Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Би хариуцлагатай аав ээж” жилийн аяныг зохион байгуулж байна. Энэхүү аяныг төрийн болон аж ахуй нэгж байгууллагуудыг хүүхэд хамгааллын бодлоготой болгох, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, байгууллагын ажилтан албан хаагчдаар дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан …
Нийгэм
September, 2019
-
16 September
ХХААХҮЯ санаачлан цаасыг зохистой хэрэглэх “3R” хөдөлгөөнийг эхлүүллээ
ХХААХҮЯ-ны ХҮХБЗГ- аас санаачлан “Эх дэлхийгээ хайрлая, модоо хамгаалья” гэсэн уриатай “3R” хөдөлгөөнийг яаман дээрээ өрнүүлж эхэллээ. Тус хөдөлгөөнийг “Байгууллагынхаа цаасны хэрэглээг бууруулах, хэмнэх, гамнах, цаасыг ар өвөргүй бүрэн ашиглах, нэгэнт гарсан цаасны хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлж, сав баглаа боодол болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой юм. Ингэснээр хог хаягдлыг бууруулах, тус санал санаачилгын өргөжүүлэн уриалж, байгууллага аж ахуй нэгжүүдийг хамруулах, сэдэлжүүлэх, нөгөөтэйгүүр олон нийтийн дэмжлэг тусламжтайгаар хаягдал цаасыг дахин боловсруулах системийг сайжруулах, байгаль орчноо хамгаалахад хувь нэмэр …
-
16 September
НҮБ-ын Суурин зохицуулагч Биата Транкманыг Онцгой байдлын албаны I зэргийн тэмдгээр шагналаа
НҮБ-аас 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсад шинээр томилогдсон Суурин зохицуулагч ноён Тапан Мишраг угтан авах, Монгол Улсад НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүргийг гүйцэтгэж, НҮБХХ-н Суурин төлөөлөгчийн албыг дөрвөн жилийн турш хашсан хатагтай Биата Транкманыг удаах ажил албанд нь үдэх ёслолын арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг оролцож хатагтай Транкманд манай улсын гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд оруулсан хувь …
-
16 September
Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна
Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр өнөөдөр /2019.09.16/ тохиож байна. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Озоны үндэсний албанаас хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хуралд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн болон бусад албаны төлөөлөгчид оролцов. Монреалийн протоколын Нарийн бичгийн дарга нарын газраас олон улсын гэрээний өнөөг хүртэлх ололт, амжилтыг үнэлж ,онцлон тэмдэглэхийн …
-
16 September
Засгийн газар ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс хүргэж байна
Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны дагуу Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. 2019.09.16-27-ны өдрүүдэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайд, Шадар сайдын Ажлын алба болон бүх яам, харьяа агентлаг хуваарийн дагуу ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх юм. Өнөөдрийн хувьд авто болон төмөр …
-
16 September
“Цэвэр агаар – Автомашингүй өдөр ” арга хэмжээний хүрээнд “СПОРТЛОГ УЛААНБААТАР” өдөрлөг боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр” өдөрлөгийг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр жанжин Сүхбаатарын талбайд “Автомашингүй өдөр” өдөрлөг болж байна. Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр нар оролцлоо. “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр” …
-
16 September
Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээтэй боллоо
Монгол Улсын Засгийн газраас 2019 онд хэрэгжүүлж буй хүүхэд хамгааллын чиглэлээр санаачлан хэрэгжүүлсэн нэг бүтээлч ажил бол хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ юм. Тус явуулын үйлчилгээ нь гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхэдтэй зүй бус харьцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлд нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх зорилготой юм. Хүүхэд хамгааллын үйлчилгээ өнөөдөр /2019.09.16/Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийж байна. Энэхүү автобустай үйлчилгээг мэргэжлийн баг …
-
16 September
Амралтын өдөр явган зорчигч мөргөж, амь насыг нь хохироосон хоёр осол гарчээ
Тээврийн цагдаагийн албаны /ТЦА/ Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 14-15-нд нийт 492 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 359-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж хоёр хүний амь нас хохирсон бөгөөд хоёр хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, Есдүгээр сарын 14-ний өдрийн 18.00 цагийн …
-
16 September
Сэтгүүлч М.Уянгын эмчилгээний зардалд зориулж Британи дахь Монголчуудын клуб хандивын гүйлт зохион байгуулжээ
Британи дахь Монголчуудын “Team Mongolia Runners Club” гүйгчдийн клубийн хамт олон сэтгүүлч М.Уянгын эмчилгээний зардалд нэмэр болох үүднээс хандивын гүйлтийг энэ сарын 15-ны өдөр Лондон хотын алдарт “Richmond” паркд зохион байгуулжээ. Гүйгчдийн клуб нь байгуулагдаад удаагүй ч хэд хэдэн олон нийтийн хандив босгох үйл ажиллагаанд идэвхитэй оролцоод байгаа билээ. Жишээлбэл, жил бүр Англи улсад зохиогддог хавдрын эсрэг “Cancer Research UK …
-
16 September
Сэтгүүлч Ж.Жаргалсайханд туслах “Жаргалын мод” аянд нэгдээрэй
Монголын сэтгүүлзүйн салбарт 20 гаруй жил ажиллахдаа “Сэрүүлэг” сониноос ажлын гараагаа эхэлж, “Сурагч” сонин, Shuud TV, Shuud.mn, Mass.mn, Ontslokh.mn сайтуудыг үүсгэн байгуулалцаж, Монголын сайтын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жарантайн Жаргалсайхан маань 2017 оноос эхлэн хүнд өчинтэй тэмцэж явсаар өнөөдөр хүнд шатны бөөрний түүдгэнцрийн үрэвсэл гэсэн ерөнхий оноштой, 4 дүгээр үеийн бөөрний дутагдал, 2 дугаар үеийн архаг цус багадалт, 3 дугаар үеийн …
-
16 September
“Говийн чоно-2019” олон улсын дадлага сургуулийн нээлт маргааш болно
Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран Дорноговь аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа маргааш болно. Дадлага сургуульд Монгол, АНУ-аас гадна Австрали, Канад, Франц, Нипаль, Турк, Их Британи, Бангладеш, Индонези, Казахстан, Киргизстан, Лаос, Балба, Шри-Ланка, Тайланд, Тажикистан, Вьетнам зэрэг …
-
16 September
Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа хураана
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, БОХХАА-н байнгын хорооны дарга Х.Болорчулуун нар энэ амралтын өдрүүдэд газар тариалангийн бүс нутаг Төв, Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын “Элсэн цагаан” ХХК, Сэлэнгэ аймгийн Орхон туул сумын “Агро Шим” ХХК-ийн тариан талбайгаар зочилж ургац хураалтын явц байдалтай танилцлаа. Мөн Улсын …
-
16 September
Өнөөдөр гурван дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ ⏱ 10:30-18:00 цагт: 19-р хороо Шадавлин, Арсогоот, Гэр хорооллын гэрэлтүүлэг, ХАН-УУЛ ДҮҮРЭГ ⏱ 11:00-18:00 цагт: 12-р хороо Сонгины амралт, Биогийн 38, 39, 52, 53-р байр, МЦХК АТС, Био асралт эмнэлэг, 10-р сургууль, 121-р цэцэрлэг, Гэрэлт номин ХХК, Улаанбаатар банк салбар, …
-
16 September
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчид,хадланчидад зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, сэрүүхэн байна. 2019 оны 09 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд …
-
15 September
Улаанбаатар-Дархан чиглэлийн зам засвар: Төлөвлөсөн хугацаандаа хүлээлгэж өгөхөөр ажлаа шаргуу гүйцэтгэж байна
БНХАУ-ын China State Construction Еngineering Group компани Хар модот даваанаас Урьхан хүртэлх 45 км, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын ажил гүйцэтгэх тендерт ялж засвар, шинэчлэлийн ажил гүйцэтгэж байна. Тус компанийн төслийн удирдагч Гао Куан “Ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Бид ажилдаа олон улсын стандартыг мөрдөн ажиллаж байгаа. Бидний хувьд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, төлөвлөсөн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл