Нийгэм

July, 2019

  • 20 July

    “Naadam night’’ үйл ажиллагаанд 4000 гаруй хүн хамрагджээ

    БОАЖЯ-наас санаачилсан “NAADAM NIGHT SHOW” арга хэмжээг Монгол Улсыг зорин ирэх жуулчдад зориулан анх удаа 2019 оны 07-р сарын 11-ний өдөр оройн 21:00 цагт Үндэсний Соёл амралтын хүрээлэнд амжилттай зохион байгууллаа. БОАЖЯ нь энэхүү арга хэмжээний ерөнхий зохион байгуулалтыг гүйцэтгэсэн ба Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо зэрэг байгууллагууд дэмжин ажилласан юм. Үндэсний …

  • 20 July

    Дуу цахилгаантай бороо орно

    Долдугаар сарын 20- 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэе. Өнөөдөр буюу  20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22, 23-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өнөөдөр Алтайн салбар уулс болон, говь, талын нутгаар секундэд 14-16 метр, бусад …

  • 19 July

    Нийслэлийн 152 хороонд “Соёлын элч” ажиллуулах тухай журмын төслийг хэлэлцэв

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр нийслэлийн 152 хороонд “Соёлын элч” ажиллуулах тухай журмын төслийг хэлэлцэв. Журмын төслийн танилцуулгыг нийслэлийн Соёл урлагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш хүргэлээ. Журмын төсөлд туссанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн батламжилсан төлөөлөгч нь тухайн хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд олон нийтэд чиглэсэн соён …

  • 19 July

    Таксины жолооч эмэгтэйг хүчирхийлсэн этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч мягмар гарагт буюу 2019 оны долоодугаар сарын 16-ны өдрийн 17:30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тээврийн товчооны гүүрний урд талаас үл таних дөрвөн залуу такси барьж явах замдаа жолооч эмэгтэйг хүчирхийлж, унаж явсан автомашиныг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдэгджээ. Уг хэргийн дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба …

  • 19 July

    Баянхошууны эцсийн буудлаас 10-р хороо хүртэлх 0,8 км авто замын ажил дуусжээ

    Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдсэн  0,8 км урт, 1,5м өргөн явган хүний замтай, нэг чигийн хөдөлгөөнтэй, байгалийн чулуун хучилттай авто замыг  “Зам гүүр барилгын нэгдэл” ХХК нь гэрээт хугацаанд бүрэн дуусч, улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг хангаж байна. Тус авто зам ашиглалтад орсноор иргэд ая тухтай амьдрах нөхцөлөөр хангагдаж, агаар хөрсний бохирдол буурах ач холбогдолтой юм гэж Нийслэлийн Автозамын хөгжлийн …

  • 19 July

    Хотын дарга шинэ Цэнгэлдэх хүрээлэн барих газрыг судлахыг үүрэг болголоо

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа гүүрэн гарцуудын цэвэрлэгээ, үйлчилгээ, цахилгаан шатны ашиглалтын талаарх танилцуулга болон Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн байршил, зураг төсөл, төсвийн тухай танилцуулгыг хэлэлцэж хурлын тэмдэглэл гаргалаа Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа гүүрэн гарцуудын цэвэрлэгээ, үйлчилгээ, цахилгаан шатны ашиглалтын талаарх танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулав. Нийслэлийн хэмжээнд төсвийн хөрөнгөөр байгуулсан таван гүүрэн …

  • 19 July

    Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг энэ сарын 22-наас эхэлнэ цахимаар бүртгэнэ

    2019 оны долдугаар сарын 4-ний өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Буянт-Ухаа II” хорооллын 972 айлын орон сууцыг хэрхэн түрээслүүлэх зохицуулалтыг хийж журмыг баталсан юм. Уг тогтоолын дагуу “Нийслэлийн Орон сууцны корпораци” нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны долдугаар сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 05-ны өдрийг хүртэл цахим хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлыг ханган …

  • 19 July

    Газар эзэмших, ашиглах эрхийн цахим дуудлага худалдаа зарлагдлаа

    Нийслэлийн Засаг даргын 2019 оны зургадугаар сарын 05-ны өдрийн А/559 дугаар “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж гарсантай холбогдуулан ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зарлаж байна. Газар эзэмших, ашиглах эрхийн цахим дуудлага худалдааг газрын биржийн цахим систем /www.mle.mn/ -ээр 2019 оны долдугаар сарын 31-ний өдөр зохион байгуулна. д/д Газрын байршил Зориулалт Хэмжээ /га/ Дуудлага худалдааны анхны үнэ /төг/ …

  • 19 July

     “Төрийн албан хаагчийн сургалтын агуулга, хөтөлбөр”-ийг батлав

    Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар  “Төрийн албан хаагчийн богино, дунд хугацааны сургалтын агуулга, сургалтын хөтөлбөр”-ийг батлав. Төрийн албаны тухай хуульд “Төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал, гүйцэтгэх чиг үүргийг харгалзан мэргэшүүлэх багц сургалт, “иргэнийг төрийн албанд томилсны дараа богино болон дунд хугацааны сургалтыг тус тус батлагдсан агуулга, хөтөлбөрийн дагуу Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага буюу Удирдлагын академи хариуцан зохион …

  • 19 July

    Ус ихээр тогтдог байршлуудад долоон бригад шуурхай ажиллаж байна

    Зогсолтгүй орж буй борооны улмаас ус ихээр тогтдог байршлуудад баригадууд шуурхай ажиллаж байгааг Геодези, Усны барилга байгууламжийн газраас мэдээллээ. Тодруулбал, нийслэлд ус ихээр тогтдог байршлуудад шуурхай долоон бригад гарган усыг соруулах ажил хийгдэж байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр бороо цаашид ч үргэлжлэн орох төлөвтэй байгаа ба өнөөдөр төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг …

  • 19 July

    Төв аймгийн Баянцогт суманд өчигдөр орой 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

    Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн “Өлийн хөтөл” гэдэг газарт өчигдөр орой 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Сумын төвөөс зүүн урд зүгт 5 км-т байрлах тус газарт долодугаар сарын 18-ны 23:47 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс 00:00 мэдээлсэн байна. Мэдээллийн дагуу Төв аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянцогт сумын Засаг даргын …

  • 19 July

    Улаанбаатарт өдөртөө 20-22 хэм дулаан байна 

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна. 2019 оны 07 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн …

  • 19 July

    Өнөөдөр гурван дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 19-ний  Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 10:30-20:00 цагт: 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд Зүрх уул, МОНЦАМЭ зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн …

  • 18 July

    Ш.Анхмаа:  Энэ жил нийслэлийн боловсролын салбарт 182 төсөл хэрэгжиж байна

    Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ажиллав. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэв. Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 74 дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгын ажил 2018-2019 он дамжин баригдаж байгаа юм. Барилгын ажил өнөөдрийн …

  • 18 July

    Б.Хурц нарын есөн хүнийг ирэх долоо хоногт шүүнэ

    С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдан яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт буруутгагдаад байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг энэ сарын 23-нд шүүж, гэм буруутай эсэхийг тогтоох тов гарлаа. Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Хурц нарын есөн хүний шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 8-нд болж, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын явцад …