Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээллээр есдүгээр сард агаарын температур говь болон зүүн аймгуудын нутаг, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан бусад нутгаар дунджийн орчим байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгороор шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус …
Нийгэм
August, 2019
-
30 August
528 боловсролын байгууллагаас Гамшгаас хамгаалах хууль тогтоомжтой холбоотой 2,100 зөрчил илэрчээ
Онцгой байдлын ерөнхий газрын даргын нэрэмжит боловсролын байгууллагуудад зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалт дөрөв дэх өдрөө улсын хэмжээнд үргэлжилж байна. Хяналт, шалгалтад өнөөдрийн байдлаар их, дээд сургууль, коллеж, сургуулийн дотуур байр, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нийт 528 барилга байгууламжийг …
-
30 August
Маргааш тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийх захирамжийг наймдугаар сарын 22-ны өдөр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан гаргасан. Тодруулбал, наймдугаар сарын 24, 25, 31, есдүгээр сарын 1-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах юм. Үүний дагуу маргааш тэгш тоогоор буюу 0,2,4,6,8-аар төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно. Дугаарын хязгаарлалт …
-
30 August
УБТЗ 15 мянга гаруй төмөр замчдынхаа цалинг нэмлээ
Түүхт 70 жилийн ойгоо энэ жил тэмдэглэж байгаа “Улаанбаатар төмөр зам” ХНН ирэх 9 дүгээр сарын 01-ний өдрөөс нийт төмөр замчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмэхээр боллоо. УБТЗ нь сүүлийн 3 жил дараалан жил бүр нийт төмөр замчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлж ирсэн бөгөөд 2016 оноос хойш УБТЗ-ын ажилтнуудын дундаж цалин 30 шахам хувиар өссөн байна. Мөн сүүлийн хоёр …
-
30 August
Б.Ганхуяг: 2020 он гэхэд 200 орчим км төмөр зам тавих боломж бүрдсэн
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 15-наас эхлүүлэх чиглэлийг Засгийн газраас өгсөн билээ. Тус төмөр замын ажлын анхны хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс Таван толгой” ХК-иас санхүүжүүлж байгаа юм. Тэгвэл уг төмөр замын ажлын явц, хөрөнгө оруулалтын талаар “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай ярилцлаа. -Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих ажил хөрөнгө оруулалтын асуудлаас үүдэн 2015 онд зогссон. …
-
30 August
Газрын цахим дуудлага худалдаа ирэх сарын 13-нд явагдана
Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цагт www.mle.mn цахим хуудсаар явагдана. Дуудлага худалдаанд оролцогчид хүсэлтээ 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 13-ны өдрийн 09:00 цагийн хооронд www.mle.mn цахим хуудсаар бүртгүүлэх ба дараах газруудыг худалдана. Д/д Дүүрэг Хороо Газрын байршил Газрын зориулалт Хэмжээ/га/ Дуудлага худалдааны анхны үнэ //төгрөгөөр 1 Хан-Уул 10 Морингийн …
-
30 August
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.Баянзүрх10:30-20:00 цагт 2-р хороо 64/2-р байр, Иргэн Амгалан, Гарамжил, Оюунбилэг, Энхжаргал, Батдэлгэр, Гүнжидмаа, Соёмбо, Эрдэнэхүү, Бат-Эрдэнэ /ХОС/, Энхмаа, Хо Сун Хвон, Батмөнх /барилга/, Болормаа, Мөнгөнсүх, Цэрэндаваа, Хүрэлбаатар /ТҮЦ/, Энх-Оюун, Оюунгэрэл /машин угаалга/, Баярхүү, Ганболд, Базаррагчаа, Цацрал, Хөгжлийн салхи ТББ, Натурхаан, …
-
29 August
42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн асуудлаар Цэц Их суудлын хуралдаан зарлалаа
Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын 22 дугаар тогтоол, мөн тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын 23 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц өмнө нь гаргасан билээ. Дээрх дүгнэлтийг Монгол …
-
29 August
