Нийгэм

January, 2019

  • 10 January

    ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд ажлаа хүлээн авлаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр  болж Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар Сандагдоржийн Батболдыг томилсон. С.Батболд нь энэ салбарт олон жил ажилласан, авто ашиглалтын инженер мэргэжилтэй, техникийн ухааны магистр зэрэгтэй авто, тээврийн салбарын мэргэжлийн хүн юм. Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар шинээр томилогдсон төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой уулзаж цаашдын ажилд амжилт хүслээ. Ийнхүү хариуцлагтай, чухал албыг удирдах …

  • 10 January

    З.Пагмажавын найман жилийн ялыг хэвээр үлдээлээ

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар З.Пагмажавд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хянан хэлэлцлээ. Уг шүүх хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Тодруулбал, хоёр шатны шүүхээс З.Пагмажавыг гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 …

  • 10 January

     С.Амарсайхан:Нэг хүний эрх ашгаас болж нийтийн эрх ашиг хөсөрдөх ёсгүй

    Нийслэлийн Хангарди ордонд нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч барилгын компани, аж ахуйн нэгжүүдийн захирал, төлөөлөл оролцсон уулзалт боллоо. Уулзалтанд нийслэлийн ИТХ–ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц хариуцсан орлогч П.Баярхүү, НГХДБГ–ын дарга Ч.Батбилэг, Монгол улсын Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат, тус банкны Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал н.Мягмаржав оролцов. Уулзалтын үеэр нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг нийслэлээс хэрэгжүүлж байгаа гэр хорооллын дахин …

  • 10 January

    Улаанбаатарт 8-10 градус хүйтэн байна

    2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 10-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд    5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө    39-44 градус, өдөртөө 25-30 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө …

  • 9 January

    Хэвийн боов, банш буузны үйлдвэрт шалгалт хийж эхэллээ

    Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан 2019 оны нэгдүгээр сарын 9-нөөс хоёрдугаар сарын 8-ны өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүн болон лифт, цахилгаан, шингэрүүлсэн шатдаг хийн хангамжид шалгалт хийж эхэллээ. Улсын байцаагчид дараах обьектуудад хяналт шалгалтыг явуулах аж. Хэвийн боов, банш буузны үйлдвэрлэл, худалдаа Сар шинийн баярын хүнсний өргөтгөсөн худалдаа, экспо, зах худалдааны төвүүд, ил задгай худалдаа эрхлэгчид Золголтын арга хэмжээ зохион …

  • 9 January

    Гэр хороолол, хөгжлийн намыг 31 дэх улс төрийн намаар бүртгэлээ

    Гэр хороолол хөгжлийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Батсүх нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр хянан хэлэлцлээ. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв. Ингэснээр Гэр …

  • 9 January

    Орон нутгаас ирсэн хавдартай өвчтөнүүдийг байрлуулах байрыг нээлээ

    Хавдрын тохиолдлын тоо жилээс жилд нэмэгдэж, өнгөрсөн онд 7000 гаруй хүн хавдартай хэмээн оношлогдсон гэх статистик бий. Үүний улмаас хавдраар оношлогдож, эмчилгээ хийлгэж буй хүн эмнэлэгт дээд тал нь зургаа л хонож байгааг ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн хэлсэн. Нэг хүнийг арав, 14 хоног хэвтүүлэн эмчлэх гэхээр дараагийн өвчтөн хүлээх шаардлага гардаг учраас ийм нөхцөл үүссэн аж. Тэгвэл өнөөдөр /2019.01.09/орон нутгаас нийслэлд …

  • 9 January

    Осолдсон иргэдийг галт тэргээр Улаанбаатарт авчирчээ

    Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлд 45 зорчигчтой явж байсан “Юниверс” загварын автобус өчигдөр 06.00 цагийн орчим Замын-Үүд рүү орох төв хаалгыг мөргөж, ноцтой осол гаргасан. Ослын улмаас 37 хүн бэртэж гэмтсэн бол 60 настай эмэгтэй Я, автобусны жолооч 30 настай эрэгтэй Б нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж амиа алджээ. Автобусанд зорчиж явсан 45 хүнийг тус сумын эмнэлэгт аваачиж, эмнэлгийн тусламж үзүүлсэн …

  • 9 January

    С. Энхбаатарыг Архивын ерөнхий газрын даргаар томиллоо

    Засгийн газрын өнөөдрийн /2019.01.09/ хуралдаанаар С.Энхбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Архивын ерөнхий газрын даргаар томиллоо. С.Энхбаатар нь төрийн албанд 13 жил ажилласан бөгөөд Архивын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм. Тэрбээр 1977 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн. 1995 онд Төв аймгийн Зуунмод сумын 10 жилийн сургууль, 1999, 2007 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, …

  • 9 January

    Богд Жавзандамба хутагтын ойг тэмдэглэх Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг дэмжлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг энэ онд орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг дэмжив.

  • 9 January

    ЗГ: Ерөнхий сайд асан Ц.Жигжиджавын 125 жилийн ойн хөшөөний зардлыг гаргана

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Энэхүү хуралдаанаар Төр, нийгмийн зүтгэлтэн, Ерөнхий сайд асан Цэнгэлтийн Жигжиджавын мэндэлсний 125 жилийн ойн хүрээнд босгох хүрэл хөшөөний зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Хөшөөг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын төв дэх Ерөнхий сайд Ц.Жигжиджавын гудамж, нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд байрлуулах юм.

  • 9 January

    Ц.Оюунбаатарт холбогдох шүүх хурлыг энэ сарын 19 хүртэл хойшлууллаа

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2019.01.08/ Шадар сайд асан Ц.Оюунбаатар болон О.Тэмүүжин, Д.Жаргалсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Гэвч  шүүх хуралд шүүгдэгч Д.Жаргалсайхан нь эрүүл мэндийн шалтгааны улмаас 2019.01.08-16-ны өдрийг хүртэл эмнэлэгт хэвтсэн гэх эмчийн магадлагааг ирүүлсэн, мөн шүүгдэгч О.Тэмүүжингийн өмгөөлөгч Н.Тэрбиш нь хөдөө орон нутагт шүүх хуралд оролцож байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү …

  • 9 January

    ХЗДХ-ийн дэд сайдаар Г.Элбэгсайханыг томилов

    Засгийн газрын ээлжит өнөөдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар Г.Элбэгсайханыг томилжээ. Г.Элбэгсайхан нь 1977 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн.1994 онд нийслэлийн 10 жилийн дунд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, 2006 онд Английн Эксетерийн их сургуулийг тус тус төгссөн. Англи, орос хэлний мэдлэгтэй. 1998-2001 онд “Балко” ХХК-д хуулийн зөвлөх, 2001-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд …

  • 9 January

    Засгийн газраас хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Б.Шарав нарын эмчилгээний зардалд 10 сая төгрөг хандивлана

    Засгийн газраас ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарын эмчилгээний зардалд зориулж тус бүр 10 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.

  • 9 January

    Улаанбаатарт өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна. 2019 оны 01 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 …