Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн /2019.01.11 /хуралдаанаар Газрын улсын тусгай хэрэгцээнд авах санал дэмжих тухай, Багахангай дүүргийн “Хөнгөн үйлдвэр технологийн парк”-ийн техник эдийн засгийн үндэслэл батлах тухай, НИТХ-ын ээлжит бус болон ээлжит хуралдааныг зарлах тухай асуудлыг хэлэлцлээ. Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газрыг олгохыг Тэргүүлэгчдээр дэмжүүлэх саналтай холбогдуулан танилцуулгыг Улаанбаатар хотын Захирагчийн албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр танилцууллаа. Тэрбээр эмнэлгийн болон бусад аюултай …
Нийгэм
January, 2019
-
11 January
Эрүүл мэндийн салбарын 139 ажилтан 31 чиглэлээр суралцана
Засгийн газраас олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц боловсон хүчин бэлтгэх бодлого барин ажиллаж байгаагийн нэг жишээ бол эрүүл мэндийн салбарын 139 ажилтанг дэлхийн долоон улсад суралцуулж мэргэжил дээшлүүлэхээр боллоо. “Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтныг 2017-2020 онд улсын төсвийн санхүүжилтээр гадаадын өндөр хөгжилтэй оронд төгсөлтийн дараах сургалтад хамруулах тэргүүлэх чиглэл”-ийн хүрээнд 77 эмч, 19 сувилагч, 2 эм зүйч, 41 бусад ажилтан гээд нийт 139 хүнд суралцах боломжийг нээж өглөө. 31 чиглэлээр Бүгд Найрамдах …
-
11 January
Хавдраар өвдсөн орон нутгийн иргэд эмчлүүлэх хугацаандаа түр байрлах байртай болжээ
Манай улсад гэлтгүй дэлхий нийтэд хорт хавдраар өвчлөгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгддэг. Манай улсад өнгөрсөн онд 7000 гаруй хүн хавдартай гэж оношлогдсон гэх статистик бий. Эмчлүүлэгсэд эмнэлэгт дээд тал нь зургаа хонодог.Тодруулбал нэг хүнийг 10-14 хоногийн хугацаанд хэвтүүлэн эмчлэх гэхээр дараагийн өвчтөн хүлээх шаардлага гардаг учраас ийм нөхцөл үүсдэг байна. ХСҮТ-д жилдээ 100 мянга гаруй хүн үзүүлж, 11 мянган …
-
11 January
Махны экспортоос 400 тэрбумын орлого олжээ
Эдийн засаг сэргэж, Засгийн газрын үйл ажиллагаа эрчээ нэмэн ард түмний амьдрал ахуйд нааштай шийдвэрүүд баталж, өмнөх ажлын үр дүн ч эерэг сайнаар эхнээсээ гарсаар байна. МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуульд нэрлэн оруулсан мөрийн хөтөлбөрт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, энэ салбарын орлого ашгийг нэмэгдүүлэх тухай заалт өнөөдөр биеллээ олж өнгөрөгч 2018 оны нэгдсэн дүнгээр махны экспортоос 400 тэрбум төгрөгийн орлого улсдаа оруулснаа мэдээллээ. 2018 онд …
-
11 January
Олон улсын шуудангаар мансууруулах бодис захиалан авчруулсныг илрүүлжээ
Цагдаагийн байгууллага сүүлийн хоёр сарын хугацаанд интернэт сайт ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман, АНУ-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг захиалан Олон улсын шуудан илгээмж ашиглан хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг илрүүлэн холбогдох этгээдүүдийг шалгаж байгаа юм. 2019 он гарсанаас хойш дахин энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэн таслан зогсоожээ. Нидерландын Вант улсаас гэсэн хаяглалтай Олон Улсын шуудан илгээмжээр иргэн …
-
11 January
Зээлийн эргэн төлөлт хийх бүрдээ баримт авч, НӨАТ-ын сугалаанд оролцох боломжтой
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу иргэд 2016 оноос худалдан авалт болон үйлчилгээ авсан баримтаа бүртгүүлснээр сар бүр сугалаанд оролцох болсон. Үүнээс гадна иргэн та бүх төрлийн төлбөртэй үйлчилгээнээс баримт авах боломжтой аж. Иргэдийн хамгийн түгээмэл авдаг үйлчилгээ болох зээлийн үйлчилгээгээр жишээ авч тайлбарлавал, иргэн та банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн үйлчилгээний төлбөрт хүү төлдөг. Гэхдээ хүүгийн төлбөртөө баримт …
-
11 January
Дуучин С.Гантогоо, тулаанч М.Нандин-Эрдэнэ нар сагсан бөмбөгөөр өрсөлдөнө
Энэ сарын 20-нд БНСУ-ын Сөүл хотод ажиллаж амьдарч байгаа залуучуудын дунд Улаанбаатар хотын утааны эсрэг “Бид угаартлаа” уриан дор сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна. Тус тэмцээнийг дуучин С.Гантогоо, мэргэжлийн тулаанч М.Нандин-Эрдэнэ нар дэмжин сагсан бөмбөгөөр өрсөлдөх болжээ. “Бид угаартлаа” уриан дор зохион байгуулах тэмцээнд оролцож буй тамирчдын бооцооны мөнгө, үзэгчдийн тасалбарын мөнгө зэрэг тэмцээнээс олсон бүх ашгийг Сонгинохайрхан …
-
11 January
МАНАН нурах дөхсөөр
Монголчууд шударга ёсны хувьсгал хийхээр дахин сэрлээ. Өөрөөр хэлбэл 1990 оноос хойш хоёр дахь түүхэн жагсаал төв талбайд болж, тэмцлийн хэлбэрээ улс төрийн суултаар үргэлжлүүлэхээ мэдэгдээд байгаа. Сэрсэн Монголыг одоо юу ч зогсоож чадахгүй гэдгийг задарсан авилгач дарга нар ойлгох цаг болжээ. МАНАН дэглэмийн хамгийн сүүлчийн албан тушаалтан М.Энхболдыг огцруулсан цагт дараа дараагийн олон авилгач дарга нар ард түмний хяналтаас …
-
11 January
“Цагаан суварга”-н ордын 34%-г улс эзэмших эрхтэй гэсний төлөө Ерөнхий сайд руу дайрч эхэллээ
Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу хууль бус үйл ажиллагаа явуулж буй стратегийн орд газруудыг хуулийн хүрээнд улсад буцаан авах ажлууд эхнээсээ хийгдэж эхэлсэн. Тухайлбал олон хууль бус үйл ажиллагаа явуулсан Гурван сайхан суманд байдаг алт мөнгөний томоохон орд болох Салхитын ордыг 2043 он, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан. Мөн хууль бус үйл ажиллагаа явуулсан Асгатын мөнгөний ордыг мөн …
-
11 January
Г.Нямдаваагийн хэрэгт УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг яллагдагчаар татах уу
Агаар, орчны бохирдлыг бууруулах, утааг арилгах нэрээр эрх бүхий албан тушаалтнууд төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулж, хувьдаа ч завшиж, хамаарал бүхий хүмүүстээ ч олгон, шамшигдуулах болсон. 2012-2016 оны Засгийн газрын үед эрх бүхий албан тушаал хашиж байсан хүмүүсийг “Нүүрс” хөтөлбөр, “Цэвэр агаар” сангийн хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн хэрэгт ял шийтгэж, тухайн үедээ дуулиан болж байлаа. Улаанбаатарын утааг бууруулах чиглэлээр төр засгаас …
-
10 January
Эмийн сангийн үүдэнд цахилгаанд цохиулж амиа алдсан хүүгийн шүүх хурал хойшиллоо
Эмийн сангийн үүдэнд цахилгаанд цохиулж нас барсан хүүгийн хэрэгт холбогдох Г.Ганпүрэв, С.Энхжаргал нарын шүүх хурал өнөөдөр /2019.01.10/ Сүхбаатар дүүргийн шүүхэд боллоо. Сүхбаатар дүүргийн шүүхээс Г.Ганпүрэвийн өмгөөлөгч Ц.Батбаяр, шүүгдэгч С.Энхжаргалын өмгөөлөгч Ш.Жаргалсайхан нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралд ирэх боломжгүй тул шүүх хуралдааныг 2019 оны нэгдүгээр сарын 17-ны 15:00 цаг хүртэл хойшлуулжээ.
-
10 January
Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл 16:30 цагт хуралдана
“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” жагсаалыг зохион байгуулагч нарт УИХ-ын дарга М.Энхболд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгдсэн. Уг мэдэгдэлтэй холбоотойгоор жагсагчдын төлөөлөл Үндэсний аюулгүй байдлын асуудал яригдаж байгаа учир Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийг өнөөдөр хуралдуулахаар болж УИХ-ын дарга М. Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарыг тус хуралд 16:30 цагт хүрэлцэх ирэх үүрэг өгчээ.
-
10 January
Иргэд:Ядарсан ард түмэн ялзарсан төрийн хөлд чирэгдэж байна
“МАНАН дэглэмийн эсрэг бүх ард түмний жагсаал” өнөөдөр хоёр дахь удаагаа Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Энэ удаагийн цуглаанд ирсэн залуусын тоо илүү олширсон харагдав. Ахмадын төлөөлөл -Бид эх орноо хэн нэгнээс худалдаж аваагүй. Бусдад худалдахгүй. Ахмадууд бидний хувьд ясаа тавих газартай, үр хүүхэд минь өлмийгөөрөө гишгэх бүрэн бүтэн газартай байгаасаа гэж энэ жагсаалд зорьж ирлээ. Монгол судлаач Цорос Цэ.Жонон:Монгол улс яаралтай зөв зам руугаа орох хэрэгтэй байна. …
-
10 January
Монголчууд МАНАН-гийн эсрэг тэмцэж байна
УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас огцрохыг шаардсан “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн тайван жагсаал Сүхбаатарын талбайд болж байна. Жагсаалд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан, Х.Нямбаатар тэргүүтэй гишүүдээс гадна Ардын уран зохиолч Т.Галсан, Хөдөлмөрийн баатар Ч.Хурц, Алтан дорнод Монгол компанийн захирал Т.Ганболд, МУГЖ У.Далантай, МУСТА Дуучин Т.Дэлгэрмөрөн зэрэг олонд танигдсан олон хүмүүс дэмжиж иржээ. Тэд УИХ-ын дарга …
-
10 January
“Монгол маамуу” цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа
Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Монгол маамуу” цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбогдуулан иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн удирдамжаар ажлын хэсэг тус цэцэрлэгт хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар “Монгол маамуу” цэцэрлэг нь хүүхдэд ээлтэй сургалтын аюулгүй орчин бүрдүүлээгүй, зориулалтын бус байранд мэргэжлийн бус багш нартайгаар сургалтын үйл …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл