Нийгэм

July, 2019

  • 17 July

    10,12 настай хүүхдүүд хулгай хийж байгаад баригджээ

    Энэ сарын 16-ны өдөр буюу өчигдөр 13:00-16:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт  амьдардаг 27 настай эмэгтэй Т-гийн  гэрт хулгайч орж эд зүйл алдагдсан байна.  Тус хэргийн мөрөөр цагдаагийн алба хаагчид хайхад насанд хүрээгүй хүүхдүүд байсан байна. Тодруулбал, 12 настай эрэгтэй Б, 10 настай эрэгтэй Э нар нь бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлстийн …

  • 17 July

    Өчигдрөөс эхлэн нийтийн тээврийн “Баруун түрүү–10 хороолол” чиглэлд өөрчлөлт орлоо

      Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ажил эхэлсэнтэй холбоотойгоор Дархан, Эрдэнэтийн салдаг уулзвараас 61 гарам хүртэлх замыг өчигдрөө эхлэн арван нэгдүгээр сарын 1-нийг хүртэл хаалаа. Иймд Эрдэнэт, Дархан, Сэлэнгээс чиглэлд явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Эмээлт, Хүй долоон худгийн замаар явуулах зохицуулалтыг хийсэн байна. Мөн тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний ХО:13 “Баруун түрүү – 10 хороолол” чиглэлийн замд дараах өөрчлөлт оржээ.

  • 17 July

    Мөнгөн гүүр эмнэлэг уралдаанч хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг хийнэ

    Энэ сарын 20-21-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдах “Их хурд”, өв соёлын фестивальд хурдан морь унах бүх хүүхдүүдийг Мөнгөн гүүр эмнэлэг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар болсон байна. Монголын морин спорт уяачдын холбооноос гурван жил тутамд зохион байгуулдаг шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд”, адуун өв соёлын фестиваль энэ жил найм дахь удаагаа зохион байгуулагдах бөгөөд аймаг сумдын түрүү, нутаг …

  • 17 July

    Төв шуудангийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замыг хаах үеийн нийтийн тээврийн үйлчилгээний хуваарийг танилцуулж байна

    Монгол банкны Үндэсний цахим гүйлгээний төв болон Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна дулааны шугам сүлжээний шинэчлэлтийн ажлын хүрээнд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийн А4 магистрал төв шугамын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор инженерийн шугам сүлжээг өргөтгөн сольж, шинэчлэхээр Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөөнд байрлах “Төв шуудан”-ийн зүүн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замын зүүнээс баруун зүгт …

  • 17 July

    Өнөөдөр хоёр дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны долоодугаар сарын 17-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:30-18:00 цагт: 19-р хороо Шадавлин, Арсогоотын зуслан, Гудамжны гэрэлтүүлэг болон эдгээрийн ойр орчмоор ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:30-20:00 цагт: 1, 4-р хороо 1-4, 13-15, 17, 25, 37-39, 49, 50, 51, 61-63, 74, 75, 84, 85-р байрууд, Зиб …

  • 17 July

    Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна. 2019 оны 07 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, …

  • 16 July

    Б.Болороо бүсгүйн нөхөр амиа алдсан хэргийг Мөрдөн байцаах алба шалгана

    Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо бүсгүйн нөхөр Б лифтний хонгилд унаж, нас барсан харамсалтай хэрэгтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав өнөөдөр /2019.07.16/ үүрэг өгч, албаны шалгалт явуулахаар болжээ. Энэ тухай Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа. Тэрбээр “ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, тэргүүн дэд дарга, …

  • 16 July

    Цэцэг төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг энэ сарын 18-ныг хүртэл түр хаана

    Чингэлтэй дүүргийн  1-р хороо, Цэцэг төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг  2019 оны долдугаар сарын 16-ны 23:00 цагаас долдугаар сарын 18-ны өдрийн хооронд хааж,  Хууль зүйн яамны захиалгаар “Дабль пирамид констракшн ХХК нь дулааны  шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Иргэд та бүхэн хөдөлгөөний эрчим ихтэй уулзварт ажил гүйцэтгэх хугацаанд бусад замыг сонгон, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцоно уу.  

  • 16 July

    ОБЕГ:Баярын өдрүүдэд гамшиг, ослын нийт 59 дуудлага хүлээн авч ажиллалаа

    Үндэсний их баяр, наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Онцгой байдлын алба хаагчид 7 сарын 11-ний өдрийн 09:00 цагаас 7 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллажээ. Онцгой байдлын байгууллагаас болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед …

  • 16 July

    Баяр наадмын өдрүүдээр 12 хүн амь насаа алджээ

    Улсын их баяр наадмын өдрүүдэд улсын хэмжээнд Тээврийн цагдаагийн алба нь нийт 963 дуудлага, мэдээллийг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 589 дуудлагыг хүлээн авч шалгажээ. Бүртгэгдсэн осол, хэргийг өнгөрсөн 2018 оны Үндэсний их баяр наадмын өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад бүртгэгдсэн осол 27,5 хувиар өссөн, нийт бүртгэгдсэн ослын улмаас 12 хүний амь нас хохирч, 48 хүн гэмтсэн ба амь нас нь хохирсон …

  • 16 July

    Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 16-ний Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 11-р хороо НЗДТГ-ын 75 айл, Цагдаагийн 514, 905, 906, 28, 560-р байрууд, Ахмадын хотхон 1, ОНӨААТҮГ, Баярс констракшн, Өндөр сууц, Нэмэх түвшин СӨХ-д, Хангай хотхон, ОСНААУГ-ын ХҮТ-5, ЦЭЭБ ХХК, иргэн Жаргалсайхан, Шаравжамц, Мөнхзул, …

  • 16 July

    Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна. 2019 оны 07 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр …

  • 15 July

    Нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав таалал төгслөө

    (1952-2019) Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, XX зууны сонгодог хөгжмийн зохиолч, Чингис хаан одонт Бямбасүрэнгийн Шарав таалал төгсч, Монголын их урлагийн ертөнцөд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Нэрт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав нь 1952 оны арваннэгдүгээр сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, 1983 онд ОХУ-ын Свердловск хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн. 1992 онд Төрийн …

  • 15 July

    Н.Цэрэнбат гишүүн Н.Батсуурь аваргад хоёр өрөө байраар бэлэглэв

    Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Энэ жилийн барилдаанд 512 бөх барилдсанаас Увс аймгийн Ховд сумын харьяат, “Хемон констракшн” ХХК, “ТЭЦ-3” ТӨХК, Сүхбаатар аймгийн ОБЕГ–ын бөх, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэж наадамчин олноо баясгав. Улаанбаатар хот дахь Увс аймгийн нутгийн зөвлөлийн хамт олон энэ сарын 13-ны өдөр Н.Батсуурь аваргад …

  • 15 July

    Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс Э. Оюунболдод таван өрөө байр бэлэглэжээ

    Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ аварга Э.Оюунболдод Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс нь таван өрөө байр бэлэглэлээ. Шинэ аварга Э.Оюунболд  өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Н.Батсуурийг давснаар Улсын наадамд хоёр дахь түрүүгээ авсан …