Нийгэм

July, 2019

  • 5 July

    Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Зогс-Шалга-Боломж бүү олго” арга хэмжээ явагдаж байна

    Баяр наадам, амралт, аялал зугаалгын цаг эхэлж байгаа энэ үед иргэд, жуулчид хулгайд эд зүйлсээ алдах, амралт зугаалгаар явахдаа орон байраа удаан хугацаагаар хараа хяналтгүй орхисноос хулгайн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол нэлээдгүй бүртгэгддэг. Иймд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хулгайлах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, …

  • 5 July

    “Дээлтэй Монгол наадам” ирэх лхагва гарагт болно

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дээлтэй Монгол наадам” долдугаар сарын 10-ны лхагва гарагт 14.00 цагаас Сүхбаатарын талбайд болно. 13 дахь удаагаа болж буй уг наадам Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад дотоодод сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилготой. Наадмаар Шилдэг үндэсний хувцастай эрэгтэй, эмэгтэй, …

  • 5 July

    Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган Сар нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхийлөгч Францеско Рокка тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ онд тохиож буй Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны 100 жил, Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ой тохиож буй явдалд баяр хүргэлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга …

  • 5 July

    Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 07 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун, говь болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. …

  • 4 July

    Төв аймгийн сэргэлэн суманд байгалийн голомт хяналтын тандалт, хайгуул шинжилгээ хийжээ

    Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвийн 2019 оны календарьчилсан төлөвлөгөөний дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрийг хамруулан тарваган тахал, түүнтэй хам тохиолдох өвчний байгалийн голомт хяналтын тандалт, хайгуул шинжилгээг тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвтэй хамтран хийж гүйцэтгэлээ. Тарваган тахал, түүнтэй хам тохиолдох өвчний байгалийн голомт хяналтын тандалт, хайгуул шинжилгээгээр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орших хайгуулын 5 сектор, тандалтын …

  • 4 July

    Б. Амингэрэл, Т.Есөн-Эрдэнэ нарт зориулсан “СЭТГЭЛ ХАЙРЫГ ТҮГЭЭЕ” хандивын тоглолт маргааш болно

    “Монголиан Нью Прожект” ХХК, “Голд майнд медиа групп” хамтран олон нийтийн анхаарлын төвд байгаа хүнд өвчин зовлонд нэрвэгдсэн Б. Амингэрэл, Т.Есөн-Эрдэнэ нарын хагалгаа, эмчилгээнд зориулан “СЭТГЭЛ ХАЙРЫГ ТҮГЭЭЕ” хандивын тоглолтыг маргааш буюу энэ сарын 5-ны өдөр 19 цагаас UB PALACE концертын их танхимд зохион байгуулах гэж байна. “СЭТГЭЛ ХАЙРЫГ ТҮГЭЭЕ” хандивын тоглолтод МУГЖ Н.Чулуунхүү, Ж.Уранчимэг, Э.Бүрнээбаяр, МУСТА П.Жимсээ, А.Түмэн-Өлзий, Н.Мөнхбаяр, …

  • 4 July

    “Дээлтэй Монгол наадам” зохион байгуулна

    Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад дотоодод сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг долоодугаар сарын 10-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд 13 дахь жилдээ зохион байгуулна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

  • 4 July

    Монголын Залуучуудын Холбооны тэргүүн А.Мөнхбатыг нэн даруй огцруулах шаардлагатай гэв

    Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбатыг үүрэгт ажлаа хийх чадамжгүйг шүүмжилж тус холбоог шинэчлэх хөдөлгөөний залуус мэдээлэл хийлээ. Өнөөдөр хийж бүтээх гэсэн сэтгэл зүтгэлтэй залуус нийгэмд маш олон бий. Тэднийг дэмжсэн бодит дэмжлэг,туслалцаа юу байна гэдгийг бас бодох л асуудал. Үндсэндээ бол Монголын залуусын эрх ашгийг хамгаалах зорилготой төрийн бус байгууллагыг зөвхөн нэг хүн өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн удирдаж байгаа гэдэг нь …

  • 4 July

    Нэг ч шүүгчийг цагдан хориогүй

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий 17 шүүгчийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн билээ. Харин АТГ-аас өнгөрсөн долоо хоногт хэд, хэдэн шүүгчээс байцаалт, мэдүүлэг авсан байдаг. Тэгвэл өнөөдөр /2019.07.04/ зарим шүүгчийг ШШГЕГ-ын харяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан талаар хэвлэлээр мэдээлжээ. Энэ талаар ШШГЕГ-ын холбогдох албан тушаалтнаас тодруулахад “Нэг ч шүүгчийг цагдан хориогүй” гэх тайлбарыг өгч байна.

