Нийгэм

May, 2024

  • 23 May

    С.Чинзориг:Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог бий болголоо

    Монгол Улсын Их Хурлаас Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч  хуулийг соёрхон баталсан. Уг хууль дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд ЭМЯ-наас энэ оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчлан таниулах өдөрлөгийг өчигдөр /2024.05.22/Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Өдөрлөгийг нээж Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др.Соккоро Эскаланте нар үг хэлсэн бөгөөд …

  • 23 May

    УЕПГ:Мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд 245 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 112, Өмчлөх эрхийн эсрэг 68, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 42, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Авлига, албан тушаалын 3, Хүний амьд явах эрхийн эсрэг …

  • 23 May

    Бие даан нэр дэвшигч 75 иргэний мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ

    Үндэсний аудитын газарт Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлснийг хуулийн хугацаанд хянаж, 2 иргэн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаас татгалзсаныг буцааж, 75 иргэний мөрийн хөтөлбөрийг хянаж аудитын дүгнэлт гаргалаа. Үндэсний  аудитын газрын Санхүү-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор, ажлын хэсгийн дарга Ц.Наранчимэг, ажлын хэсгийн гишүүдийн хамт Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудад …

  • 23 May

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 23-наас 25-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байна. 2024 оны тавдугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 …

  • 22 May

    “Улаанбаатар марафон-2024”-т 34 орны 20,451 хүн оролцохоор бүртгүүлээд байна

    Энэ бямба гараг буюу тавдугаар сарын 25-нд Автомашингүй өдөр, Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан бөгөөд 06:00-18:00 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Тодруулбал, Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж), Сөүлийн гудамж, Партизаны гудамж, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн …

  • 22 May

    “Улаанбаатар марафон 2024”: Спорт клубүүдэд хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх боломжтой

    “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээнийг хоёр дахь жилдээ өдөрлөг болон зохион байгуулж буй. Тодруулбал, Сүхбаатарын талбайд гүйгчид болон иргэд эмч, мэргэжилтнүүдээс эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ авах, бүх төрлийн спортын клубүүдэд хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх, эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй компанитай танилцах боломжтой. Мөн урлаг соёлынхон 11:00-20:00 хүртэл олон нийтэд зориулж уран бүтээлээ толилуулахаас гадна хүүхэд …

  • 22 May

    Бямба гарагт томоохон зах, худалдааны төвүүд амарна

    Энэ бямба гараг буюу тавдугаар сарын 25-нд Автомашингүй өдөр,  “Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн болно. “Автомашингүй өдөр”-өөр амрах томоохон зах, худалдааны төвүүдийн талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд мэдээлэл өглөө. Зам хаасан бүс буюу Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн томоохон зах, худалдааны төвүүд болох “Бөмбөгөр-1”, “Бөмбөгөр-2”, “Содон”, “Алтжин бөмбөгөр”, “Хүчит шонхор”, “Нарлаг дэнж”, …

  • 22 May

    2024 оны II улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

    Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2023 оноос эхлэн Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа авахаар болсон. Ингэснээр төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлж, шалгалт өгөхөөр хүлээж буй иргэдийн хүлээлтийн хугацаа богиносон, хугацаа хэмнэх болсон юм. Мөн Төрийн албаны шалгалт өгөх иргэдийн идэвх ч нэмэгдэж буйг албаныхан хэллээ. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан:Төрийн жинхэнэ албаны …

  • 22 May

    Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг “шувуу” ажиллагааны хүрээнд олж тогтоон, саатууллаа

    Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Г”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд 05 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрэх үед нь саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийн жагсаалтад багтсан ба мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг …

  • 22 May

    “Оюутан цагдаа” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

    Нийслэлийн 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн таван жилийн чиглэлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, гэмт хэргийн гаралтыг бууруулах, оюутан залуучуудыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор “Оюутан цагдаа” арга хэмжээг нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Аялал жуулчлалын газартай хамтран зохион байгуулах гэж буй. Өдгөө арав дахь жилдээ …

  • 22 May

    Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг ажилтан, алба хаагчдынхаа дунд “ҮНДЭСНИЙ БИЧИГТЭН” монгол бичгийн тэмцээнийг зохион байгуулав

    Үндэсний Монгол хэл бичгээ эрхэмлэн дээдэлж, эх хэл бичгээ зөв эзэмшин хэрэглэх, түүнд суралцах, мэдлэг чадвараа дээшлүүлэх цаашлаад өдөр тутамдаа хэрэглэж сурах зорилгоор 5-р сарын 21-ний өдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нийт тасаг, нэгжүүдийн дунд Монгол бичгийн тэмцээнийг хоёр төрлөөр амжилттай зохион байгуулж, аваргуудаа шалгарууллаа.   Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан Монгол бичгийн …

  • 22 May

    “Ногоон автобус”-ны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

    Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.22) хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдрийн сонсголоор “Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт” сэдвийн хүрээнд …

  • 21 May

    “Гамшиг онцгой нөхцөл байдлын үед жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх” сургалт болж байна

    Гамшиг, онцгой нөхцөл байдлын үед хүүхдийг жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын шаардлагатай үйлчилгээ үзүүлэх, орон нутгийн мэргэжлийн ангийн гишүүдийг чадавхжуулах зорилготой сургалтыг Орхон аймагт тавдугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус арга хэмжээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан, Онцгой байдлын ерөнхий газар, Орхон аймгийн онцгой байдлын …

  • 21 May

    “Улаанбаатар травэл экспо- 2024” аялал жуулчлалын үзэсгэлэн “Мишээл экспо”-д болно

    Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар Аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатар травэл экспо-2024” аялал жуулчлалын үзэсгэлэнг тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд 10 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ үеэр иргэд, аялагч та бүхэн мэргэжлийн байгууллагаар дамжуулан аяллаа төлөвлөх, аялагчдын хүсэл сонирхолд нийцсэн аяллын хөтөлбөр, багцуудтай танилцах, сонголтоо хийх, захиалгаа хямдралтай үнээр өгөх болон аялал жуулчлалын байгууллагууд, үйлчилгээ эрхлэгчдийн …

  • 21 May

    Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар “Бүх нийтийн их цэвэрлэгээ” аянд нэгдлээ

    Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Бүх нийтийн их цэвэрлэгээ” арга хэмжээг зохион байгуулах тухай удирдамжийн дагуу Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын нийт албан хаагчид 5 сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 хороо, Дамбадаржаа гүүрнээс урагш, баруун талаараа явган гүүр хүртэл гол, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх …