Нийгэм

September, 2023

  • 19 September

    Уурхайчдын “Эрдэнэс хотхон” нээлтээ хийлээ

      “Эрдэнэс Тавантолгой” ХК ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд уурхайчдын “Эрдэнэс хотхон”-г барьж ашиглалтад орууллаа. Шинэ хотхон ашиглалтад орсноор уурхайчид тав тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдлээ. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайчид гэр кэмп болон бусад компанийн ажилчдын хотхонд байрладаг байсан бол одоо шинэ хотхонд, мөн 2023 онд шинээр ашиглалтад орсон зөөврийн сууцанд байрлаж байна. “Эрдэнэс хотхон” нь …

  • 19 September

    Хөгжлийн төлөвлөгөөг бодлогын баримт бичгүүдтэй уялдуулах шаардлагатайг санууллаа

    Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо өчигдөр хуралдлаа. Хурлаар Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баатархүү төлөвлөгөөний талаарх танилцуулгыг хийв. Төлөвлөгөөг боловсруулахдаа нийслэлийн нутгийн захиргааны 82 байгууллага, нэгжээс санал авсан байна. Улмаар нийт 6.7 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 734 төсөл, хэмжээний саналыг авсан аж. Ирсэн саналуудыг эрэмбэлж “Нийслэлийн хөгжлийн 2024 …

  • 19 September

    Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 20-нд эхэлнэ

    Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 20-ноос 22-ны хооронд зохион байгуулахаар товложээ. Энэ удаагийн шалгалтын бүртгэлийг наймдугаар сарын 16-наас эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотод 1604 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлээд байна. Төрийн албаны тухай хуульд зааснаар уг шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулагдсан.  Улмаар энэ онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулахаар тогтож, хугацааг …

  • 19 September

    Нийтийн тээврийн гурван чиглэлийн цагийн хуваарийг өөрчиллөө

    Автобусны хүртээмжийг нэмэгдүүлж, зорчигчдын хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор нийтийн тээврийн гурван чиглэлийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулаад байна. Тодруулбал, Наадамчдын зам буюу Нисэх, Яармагийн чиглэлд явдаг Ч:7 “Нисэх – МУБИС – Ард кино театр”, Ч:9 “Нисэх – Нарны гүүр – Хүнсний 4-р дэлгүүр”, Ч:77 “Нисэх – Яармаг – 120 мянгат” чиглэлүүд өнөөдөр буюу есдүгээр сарын 19-нөөс эхлэн 06:00 цагт үйлчилгээнд …

  • 19 September

    АТГ: “Шүүр” ажиллагааны хүрээнд эрсдэл өндөртэй 354 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж байна

    Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 9 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 316 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 103 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 213 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 71 гомдол, …

  • 19 September

    ЦЕГ:“Шувуу” ажиллагааны хүрээнд интерполын шугамаар 50 этгээдийг олж тогтоолоо

    Цагдаагийн байгууллага Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд олон улсын хэмжээнд 92 этгээдийг эрэн сурвалжилж байгаагаас энэ оны 9-р сарын 18-ны өдрийн байдлаар Интерполын “Улаан булант” зар мэдээгээр 4, “Хөх булант” зар мэдээгээр 46, нийт 50 этгээдийг олж тогтоон олон улсын эрэн сурвалжлалтыг зогсоолоо. Цагдаагийн байгууллага олж тогтоосон этгээдүүдэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, одоогийн байдлаар 28 …

  • 18 September

    Монгол-Хятадын сэтгүүлчдийн 14 дүгээр форум болж байна

    БНХАУ-ын Өвөр Монголын Улаанцав хотноо Монгол Улсын 40 хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл, БНХАУ-ын 70 гаруй хэвлэл мэдээллийн төлөөлөл хуран чуулж байна. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Бүх хятадын сэтгүүлчдийн холбооноос зохион байгуулан Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн салбарын 14 дүгээр форумыг Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүч ба орчин үеийн шинэчлэл, хамтын хөгжил сэдвийн дор зохион байгуулж байна. Форумд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар тэргүүтэй хэвлэл мэдээллийн …

  • 18 September

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 844 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 9 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 109 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 70 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 867 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …

  • 18 September

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчидад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүн байна. 2023 оны есдүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас …

  • 16 September

    Өмгөөлөгчдийн гомдлоос шалтгаалж удааширсан Т.Бадамжунайгийн хэргийг Даваа гарагт шүүхэд шилжүүлнэ

    ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг “Шувуу” ажиллагааны хүрээнд өнгөрөгч дөрөвдүгээр сард Филиппин улсын Сэбү хотоос авч ирэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж буй билээ. Өнгөрөгч долоодугаар сард түүний хэргийг АТГ-аас шалгаж дуусаад прокурорын байгууллагад шилжүүлээд байсан. Тэгвэл ирэх Даваа гарагт шүүхэд шилжүүлэхээр болжээ. Гэвч олон нийт түүний хэргийн явц …

  • 15 September

    Д.Оюунтүлхүүр: Номоо олон түмний хүртээл болгож байгаадаа маш их баяртай байна

    “Илүү их уншъя” уриан дор 34 дэх удаагийн Үндэсний номын баяр Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр /2023.09.15/ эхэллээ. Номын баярт 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч тогтмол оролцдог. Энэ удаагийн Үндэсний номын баярт Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин, ая зохиогч Д.Оюунтүлхүүр өөрийн түүхээ бичсэн “Оюунтүлхүүр” номоор оролцож байна. Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Д.Оюунтүлхүүр “Номоо хоёр жилийн өмнөөс бичиж эхлээд дунд нь …

  • 15 September

    Үндэсний номын баяр Сүхбаатарын талбайд дөрвөн өдөр үргэлжилнэ

    “Илүү их уншъя” уриан дор 34 дэх удаагийн Үндэсний номын баяр Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэллээ. Гурван өдөр үргэлжилдэг номын баярыг энэ удаа цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан оролцогчдын хүсэлтээр нэг өдрөөр сунгаж буйгаараа онцлогтой. Номын баярын өдрүүдэд дуу чимээ багатай байлгаж уншигчдад ном үзэж сонирхох, зохиолчидтой ярилцах боломжийг бүрдүүлэхээр “Номын нээлтийн”, “Ногоон зүлэгний” гэх хоёр жижиг тайзнаа сонирхолтой хөтөлбөрүүдийг хүргэхээр …

  • 15 September

    Ахуйн гал түймэр, ослоос урьдчилан сэргийлэх “Эрсдэлгүй Улаанбаатар” нөлөөллийн аяныг эхлүүллээ

    Нийслэлийн Онцгой байдлын газраас ахуйн гал түймэр, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор “Эрсдэлгүй-Улаанбаатар” нөлөөллийн аяныг өнөөдрөөс эхлүүллээ. Өнгөрсөн жил ахуйн гал түймэр, ослоос урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах “Мартаж болохгүй”, “Гал ганц хоромд” нөлөөллийн аяныг зохион байгуулсан бол “Эрсдэлгүй-Улаанбаатар” нөлөөллийн аяныг есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 25-ныг дуустал 40 хоногийн хугацаанд зохион байгуулна. Нийслэлийн хэмжээнд 2023 он гарснаас хойш аюулт …

  • 15 September

    Г.Ёндон: Ажилчдын цалинг шат дараатайгаар нэмэх саналыг тавьсан ч ҮЭХ хүлээн зөвшөөрөөгүй

    Өнөөдөр 07:00 цагаас эхлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид ажил хаялт зарласантай холбогдуулан үйлдвэрийн ерөнхий захирал Г.Ёндон мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Ажил олгогчийн хувьд Үйлдвэрчний эвлэлийн холбоотойгоо нягт хамтран ажиллаж, хэлэлцээрийг үргэлжлүүлж, хамтран баталсан дэгээ нарийвчлан сахиж, мөрдөж байсан. Хамтран баталсан дэгийн дотор тодорхой заалт, ойлголт байсан бөгөөд энэ хэлэлцээрт боломжтой бүх арга хэмжээг аваад үнэхээр мухардалд орсон тохиолдолд дараагийн шатны арга хэмжээ …

  • 15 September

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид ажил хаялт зарлалаа

    Өнөөдөр 07:00 цагаас эхлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид ажил хаялт зарлалаа. Тус үйлдвэрийн ҮЭХ-оос ажил хаялтын хүрээнд үйлдвэрийн удирдлагуудтай хэлэлцээр хийхээр тохиролцсон боловч үр дүнд хүрээгүй учир дахин ажилт хаялт зарлажээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭ-ийн холбооноос Ажил хаялтыг сэргээх тухай мэдэгдэлдээ “ Ажил хаялтыг түр зогсоосон шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 27.4 дэх хэсэгт зааснаар 2023 оны 09 дүгээр …