Нийгэм

November, 2019

  • 19 November

    “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээнд 117 дугаар сургууль тэргүүллээ

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээнд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 117 дугаар сургуулийн “Сэргийлэгч” баг тэргүүлжээ. Баянгол дүүргийн Улсын тэргүүний “Оюуны ундраа” цогцолборын “Ундраа” баг удаалж, Хөдөлмөрийн гавьяаны улааны тугийн одонт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн “Уулзвар” баг гуравдугаар байр, Баянзүрх дүүргийн “Цогцолбор” сургуулийн “Хүчит шонхор” багийн хүүхэд багачууд тусгай байранд шалгарсан байна. Хүүхдийг зам …

  • 18 November

    УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Монгол тэмүүлэл” оюутны хөгжлийн чуулган боллоо

    Жил бүрийн 11 дүгээр сарын 17-нд “Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр” тохиодог билээ. Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо, “Оюунлаг” клубээс хамтран Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор “Монгол тэмүүлэл” оюутны хөгжлийн чуулганыг өнөөдөр (2019.11.17) Төрийн ордонд зохион байгууллаа. Оюутан, залуусын санал санаачилгыг олон нийтэд хүргэх, төрөөс баримталж буй залуучуудын хөгжлийн бодлогын …

  • 18 November

    НӨАТ-ын супер шагналын азтан тодорлоо

    НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол амжилттай явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2019 оны аравдугаар сарын 1-нээс 31-ний хооронд хийсэн худалдан авалтаар хэвлэгдсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ.  Энэ удаагийн сугалааны азын дугаар:  Уг тохирлоор: 01607208 30 мянган төгрөгийн азтан 27,115100 мянган төгрөгийн азтан 2,691Нэг сая төгрөгийн азтан 2655 сая төгрөгийн азтан 2110 сая төгрөгийн азтан 4 50 сая төгрөгийн азтан тодроогүй болСупер шагналын тохирлын дугаар 34462914 гарч, 90 сая төгрөгийн азтан тодорлоо.

  • 18 November

    Нийслэлд 3000 гаруй иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өглөө

    Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны төв зөвлөл болон Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөл Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулжээ. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасанчлан төрийн албанд шинээр орох иргэдээс Төрийн албаны ерөнхий шалгалт гэж нэрлэгдэх шалгалтыг улсын хэмжээнд жил бүр зохион байгуулахаар болсны …

  • 16 November

    Төрийн байгууллагын автомашиныг хувьдаа ашигласан албан тушаалтныг ажлаас чөлөөлнө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Захирамжид “Төрийн албаны тухай хууль, Захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангаж төрийн байгууллагын эд хөрөнгө, техник, албан мэдээллийг хувийн зорилгоор ашиглан завшихгүй байх, ажил үүргээ цаг тухайд нь биелүүлж ажиллахыг төрийн байгууллагын удирдлага, төрийн …

  • 15 November

    Ирэх Ням гарагт НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

    НӨАТ-ын урамшууллын 2019 оны 11 дүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 11 дүгээр сарын 17-ны Ням гарагт 18.40 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны 10 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын …

  • 15 November

    ТЕГ-аас “Монголын үндэсний фронт”-д Албан шаардлага хүргүүллээ

    Тагнуулын  ерөнхий газар /ТЕГ/-ын дарга Д.Гэрэл өчигдөр “Монголын үндэсний фронт” нэгдэлд албан шаардлага явууллаа. Албан шаардлагаар “Монголын үндэсний фронт” гэх албан ёсны бүртгэлгүй нэгдлийн удирдагчдыг Үндсэн хуульт төрийн байгууллагын эсрэг үйл ажиллагаа явуулах, гэмт хэргийн шинжтэй үйлдэлд олон нийтийг уриалах, өдөөн турхирах аливаа үйлдэл гаргахгүй байхыг шаардаж, хэрэв эдгээрийг зөрчсөн тохиолдолд Тагнуулын байгууллагад хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд арга хэмжээ авахыг мэдэгджээ.

  • 15 November

    Өнөөдрөөс эхлэн ЕБ-ын 29 сургуулийн 2-5 дугаар ангийн сурагчдад “Сургуулийн автобус” үйлчилнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Сургуулийн автобус”-ыг арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс туршилтаар явуулж эхлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Эхний ээлжинд  СХД, БГД, ХУД, БЗД, ЧД, СБД-ийн ерөнхий боловсролын 29 сургуулийн 3000 гаруй хоёроос тавдугаар ангийн сурагчдыг Нийслэлийн Боловсролын газраас гаргасан судалгааг үндэслэн 33 чиглэлд …

  • 15 November

    Өнөөдөр 08:00-22:00 цагийн хооронд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Захирамжид “Холбогдох хууль тогтоомж, стандартын биелэлт, тохижилт, цэвэрлэгээний шаардлагыг хангуулах чиглэлээр худалдаа, үйлчилгээний газруудад хийсэн аттестатчиллын шалгалтын мөрөөр гүйцэтгэлийн хяналт хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08:00-22:00 цагийн хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, …

  • 15 November

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн

    Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: 16, 17-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах тул хальтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх …

  • 14 November

    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хэрхэн ажиллах талаар сургалт явууллаа

    Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамжийг хэрэгжүүлэх, ажилтан, албан хаагчдад өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хэрхэн ажиллах мэдлэг, чадвар олгох сургалтыг өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа. Сургалтаар “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, …

  • 14 November

    Сэлбэ дэд төвд барьсан 60 метр гүүрийн барилга угсралтын ажил дууслаа

    Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд барьсан 60 метр гүүрийн барилга угсралтын ажил дуусч, өнөөдөр хүлээлгэн өглөө. Үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд болон гүйцэтгэгч компанийн удирдлагууд, ажилчид оролцов. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Чанар стандартын дагуу …

  • 14 November

    “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аян үргэлжилж байна

    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Оюун дархлаа” ТББ-тай хамтран оюутан, залуучуудад эрүүл зан үйл, дадлыг төлөвшүүлэх, хорт зуршлын хор хөнөөлийг таниулах, бэлгийн замаар дамжих халдвар, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөөс сэргийлэх, гэр бүл төлөвлөлтийн талаар тодорхой ойлголт өгөх зорилгоор их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр дамжааны оюутан залууст зориулсан эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг …

  • 14 November

    Найдвартай зээлдэгчдийг шалгарууллаа

    ЖДҮХСангаас урт, хугацаатай хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт 2009-2019 оны хооронд Улсын төсөв болон Засгийн газрын бонд, Хөгжлийн банкны бондын эх үүсвэрээс 688.3 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр, зээлийн эргэн төлөлтийн орлогоос 288.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, Арилжааны банкаар болон Сангаас шууд зээл олгох замаар 8,214 төсөлд нийтдээ 977.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгожээ. Арилжааны банк- 7,354 төсөлд 724.5 тэрбум төгрөг буюу нийт …

  • 14 November

    Эрүүл аюулгүй орчны стандартыг 2020 оноос мөрдөж эхэлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы санаачилгаар Улаанбаатар хотод тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгох, улмаар мөрдүүлж, хэвшүүлэх зорилтын хүрээнд “Нэг хот-Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөн өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд болж байна. Тус зөвлөгөөнийг нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн нутгийн …