Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч сулавтар байна. 2019 оны 12 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, …
Нийгэм
December, 2019
-
12 December
“Дэлхийн мисс-2019”: Мисс М. Цэвэлмаагийн “Хүмүүнлэгийн ажил” ТОП-10 т шалгарлаа
69 дахь удаагийн “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа Мандахын Цэвэлмаагийн “Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий” төсөл “ Хүмүүнлэг”миссийн ТОП-10 т шалгарлаа. Дэлхийн миссийн тэмцээн нь хүмүүнлэгийн ажил, авьяас, спорт, топ модель, олон нийтийн санал, дэлхийн бүжиг, асуулт хариултын уралдаан гэсэн үндсэн долоон төрөлд дэлхийн 130 гаруй улсын миссүүдийг өрсөлдүүлдэг билээ. Тэгвэл Дэлхийн миссийн “Хүмүүнлэг” миссийн тодруулах шалгаруулалт өчигдөр Английн …
-
12 December
А.Ундраа: Монгол Улс Үндэсний номын баярын өдөртэй болно
Монгол Улсын Их Хурлын гишүүн А.Ундраагийн санаачилгаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2019.12.12) Төрийн ордонд зохион байгууллаа. Хууль тогтоомжийн тухай хуулийн 9.5. “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах явцад холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллага, шинжээч, эрдэмтэн, иргэн, хуулийн этгээдээс санал авч, төсөл боловсруулахад харгалзан үзнэ” гэж …
-
12 December
Хотын Захирагч сайжруулсан түлшний борлуулалт, түгээлтийн үйл ажиллагааг биечлэн шалгалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн шөнө /22:00-01:30 цагийн хооронд/ холбогдох албаны хүмүүсийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байрлах сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг болон дундын хангамжийн баазуудын үйл ажиллагааг шалгаж ажиллалаа. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийн борлуулагч Т.Энхтайван “Өнөөдөр 70 тонн сайжруулсан шахмал түлш буусан. Эхний 35 тонн түлш зарагдаж дууссан. Нэмэлтээр 25 тонн түлш …
-
12 December
Утаа мэдрэгчийг арванхоёрдугаар сард багтаан 167 мянган өрхөд үнэгүй олгоно
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шижир-Оргил, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн О.Алтангэрэл нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд галлагааны улирал ид эхэлсэн аравдугаар сартай харьцуулахад угаарын дуудлага эрс багассан байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд угаарын хийнд хордсон байж болзошгүй …
-
12 December
Борлуулалтын цэгүүдийг яаралтай түлшээр хангахаар нэмэлт тээвэрлэлт гарсан гэв
Нийслэлийн онцгой комиссын 15 дугаар хурал өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн сайжруулсан түлшний тээвэрлэлт, борлуулалтын цэгүүдийн нөөцийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд “Сайн” картын бүртгэлжүүлэлт 96.1 хувьтай байна. Дүүрэг хороодын Засаг дарга нар хуваарь гаргаж “Сайн” картны хэрэглээнд хяналт тавьж ажиллаж …
-
12 December
М.Ганбаатар: 24 цагаар ажиллах 50 борлуулалтын цэг нэмэх бэлтгэл ажлыг хийж дууслаа
Сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалт, нөөцлөлт, үйлдвэрлэлийн үйл явцын талаар өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар, Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа, инженер Ж.Батбилэг нар мэдээлэл хийлээ. “ Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Өндөржүүлсэн бэлэн байдлын горимд үйлдвэр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэр есөн шугамаар өдөрт 2400-2500 тонн түлш үйлдвэрлэж байгаа. Түлшний түүхий эд болон бусад шаардлагатай материалуудын хүрэлцээ …
-
12 December
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурч, нутгийн баруун хагаст хүйтний эрч сулавтар байна. 2019 оны 12 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, …
-
11 December
Төрийн албаны ерөнхий шалгалтын зохион байгуулалт, үр дүнг хэлэлцэж байна
Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн энэ оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн. Хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан Төрийн албаны ерөнхий шалгалтыг өнгөрсөн сард улс даяар зохион байгуулсан. Уг шалгалтын бэлтгэл, зохион байгуулалт, үр дүнг өнөөдөр хэлэлцлээ. Хангарди ордонд явагдаж буй хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөлийн ажлын алба, аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, зарим яам, агентлагийн салбар зөвлөлийн нарийн …
-
11 December
Б.Отгонсүх: Нийтийн тээврийн зорчих хурд, соёлыг сайжруулахад анхаарна
Нийслэлийн нийтийн тээврийн тулгамдсан асуудлуудыг шийдэх, одоо хийгдэж буй ажлын явцын талаар Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нийтийн тээврийн газар болон “Улаанбаатар Смарт карт”-ын удирдлагууд, холбогдох албаныхантай уулзлаа. Уулзалтад Нийтийн тээврийн үйлчигээний газрын дарга Ч.Сайханбаяр, Улаанбаатар Смарт компанийн ерөнхий захирал Шин Дун Ү, гүйцэтгэх захирал Б.Батзориг болон холбогдох албаныхан оролцлоо. Уулзалтын эхэнд Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан …
-
11 December
“Монгол хүн” хүмүүжлийн аяны III зөвлөгөөн боллоо
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газар хамтран 2016 оноос эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, насан туршийн боловсролын төвүүдийн дунд “Монгол хүн” хүмүүжлийн аяныг 4 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Ийнхүү “Монгол хүн” хүмүүжлийн аяны III зөвлөгөөн өнөөдөр Ub palace концертын их танхимд боллоо. Нээлтэд нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал …
-
11 December
БСШУС-ын сайд Калифорни дахь фэйсбүүк корпорацийн оффист уулзалт хийлээ
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн Менло Парк хот дахь Фейсбүүк корпорацийн тѳв оффист ажиллалаа. Фейсбүүк корпорацийн олон улсын бодлогын айлчлал хариуцсан захирал, хатагтай Стина Трейно, бусад албаны тѳлѳѳлѳгчид болон Фейсбүүк корпорацид ажиллаж буй монгол залуустай уулзалт хийв. Уулзалтаар Ё.Баатарбилэг сайд Фэйсбүүк корпорацийн Хамрагдах интернетийн индексийн 2018 оны судалгаагаар Монгол Улс Ази …
-
11 December
Э.Одгэрэл: Акийн 10 орны аюулгүй байдал, хууль сахиулах байгууллагад ажиллаж байгаа эмэгтэйчүүд анх удаа нэг дор чуулсан онцлог хурал боллоо
Бүгд Найрамдах Филиппин Улсын Кейзон хотноо зохион байгуулагдсан “Хууль сахиулах салбарын манлайлагч эмэгтэйчүүд” сэдэвт Азийн бүс нутгийн анхдугаар бага хуралд оролцсон тухай Монголын багийг ахлаж явсан ЦЕГ-ын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Одгэрэлтэй ярилцлаа. -Манай улсын эмэгтэй хууль сахиулагчид анх удаа олон улсын хуралд оролцоод ирлээ. Хурлын талаар яриагаа эхлэх үү? -2019 оны 11 дүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэд Бүгд Найрамдах …
-
11 December
Манчестер дахь Монголчууд “Ид шидийн орон”-д 3 сая гаруй төгрөгийн хандив цуглуулжээ
Английн Манчестер хотод ажиллаж амьдардаг монгол иргэн Б.Бямбасүрэн болон Э.Дэнсмаа нарын санаачилгаар Ид шидийн орон хүүхэд хамгааллын төвөөс явуулж буй “Ид шидийн уут-2019” аяныг тус хотод амжилттай зохион байгуулсан байна. Манчестер хотод ажиллаж амьдарч буй монголчууд сэтгэлийнхээ хандивыг өргөж, хөөрхөн дүү нартаа баяр баясал нэмэхээр 2019 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 10км гүйлт болон алхалтыг Мортон паркт хийжээ. “Аяны …
-
11 December
“Засгийн газрын тэтгэлэгт зуучилна” гэх зар хуурамч болохыг анхаарууллаа
2020 оны гадаадад суралцуулах сонгон шалгаруулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан гадаадын их, дээд сургуулиудад суралцуулах, Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт зуулчилж өгнө гэсэн төрөл бүрийн зарууд гарч, иргэдийг төөрөгдүүлэн залилангийн хэрэг гарах болсон байна. Иймд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яамнаас дараах мэдэгдлийг гарган хуурамч мэдээлэлд өртөхгүй байхыг анхааруулав. “Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яам нь Монгол Улсаас гадаад улсын Засгийн газар, яам, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл