Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан билээ. Өнгөрсөн 2023 онд манай улс 650 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбараас бүрдүүлсэн. Тэгвэл аялал жуулчлалыг сэргээх ажлын хүрээнд орон нутгийн нислэгийг сэргээх, үнэ тарифыг бууруулах, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “МИАТ” ТӨХК 15 жилийн дараа орон нутгийн нислэгээ сэргээж, найман аймаг руу долоо …
Нийгэм
January, 2024
-
5 January
АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 794 хэрэг шалгагдаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 12 дугаар сарын 25-наас 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 61 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 41 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн …
-
5 January
УОК-ын Шуурхай штаб:Зудын эрсдэлийг даван туулах нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж байна
УОК-ын Шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэл, аймгийн Онцгой комиссын үйл ажиллагааг мэргэжил, аргазүйгээр ханган ажиллаж байна. Энэ хүрээнд 21 аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдал болоод авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцан, холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Мөн Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу байгууллага хоорондын уялдаа холбоог хангах, зудын эрсдэлийг даван туулах …
-
5 January
Сансрын туннель орчмыг бүрэн камержуулжээ
Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэр буюу тус дүүргийн 1, 3 дугаар хороо Сансарын туннел орчмыг “Ногоон бүс” болгохоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллаж, Монгол Улсын стандарт MNS 6423:2019 теле хяналтын камерын ерөнхий шаардлагад нийцсэн үзүүлэлт бүхий хөдөлгөөнт 7, чиглэлийн 11 нийт 18 камерыг шинэ оны өмнөхөн шинээр суурилуулан ашиглалтад бүрэн оруулжээ. Мөн Сансарын туннел …
-
4 January
Ч.Батзориг: Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ цахимжуулахад төлбөр төлөхгүй
Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг нэвтрүүлж буй. 2023 оны наймдугаар сард нийслэлийн хэмжээнд, арваннэгдүгээр сараас улс орон даяар тээврийн хэрэгслийг цахимжуулж эхэлсэн. Энэ хугацаанд улсын хэмжээнд 128,400 орчим тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ (RFID tag)суурилуулаад байна. Улаанбаатар хотын хувьд үндсэн 16 байршилд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг суурилуулж байгаа. 2024 оны нэгдүгээр сараас эхлэн тээврийн хэрэгслийн …
-
4 January
Ц.Төрхүү:Зам, талбай хогтой, халтиргаатай байвал тухайн дүүргийн Засаг дарга ажлаа хийхгүй байна гэсэн үг
Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 4-ний 01:30 цагаас Улаанбаатар хотод цас орж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүүгээс зам, талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлын талаар тодрууллаа. Тэрбээр өчигдөр буюу нэгдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны даргаар томилогдсон юм. -Өнгөрсөн шөнө орсон цаснаар тохижилт, үйлчилгээний байгууллагууд хэрхэн ажилласан бэ. Халтиргаа …
-
4 January
Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр Ц.Төрхүүг томилжээ
Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгджээ. Харин түүний оронд НИТХ-ын төлөөлөгч, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүүг томилжээ. Ц.Төрхүү нь 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, 2016-2023 онд Ус сувгийн удирдах газрын даргаар ажиллаж байсан. ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ 1988-1998 он нийслэлийн 42 дугаар бүрэн дунд сургууль /БҮРЭН ДУНД/ 1998-2002 он Хөдөө Аж Ахуйн Их сургууль …
-
4 January
Цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-19-ний хооронд зохион байгуулна
Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-19-ний хооронд зохион байгуулж байна. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт, Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер Н.Насанбат, “И-Монгол академи” УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын Төслийн менежер Б.Батзул нар мэдээлэл өглөө. НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн бүртгэлийг цаасан суурьт болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж буй. Ингэснээр иргэн хүссэн газраасаа бүртгэлээ хийлгэх боломжтой …
-
4 January
Ц.Цэцэгмаа: Ажлын байрны стресс, амьдралын буруу хэв маягаас шалтгаалсан ходоодны өвчлөл нэмэгдэж байна
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Дотрын эмч Ц.Цэцэгмаа ходоодны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөр өдөрт дунджаар 30 гаруй иргэн үйлчлүүлдэг. Үзлэг шинжилгээнд хамрагдсан иргэдийн 20 орчим хүвь нь ходоодны архаг үрэвсэл болон шархлаатай гэсэн оноштой. Насны хувьд нийгмийн амьдралд идэвхтэй хөдөлмөрлөдөг 30-59 насны иргэдийн дунд ходоодны үрэвсэлт өвчин тохиолдож байна. Тэр дундаа хеликобактерийн халдварын идэвхжил …
-
4 January
Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ
Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан юм. Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Сангийн сайдын зөвлөх Т.Дуламдорж, СЯ-ны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, СЯ-ны Орлогын хэлтсийн дарга Л.Ичинноров нар ТЕГ-ын даргын үүрэгт ажлыг хүлээлцүүллээ. Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Заяабал өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн билээ.
-
4 January
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмын төсөлд санал авч байна
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан шинээр дүрэм, журам, шийдвэрийн төслийг боловсруулж буй. Тодруулбал, Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тооны дээд хязгаарыг тогтоох тухай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолын төсөл /https://ulaanbaatar.mn/vote/vote-solution/657ac69beaca082574cb536a/, Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хил, хязгаарыг тогтоох, хориглосон бүсэд …
-
4 January
Нийтийн тээврээр зорчих оюутны картын хөнгөлөлттэй зорчилтыг түр зогсоожээ
Их, дээд сургуулийн оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхийг түр зогсоожээ. Энэ талаар “Улаанбаатар смарт карт” ХХК-аас мэдэгдэл гаргав. Мэдэгдэлд “Нийтийн тээврийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс оюутны картын зорчилтыг түр түдгэлзүүлэх талаар мэдэгдлийг өчигдөр /2024.01.03/ манай компанид ирүүлсэн тул тодорхой шийдвэр гарах хүртэл өнөөдрөөс /2024.01.04/ эхлэн оюутны картын хөнгөлөлттэй зорчилтыг түр зогсоож байгааг мэдэгдэж байна” гэжээ.
-
3 January
Жолооч автомашины торгуулиа хугацаандаа төлбөл 50 хувийн хөнгөлөлт үзүүлнэ
2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Зөрчлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлэл хийлээ. Тодруулбал замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм зөрчиж, торгуулсан бол 15 хоногийн хугацаанд нь торгуулиа төлөх зохицуулалтыг хуульд тусгажээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Зөрчил гаргасан жолооч, хуулийн этгээд торгуулиа хугацаандаа төлбөл торгуулийн хэмжээг 50 …
-
3 January
С.Пагам-Орлом: Арьс, гоо заслын салбар эдийн засагт чухал хувь нэмэр оруулдаг салбар байх боломжтой
Сайхан байх гэдэг хүний төрөлхийн хүсэл тэмүүлэл. Тэрхүү хүсэл тэмүүллийг нь бодит болгоход тусалдаг арьс, гоо заслын салбарын өнөөгийн хөгжил, ирээдүйн талаар бид Монголын анхны арьс гоо заслын эмнэлгүүдийн нэг болох BeauMonde эмнэлгийн захирал Пагам-Орломтой ярилцлаа. Манай улсын арьс гоо заслын анхны мэргэжлийн эмнэлгүүдийн нэг BeauMonde эмнэлэг байгуулагдаад 15 жил болжээ. Өнөөг хүртэл ажилласан туршлагаасаа харахад энэ салбарын хөгжил өнөөдөр …
-
3 January
“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа энэ сарын 10-нд эхэлнэ
Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-аас сар шинийн баярт зориулан “Амар байна уу – 2024” үзэсгэлэн худалдааг бүтэн сарын турш зохион байгуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой уг арга хэмжээг өнгөрсөн жил анх удаа зохиоход 1,000 гаруй жижиг дунд үйлдвэрлэгчид оролцож, нийт 48.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байв. Тэгвэл энэ жил нэгдүгээр сарын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл