Нийгэм

April, 2020

  • 6 April

    Нийслэлийн удирдлагууд УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцоно

    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган өнөөдөр 11:00 цагт нээлтээ хийнэ. Дэлхий нийтээр тархаад буй шинэ төрлийн корона вируст халдварын улмаас энэ удаагийн ээлжит чуулганыг онлайн хэлбэрээр зохион байгуулахаар болсон. Тэгвэл УИХ-ын хаврын чуулганы нээлтэд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон Засаг даргын зургаан орлогч онлайнаар оролцоно. http://credit-n.ru/offers-zaim/zaym-na-kartu_migcredit.html

  • 6 April

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж , ихэнх нутгаар салхи шуургатай байна. 2020 оны 04 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, …

  • 4 April

    “Cахал” Эрдэнэбилэгээс буцааж авсан хотын газрыг сайхан тохижуулах гэсэн С. Амарсайханы амбицыг дэмжинэ

    “Сүхбаатарын талбайн урд хэсэгт нийслэлийн хөрөнгөөр усан оргилуур барина” гэж хотын дарга С.Амарсайхан өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 23-нд газар дээрээс нь мэдэгдсэн юм. (Уг мэдээллийг ЭНД-ээс). Тэр үед мөн  Сүхбаатарын талбайн 2.5 га талбайг эзэмшиж байсан “Ю Би констракшн”  компанийн газар эзэмших эрхийг цуцалснаа мэдэгдэхэд бүгд алга ташиж байлаа.”Зоримог шийдвэр гаргаж, зөв ажил хийх нь. МАНАН-гаас газраа авсанд баярлалаа” гэх мэт …

  • 4 April

    Монгол компаниуд өнөөдрөөс Дарханы замын ажлыг эхлүүлж байна

    Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын тав дахь хэсэг буюу Дархан хотын тойргоос Хонгор сумын Цайдам хүртэлх 30,5 км авто замын байгууламжийн ажлыг өнөөдрөөс /2020.04.04/ эхлүүлжээ. Ерөнхий гүйцэтгэгчээр “Чайна жоу инженеринг” компани ажиллаж байгаа ч коронавирусний халдвараас шалтгаалан инженер, техникийн ажилтан, операторууд ирж чадаагүй байна. Гэсэн хэдий ч Монгол Улсын зам барилгын дөрвөн аж ахуй нэгж туслан гүйцэтгэх гэрээний дагуу өнөөдрөөс ажлаа эхлүүллээ. Замын …

  • 4 April

    Өнөөдөр гал түймрийн зургаан дуудлага иржээ

    Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр /2020.04.04/ байдлаар гал түймийн зургаан дуудлага ирсэн байна. Үүнээс таван дуудлага нь шар өвс шатсан дуудлага байна. Тухайлбал Хан-Уул дүүргийн 4р хороо Хүннү моллын зүүн урд Арцатын аманд 1га шар өвс шатсан дуудлага 13:19 цагт ирж 14 алба хаагч унтраахаар ажиллаж байна. Хуурайшилттай байгаа энэ үед иргэд ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвс шатаахгүй байхыг …

  • 4 April

    Төмөр замын бүх өртөө хоорондын замыг ариутгаж эхэллээ

    УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Гамшгаас хамгаалах штаб COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой Комиссын чиглэлийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийн шаардлагатай арга хэмжээг тогтмол, шат дараатай авч хэрэгжүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд Замын даргын шийдвэрээр бүх өртөө хоорондын замыг ариутгах ажлыг 2020.04.01-нээс Толгойт-Улаанбаатарын хооронд хийж эхэллээ. Ингэхдээ ариутгалын бодисоор цэнэглэсэн тус бүр 65 тоннын цестерн бүхий галын гурван галт тэргээр Сүхбаатараас-Замын-Үүд хүртэлх …

  • 4 April

    Асашёорюү Д.Дагвадорж тусгаарлагдахдаа тусгай үйлчилгээ захиалжээ

    Тусгай үүргийн Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 04-ны 16.00 цагийн орчимд Буянт-Ухаа нисэх буудалд газардсан билээ. Тус онгоцоор 266 иргэн ирсэн бөгөөд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Асашёорюү Д.Дагвадорж нар тус иргэдийн дунд ирсэн байна. Харин Асашёорюү Д.Дагвадорж ирсэн дариудаа нэгэн халдвар хамгааллын дэглэм зөрчиж, Буянт-Ухаа нисэх буудалд ажилласан албан хаагч, хамгаалагчдад хүндрэл учруулсан талаар зарим хэвлэл мэдээлсэн.  Тэгвэл тэрбээр өөрийн цахим …

  • 3 April

    Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

    Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 15:55 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор нийт 266 хүн ирж байгаа бөгөөд иргэдийг буусны дараа ариутгал халдваргүйжүүлэлт хийн, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Тоёоко Инн, Корпорэйт зочид буудал болон ОБЕГ-ын дэргэдэх Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилалд 21 хоног тусгаарлах юм. Онцгой байдлын ерөнхий газар дээр байрлаж байгаа Улсын онцгой …

