Нийгэм

April, 2020

  • 7 April

    Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас Монгол иргэддээ анхааруулж байна

    Япон Улсын Засгийн газраас шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар өргөн тархаж буйтай холбогдуулан 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 00:00 цагаас Токио, Канагава, Чиба, Сайтама, Осака, Хёого, Фүкүока нийт долоон мужид “oнц байдал” зарлахаар бэлтгэж байна. Тус нөхцөл байдaлтай холбогдуулан тус Элчин сайдын яамны консулын үйлчилгээ иргэдийг халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс төрсний бүртгэлгадаад паспорт захиалгабуцах түр үнэмлэх захиалгагадаад паспорт олголтУБЕГ-ын лавлагааны үйлчилгээ мөн гадаад …

  • 7 April

    Нийслэлийн ИТХ-аас Ковид-19 халдвараас сэргийлэхийг уриалж байна

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталсан. Тогтоолоор нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын дарга нарт “Коронавируст (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлэх ажилд бүхий л талаар дэмжлэг үзүүлэхийг үүрэг болголоо. Тэргүүлэгчдийн хурлаас дараах зөвлөмжийг гаргав. http://credit-n.ru/offers-zaim/turbozaim-zaimy-online-bez-otkazov.html http://credit-n.ru/offers-credit-card/ren-drive-365-credit-card.html

  • 7 April

    ОБЕГ:Яргайтын Богинын аманд гарсан галыг бүрэн унтраалаа

     Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын Богинын ам өгсөөд шар өвс шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 08:25 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74, 34 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 41 алба хаагч, 11 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, бүрэн …

  • 7 April

    Т.Төмөрбаатар: Хамгийн гол асуудал бол жолоочийн эрүүл мэнд

    Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлаар МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар хилээр нэвтэрч буй тээврийн жолооч нар, тэдний эрүүл мэндэд хэрхэн хяналт тавьж байгаа талаар мэдээлэл өглөө.  Тэрбээр “Хилийн боомтууд дээр зорчигчийн хөдөлгөөн харьцангуй буурсан. Зөвхөн тусгай үүргийн онгоцоор ирсэн болон УОК-ын зөвшөөрлөөр иргэдийг татан авч байгаа. Тэгэхээр хөдөлөөнд оролцож …

  • 7 April

    АТГ: УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг бүртгэх бэлтгэл ажлыг хийж байна

    Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй. Сонгуульд нэр дэвшигч нь Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 …

  • 7 April

    Хөвсгөл нуурын мөс цөмөрч, нэг хүн амиа алджээ

    Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны орчимд мөс цөмөрч, автомашин живжээ. Тодруулбал, Алаг-Эрдэнэ сумын зургадугаар багийн нутагт нуурын усанд “Приус-30” маркийн машин живж, Мөрөн сумын харьяат, 26 настай эрэгтэй амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна. Цаашид мөсний зузаарлын эрчим буурч хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, …

  • 7 April

    1.3 кг алт нуун, хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

    Хилээр хууль бусаар алт нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлснээ Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн газраар 2020 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр буюу  өчигдөр нүүрс тээвэрлэж явсан жолооч, Монгол Улсын иргэн П нь өмсөж явсан хүрэмнийхээ халаасанд 1.3 кг алт нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна. Уг үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, хойшлуулашгүй ажиллагаа явуулж цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. …

  • 7 April

    МҮХАҮТ-аас УИХ-д эдийн засгийн эрсдлийг удирдах таван багц 21 саналыг хүргүүллээ

    УИХ-ын хаврын чуулган өчигдөр  эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан МҮХАҮТ-аас COVID-19 вирусийн нөхцөл байдал эдийн засаг, бизнест хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгаануудын нэгдсэн тайлан, 2019 оны “Бизнес итгэлийн индекс” судалгаа болон Эдийн засгийн эрсдлийг удирдах таван багц 21 саналыг УИХ-ын гишүүдэд хүргүүлжээ. Судалгааны дэлгэрэнгүйг ЭНДээс харна уу. http://credit-n.ru/zaymi-na-kartu-blog-single.html http://credit-n.ru/offers-zaim/srochnodengi-online-zaymi.html

  • 7 April

    Дөрөвдүгээр сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр дөрөвдүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.  Харин хур тунадасны хувьд Дорноговь аймгийн өмнөд, Увс аймгийн зүүн, Хөвсгөл аймгийн баруун хэсэг, Завхан, Өмнөговь аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, Дорнод, Хэнтий аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөв гарчээ гэж …

  • 7 April

    Яргайтын Богинын амд гарсан гал түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

    Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 07-ны 08:25 цагт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын Богинын ам өгсөөд шар өвс шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвд ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги, нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 10, 34 дүгээр ангийн нийт 41 алба хаагч, 11 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. …

  • 7 April

    Нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх хугацаа маргааш дуусна

    НӨАТ-ын буцаан олголтыг 2020 онд улирал бүр олгохоор болсон. Нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сард олгохтой холбоотойгоор иргэн Та 2020.04.08-ны 23:59:59 цагаас өмнө баримтуудаа бүртгүүлэх шаардлагатай юм байна. Энэ оны нэгдүгээр улирлын хувьд нэг иргэн дунджаар 47,000 төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт авахаар байгааг Сангийн сайд мэдээлсэн.  Цаашид хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын …

  • 7 April

    Улаанбаатарт өдөртөө 10 хэмийн дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр  төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орж, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна.2020 оны 04 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун болон зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, …

  • 6 April

    С.Амарсайхан: Ажил хэрэгч санал гаргасан иргэн Т.Ганболдод талархаж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн ээлжит мэдээллээ өнөөдөр хийлээ. Тус мэдээллийн үеэр үндсэн зургаан чиглэлээр мэдээлэл хүргүүлэн, үргэлжлүүлэн иргэдийн асуултад хариуллаа. Мөн Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй  Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн зарим тохижилтыг ажлыг хувийн зардлаар хийхээр санал тавьсан “Алтан Дорнод” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболдын саналыг хүлээн авч байгаагаа …

  • 6 April

    Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас түймэр гарчээ

    Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар буюу Төв аймгийн Эрдэнэ сумын гуравдугаар баг, Улаанбаатар хотын Налайх дүүргийн VI хорооны хилийн зааг “Ар мухар” гэдэг газарт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шалтгаан ой хээрийн түймэр гарчээ. Нийтдээ 10 гаруй га газар шатаж, одоогоор түймрийг цурманд оруулаад байна. Налайх дүүргийн онцгой байдлын хэлтсийн 25, Төв аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ-аас 20, Тэрэлж 10, хамгаалалтын захиргаанаас 10 …

  • 6 April

    Т.Баярхүү: Ц.Элбэгдоржийг дуудан ирүүлэх прокурорын мэдэгдэх хуудсыг хоёр удаа өгсөн

    Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ирэнгүүт нь баривчилна гэх мэдээлэл хэд хоногийн өмнө зарим мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Үүнтэй холбоотойгоор АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү дараах мэдээллийг өгсөн юм. -Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос мэдүүлэг авахаар танайхаа удаа дараа дуудсан ч ирэлгүй өдий хүрлээ. Чухам ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдгийг уншигчид төдийлөн мэдэхгүй байгаа …