Монголын өглөө “Монголын радио”-оос эхэлдэг
Монгол оронд радио өргөн нэвтрүүлэг бэлтгэн дамжуулж эхэлсэн түүхт 85 жилийн ой тохиож байна. 1930-аад оны үе. “Засгийн газрын барилга”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн”, “Ленин клуб” хэмээн нэрлэгдэж, тухайн үедээ Улаанбаатар хотын өнгө үзэмжийн илэрхийлэл, төрх болж байсан хэдэн байшингийн үүдэнд хэсэг залуус нэгэн сонин зүйлийг байрлуулахаар шамдаж, тэрхүү хачирхалтай зүйл оройн 19:00 цагийн үед гэнэт “ярьж” эхэлснээр агаарын цэнхэр долгионыг …
-
29 August
Ү.Содномцог: Зөрчлийн тухай хуулиар зөвхөн сэтгүүлчдийг онилж шийтгээд байгаа юм биш
Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд бусдыг гүтгэх, байгаль орчны эсрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай дүрэм зөрчих, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргүүд зонхилон гарсан байна. Түүнчлэн өнгөрөгч онд нийт 35 гүтгэх зөрчлийн хэрэгт шийтгэл оноосноос 24 иргэнд тус бүр 2 сая, …
-
29 August
Л.Амармөрөн: Хичээлийн шинэ жил эхлэхэд хяналт шалгалтыг эрчимжүүлнэ
Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор гэмт хэрэг зөрчлийн гаралт бусад үеэс нэмэгдэх хандлагатай байдаг. Иймд цагдаагийн байгууллага урьдчилан сэргийлэх үүднээс хийж буй ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн энэ өдрүүдэд эл арга хэмжээний хүрээнд өнгөрсөн долоо хоногт 179 орчим ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудын хяналтын камерыг ажиллагааг шалгаж, 25 зөрчил илрүүлжээ. Цагдаагийн байгууллагаас шаардлага хангахгүй …
-
29 August
Спорт автомашин осолдож гурван хүн нас баржээ
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дүнжингаравын зүүн урд замд өнгөрсөн шөнө ноцтой осол гарч, гурван залуу амиа алджээ. Тодруулбал, Дүнжингарав худалдааны төвийн зүүн урд замд 2019 оны наймдугаар сарын 29-ний 03:00 цагийн орчимд “Субару импреза” маркийн автомашин онхолдож хоёр эмэгтэй, нэг эрэгтэй нас барсан байна. Ослын шалтгааныг тогтоохоор шалгаж байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх нь одоогоор тодорхойгүй. Спорт болон нэмэлт тоноглолтой тээврийн хэрэгслээр хотоос …
-
29 August
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. Баянзүрх 10:30-20:00 цагт 2-р хороо 64/2-р байр, Иргэн Амгалан, Гарамжил, Оюунбилэг, Энхжаргал, Батдэлгэр, Гүнжидмаа, Соёмбо, Эрдэнэхүү, Бат-Эрдэнэ /ХОС/, Энхмаа, Хо Сун Хвон, Батмөнх /барилга/, Болормаа, Мөнгөнсүх, Цэрэндаваа, Хүрэлбаатар /ТҮЦ/, Энх-Оюун, Оюунгэрэл /машин угаалга/, Баярхүү, Ганболд, Базаррагчаа, Цацрал, Хөгжлийн …
-
28 August
Дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад орууллаа
Цагдаагийн ерөнхий газрын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр /2019.08.27/ хуралдаж, нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдийг нутаг дэвсгэрийнх нь харьяаллаар нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулж, нэгж дээрх орон тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг хангах, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах үндсэн чиг үүрэг бүхий нэгж дээр ажиллаж байгаа алба …
-
28 August
Засгийн газрын тэтгэлгээр 45 лаос оюутан Монголд сурч байна
БНАЛАУ-д ажлын айлчлал хийж буй Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг энэ сарын 27-ны өдөр тус улсын Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасидад бараалхав. Дэд сайд Б.Батцэцэг 2015 оноос хойш хоёр улсын ГХЯ-дын ээлжит зөвлөлдөх уулзалт Вьентьян хотноо болж байгаа нь Монгол, Лаосын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг тэмдэглээд Лаос Улсын Гадаад хэргийн сайдыг Монгол Улсад айлчлах урилгатайг нотлов. Сайд Салөмсай Гуммасид …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл