Нийгэм

March, 2020

  • 17 March

    Амьжиргааны түвшин доогуур өрхөд урьдчилан сэргийлэх багц өгч байна

    Шинэ коронавирусийн /Ковид-19/ халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаагаар амьжиргааны түвшин доогуур /0-200 оноотой/ 2500 өрхөд урьдчилан сэргийлэх багц олгож байна. Тэгвэл өнөөдөр нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга нарт дүүргийнхээ эмзэг бүлгийн иргэдэд урьдчилан сэргийлэх багцыг дамжуулан өгөхийг хүсч, хүлээлгэн өглөө. Энэ …

  • 17 March

    “Надад хамаагүй” залуусын хөдөлгөөн хандивын аянд нэгдлээ

     Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж  “Нано” группын “Адилакс” ХХК-аас  гурван төрлийн ариутгалын бодисын тус бүр гурван сарын хэрэглээ буюу 10 сая төгрөгийн өртөг бүхий бүтээгдэхүүнийг өнөөдөр Улсын онцгой комисст гардуулав. Мөн “Надад хамаагүй” залуусын хөдөлгөөнөөс  сая төгрөгийг  хандивлалаа. Залуус “Надад хамаагүй” уран бүтээлийнхээ нэг удаагийн үзэлтийг 3 төгрөгөөр үнэлэн, ийнхүү цугларсан мөнгөө хандивлаж байгаагаа илэрхийлсэн юм гэж …

  • 17 March

    Коронавирусийн эсрэг МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөн нэгдэж байна

    Монголын улаан загалмайн нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөн дэлхийн 150 гаруй оронд тархаад байгаа Коронавирусийн эсрэг нэгдэж, нийслэлийн Баянзүрх дүүргийн 8, 9, 17, 23-р хорооны зорилтот бүлгийн айл өрхүүдэд гэрийн эргэлт хийж, дархлааг дэмжин хүнсний багц, гар ариутгагч санитол амны хаалт зэрэг хүмүүнлэгийн тусламж үзүүллээ. Зорилтод бүлгийн айл өрхүүдээр явж гэрийн эргэлт хийж, хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан Хүүхэд залуучуудын хөдөлгөөний …

  • 17 March

    Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл цахимаар хуралдав

    Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл өчигдөр /2020.03.16/ цахимаар хуралдав. Хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал, АН-ын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, ШИНЭ намын зөвлөлөөс УИХ-ын гишүүн Ж.Батзандан, …

  • 17 March

    БНСУ-д суугаа Монголын ЭСЯ-ны консулын хэлтэс түр ажиллахгүй

    Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны консулын хэлтэс өнөөдрөөс буюу 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор тодорхой хугацаанд консулын үйлчилгээ үзүүлэхгүй болсныг мэдэгдэв.   Итгэмжлэл, иргэдийн бүртгэлтэй холбоотой үйлчилгээг Бусан дахь консулын газар цахимаар хийх аж.  Иймд ЭСЯ-ны Бусан хотод суугаа консулын газрын 051-465-9996, 010-4966-7103 утсаар холбогдож мэдээлэл авахыг зөвлөж байна.  Виз сунгуулах хүмүүс ЭСЯ-ны …

  • 17 March

    Хар тамхи хилээр нэвтрүүлж, худалдан борлуулдаг этгээдүүдийг илрүүллээ

    Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар 2020 оны гуравдугаар сард гадаад улсаас мансууруулах бодисыг эд зүйлд нуун, бусдад төлбөр төлж, Монгол Улс руу илгээснийг нь хүлээн авч, худалдан борлуулахаар завдаж байсан этгээдүүдийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Дайвар ачаа авсан иргэн тухайн ачаанд хар тамхи нуусан болохыг мэдсэн эсэхээс үл хамааран “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр …

  • 17 March

    С.Амарсайхан: Дулаарчихлаа гээд анхаарал болгоомжоо сулруулж огт болохгүй

    Хаврын улирал эхэлж гэр, байшингийн гадаад, дотоод агаарын температур ойртож, яндангийн таталт муудан угаартах магадлал ихэсдэг энэ үед Нийслэлийн Засаг дарга “Угаарын хийн хордлогоос сэргийлэх, болзошгүй эрсдлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай” А/346 тоот захирамж гаргасан. Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар болон бусад холбогдох албаны байгууллагууд энэ талаарх мэдээлэл, …

  • 17 March

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 03 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар …

  • 16 March

    А.Чимэгсүрэн: Нийгмийн халамжийн үйлчилгээг тодорхой хуваарийн дагуу олгоно

    Улсын онцгой комиссын гуравдугаар сарын 10-ны хурлаас тогтоосон  гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хорио цээрийн дэглэмийн хугацаа өнөөдөр /2020-03-16/-өөр дууссантай холбоотойгоор нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн олголтыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Чимэгсүрэнгээс тодрууллаа. Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотойгоор халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн олголтод ямар нэг өөрчлөлт гарсан уу? -Цаг үеийн нөхцөл …

  • 16 March

    Мал эмнэлгийн чадавхийг сайжруулахад анхаарал хандуулж байна

    ХХААХҮЯ, МЭЕГ-аас дэлхий нийтээр тархаад байгаа Корона (COVID-19) вирусын болзошгүй аюулаас сэрэмжлэх, онцгой өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллах техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ хүчин чадлыг сайжруулахад анхаарал хандуулан ажиллаж байна. Тухайлбал, Мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалахад хамгийн их дутагдалтай байдаг автомашины хүрэлцээг нэмэгдүүлэхээр Мал эмнэлгийн 2019 оны урьдчилсан сэргийлэх арга хэмжээний зардлаас хэмнэгдсэн зардлаас орон нутаг, …

  • 16 March

    Б.Ганхуяг: Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой” дээр IPO хийх шаардлагагүй гэдэг чиглэл өгсөн

    “Эрдэнэс Тавантолгой” компанийн ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ Тавантолгойн 30 хувийг нэг тэрбум доллараар зарах гэж байна гэх асуудалд албан ёсны тайлбарыг өглөө. Тэрбээр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 30 хувийг зарахгүй, энэ төслийг бүхлээр нь хөгжүүлэх ёстой. Ингэхийн тулд Зүүнбаянгийн төмөр зам, Тавантолгойн-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орох гээд ажил нь эхэлчихсэн байна. Бид 2019 онд өөрийнхөө ашгаар энэхүү бүтээн байгуулалтын үйл ажиллагааг эхлүүлсэн. 2020 онд бид …

  • 16 March

    “Ашигт фийд” болон “RHP” компаниуд хандивын аянд нэгдлээ

    Үндэсний үйлдвэрлэгч “Ашигт фийд” ХХК-аас 7 сая төгрөгийн өртөг бүхий мананцаржуулан халдваргүйжүүлэх хоёр ширхэг төхөөрөмжийг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө. Тус төхөөрөмж нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн бөгөөд бүх төрлийн халдваргүйжүүлэлтийг хийх боломжтой аж. Мөн “RHP” ХХК-аас 10 сая төгрөгийг хандивлаж, шинэкоронавиурст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. http://credit-n.ru/offers-zaim/zaymer-online-zaymi.html

  • 16 March

    Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 679 мянган хүнээр буурчээ

    Ажиллах хүчний судалгааны 2019 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд хөдөлмөрийн дутуу ашиглалт 174.2 мянга байгаагийн 105.1 мянга нь ажилгүй хүн, 58 мянга нь боломжит ажиллах хүч, 11.1 мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид байсан гэж ҮСХ мэдээллээ. Харин аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны хоёрдугаар сарын эцэст ажилгүй 4.5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан …

  • 16 March

    “Хурд” хамтлагийнхан тоглолтын үеэр иргэдээс ирүүлсэн 284 сая төгрөгийг УОК-т хүлээлгэн өглөө

     “Хурд” хамтлагийн санаачлагаар зохион байгуулагдсан “Буцааж нэхэхгүй хайр” цахим тоглолтын үеэр иргэдээс ирүүлсэн мөнгөн хандив болох 284 сая төгрөгийг өнөөдөр Улсын онцгой комисст албан ёсоор хүлээлгэн өглөө.   Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа болон мэргэжлийн байгууллагуудын алба хаагчдад сэтгэлийн дэм үзүүлэх зорилготой тус тоглолтын үеэр 27900 гаруй иргэн 284 сая төгрөгийн хандивыг илгээсэн юм.  Энэ үеэр “Монголын ард …

  • 16 March

    Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

    Монгол орны нийт газар нутгийн 49% нь цасан бүрхүүлтэй дундаж зузаан нь 18 см, цасан дахь усны нөөц 12.8 км3  байна. Жишээлбэл Увс нуур, Тэс голын сав, Завхан голын сав, Хэрлэн голын сав нутгаар 80-90 хувьд нь цасан бүрхүүлтэй, цасан дахь усны нөөц дунджаар  2.55 км3 бол  Булган гол, Идэр гол, Дэлгэрмөрөн, Шишхэд, Чулуут, Хануй, Орхон, Туул, Хараа зэрэг  голуудын  сав …