  • 4 July

    Ж.Батзандангийн контрбандчин ах Ж.Баатарчулуунд хариуцлага тооцохгүй толгойг нь илээд өнгөрөх үү сайд аа

    Консулын газрыг коммунистууд түйвээдэг болсны тод жишээ нь УИХ-ын гишүүн Жалбасүрэнгийн Батзандан түүний ах Баатарчулууны нарын асуудал. Хар тамхи, мансуурах бодис зэрэг дэлхий дахиныг сэртхийлгэсэн нүсэр асуудал Монголын дипломат албыг мөд сэргэхгүй болтол нь унагасан. Гэтэл тэмцэгч дүр эсгэсэн ах дүүс консулын газруудыг ээлж дараалан самарч хил дамнасан хууль бус наймаа эрхлэх, хэнийг гүтгэх вэ, хэнийг унагаах вэ, хэнийг консул …

  • 4 July

    Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулагдлаа

    Жижиг, дунд үйлдвэрлэл тэр дундаа өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж  ажлын байр бий болгож иргэдийг орлогоо нэмэгдүүлэхэд туслах, дэмжлэг үзүүлэх зорилгоор бизнес инкубатор төвийг нийслэлийн бүх дүүрэг, аймаг орон нутагт байгуулах ажлыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зохион байгуулан ажиллаж байна. УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн санаачилгаар Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв өнөөдөр \2019.07.04\ Чингэлтэй дүүрэгт байгуулагдлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй …

  • 4 July

    Станцууд 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөц бүрдүүлнэ

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  Эрчим хүчний үйлдвэр, компаниудын үндсэн болон туслах тоноглолын засвар үйлчилгээ, хөрөнгө оруулалтын ажил зэргийг хугацаанд нь хийж дуусгахыг сайд Ц.Даваасүрэнд даалгав. Дулааны цахилгаан станц, дулааны станцууд 20-иос доошгүй хоногийн нүүрс нөөцлөх, нүүрс тээвэрлэлтийг тасралтгүй, найдвартай байлгах, аваар ослын үед хэрэглэх техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болгов. Аймаг, нийслэлийн ОСНАА-н байгууллагуудын ус хангамж, ариутгах …

  • 4 July

    Хараагүй иргэдийн аюулгүй зорчих эрхийг зөрчжээ

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн урд талын нийтийн эзэмшлийн зам дээр баригдсан иргэн Б-ийн эзэмшлийн үйлчилгээний зориулалт бүхий барилгын үйл ажиллагаа, түүний эрхзүйн баримт бичгийн бүрдэлд хяналт  шалгалт хийлээ. Шалгалтаар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар 2018 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн А/417 тоот шийдвэрийг үндэслэн иргэн Б-д эзэмших эрхийн 130.0 м.кв газрыг худалдаа, нийтийн …

  • 4 July

    Бага насны хүүхэд хүчиндсэн этгээдүүдэд 14, 15 жилийн хорих ял оноожээ

    Замын-Үүд сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ч.Э болон Ч.М-д холбогдох эрүүгийн хэргүүдийг  зургаадугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Хэргийн талаар тодруулбал, 30 настай, эрэгтэй Ч.Э нь 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд 9 настай хүүхдийг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндсэн, 50 настай, эрэгтэй Ч.М нь 11 настай хүүхдийг биеэ …

  • 4 July

    Владимар Анатольевич Павлов: ОХУ-аас шүлхий өвчний вакциныг нийлүүлж байна

    ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Владимар Анатольевич Павлов тэргүүтэй депутатууд манай улсад энэ сарын 02-06-ны өдрүүдэд айлчилж байна. Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь өчигдөр  ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Владимар Анатольевич Павлов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн О.Баасанхүү, Н.Амарзаяа …