Нийгэм

July, 2019

  • 9 July

    Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авна

    Засгийн газрын хуралдаан  өнөөдөр /2019.7.9/ болж  зарим  асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, өвөрмөц тогтоц, түүх, дурсгал, ховордсон ургамал, амьтдыг хамгаалах зорилгоор зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд Онон, Балжын байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Батширээт, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр Дэвэлийн арлын байгалийн нөөц газрын хилийн …

  • 9 July

    Идлэг шонхор шувууг ашиг олох зорилгоор хилээр гаргахыг дахин хориглов

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ашиг олох зорилгоор идлэг шонхор шувууг гадаад улсад гаргахыг хориглосон шийдвэрийг таван жилийн хугацаагаар сунгав.Түүнчлэн хууль бусаар барьж гадаадад гаргахыг завдах зэргээс сэргийлж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Засгийн газрын 2013 оны 15 дугаар тогтоолоор идлэг шонхор шувууг арилжааны зориулалтаар гадаад улсад гаргахыг хориглон 2015 оноос хойш арабын орнуудын хаан, шейх зэрэг өндөр дээд хэмжээний төлөөлөгчдөд …

  • 9 July

    НАМЗХ-ны залууc холбоогоо шинэчлэв

    МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны VI Их хурал “Эвийн хүчээ нэгтгэе” уриан дор өчигдөр болж өндөрлөлөө. Тус холбоо дүрэмдээ дөрвөн жил тутамд холбооны Их хурлаа хуралдуулна гэсэн заалттай. НАМЗХ 2015 оны зургадугаар сарын 20-ны өдөр тавдугаар их хурлаа хийсэн бөгөөд түүнээс хойш хуралдаагүй байсан нь дүрмээ зөрчсөн асуудал үүсээд байсан юм. Монгол орон даяар 70 орчим мянган гишүүнтэй тус холбооны VI Их …

  • 9 July

    “Хү” хамтлагийн ахлагч болон нэр бүхий 15 хүнийг Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнана

    Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнахаар шийдвэрлэв. Үүнд: -Ц.Галбадрах  – “Хү” хамтлагийн ахлагч – Д.Сэрдарам  “Миний клуб”-ын үүсгэн байгуулагч – Д.Болор-Эрдэнэ  ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын ахлах референт – Б.Оюунбол  Туул голын сав газрын захиргааны Мэдээлэл, хяналт үнэлгээний албаны дарга – Ж.Болдбаатар  НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа – Д.Цогтжаргал  Татварын ерөнхий …

  • 9 July

    Танилц: Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь автомашины зогсоолууд

    Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүдэд А, Ж, DК, Ү, Г, улаан, ногоон М зэрэг нийт 7 төрлийн зөвшөөрлүүд олгогдож байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим 2,500,  Хүй долоо худагт 7,500 автомашины зогсоол, нөөц 6,000 нийт 16,000 тээврийн хэрэгслүүд зогсох боломжийг бүрдүүлжээ. Иргэд авсан зөвшөөрлийн ар талд байрлах маршрутын дагуу хөдөлгөөнд оролцох, ялгалт хийгдэж …

  • 9 July

    Наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний нөхцөл байдлыг “Авто радио” ФМ 96.3-аар мэдээлнэ

    Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас иргэдийн ая тухай, аюулгүй зорчуулах нөхцөл боломжийг бүрдүүлэхээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт нийт 646 гаруй алба хаагч, нэмэгдлээр Дотоод хэргийн их сургуулийн 70 сонсогч үүрэг гүйцэтгэнэ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хөдөлгөөний зохион байгуулалт, хамгаалалтыг 2019 оны долоодугаар сарын 9-14-ний …

  • 9 July

    Э.Халиунбаяр, Б.Цолмонбаатар нарыг суллаж, хилийн хориг тогтоожээ

    Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид яллагдагч Э.Халиунбаяр, Б.Цолмонбаатар нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулахаар тэдний өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг энэ сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ. Тус шүүхийн  долдугаар сарын 4-ний өдрийн №239-я, 240-я дугаартай шүүгчийн захирамжаар “яллагдагч Э.Халиунбаяр Б.Цолмонбаатар нарт  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан талаар үндэслэл бүхий баримт …

  • 9 July

    НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Н.Учрал сонгогдлоо

    МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны VI их хурал “Эвийн хүчээ нэгтгэе” уриан дор Тусгаар Тогтнолын ордонд болж байна. НАМЗХ нь Монгол орон даяар байгуулагдсан салбар зөвлөлийн байгууллагын 389 төлөөлөлтэй бөгөөд хурал 85 хувийн ирцтэйгээр эхэлж холбооныхоо дүрэмд өөрчлөлт оруулах, хасах заалтуудыг хэлэлцэн гишүүдийн олонхийн саналаар баталлаа. Үүний дараа холбооны шинэ Ерөнхийлөгчөө сонгох санал хураалт явуулж …

  • 9 July

    Төмөр зам дахь цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна

    Үндэсний их баяр наадмын өдрүүд эхэлж, аялал зугаалга, амралтын улирал болж байгаатай холбогдуулан Төмөр зам дахь цагдаагийн газраас төмөр замын гармын ойролцоо оршин суудаг айл, өрхүүд аюултай бүсэд малаа хариуллагатай байлгахыг анхааруулж, олон хоногоор хол аян замд гарахдаа хөрш айлдаа болон ойролцоох цагдаагийн хэсэг, хэлтэс, хэсгийн байцаагчдаа мэдэгдэхийг сэрэмжлүүлэн мэдэгдэх хуудас тараан ажиллажээ. Мөн галт тэрэгний осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх …

  • 9 July

    Төв цэнгэлдэхийн ойр орчмын барилгыг түр хугацаагаар зогсоов

    Иргэдийн ая тухтай, аюулгүй баярлах нөхцөлийг бүрэлдүүлэх үүднээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчмын барилгуудын ажлыг энэ сарын 8-16-ны өдрийг дуустал түр зогсоолоо. Үүнд: • Хурд группийн захиалгаар барьж буй Цэнгэлдэх хотхон, • Академи хороолол, • Хүннү 222 хороололын барилгууд, • “Мон-Аса” ХХК-ийн захиалгаар барьж буй 21 давхар оффис үйлчилгээний барилга, • “Суруга девелопмент” ХХК-ийн захиалгаар барьж …

  • 9 July

    В.Батчимэг: Дээлтэй Монгол наадамд ОХУ, БНХАУ-ын төлөөллүүд ирж оролцоно

    “Дээлтэй Монгол” наадам, “Улаанбаатарын үдэш” цэнгүүнийг зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Үндэсний их баяр наадмын хүрээнд нийслэлийн хэмжээнд дөрвөн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна Сөүл, Улаанбаатар хотын ах дүүгийн харилцаа тогтоосны 25 жилийн ойг угтан долдугаар сарын 13-нд АСА циркийн өмнөх задгай талбайд “Сөүл хотын захиргааны нэрэмжит өдөрлөг”-ийг 12:00-23:00 цагийн хооронд зохион байгуулахаар болсон байна. Энэ үеэр Сөүл …

  • 9 July

    100 айлын зам засварын ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын 1.6 км авто замыг энэ сарын 1-ээс эхлэн хэсэгчлэн хааж шинэчлэн засварлахаар болоод байна. Эхний ээлжинд долоодугаар сарын 1-10-ны хооронд 32-ын тойргоос Хангай хотхоны хойд уулзвар хүртэл 300 м замыг хааж засч шинэчлэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр уг зам дээр ажиллаж зарим үүрэг …

  • 9 July

    Хоёр шүүгчийг суллаж, хилийн хориг тогтоожээ

    Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид яллагдагч Э.Халиунбаяр, Б.Цолмонбаатар нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулахаар тэдний өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг 2019 оны долоодугаар сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ. Тус шүүхийн 2019 оны долоодугаар сарын 4-ний өдрийн №239-я, 240-я дугаартай шүүгчийн захирамжаар “яллагдагч Э.Халиунбаяр Б.Цолмонбаатар нарт  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон …

  • 9 July

    Наадмын тасалбарыг өнөөдөр 19:30 цагаас цахимаар захиалах боломжтой

    Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдөр НҮНТ-ийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил зэрэг 4 төвөөр “ХУР” Төрийн мэдээлэл солилцооны систем ашиглан хурууны хээгээр таниулан борлуулж байна. Ингэхдээ нэг хүнд 2-оос илүүг олгохгүй бөгөөд олон тооны тасалбар авч дамлан худалдахыг хязгаарлах, цахимаар тасалбар авсан иргэд биечлэн очиж дахин тасалбар авах боломжгүй байхаар цахим зохицуулалт хийжээ. Наадмын тасалбарын цахим захиалга Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн …

  • 9 July

    Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүний дараа 18 чиглэлд үнэгүй автобус үйлчилнэ

    Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүд долоодугаар сарын 11, 12-нд 21:00 цагт Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.Цэнгүүний дараа иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ хүргэх төлөвлөлтийг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас хийгээд байна. Үүнд: Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүний үйл ажиллагаа өндөрлөхөд …