  • 3 April

    Нийтийн эзэмшлийн зам талбайд ариутгах, халдваргүйжүүлэх ажил эрчимтэй үргэлжилж байна

    Шинэ коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан орчны халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хан-Уул дүүргийн “Хунт хайрхан”, “Баяндэмбэрэл” ХХК-ууд нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцны хороолол, гэр хорооллын нарийн гудамж, хогийн цэгүүд, айл өрхийн бохирын цооног, нүхэн жорлон, үерийн далан суваг шуудуу нийт 87 иргэн, аанб-ын 4749 м2 талбайд хийсэн ариутгалд хяналт тавин …

  • 3 April

    “2019-nCoV Assay” үндсэн оношлуураар шинж тэмдэг далд үед халдварыг илрүүлэх боломжтой

    Барилга, үйлчилгээний чиглэлээр 20 гаруй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж буй “Сөүл групп” компанийн хамт олон өнөөдөр /2020.04.03/ Улсын Онцгой комисст 1000 ширхэг хамгийн сүүлийн үеийн оношлуурыг хандивлалаа. БНСУ-ын Seegene компанийн үйлдвэрлэн гаргасан “2019-nCoV Assay” үндсэн оношлуурыг коронавируст халдварыг оношлоход хамгийн найдвартай төхөөрөмж хэмээн АНУ, ОХУ зэрэг дэлхийн улс орнууд нэвтрүүлээд байна. “Сөүл групп” компанийн захирал Д.Өнөрболор “Монголын төр засгийн …

  • 3 April

    Барилгын компаниудад орчны аюулгүй байдлыг хангах чиглэлд хугацаатай үүрэг өгч байна

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбайд иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж байгаа газрыг илрүүлэн судлах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа билээ. Ажлын хэсэг нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үзлэг судалгаа хийсэн. Судалгаагаар 5423 зөрчил илэрсэн байна. Үүнээс барилгын үйл ажиллагаа явуулж буй 379 барилга орчны аюулгүй байдал алдагдсан гэх зөрчил илэрчээ. Өнөөдрийн байдлаар 284 барилгын зөрчлийг …

  • 3 April

    Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Хүүхдийн хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөнтэй хамтран ажиллана

    Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/ болон Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөн /ХХЭҮХ/ хамтран “ХҮҮХЭД БҮРИЙН ТӨЛӨӨ” уриан дор хамтран ажиллах талаар мэдээлэл хийлээ. Монголын нийгэм эдийн засгийн тогтворгүй байдал, хот суурин газар дахь хүн амын нягтаршил, ажилгүйдэл, архидалт, зан үйлийн сөрөг хандлага зэргээс үүдэн аливаа төрлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, нийгмийн сөрөг үзэгдэл тэр дундаа бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо ихсэх …

  • 3 April

    Орхон аймгийн Онцгой байдлын газар ариутгал, халдваргүйтгэл хийх тусгай зориулалтын автомашинтай боллоо

    Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ашиглах “Forland” тусгай зориулалтын автомашинтай боллоо. Тус автомашин нь  БНХАУ-д үйлвэрлэгдсэн, 4 тнн-ын багтаамжтай, ардаа мананцар үүсгэгч тусгай төхөөрөмж, 15-16 метрт цацруулах хошуутай. Ингэснээр коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйтгэлийг ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах боломж бүрдээд байна гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. http://credit-n.ru/offers-zaim/denga-zaimy-nalichnimi.html

  • 3 April

    Япон Улсад ирэхээс өмнө доорх 49 улс, бүс нутагт сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийн хилээр нэвтрэх хөдөлгөөнийг хориглов

    Япон Улсын Засгийн газраас уушгины шинэ төрлийн “коронавирус” буюу “COVID-19”-ийн тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд хилийн зорчих хөдөлгөөний хяналтыг чангатгаж 2020 оны 4 дүгээр сарын 3-ны 00:00 цагаас (японы орон нутгийн цагаар) “Цагаачлалын хяналтын тухай хууль” -ийн 5 дугаар зүйлийн 1.14-дүгээр заалтын дагуу Япон Улсад ирэхээс өмнө дараах 49 улс, бүс нутагт сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын …

  • 3 April

    Төрийн тусгай албан хаагчид болон эмнэлгийн ажилтнуудыг үнэ төлбөргүй даатгалд хамруулна

     Дэлхий нийтэд хурдацтай тархаж байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаанд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа төрийн тусгай алба хаагчид, улсын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг хамгаалах зорилгоор “Нэйшнл Лайф Даатгал” ХХК болон харилцан хамааралтай компаниудын зүгээс үнэ төлбөргүй даатгалд хамруулахаар боллоо.  “Covid 19 амь нас, хөдөлмөрийн чадвар алдалтын даатгал”-д Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 13.1.6-д заасан төрийн тусгай албан хаагчид, …