Нийгэм

April, 2024

  • 8 April

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбай руу цахилгаан дугуй, мопед, сурронтой нэвтрэхийг хоригложээ

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд мопед, суррон, цахилгаан дугуйтай нэвтрэхийг хориглосон байна. Энэ талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд иргэд эрүүл, цэвэр агаарт алхаж гүйх, дасгал хөдөлгөөн хийх, бага насны хүүхдээ салхилуулах зорилгоор зуны улиралд өдөрт дунджаар 12-20 мянган хүн зочилдог. Эдгээрийн 50 орчим хувь бага насны хүүхэд байдаг. Тиймээс иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, тарьсан мод цэцэгсийг хамгаалах …

  • 8 April

    Н.Учрал: И-Монгол-д шинжилгээний хариу, дүрс оношилгооны дүгнэлтийг оруулахаар ажиллаж байна

    Цахим хөгжил, харилцаа, холбооны яам, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Төрийн бүтээмжийн сэргэлт-Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт” үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтад тус яамдын төлөөлөл болон Азийн цахим эрүүл мэндийн холбооны төлөөлөл, нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд оролцож байна. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Монгол Улсын цахим шилжилтийн бодлого” сэдвээр …

  • 8 April

    Ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна

    Дөрөвдүгээр сарын 6-ны 16:30 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан 3 удаагийн дуудлага ирж, алба хаагчид шуурхай ажиллан, галыг бүрэн унтраасан байна. Жил бүрийн энэ үед хуурайшилтын үе тохиодог. Иймд иргэд та бүхэн ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж, анхаарал сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Иргэн та Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх Тамхи, чүдэнзний галыг ил …

  • 8 April

    ОБЕГ: Баянхошууны шинэ буудалд байрладаг “Миний” дэлгүүрт гарсан галыг унтраахаар ажиллаж байна

    Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны шинэ буудалд “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 10:28 цагт ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги,  СХД-ийн онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 29, 26  дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас …

  • 8 April

    Хотын дарга Х.Нямбаатар хүүхдийн тоглоомын талбайн стандартыг хангуулан, засварлах, шинэчлэх үүрэг өглөө

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хаврын их цэвэрлэгээг зохион байгуулах, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд эвдэрсэн гэрлийн шон, тэмдэг тэмдэглэгээ, тоглоомын талбай, хайс хашлагыг засварлах зэргийг үүрэг болгосон. Хаврын их цэвэрлэгээ дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд үргэлжилж байгаа бөгөөд энэ хүрээнд УБЗАА-ны гэрээт 34 байгууллага 9000 ам …

  • 8 April

    Шувуу ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албадан авчирлаа

    Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан “Б” гэгчийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны 4-р сарын 07-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад байсан ба 2019 онд их хэмжээний мансууруулах олсны ургамал түүж бэлтгэсэн, …

  • 8 April

    Улсын хэмжээнд 3.4 сая төл бойжиж, бойжилт 93.4 хувьтай байна

    Улсын хэмжээнд оны эхний нийт эх малын 77.5 хувь буюу 23.2 сая эх мал үүнээс 81.0 мянган ингэ, 1.3 сая гүү, 1.6 сая үнээ, 11.3 сая эм хонь, 8.7 сая эм ямаа төллөнө. 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 23.2 сая эх мал төллөхөөс 15.7 хувь буюу 3.6 сая эх мал төллөөд байна. Бүсээр нь авч үзвэл: Баруун …

  • 8 April

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан, нутгийн өмнөд хэсгээр бороо орно. 2024 оны дөрөвдүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас …

  • 5 April

    Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдлаа

    Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл  өнөөдөр ээлжит хурлаа зохион байгууллаа. Хурлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Х.Булгантуяа удирдан, 3 асуудлын хүрээнд санал хэлэлцлээ. – Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд салбарын яамдад ажилласан тайлан, үр дүн – Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс салбарын яамдад хүргүүлэх зөвлөмж – Хүүхдийн төлөө санд ирүүлсэн бүтээн …

  • 5 April

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад баяр хүргэлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид, багш, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзлаа. Сингапур Улсад зохион байгуулагдсан FIBA 3х3 сагсан бөмбөгийн 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ эрэгтэй, эмэгтэй баг хос хүрэл медаль хүртсэн юм. Монгол Улсын баг, тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хос медаль хүртэж, олон улсын тавцанд …

  • 5 April

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийг хөгжүүлэх ТЭЗҮ-г хүлээн авлаа

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийг хөгжүүлэх ТЭЗҮ-г  “Олон улсын санхүүгийн корпорац” боловсруулж, өнөөдөр хүлээлгэн өглөө. Тус ТЭЗҮ-г хүлээн авснаар Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэн, хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Зээлийн хэлэлцээр батлагдсанаар энэ онд  “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн холбогдох худалдан авах ажиллагааг зохион байгуулж, 2025 онд …

  • 5 April

    “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

    Google компани, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтарч мэргэжлийн цахим ур чадвартай 1,000 боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Grow with Google Mongolia”  хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр  боллоо. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хөтөлбөрийг нээж, “Google” компанийн төлөөлөгч Монголын элсэгчдэд мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.   “Grow with Google Mongolia”  хөтөлбөр нь 5 сарын хугацаанд цахимаар англи …

  • 4 April

    Б.Нарангарав: “Дашваанжил” компанид хяналт шалгалт хийхэд ажлын байрны эрсдэлийн үнэлгээг хийгээгүй зөрчил илэрсэн

    Өнөөдөр /2024.04.04/ Онцгой байдлын ерөнхий газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтран  “Дүнжингарав” худалдааны төвийн урд гарсан осолтой холбогдуулан хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа. Энэ үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Нарангарав “Дашваанжил” компанид хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны …

  • 4 April

    Эд хөрөнгийн эрхийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийг сумдад хийдэг болно

    Улсын бүртгэлийн байгууллагад Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр хэрэгжиж эхлээд буй “Сумдад эд хөрөнгийн эрхийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг цахимжуулах, нэвтрүүлэх замаар төрийн үйлчилгээг бэхжүүлэх, төвлөрлийг сааруулах” төслийн нээлт өнөөдөр /2024.04.04 боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл, Азийн хөгжлийн банкны Монгол Улс …

  • 4 April

    Чингэлтэй дүүргийн бүх хороонд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг нэвтэрлээ

    Төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломжийг бүрдүүлж Чингэлтэй дүүрэг 24 бүх хороондоо  “Хурдан” цэгийг нэвтрүүллээ. Ингэснээр нийслэлийн 9 дүүргээс Чингэлтэй дүүрэг бүх хороондоо төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг нэвтрүүлсэн хамгийн анхны дүүрэг болж, иргэд төрийн үйлчилгээг хамгийн ойроос буюу хорооны байрнаас авах боломжтой боллоо. “ХУРДАН” цэгийн үйлчилгээг бүх хороодод нэвтрүүлж буй өнөөдрийн арга хэмжээнд Цахим хөгжил, харилцаа холбооны …