г.Ганхуягийг иргэний гомдлын дагуу шалгаж, эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсан

    “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн  Г.Ганхуягийг цагдан хорьсныг эсэргүүцсэн иргэд, төрийн бус байгууллагын төлөөллүүд олон нийтэд хандсаар байгаа билээ. “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуягийг ямар шалтгаанаар цагдан хорьсныг ЦЕГ–ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн даруйдаа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл нийтэлсэн байсан. Тэрбээр “ТББ-ын явуулж байгаа тэмцлийг таслан зогсоох үүднээс цагдаагийн байгууллага шалтаг хайж, трансжендер хүмүүстэй …

  • 30 September

    Б.Амгаланбаатар: Цэрэг чиргүүлтэй машин дээрээс унаж амь насаа алдсан

    Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327 дугаар ангид гарсан хэргийг тодруулахаар ЗХЖШ-ын Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Б.Амгаланбаатараас тодрууллаа. -Зэвсэгт хүчний 327 дугаар ангид гарсан хэргийн талаар тодруулаач? -Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч Б.Наранбаяр нь 2019 оны есдүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын “Өлзийт” гэдэг газар хадлан бэлтгэж байх явцдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөнөөс болж чиргүүлтэй машин …

  • 30 September

    А.Ганбат: Миний бие удаан хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар хошууч генерал А.Ганбатыг өнгөрөгч гуравдугаар сарын 22-ны өдөр томилж байсан билээ. Тэгвэл ажлаа аваад зургаан сар болсон ЗХЖШ-ын дарга А.Ганбат эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрөгч баасан гарагт Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүллээ. Тэрбээр “Миний бие удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Тиймээс ажлаа өгөхөөр өргөдлөө өгсөн. Төрийн ажлыг удаан гацааж …

  • 30 September

    Сахуу, татран өвчний эсрэг дархлаажуулалт эхэллээ

    Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу жил бүр 7, 15 настай хүүхдийг Сахуу, татран өвчний эсрэг дархлаа сэргээх зорилгоор Сахуу, татрангийн хоёрт вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулдаг билээ. Тиймээс тус дархлаажуулалтаас хоцорсон болон сургууль завсардсан хүүхдүүдийг харьяа дүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын нэгжид хандан, дархлаажуулалтад нь хамруулахыг зөвлөж байна.  

  • 30 September

    Хан-Уул дүүрэгт Солонгосын технологиор баригдсан “Тарвасны хүлэмж” анхны ургацаа хураан авлаа

    Хан-Уул дүүрэг болон БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сумын хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Хан-Уул Агро” паркад 50 метр урттай, найман ширхэг “Тарвасны хүлэмж”-ийг өнгөрсөн долдугаар сард Солонгос технологиор мэргэжлийн баг хамт олон барьж байгуулсан. БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сумаас бэлэглэсэн тус хүлэмжид туршилтаар тарьж ургуулсан тарвасны анхны ургацын баяр 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Хан-Уул-Агро” паркад боллоо. Анхны ургацын баярын өдөрлөгт Хан-Уул дүүргийн ИТХ–ын дарга Б.Цэрэн, НИТХ–ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг …

  • 30 September

    Чингис хаан хот-Бэрх тосгон чиглэлийн замыг ирэх сард ашиглалтад хүлээж авна

    Хэнтий аймагт ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Чингис хаан хот – Бэрх тосгон чиглэлийн 20 км замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. “Өнөөдрийн байдлаар асфальтан хучилтын явц 95 хувьтай, 10 дугаар сарын дундуур ашиглалтад оруулна. 20 см зузаан цементэн суурин дээр долоон см зузаан асфальт хучсан” гэж ерөнхий гүйцэтгэгч “Наранбулаг хан” компанийн захирал Б.Эрхэмбаатар хэлэв. Хэдийгээр бороо хуртай байж хугацаа …

  • 30 September

    Ерөнхий сайд асан Ц.Жигжиджавын хөшөө Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын төвд сүндэрлэлээ

    Монгол Улсын зургаа дахь Ерөнхий сайд, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Цэнгэлтийн Жигжиджавын мэндэлсний 125 жилийн ойд зориулсан гэрэлт хөшөө Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын төвд сүндэрлэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ ёслол болон Угсаатны зүйн музейд байгуулсан нэрэмжит танхимын нээлтэд оролцов. 1920, 1930-аад оны улс төрийн амьдралд гэрэл гэгээтэй мөр үлдээн, улс, эх орондоо бие сэтгэл, оюун ухаанаа зориулсан төрийн …

  • 30 September

    Онцгой байдлын мэргэшлийн зэргийн шалгалт ирэх сарын 27-нд болно

    Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам” батлагдсан. Журамд алба хаагчдаас жил бүр ерөнхий мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, сэтгэл зүй, тусгай бэлтгэлийн шалгалт авч, зэрэг олгож байхаар тусгасан юм. Тэгвэл аврагчдад мэргэшлийн зэрэг олгох шалгалт ирэх 10 дугаар сарын 27-нд явагдах гэж байна. …

  • 30 September

    Цасан болон шороон шуурга шуурч, сэрүүснэ

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 09 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 01-нд  баруун болон төвийн аймгуудын нутгаар , 2-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар цас орж, салхи  16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх төлөвтэй байна. Иймд: -Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,  Иргэд, малчид болзошгүй …

  • 30 September

    Бэлчээрээ булаацалдсан малчид нэгнийхээ аминд хүрчээ

    Говь-Сүмбэр аймагт өчигдөр буюу есдүгээр сарын 29-ний өдөр малчид бэлчээрээ булаацалдаж муудалцсаны улмаас нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, тус аймгийн Шивээ-Говь сумын хоёрдугаар багт оршин суух, 56 настай Б гэгч малын бэлчээрийн асуудлаас болж бусадтай муудалцан, 45 настай малчин эмэгтэйг цээжинд нь хутгалж, амь насыг нь хохироосон байна. Шалгалтын явцад сэжигтэн этгээд хэрэг үйлдэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан …

  • 30 September

    МХЕГ-аас бохирын цооног нь бөглөрсөн мал нядалгааны газруудын үйл ажиллагааг зогсоолоо

    Налайх дүүргийн нэгдүгээр хороонд энэ сарын 28-нд улаан өнгөтэй бохир ус хальж урссантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллага газар дээр нь шуурхай ажиллаж, хяналт шалгалт хийж байна. Шалгалтын явцад бохирын цооног хальж урссан байсан тул нэн тэргүүнд “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-т дуудлага өгсөн ба тус газраас Ус сувгийн удирдах газраас харьяа бохирын цооног, худгаа цэвэрлээгүйгээс бөглөрч хальсан гэх тайлбарыг өгч байна. “Чандмань …

  • 30 September

    Энэ долоо хоногт ихэнх нутгаар сэрүүснэ

    Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ долоо хоногт цаг агаар сэрүүсэх төлөвтэй байгааг мэдээллээ. Тухайлбал, өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, Ирэх долоо хоногийн мягмар гарагт буюу 10-р сарын 1-нд ихэнх нутгаар хур тунадас орж, эрс сэрүүсч,салхи шуургатай байхыг анхааруулж байна. Аравдугаар сарын 1-нд буюу маргаашнаас баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн …