Нийгэм

October, 2018

  • 22 October

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар хүчтэй салхитай байхыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 10 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, цас орж, цасан …

  • 20 October

    Бурхан дээрэмдсэн этгээдүүдийг саатуулжээ

    Хэнтий аймгийн Дадал суманд энэ сарын 16-нд гэрийн эзнийг нь хүлж, алтадсан “Ногоон дарь эх” бурхныг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Тус аймгийн цагдаагийн ажилтнууд гэмт этгээдүүдийг шуурхай илрүүлэн саатуулсан байна. Одоогоор хоёр хүнийг шалгаж буйг аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.  

  • 20 October

    Ерөнхийлөгч Х.Баттулга АСЕМ-ын зочид, төлөөлөгчидтэй дурсгалын зураг татууллаа

    Бельги улсын Брюссель хотноо болж буй Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга салбар хуралдаануудад оролцсоныхоо дараа АСЕМ-ын зочид, төлөөлөгчидтэй дурсгалын зураг татууллаа. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АСЕМ-ын уулзалтын хүрээнд болж буй салбар хуралдаанд оролцож, үг хэлэв.  

  • 20 October

    “Монголын хүүхдийн ордон”-ыг Хангарьд одонгоор шагналаа

    Монголын хүүхдийн ордны түүхт 60 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг угтан хүүхдийн ордны үе үеийн удирдлагууд, ажилтан, албан хаагчид “Бидний ордон” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулж, баярын хурлаа хийлээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, НИТХ-ын Тэргүүлэгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлэн баяр хүргэсэн юм. Монголын  …

  • 20 October

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна. 2018 оны 10 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур …

  • 19 October

    НИТХ-ын дарга С. Амарсайхан Франц улсад айлчилж байна

    Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан 2018 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсад айлчилж байна. Тэрээр айлчлалынхаа хүрээнд Францын засаг захиргааны төв нэгж Ил дө Франс мужийн нэгдүгээр орглогч дарга Жером Шартье, Парис хотын захирагчийн нэгдүгээр орлогч Патрик Клүмантай тус тус уулзаад байна. Уулзалтын үеэр манай талаас хот болон аймаг, муж хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд …

  • 19 October

    Нийтийн тээврийн Био комбинат-Сонсголон-5 шар, Хужирбулан-Офицеруудын ордон чиглэлд өөрчлөлт орлоо

    Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн Хужирбулангийн суурьшлын цэгийн иргэдийг Баянзүрх дүүрэг хүрч төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Ч:11 “Хужирбулан-Офицеруудын ордон” чиглэлийг сунган замналд өөрчлөлт орууллаа. Мөн Био комбинат орчмын суурьшил хүрээгээ тэлсэнтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхийн тулд ХО:9 “Био …

  • 19 October

    Дуучин Эгшиглэн буруугүй нь тогтоогдож, Iсe топ-ийн Коби ял авчээ

    Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ice top хамтлагийн дуучин Коби буюу С. Чулуунбаярт нэг жилийн хорих ял оноожээ.Түүнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм. Түүнийг өнгөрсөн тавдугаар сард баривчилсан бөгөөд батлан даалтад гадуур байцаасан байдаг. Харин дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа тухайн үед С.Чулуунбаяртай хамт байсан ч мансууруулах эм, …

  • 19 October

    Талийгаач Д.Батсайханы гэр бүлд 76 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгоно

    Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы гэр бүлд 76 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг олгохоор болжээ. Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйл. “Нийгмийн баталгаа”, 86.1. “Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагын улмаас амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба …

  • 19 October

    Цагдаагийн албан хаагчийн аминд хүрсэн этгээдүүдийг яллагдагчаар цагдан хорьжээ

    Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийг дайрч амь насыг нь хохироосон этгээдүүд болох Б.Энхбаяр, Т.Лундаа нарыг энэ сарын 17-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай яллагдагчаар  цагдан хорив. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас  уг хэргийг үйлдсэн этгээдүүдийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлэв. Шүүх яллагдагч Т.Лундаа, Б.Энхбаяр нарыг Эрүүгийн хэрэг …

  • 19 October

    Цагдаагийн албан хаагчийг эцсийн замд нь үдлээ

    Албан үүргээ гүйцэтгэж яваад  амиа алдсан Эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг өнөөдөр нөхөд нь сүүлчийн замд нь үдлээ. Тэрбээр 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөж аравдугаар сарын 16-ны өдөр алтан амиа алдсан юм. Талийгаач 1977 онд Улаанбаатар хотод төрж 1985-1995 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар дунд сургууль, 1996 онд Цагдаагийн …

  • 19 October

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө, маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгаар, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна. 2018 оны 10 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. …

  • 18 October

    Сурагчид шинжлэх ухааны ертөнцөөр аялав

    Нийслэлийн ЕБС-ийн сурагчид ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Хүннү молл дахь “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Сансар од эрхэсийн ордон”-той танилцах тойрон аялал өнөөдөр хийлээ. Энэ удаагийн аялалд нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр дунд сургууль, 5-р дунд сургууль, “Хобби” сургууль болон “Сэтгэмж” цогцолбор сургуулийн нийт 120 орчим сурагчид хуваарийн дагуу хамрагдсан юм. Аяллын үеэр ШУА-ийн Эрдэм …

  • 18 October

    Маргаашнаас цочир хүйтэрнэ 

    Аравдугаар 19, 21-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, 20-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, хүйтэрч, салхи шуургатай байна гэж цаг уурын байгууллагаас мэдээлэв. Дөрөв хоногийн урьдчилсан мэдээгээр 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 22-нд …

  • 18 October

    Казахстан Улс 500 мянган ам.долларын тусламж үзүүлэв

     Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайд К.И.Кобландиныг хүлээн авч уулзав.   Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд ахиц гарч, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ идэвхжиж байгаад баяртай байгаагаа Шадар сайд илэрхийлэв. Хоёр улсын төрийн тэргүүн Циньдао хотноо уулзсан бол өнгөрсөн гуравдугаар сард Астана хотноо Засгийн газар хоорондын комиссын долоодугаар хуралдаан амжилттай болсныг тэмдэглэв.   Душанбе хотноо болсон …