Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан Оюутан залуучуудын дунд хотын соёл түгээн дэлгэрүүлэх сургалт, нөлөөллийн Хөтөлбөрийн хүрээнд зохиогдож буй “Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөгжлийн хөтөлбөрийн шилдэг 80 оролцогчдын дунд хотын соёлыг олон нийтэд сурталчлах, таниулах зорилго бүхий төслийн уралдааныг зарласан бөгөөд хөтөлбөрт оролцогч оюутнууд нь нийгэмд соёлыг түгээх, эерэг өөрчлөлт, зөв хандлага бүхий соёлжсон, хотод амьдрах …
Нийгэм
November, 2019
-
8 November
АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортолж, хөрөнгө оруулалт татах боломжийг 30 аж ахуйн нэгжид олгоно
Монгол брэнд холбоо ТББ, АНУ-н Вашингтон ДС хот дахь Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “АНУ-ын зах зээлд экспорт хийх боломж” төсөл хөтөлбөрийг Монголын уул уурхайн бус салбарын үйлдвэрлэгч компани болон аж ахуйн нэгжүүдийн дунд хэрэгжүүлэхээр боллоо. Төсөл хөтөлбөрийн хүрээнд арваннэгдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимийн худалдааны экспертүүд урилгаар манай улсад хүрэлцэн ирж, АНУ-ын зах …
-
8 November
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно
Өнөөдөр аргын тооллын 2019 оны арваннэгдүгээр сарын 08. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын адаг хөх нохой сарын Билгийн тооллын 11. Сугар гараг. Могойг хүлэгч одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Барилдлага: ИдэрШүтэн барилдлага: ХурьцахуйСуудал: Уул Өдрийн наран 7 цаг 47 минутад мандан, 17 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд …
-
8 November
Улаанбаатарт өдөртөө 7-9 хэм дулаан байна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтайн нутаг, Завханы өмнөд, Баянхонгорын хойд хэсгээр их цас орно. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 8-9-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 12-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, халтиргаа гулгаа үүсч, зам даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 11 дүгээр …
-
7 November
Тарваганы түүхий махыг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг таслан зогсоожээ
Нийслэлийн засаг даргын тарваган тахлаас урьдчилан сэргийлэх А/772 захирамж, НМХГ-ын даргын баталсан хуваарийн дагуу Чингэлтэй дүүргийн Өвөргүнт автозамын шалган нэвтрүүлэх цэгт 24 цагаар байнгын хяналт тавин ажиллаж байна. Шалгалтаар 2019 оны 10 дүгээр сарын 30 өдөр 01:30 цагт … орб Ланд крузер 200 маркийн автомашинд хуйхлаж хөлдөөсөн тарваганы түүхий махыг илрүүлж тухайн тарвагыг Зооноз өвчин судлалын үндэсний төвийн тусгай дугаарт дуудлага өгч хүлээлгэн өгөв. Холбогдох баримт бичгийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны …
-
7 November
“Нэг хот-Нэг стандарт” анхдугаар зөвлөгөөн болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” сэдэвт анхдугаар зөвлөгөөн зохион байгуулагдах гэж байна. Уг зөвлөгөөн хоёр өдөр болох бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 12-нд дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, 14–ний өдөр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнууд оролцох юм. “Нэг хот-Нэг стандарт” зөвлөгөөнөөр салбарын удирдлага, албан тушаалтнууд “Нэг хот-Нэг стандарт”, агаарын бохирдлыг бууруулах “Сайн түлш”-ний хэрэглээ, хяналт зохицуулалт, “Стандартын …
-
7 November
Элчин сайд Масато Такаокаг Улаанбаатар хотын 380 жилийн ойн медалиар шагналаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Масато Такаока “Нийслэлийн 380 жилийн ойн баярын мэндийг танд хүргэе. Япон, Монгол хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа улам бэхжин хөгжиж байгаад талархалтай байдаг. Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежментийг …
-
7 November
БНСУ-д Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээг цагдан хорьжээ
БНСУ-д Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээг цагдан хорих шийдвэрийг 2019 оны аравдугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ. Тодруулбал, түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж их хэмжээний авлига авсан, бусдад зуучилсан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгаж, яллагдагчаар тооцон ийнхүү 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорихоор болж ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулаад байна.
-
7 November
Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 8-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 9-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна. 2019 оны 11 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруунаас, …
-
6 November
Э.Тэмүүлэн:”Тэнгис” кинотеатрын хойд талд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас нийслэлийн хэмжээнд энэ онд хийгдэж буй болон ирэх онд хийхээр төлөвлөсөн тохижилт, ногоон байгууламжийн талаар Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектор Э.Тэмүүлэн, Б.Батцолмон нар өнөөдөр мэдээлэл хийлээ. “Өнгөрсөн онд 340 гаруй га талбайд томоохон цэцэрлэгт хүрээлэн энэ онд 66 га цэцэрлэгт хүрээлэн нэмж хийгдэхээр төлөвлөгдсөн. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн нутагт байрлах Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд томоохон хэмжээний спорт талбай …
-
6 November
“Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно
Гадаадад сургууль төгссөн залуучуудыг эх орондоо хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор “Карьер Экспо-2019” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах гэж байна. Тус хөдөлмөрийн яармаг үзэсгэлэнг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Хөдөлөмөр эрхлэлтийн газар, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” хамтран зохион байгуулах бөгөөд өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэлийн мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Өнгөрөгч онд зохиогдсон “Эх орондоо хөдөлмөр …
-
6 November
Томуу, томуу төст өвчний тохиолдол дөрвөн хувийг эзэлж байна
Нийслэлийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 04-ний байдлаар, амбулаторийн 88.632 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3501 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.0 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 0.3 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.4 хувиар тус, тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсдийн 41.1 хувийг 0-1 нас, 29.7 хувийг 2-4, 15.9 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа …
-
6 November
Хугацаа нь дууссан шоколад их хэмжээгээр худалдахыг завджээ
Хугацаа нь дууссан шоколадны шошгыг засварлаж, худалдаанд гаргах гэж байсныг илрүүлжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэний байрны өргөтгөлд хяналт шалгалт хийхэд хэрэглэх хугацаа нь дууссан “Alpen gold”-ийн 38 граммтай 3340 хайрцаг “Mах fun” нэртэй шокаладны дууссан хугацааг засварлаж хадгалж байсныг цагдаагийн албан хаагчид илрүүлсэн байна. Уг хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хадгалж байсан агуулах байрыг …
-
6 November
Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай хүйтэн, бусад нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. 2019 оны 11 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч …
-
5 November
7 сая төгрөгийн шагналын сантай шилдэг технологи шалгаруулах “ХАКАТОН” уралдаан зарлагдлаа
“Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах ХАКАТОН уралдааныг уламжлал болгон хоёр дахь жилдээ Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон “Апстартлаб” ХХК, “Стартап Терминал” ХХК хамтран зохион байгуулж байна. Нийслэлийн нийт хүн амын тоо 2018 оны байдлаар 1.444.699 байгаа бөгөөд үүнээс 15-34 насны 461.681 иргэд байгаа нь нийслэл хотод оршин суугаа хүн амын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл