Нийгэм

December, 2023

  • 4 December

    Мидлинг, ангилж ялгасан нүүрс түлдэг аж ахуйн нэгжүүдэд технологийн шинэчлэл хийнэ

    Хүйтний улирлын галлагаанаас үүдэлтэй амьсгалын замын өвчлөл, агаар, орчны бохирдлыг бууруулах, технологийн дэвшил, сайжруулалт хийх зорилгоор мидлинг болон ангилж ялгасан нүүрс түлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзаж, санал солилцлоо. Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга …

  • 4 December

    УЕПГ:Автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна

    Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр нийтийн тээврийн автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар 141 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, прокурорын …

  • 4 December

    АТГ:Эрүүгийн 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 111 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 82 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 837 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн …

  • 4 December

    Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороо Партизаны гудамжийг бүрэн камержууллаа

    Цагдаагийн байгууллагаас “Ногоон бүс” төслийг 2022 онд санаачлан хэрэгжүүлж, эхний ээлжид Чингэлтэй дүүргийн тодорхой хороодод амжилттай хэрэгжүүлсний үр дүнд тухайн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 48.6 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан. Тэгвэл энэ удаа Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Партизаны гудамжийг тухайн газар үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн …

  • 4 December

    Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор уртасгасан цагаар ажиллах эмч нарт урамшуулал олгох ажлыг судална

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг удирдан явуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 22 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм. Тухайлбал, нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулсантай холбогдуулан орон сууцжуулах ТЭЗҮ боловсруулах, Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг даалгасан. Энэ дагуу худалдан авах …

  • 4 December

    Т.Энхзаяа:0-5 насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл, хүндрэл их байна

    Томуу, томуу төст өвчний улирал эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын иргэдийн дунд энэ төрлийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн долоо хоногт амбулаторийн нийт 112,100 үзлэг хийснээс 6000 гаруй иргэн томуу, томуу төст өвчний шалтгаанаар үзүүлжээ. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Д.Мажигсүрэн: Амбулаторийн үзлэгээр амралтын өдрүүдэд 100-150, ажлын өдрүүдэд 80-90 хүүхэд үзүүлж буй. Өнөөдрийн байдлаар нийт 165 хүүхэд хэвтэн …

  • 4 December

    П.Эрхэмбулган: Амбулаторийн үзлэгийн 5.5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна

    Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа. -Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт хэр их байна вэ? -Томуу, томуу төст өвчний улирал эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын иргэдийн дунд энэ төрлийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн долоо хоногийн мэдээллээр амбулаторийн нийт 112,100 үзлэг хийснээс 6000 гаруй иргэн томуу, томуу төст өвчний шалтгаанаар ирж …

  • 4 December

    Н.Сугар:2023 онд багтаан 300 автобус оруулж ирэх төлөвлөгөөтэй ажиллаж байна

    Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх Нийтийн тээврийн автобус нийлүүлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад таван оролцогч материал ирүүлсэн. Үнэлгээний хороо уг тендерийн баримт бичгүүдийг арваннэгдүгээр сарын 24-нд олон нийтэд нээлттэй нээсэн юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу хянан үзэхэд дөрвөн оролцогчийн материал шаардлагад нийцээгүй …

  • 1 December

    Цэргийн алба хаагчид тодорхой хугацааны дараа биеийн ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор даралт ихсэх, зүрхний хэм алдагдах зэрэг асуудлууд тулгардаг

    Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн хамт Зэвсэгт хүчний 326, 120, 032 дугаар ангид 2023 оны 11 дүгээр сарын 27, 29-ний өдрүүдэд ажиллаж, үйл ажиллагаа, нөхцөл байдалтай нь танилцлаа. Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа П.Энхтайван тус цэргийн ангийн нөхцөл байдал, тулгамдаж буй …

  • 1 December

    ХЭҮК-ын дарга Д.Сүнжид үүрэгт ажлаа хүлээн авлаа

    Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2023.11.30) нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар Д.Сүнжидийг томилсон билээ. Өнөөдөр (2023.12.01) ХЭҮК-ын дарга Д.Сүнжид үүрэгт ажлаа хүлээн авав. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар ХЭҮК-ын даргыг томилсон тухай УИХ-ын тогтоолыг уншиж танилцуулсан юм. Тэрбээр, Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг ротацын зарчмаар дэвшүүлдэг байх санаачлага нь парламентат …

  • 1 December

    Нарны хорооллыг Нарны замтай холбох явган хүний гүүрэн гарц байгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт өчигдөр Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Нарны хороололд холбогдох албаныхантай ажиллав. Тодруулбал, Нарны хорооллыг Нарны замтай холбох явган хүний гүүрэн байгууламжийг ирэх жил хийхээр төлөвлөж байна. Тус гүүрийг ашиглалтад оруулснаар 5200 өрхийн 20 мянга орчим иргэн хотын төв рүү явганаар зорчих, автомашин ашиглахгүй байх боломж бүрдэх юм. НИТХ дахь МАН-ын …

  • 1 December

    “Алтай” хотхонд сургууль байгуулж, орц, гарцыг нэмэгдүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт өчигдөр Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороонд ажиллалаа. Тодруулбал, Баянгол дүүргийн 24 дүгээр хороо “Алтай” хотхонд байгуулах сургуулийн газар чөлөөлөлт, хотхоны орц, гарцыг нэмэх асуудлаар газар дээр нь ажиллав. “Алтай” хотхоныг анх 12 мянган айлын иж бүрэн цогцолбор хороолол нэртэйгээр байгуулсан. Хотхон дотор улсын сургууль, цэцэрлэг, дөрвөн талдаа орц, …

  • 1 December

    Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг байршлаас хамаарч 0.6-1 хувиар тогтооно

    НИТХ-ын ээлжит XX хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2024 оны төсөв батлахтай холбоотойгоор Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа. Иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өрх, хүн амын тоо, газар нутгийн хэмжээг харгалзан НИТХ-ын тогтоолоор 2019 оноос хойш нийт 52 хороог шинээр байгуулсан. Үл …

  • 1 December

    Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг танилцууллаа

    НИТХ-ын ээлжит XX хуралдаанаар Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцуулав. УИХ-аас нийслэлийн төсвийн суурь орлогыг 1.9 их наяд төгрөг, суурь зарлагыг 1.1 их наяд төгрөгөөр баталсан. Мөн 230.3 тэрбум төгрөгийг Улсын төсөвт татан төвлөрүүлэхээр, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 47.8 тэрбум төгрөг хуваарилахаар баталсан юм. Төсвийн төсөлтэй холбоотойгоор есөн дүүргийн 250 …

  • 1 December

    Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд ГБХЗХГ-ын хамт олон нэгдлээ

    Жендэрийн үндэсний хорооноос “Хүндлэл хамгийн тод гэрэл” уриатайгаар зохион байгуулж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамт олон нэгдэж байна. Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү аяны зорилго …