Нийгэм

February, 2019

  • 22 February

    Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгчийн өгсөн материалтай холбоотой асуудлаар гэрчийн мэдүүлэг өглөө

    Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх газарт дөнгөж сая Ерөнхийлөгч Х.Баттулгын Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланд өөрийн биеэр аваачиж өгсөн 178 хуудас материалтай холбоотой асуудлаар мэдүүлэг өглөө. Тэрбээр АТГ-т мэдүүлэг өгснийхөө дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ц.Элбэгдорж “Авлигатай тэмцэх газар надаас Тавантолгойн орд газартай холбоотой асуудлаар дуудаж мэдүүлэг авлаа. Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрдүүлж өгсөн материалтай холбоотой асуудлаар гэрчээр дуудаж тодруулга авсан. Ер …

  • 22 February

    Ц.Элбэгдорж:Зангиагаа зүүгээд гутлаа тослоод гаръя даа

    Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгөхөөр очсон байна. Ерөнхийлөгч Х.Баттулга иргэн хүнийхээ хувьд Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланд өөрийн биеэр аваачиж өгсөн 178 хуудас материалын мөрөөр тус газраас мэдүүлэг авахаар дуудсан байна. Тэрбээр ерөнхийлөгч байх үедээ хэлж байсан шигээ “Хууль дуудсан цагт гутлаа өмсөөд, зангиагаа засаад очих ёстой” гэснийхээ дагуу АТГ-т мэдүүлэг өгөхөөр очжээ. Энэ талаар …

  • 22 February

    Зургаан хүүтэй хосын хуримыг үнэ төлбөргүй хийнэ

    Зургаан хүүтэй хос Гэрлэх ёслолын ордонд хуримаа үнэ төлбөргүй хийхээр болжээ. Гэрлэх ёслолын ордон, “Одонтой ээжүүд” групптэй хамтран улсын хэмжээнд найман гэр бүлийн хуримын зардлыг дааж хийхээр шийдвэрлэжээ. 36 хүртэлх насны, “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонтой найман эмэгтэйг шалгаруулахад Баянхонгор аймгийн Заг сумын иргэн Б.Баяржаргал тэдний нэгээр сонгогджээ. Тэрбээр нутгийн залуу Н.Хүрэл-Эрдэнэтэй гэр бүл болж зургаан хүүгийн аав ээж болж, өнгөрсөн 2018 …

  • 22 February

    У.Хүрэлсүх: Ажилгүйдэл, ядуурлыг хэр бууруулснаар нь дарга нарын ажлыг дүгнэнэ

    Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж өндөрлөлөө. Зөвлөгөөнд бүх аймаг, нийслэл, сум, дүүрэг, тосгон, хорооны Засаг дарга болон Тамгын газрын дарга 500 гаруй хүн оролцов. Зөвлөгөөнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэв. Тэрээр төрийн албаны шинэчлэл, эдийн засгийн бүсчилсэн хөгжил, Үндсэн хуулийн өөрчлөлт, байгалийн баягийг иргэддээ хүртээмжтэй хүртээх, төрийн үйлчилгээг …

  • 22 February

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна. 2019 оны 02 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд …

  • 21 February

    Д.Жавхлан, М.Амарболд нарыг бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээлээ

    “Очир” төвд 13 настай охины амийг хөнөөсөн этгээдүүдийг шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд өнөөдөр  боллоо. Шүүхээс шүүгдэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэр гаргалаа. Шүүхээс БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ял хөнгөлөх М.Амарболдын өмгөөлөгчийн гомдол, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаах Д.Жавхлангийн давж заалдах гомдлыг …

  • 21 February

    Хотын даргыг энэ сарын 26-нд сонгоно

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, Баянзүрх дүүрэгт явуулах дүүргийн ИТХ-ын дахин сонгуулийн мэдээллийг сонсов. 2016 оноос эхлэлтэй, өдгөө хуулийн байгууллагаас маргааныг нь эцэслэн шийдсэн дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийг ирэх сард зохион байгуулах нь. Гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн ИТХ-ын 09, 19 дүгээр тойрогт нөхөн сонгууль явуулахаар болжээ. Тэргүүлэгчдийн зүгээс дахин сонгууль явуулахтай холбоотойгоор …

  • 21 February

    Хууль зөрчсөн тоглоомын газрын серверийг хураана

    Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, дүүрэг дэх мэргэжлийн хяналт, боловсрол, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, цагдаагийн хэлтсүүд хамтран “Цахим тоглоом” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний хүрээнд зөвшөөрөлгүй, цаг хэтрүүлэн, насанд хүрээгүй хүүхдийг хууль, журамд заасан хугацаанаас хэтрүүлэн тоглуулдог газрын үйл ажиллагааг зогсоох, төв сервирийг нь хурааж авах, холбогдох хууль журмын дагуу …

