“Ирээдүйдээ эзэн байя” уриатайгаар тав дахь жилдээ зохион байгуулагдсан “Хөрөнгө оруулагч үндэстэн-2020” чуулга уулзалтын “Улаанбаатар хотын бизнесийн орчин”, “Сео” зэрэг хэлэлцүүлгүүдэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан панелистаар оролцлоо. Улаанбаатар хот цаашид ямар төлөвлөлтөөр хэрхэн хөгжих, бусдаас ялгарах онцлог нь юу байх вэ, хүн амынх нь талаас илүү хувийг хүүхэд, залуус эзэлж байгаа нийслэлийн хувьд тэдэн рүү чиглэсэн …
Нийгэм
December, 2019
-
2 December
Дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” уртасгасан цагаар ажиллаж байна
Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулж байгаа билээ. Энэ хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд доорх цагийн хуваарийн дагуу ажиллаж буй бөгөөд томуу, томуу төст өвчний талаарх зөвлөгөө, мэдээлэл болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар …
-
2 December
Моллаей Саеидийг өөрийнх нь хүсэлтээр Монгол Улсын харьяат болгов
Дэлхийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Ираны нэрт жүдоч, 27 настай Моллаей Саеид Монгол Улсын иргэншилтэй болсон талаар бид өнөөдөр мэдээлсэн билээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас дөнгөж сая албан ёсоор мэдээллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт, Харьяатын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, …
-
2 December
Жолооч та өдөрт 276 төгрөг төлөөд жилийн турш засвар арчлалт бүрэн хийгдсэн замаар зорчих боломжтой
Уншигч та 20.000 төгрөгөөр юу хийж чадах вэ. Хүнсний хувьд хоёр талх, 5 кг гурил, 1 кг будаа авч болох юм. Харин бүтээн байгуулалтын хувьд энэ мөнгөөр юу бүтээж чадах бол. Хашаан дахь явган хүний замыг энэ мөнгөөр засварлаж хүрэх үү. Аль эсвэл орон сууцны дундах нийтийн талбайн нэг хэсгийг тохижуулж дөнгөх үү. Үгүй дээ тактаа энэ мөнгөөр засварлаж, өнгө …
-
2 December
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ
Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчдийн ээлжит XXIX хуралдаан өнөөдөр үргэлжлүүлэн хуралдаж байна. Хуралдаанаар “Нийслэлийн 2019 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, нийслэлийн ИТХ-ын 2019 оны 26/23 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай”, “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, “Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, …
-
2 December
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяны хүрээнд “Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганыг зохион байгуулна
НҮБ-ын Хүн Амын Сан (НҮБХАС), Монгол улсын засгийн газар, Иргэний нийгмийн байгууллагууд хамтран Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг “ОйлГОЁ ХҮНдэлье” уриан доор эхлүүлж байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, Нийслэл дэх жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, Жендэрийн …
-
2 December
Сайжруулсан түлш борлуулагч, тээвэрлэгч нарын ажлын хөлсийг цаг тухайд нь олгохыг хотын Захирагч үүрэг болголоо
Монгол Улсын Ерѳнхий сайдын зѳвлѳх Л.Алтангэрэл, хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, зургаан дүүргийн Засаг дарга болон, нийслэлийн Онцгой комиссын гишүүд “Таван толгой түлш” ХХК-ний үйлдвэр дээр ажиллаа. Үйлдвэрлэл үйл ажиллагааны хүчин …
-
2 December
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, хүйтэн салхитай байна. 2019 оны 12 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн аймгуудын …
November, 2019
-
30 November
Cайжруулсан түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, өдөрт 3000 тн түлш үйлдвэрлэх боломжийг бүрдүүлнэ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХIX хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа. “Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилготой 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд бэлтгэл ажлыг хангаж, нийслэлд 60 уурын зуухыг төвлөрсөн дулаанд, тусгай зөвшөөрөлтэй …
-
30 November
Н.Цэрэнбат: Монгол Улс уул уурхайгаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах жишиг судалгааны төвтэй боллоо
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд 2016 онд Монгол Улсад уул уурхайгаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай уул уурхайг хөгжүүлэх, нөхөн сэргээлтийн чиглэлээр сургалт судалгааны төв байгуулах замаар нөхөн сэргээлт хийх чадавхийг сайжруулах зорилготой хэлэлцээр байгуулсан. Энэ хүрээнд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагын 5.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2125 м2 талбайтай лекц, лаборатори, мэдээллийн танхим бүхий …
-
30 November
Кино урлагийн салбарын нэгдсэн форум болно
“Оюуны өмчийг дээдлэн кино урлагаа хамгаалъя аян”-ын хүрээнд кино урлагийн салбарынхны нэгдсэн форум “CINEMA” кино театрт энэ сарын 30-нд буюу өнөөдөр болно. Ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо хамтран ажиллана. Тус форумаар оюуны өмч, тэр дундаа кино урлагийн салбарт оюуны өмчийн эрх зөрчигдөж байгаа асуудалд мэргэжлийн байгууллагуудын оролцоог …
-
30 November
ЕБС-ийн сурагчдын амралт ирэх сарын 23-наас эхэлнэ
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 23-аас эхлэх бол орон нутгийн ЕБС-ийн сурагчдын хувьд хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 30-аас эхлэх ажээ. Нийслэлийн сурагчид гурван долоо хоног амрах бол орон нутгийн ЕБС-ийн сурагчид хоёр долоо хоног амарна. Томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран нийслэлийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт нэг долоо хоногоор сунгагдаж байгаа юм байна. Харин орон нутгийн ЕБС-ийн сурагчид гуравдугаар улиралд гуравдугаар сарын …
-
28 November
“Хор баяртай” хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Эрүүл мэндийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ЦЕГ-ын харьяа Мөрдөн байцаах алба, нийслэлийн Боловсролын газар, MCDF group байгууллагууд хамтран “Хор баяртай” аяныг хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү аяныг JCI Монгол байгууллагын “One community” төслийн хүрээнд JCI Гранд салбар байгууллагаас санаачилсан юм байна. Уг төслийн зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тамхины хор, хөнөөлийг ойлгуулах, …
-
28 November
Хотын захиргааны лед дэлгэцээр мэдээ, мэдээлэл хүргэж эхэллээ
Нийслэлийн төр, захиргааны байрны өмнө байрлах лед дэлгэцийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шинэчлэлээ. Анх 2012 онд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын мэдээ мэдээллийг сурталчлах зорилгоор ашиглалтад оруулж байсан боловч ашиглалтын хугацаа дуусч, эвдрэл гэмтэлд орсныг шинэчлэн засч сүүлийн үеийн дэвшилтэт технологийн лед дэлгэц болгосон байна. Энэхүү дэлгэцээр НЗДТГ, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагуудын хийж хэрэгжүүлж байгаа ажил, нийслэлчүүд рүү чиглэсэн мэдээ, …
-
28 November
Алслагдсан дүүрэг, хороодод “Би нар” хүүхэд хөгжлийн төслийг хэрэгжүүлж эхэлжээ
3асгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн заалт “4.5.3 Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төвийн салбар дугуйлангуудыг алслагдсан дүүрэг, хороодод ажиллуулах, хувийн хэвшлийн сургалтын төвийн секц, дугуйланг дэмжих замаар хүүхдийн авьяасыг хөгжүүлж, секц, дугуйланд хамрагдалтыг 30 хувиар нэмэгдүүлнэ” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Би нар” хүүхэд хөгжлийн төслийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл