Нийгэм

December, 2019

  • 31 December

    Шинэ жилийн мэндчилгээний үгс

    Хайртай дотны хүмүүстээ шинэ оны мэнд дэвшүүлэхдээ дараах мэндчилгээнүүдээс сонгоорой. Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая, *** Амжилт бүтээлийн гэрэл цацарсан Аз жаргалийн мөнгөн жимээр Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн Угтах он айлчлан ирлээ *** Цалгилан долгилон он …

  • 31 December

    Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

    Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/418 дугаар тушаалаар 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 09:00 цагаас 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргаас ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, …

  • 31 December

    Цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна

    Баяр, амралтын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ. Шинэ жилийн баяр, амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүнийг 2019 оны арванхоёрдугаар сарын 30-наас эхлэн ирэх 2020 оны нэгдүгээр сарын 2-ны 08.00 цаг хүртэл …

  • 31 December

    ЭМД-аар 13 спорт клубт хичээллэх боломжтой боллоо

    Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас даатгуулагчдыг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд хамруулах Магадлан итгэмжлэгдсэн спортын клубын сонгон шалгаруулалтын материалыг  2019 оны 11-р сарын 28-наас 2019 оны 12-р сарын  20-ны  хугацаанд хүлээн авч шалгарууллаа. Сонгон шалгаруулалтад магадлан итгэмжлэгдсэн 13 нь Спорт клуб тэнцэж  Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах  “Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулснаар даатгуулагчдад үзүүлэхээр  боллоо. сонгонд …

  • 31 December

    “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүнд рок попын одод, хип хоп хамтлагууд ая дуугаа өргөнө

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас иргэддээ зориулан арванхоёрдугаар сарын 31-нд “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд 2020 оныг угтах шинэ жилийн арга хэмжээг өргөн хүрээнд тэмдэглэхээр болжээ. Тухайлбал, баярын цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд 17.00 цагт дэлхийн оддын дуулсан цаг үеийн дуу хуураар эхэлж тусгайлан бэлдсэн дижи хөгжмөөр Монголын дижи холбооны шилдэг дижи нар өөрсдийн уран бүтээлийг хүргэх юм. Дараагаар нь 18.30 цагт Мөсөн талбайд УДЭТ-ын залуу уран …

  • 31 December

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2019 оны 12 дугаар сарын 31-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, …

  • 30 December

    “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүн болно

    Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан арванхоёрдугаар  сарын 31-нд Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө”  шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг. Энэ жилийн “Улаанбаатарын мөнгөн шөнө” арга хэмжээний талаар Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, НМХГ-ын дэд дарга Б.Батшагай, НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй,  Нийслэлийн НТҮГ-ын Тээврийн төлөвлөлт,технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа, НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн,цагдаагийн дэд хурандаа …

  • 30 December

    Улаанбаатарт өдөртөө 24 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байх боловч 31-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2019 оны 12 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, …

  • 27 December

    Шилдэг эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн, aжилтныг шалгарууллаа

    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэн, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх замаар иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор “Эрүүл мэндийн байгууллагын ажлын үр дүнгээр тооцон сайжруулах арга хэмжээний зардал”-ыг нийслэлийн төсвөөс жил бүр батлан, зохих хэмжээний урамшуулал олгож …

  • 27 December

    Цагдаагийн таван алба хаагч орон сууцтай боллоо

    Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын төв байрны алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа.  Тус уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч С.Баатаржав, Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд болон даргын зөвлөлийн гишүүд, төв байрны алба хаагч нар оролцсон юм. Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод …

  • 27 December

    600 гаруй хүнд амьдрал бэлэглэсэн Алтан донор Д.Бум-Эрдэнийг “Хангарди” одонгоор шагналаа

    НИТХ, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Цус сэлбэлт судлалын үндэсний төв хамтран “Амь бэлэглэсэн амь” хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. “Амь бэлэглэсэн амь” хүндэтгэлийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нар оролцож 100-гаас дээш удаа цусаа бэлэглэсэн …

  • 27 December

    “Харшийн сүлд модны наадам”-д 500 гаруй хүүхэд оролцлоо

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хүүхдийн ордонтой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Харшийн сүлд модны наадам” өнөөдөр боллоо. Энэ жил тус наадамд зорилтот бүлгийн 500 гаруй хүүхэд оролцож, Нийслэлийн Засаг даргын гарын бэлгийг ирсэн бүх хүүхдүүдэд гардуулан, нэг өдрийг хүүхэд багачуудын дуу хуур, баяр хөөр, гэнэтийн бэлгүүдээр дүүрэн өнгөрүүллээ. Харшийн сүлд модны наадмын нээлтэд Нийслэлийн Засаг дарга …

  • 27 December

    Нийслэлийн 2019 оны “Хөдөлмөрийн аварга”-ууд тодорлоо

    Хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо манлайлж, Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нийслэлийн 2019 оны “Хөдөлмөрийн аварга”-ууд өнөөдөр тодорлоо. Хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлж, идэвх санаачлагатай ажиллаж байгаа иргэдийг алдаршуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран нийслэлийн “Хөдөлмөрийн аварга”-уудыг тодруулдаг уламжлалтай. Энэ жил төрийн захиргаа, банк санхүү, хууль  сахиулах, батлан хамгаалах, …

  • 27 December

    Орчлон сургуулийн сурагч Н.Нэмүн “Оны онцлох хүүхэд”-ээр тодорлоо

    Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 28 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулдаг “Оны онцлох хүүхэд”-ийн шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд болж өндөрлөв. “Оны онцлох хүүхэд”-үүдийн шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх гардууллаа. 2019 онд үндэсний болон олон улс, тив, дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн …

  • 27 December

    ОБЕГ цахим мэдээлэл хадгалах төхөөрөмжтэй боллоо

    ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, “Мерси Кор” олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Венди Гаэйтийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар байгууллагуудын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, санал солилцсон юм. Хамтын ажиллагааны хүрээнд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай системийг боловсруулсан юм. Уг систем Монгол Улсын хэмжээнд нэвтэрч,  21 аймгийн 330 …