Нийгэм

April, 2020

  • 12 April

    С.Амарсайхан: Тэгш, сондгой дугаараар явуулах шийдвэр гараагүй

    Улсын онцгой комиссын Шуурхай штабаас автомашины дугаарын хязгаарлалтыг орон даяар хийх талаар мэдэгдсэн боловч Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас хөдөлгөөнийг хязгаарлахаар санал болгож буй энэ асуудлыг Улсын Онцгой комисс хэлэлцээгүй хэмээн мэдэгдлээ. Мөн маргаашаас эхэлж автомашины хязгаарлалтыг тэгш, сондгойгоор зорчуулах талаар Улаанбаатар хотын дарга шийдвэр гаргаагүй гэдгийг цахим хаягаасаа мэдээллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч …

  • 12 April

    УОК: Амны хаалтгүй иргэдэд зах, худалдааны төв үйлчлэхгүй

    Улсын Онцгой комиссын шийдвэрээр “Амны хаалтаа зүүцгээе” аяныг ирэх сарын 31 хүртэл үргэлжлүүлэх, амны хаалтгүй иргэдэд зах, худалдааны төв үйлчлэхгүй байх шийдвэр гаргалаа.  Мөн олон нийтийн байцаагч нарын тоог нэмэгдүүлэх, БНСУ руу хийх нислэгийг бэлтгэл ажлаа сайтар хангасны дараа дахин хэлэлцэхээр боллоо. Түүнчлэн ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй монгол иргэдийг татан авахаар шийдвэрлэсний дагуу 300 гаруй иргэдийг Алтанбулаг боомтоор зохион айгуулалттайгаар улсын хилээр …

  • 12 April

    Covid-19: Их Британи 200 сая фунтыг улс орнуудад хандивлалаа

    Их Британи шинэ төрлийн коронавирусийн эсрэг тэмцэж буй хөгжиж буй улс орнуудад туслах зорилгоор 200 сая фунт стерлингийн тусламж илгээхээр болжээ.Их Британийн Олон улсын хөгжлийн салбарын нарийн бичгийн дарга Анн-Мари Тревелян хэлэхдээ, эрүүл мэндийн тогтолцоог хилийн чинадад сайжруулснаар Их Британи халдварын “хоёр дахь давалгаа” -наас урьдчилан сэргийлэх болно хэмээжээ.Одоогийн байдлаар Их Британи улс “Сovid-19” цар тахал өвчний эсрэг нийт 774 …

  • 11 April

    Төв цэвэрлэх байгууламж эвгүй үнэрээ шийдлээ, харин нийслэлчүүдийн дадлаа өөрчилж, соёлжих ээлж ирэв

    Нийслэлчүүдийг шаналгадаг байсан Төв цэвэрлэх байгууламжаас гардаг эвгүй үнэр нэгэнт шийдэгджээ. 2018 оны сүүлээс цэвэрлэх байгууламж шинэ технологи нэвтрүүлж, бохир уснаас гаргаж байгаа 98 хувийн чийгшилтэй лагийг усгүйжүүлдэг дамжлагатай болсон байна. Тиймээс Төв цэвэрлэх байгууламжаас гарч байсан эвгүй үнэр үгүй болжээ. Өөрөөр хэлбэл Төв цэвэрлэх байгууламжийнхан нь 50 гаруй жилийн хугацаанд бохирын шугамаар хүлээн авч буй уснаас гарч буй лагийг …

  • 11 April

    “Би хариуцлагатай аав, ээж” фэйсбүүк постын уралдааны дүн гарлаа

    Гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд “Би хариуцлагатай аав ээж“ аяныг Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хэрэгжүүлж байна. Энэхүү аяны хүрээнд “Би хариуцлагатай аав, ээж” фэйсбүүк постын уралдааныг хоёрдугаар сарын 17-оос гуравдугаар сарын 17-ыг хүртэл зохион байгуулж, дүнгээ гарган шагналыг гардууллаа.  Шагнал гардуулах үеэр Нийслэлийн гар бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон …

  • 11 April

    Д.Будзаан: Улсын хэмжээнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 5.3 хувиар буурсан

    “Хүүхэд хамгаалагч” төслийг 2020 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болсон. Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаанаас “Хүүхэд хамгаалагч” төслийн 2019 оны үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар тодрууллаа. “Хүүхэд хамгаалагч төсөл” 2019 оноос хэрэгжиж эхлэсэн. Ямар үр дүнд хүрсэн бэ? “Хүүхэд хамгаалагч” төсөл анх 2018 онд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт нэг сарын хугацаатай туршилтаар …

  • 11 April

    Шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгөв

    Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Өнжмөл шар өвсний шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай” А/487 дугаар захирамж гарлаа.  Тус захирамжийг НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын  удирдах бүрэлдэхүүнд танилцуулан, үүрэг чиглэл өгсөн юм.  Энэ хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийг 5 дүүргийн ногоон бүсэд …

  • 11 April

    Тариаланчид 60 сая төгрөгийг Улсын онцгой комисст хандивлав

    Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 13 компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хандивын аянд нэгдлээ. Тодруулбал, “Алтан тариа” ХХК-ийн Сэлэнгэ салбар, “Их шинэстэй” ХХК, “Ургацын хишиг” ХХК зэрэг нийт 13 компани 60 сая төгрөгийг Улсын Онцгой комисст хандивлаж байгаагаа илэрхийлэн Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд хүлээлгэн өглөө. Энэ үеэр коронавируст халдварын цар тахлын улмаас дэлхийн улс орнуудад эдийн засгийн нөхцөл байдал …

  • 11 April

    Зөвшөөрөлгүй байрлуулсан самбар, сурталчилгааны байгууламжийг цэгцлэх ажил үргэлжилж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг хангах, дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж буй гадна зар сурталчилгааны байгууламжийн зөрчлийг арилгах, хяналт шалгалт хийх үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өгсөн юм. Тус үүргийн дагуу аж ахуйн нэгжүүдийн хаяг …

  • 11 April

    Нийслэлийн хэмжээнд халдваргүйжүүлэлт үргэлжилж байна

    Дэлхийн олон улсад тархаад буй covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлуудыг эрчимжүүлэх үүргийг хотын Захирагч С.Амарсайхан өгсөн. Тус үүргийн дагуу нийслэлийн хэмжээнд нутгийн захиргааны 6000 гаруй албан хаагч эргүүлээр ажиллаж иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж, амны хаалтаа хэрэглэж хэвшихийг уриалж байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбай болон гэр хорооллын модон жорлон, аж ахуйн нэгжүүдийн дотор орчны халдваргүйжүүлэлтийг хийж …

  • 11 April

    Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 ойд зориулан ном бичжээ

    Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан ахмад дипломатч Ж.Ломбо “Монгол Улс, БНСУ-ын харилцаа – 30 жил” номыг монгол, солонгос хэлээр эмхэтгэн гаргалаа. Энэхүү ном нь манай хоёр улсын хооронд байгуулсан хууль эрх зүйн баримт бичиг, үе үеийн төр, засгийн тэргүүн нарын хэлсэн үг, дурсамж зэргийг түүвэрлэн тусгаснаараа хоёр улсын харилцааны талаар судалж буй эрдэмтэн судлаачид, …

  • 10 April

    Хүүхэд “И-баримт”-ын дансгүй учир зөвхөн брокерийн компаниар дамжуулан дансаа нээлгэнэ

    Өнгөрсөн мягмар гарагийн Төсвийн байнгын хорооны хурлын үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Брокерийн компаниар дансаа нээлгэсэн хүмүүс түүгээрээ дамжуулаад ногдол ашгаа авна. Үлдсэн хүмүүс “И-баримтынх нь дансаар дамжуулаад мөнгийг нь өгөхөөр бүх зохицуулалтыг хийхээр болсон. Тэгэхээр данс нээх шаардлагагүй болсон байгаа гэдгийг хэлье” хэмээн ярьсан юм. Тэгвэл энэ талаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 мэдээлллийн албаны менежер Э.Баатарцогт энэ талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Иргэдэд …

  • 10 April

    Баян-Өлгий, Дорноговь, Сэлэнгэ аймгуудад нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулахгүй

    Улсын онцгой комиссын 15 дугаар хуралдаанаар коронавируст халдварын цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдалтай уялдуулан 2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг 5 дугаар сарын 1-15-ны өдрүүдэд хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулна гэж мэдээлж байсан. Тус комиссоос гаргасан тогтоолыг хүргэж байна. Тогтоолд: Нийслэл Улаанбаатар хот, Баян-Өлгий, Дорноговь, Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх,Зэвсэгт хүчний 032 дугаар анги …

  • 10 April

    Шинжлэх ухааны академиас 20 төсөлд тэтгэлэг олгожээ

     Шинжлэх ухааны академиас  жилд 10-30 грант төслийн тэтгэлгийг судлаачдад олгодог уламжлалтай. Энэ жил 29 судлаач төсөл саналаа ирүүлснээс 20-ыг нь тэргүүлэгч гишүүдийн саналаар сонгон шалгаруулжээ.   ШУА-ийн тэргүүлэгчид өчигдөр цахимаар хуралдаж 2020 онд хэрэгжүүлэх грант төслийн сонгон шалгаруулалтыг хэлэлцсэн байна. “Грант” төслийн материалыг  “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”, ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлын 2017 оны 5 тоот тогтоолоор баталсан “Эрдэм шинжилгээний байгууллага, ажилтанд грант олгох …

  • 10 April

    Ө.Энхтүвшин: Нүдэнд үл харагдах, гарт үл мэдрэгдэх вирус хүн төрөлхтнийг сөхрүүлж байна

    Монгол Улс дахь Өвөр Монголын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн Монгол улс дахь Тунлио хотын бизнесийн холбоо”, Верадико Монголиа ХХК-аас Улсын онцгой комисст өнөөдөр 30 сая төгрөгийн хандив өргөлөө.Уулзалтад Верадико Монголиа ХХК-ийн захирал н.Хөгжил, МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн болон холбогдох албаныхан оролцлоо. Тэд “Хүн төрөлхтөн хамтдаа бэрхшээл хүндрэлийг даван туулах шаардлагатай боллоо. Тиймээс Монголд үйл ажиллагаа явуулдаг Өвөр Монголын ахан дүүс …