Нийгэм

January, 2024

  • 23 January

    Г.Занданшатар: Хоёр бөхт монгол тэмээний удмын санг хамгаалах, өсгөн үржүүлэх нь хүн төрөлхтний өмнө бидний хүлээсэн онцгой үүрэг юм

    “Монголын тэмээн соёл” улсын зөвлөгөөн өчигдөр /2024.01.22/ Баянхонгор аймагт эхэллээ. Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар энэхүү зөвлөгөөнд оролцож байна. Монголын тэмээн соёл,тэмээчдийн зөвлөгөөн тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөн үржүүлэх, тэмээчид, малчдыг туршлага солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, тэмээний аж ахуйд хэрэглэж ирсэн уналга, эдэлгээний тоног төхөөрөмж, ахуйн хэрэглэлийг танин мэдэх, сурталчлах, гадаад дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд …

  • 22 January

    “Улаанбаатарын өвлийн наадам” энэ сарын 27-28-ны өдрүүдэд болно

    Нийслэлийн Аялал жуулчлалын газар “Скай Резорт” ХХК-тай хамтран “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг нэгдүгээр сарын 27, 28-нд “Скайрезорт” цанын бааз болон Цонжин болдогт байрлах “Уухайн дуу” жуулчны бааз, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тус тус зохион байгуулах гэж байна. Монголынхоо үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын …

  • 22 January

    Н.Сугар: Хаасан авто зогсоолуудад ногоон байгууламж байгуулна

    Нийтийн тээврийн маршрутын шинэчлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд хэрэгжиж эхэлсэн. Тус шинэчлэлтэй холбоотойгоор иргэд, олон нийтийн зүгээс ирж буй санал, хүсэлтэд үндэслэн нийтийн тээврийн өмнө нь явж байсан 71 чиглэлийг сэргээхээр болсон юм. Энэ нь нийтийн тээврийн нийт зорчилтын 35 хувийг бүрдүүлдэг бөгөөд эдгээр чиглэлд нийт 450 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлж буй. Харин шинэ төлөвлөлтийн хүрээнд боловсруулсан үндсэн зургаан чиглэл, хот …

  • 22 January

    Улсын хэмжээнд 2023 оны хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах явц 35 хувьтай байна

    Авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу 2023 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /цаашид “ХАСХОМ” гэх/-ийг шинэчлэн гаргуулах үйл ажиллагааг улсын хэмжээнд тус газраас нэгдсэн байдлаар зохион байгуулж байна. 2024 оны 1 дүгээр сарын 19-ний байдлаар 2023 оны ХАСХОМ гаргавал зохих нийт албан тушаалтнуудын 35 хувь нь мэдүүлгээ гаргаад байна. Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn цахим систем нь 2024 …

  • 22 January

    Нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 71 чиглэлийг сэргээлээ

    Нийтийн тээврийн зарим чиглэлийг сэргээх зохицуулалт хийх болсон талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Иргэдээс 6500 орчим санал, гомдол ирсний дагуу нийтийн тээврийн өмнө нь явж байсан 71 чиглэлийг сэргээхээр боллоо. Энэ нь нийтийн тээврийн нийт зорчилтын 35 хувийг бүрдүүлдэг. Эдгээр чиглэлд явах нийтийн тээврийн тоо хэвэндээ байгаа. Шинэ төлөвлөлт буюу нийт зорчилтын 65 хувийг бүрдүүлэх гол …

  • 22 January

    Улаанбаатарт өдөртөө 18-20 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байна. 2024 оны нэгдүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -29-34 хэм, …

  • 19 January

    Зүүн бүсийн өвлийн “МӨНГӨН ХЭРЛЭН-2024“ наадам ирэх амралтын өдрүүдэд болно

    Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар хамтран энэ сарын 20, 21-ний өдрүүдэд “МӨНГӨН ХЭРЛЭН-2024″ зүүн бүсийн өвлийн наадмыг зохион байгуулах гэж байна. Өвлийн наадам Дорнод аймгийн Хэрлэн сум, “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд болно. Хөтөлбөртэй танилцана уу…  

  • 18 January

    “Дэлхийн залуучуудын наадам”-д Монгол Улсын 100 залуу оролцоно

    Дэлхийн залуучуудын наадам гуравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Оросын холбооны улсын Сочи хотод зохион байгуулагдана. Тэгвэл тус наадмын сонгон шалгаруулалтад Монгол Улсын манлайлагч 100 залуу тэнцэж наадамд оролцох эрхээ авчээ. Өнөөдөр Монголын Залуучуудын Холбооноос Дэлхийн залуучуудын наадамд эх орноо төлөөлөн оролцох салбар бүрийн төлөөлөл болсон манлайлагч залуучуудтай уулзалт зохион байгуулж наадмын талаарх мэдээллийг өглөө.

  • 18 January

    2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн  2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, төвлөрлийг сааруулах, түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, Улаанбаатар хотод мөрдөх стандарт, дүрэм, журмыг шинэчлэх, дэд төвүүдэд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, дэд бүтэц, тохижилтын төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлж, иргэдийн ажиллаж …

  • 18 January

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгорын нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, хаагдаж болзошгүйг анхааруулж байна. 2024 оны нэгдүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх …

  • 17 January

    Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Х.Алтаншагайг үүрэгт ажлаас нь огцруулахыг шаардлаа

    Чингэлтэй дүүргийн Монгол Ардын Намын гишүүдийн төлөөлөл энэ сарын 12-ны өдөр дүүргийн намын хорооны дарга, Улсын их хурлын гишүүн Ж.Сүхбаатарыг дүүргийн намын хорооны  даргын үүрэгт ажлаас нь  чөлөөлөх шаардлагыг  Монгол Ардын  Намын Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатарт  гардуулан өгсөн билээ. Тэгвэл өнөөдөр /2024.01.17/ Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны гишүүн Б.Ууганбаяр, Чингэлтэй дүүргийн 6-р хорооны намын хорооны дэд дарга, тэргүүлэгч Э.Ачбаяр нарын …

  • 17 January

    Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

    Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байна. Тус чуулга уулзалтад оролцох нь олон улс, бүс нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахаас гадна дэлхийн улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, олон улсын байгууллагын удирдлагуудтай ажил хэргийн холбоо тогтоох, Засгийн газрын зүгээс хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулалт татах, улс орноо сурталчлах …

  • 17 January

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 19-нд нутгийн өмнөд хэсгээр, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2024 оны нэгдүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад …

  • 16 January

    Шинээр сэргэсэн ГАДААД ХАРИЛЦАА!

    ​Гадаад харилцааны бодлого Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын үнэт зүйл, үзэл бодол, характер, харизмаас нь хамаардаг. Энэ утгаараа төрийн гурван өндөрлөгийн хувьд анхны гадаад айлчлалаа хаанаас эхлүүлэх нь ард иргэдийнхээ төдийгүй түнш орнуудын анхаарлын төвд байдаг. ​ 2021 оны долдугаар сар. Л.Оюун-Эрдэнэ гүйцэтгэх засаглалын тэргүүн болсныхоо дараа гадаад төрийн айчлалаа гуравдагч хөршөөс, Монголд үргэлжид сайн санааны гараа сунгаж байдаг Японоос эхлүүлж …

  • 16 January

    Автобусны буудал дээрх чиглэл, маршрутын мэдээллүүдийг шинэчилнэ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 28 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 90.4 хувьтай байв. Тухайлбал, хот, нийтийн аж ахуйн чиг үүргийг дүүргүүдэд шилжүүлсэнтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн арчлалтыг дүүргүүд бүрэн хариуцаж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн. Энэ хүрээнд …