  • 21 February

    Гуравдугаар сард олон жилийн дунджаас 1 хэмээр дулаан байна

    Онцгой байдлын ерөнхий газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай  хамтран  ихэнх нутгаар хуурайшилттай, ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын урьдчилсан мэдээллээр гурав дөрөвдүгээр  саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас 0.5-1 градуссаар дулаан. Хур тунадасны хувьд нутгийн хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар ялангуяа нутгийн зүүн хагаст …

  • 21 February

    АТГ-ын дарга Х.Энхжаргал огцрохгүй гэв

    “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг дэмжигч иргэд болон төрийн бус байгууллагууд энэ сарын 18-ны өдөр Авлигатай тэмцэх газрын  дарга Х.Энхжаргалыг 72 цагийн дотор сайн дураараа огцрохыг шаардсан тулган шаардах бичиг өгсөн билээ.  Тэгвэл өнөөдөр /2019.02.21/-ны өдөр АТГ–ын дарга Х. Энхжаргал “Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг дэмжигчдэд тулган шаардах бичгийн хариуг өглөө. Авлигатай тэмцэх газраас “Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг дэмжигч иргэдэд хандан“Манан дэглэмийн …

  • 21 February

    Түлэнхийн төвийн шинэ барилга энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад орно

    Монгол улсын хэмжээнд түлэгдэлт, хөлдөлт, нөхөн сэргээх мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх, олон улсын чанар стандартад бүрэн нийцсэн, орчин үеийн оношлогоо эмчилгээний багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдох, “Түлэнхийн төвийн барилгын явц 60 хувьтай байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн уг барилга нь үндсэн 3 блоктой бөгөөд А, С блокын гүйцэтгэгчээр “Цаст констакшн”-тай, В блокын …

  • 21 February

    Хавдрыг өндөр давтамжийн долгионоор түлэх эмчилгээг нэвтрүүлж эхэлжээ

    Хавдар судлалын үндэсний төв элэгний эрт үеийн гурван сантиметр хүртэл хэмжээтэй хавдрыг өндөр давтамжийн долгионоор түлэх RFA хэмээх эмчилгээг нэвтрүүлж, нутагшуулахаар үр дүнг нь тооцон ажиллаж буй талаар ЭМЯ мэдээлэв. Энэхүү “Бичил долгионоор түлэх” MWA эмчилгээг 2018 оноос манай улсад нэвтрүүлж, 3-7,5 сантиметр хүртэлх хавдрыг түлж, эмчилж эхэлсэн бөгөөд 6.2*7.0 сантиметр хэмжээтэй томоохонд тооцогдох хавдрыг түлсэн үр дүнтэй хариу гарч …

  • 21 February

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замын ажлыг эрчимжүүлнэ

     Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 259 км хүнд даацын авто замын төслийг “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр хэрэгжүүлэх ажлын явцыг эрчимжүүлэхийг  Засгийн газраас Үндэсний хөгжлийн газарт үүрэг болгов.   Дээрх чиглэлийн замд үүссэн эвдрэлийг засварлаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ачаа эргэлтийг нэмэгдүүлэхийг холбогдох компанийн удирдлагуудад даалгалаа.   Авто зам нь дөрвөн эгнээтэй, 115 тонн ачаа, нэг тэнхлэг дээрээ 24 тонн ачаа даах чадвартай тусгай …

  • 21 February

    Дүнжингарав салбарын Татварын байцаагчид үйлчилгээндээ ПОС машин ашиглана

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг оны эхнээс тавдугаар сарын 31 хүртэл зохион байгуулдаг билээ. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө ННҮТ-үүд дээр биечлэн очиж төлдөг иргэдийн хувьд нэг цонхны үйлчилгээ дараалалгүй ч, банкин дээр ачаалалтай байдаг. Тиймээс иргэдэд банкинд дугаарлах шаардлагагүйгээр үйлчилгээ авч цаг …

  • 21 February

    У.Хүрэлсүх: Олон түмнээ соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулъя

    Ерөнхий сайдын санаачилгаар өнгөрсөн жил “Соёл, урлагийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” зөвлөгөөнийг зохион байгуулж, тус зөвлөгөөнөөс Соёл, урлагийн үндэсний зөвлөл байгуулах шийдвэр гарсан юм. Энэхүү зөвлөл  анхны хуралдаанаа хийж зорилгоо тодорхойлж, ажлаа ярьж хэлэлцлээ. Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд багтаж, ард иргэдээ соён гэгээрүүлэх их үйлст хамтран зүтгэх болсон гишүүдэд  хандаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ. …