Гадаад мэдээ

June, 2017

  • 13 June

    Хятадад жолоочгүй анхны метрог туршив

    Дотоодын компьютерын удирдлагатай автоматаар явах ”жолоочгүй” анхны метроны шугам болох Бээжингийн Янь Фан шугамын эхний хэсгийн метрог туршин аялуулж, бүх шугамд төлөвлөлт хийж, 2017 оны эцсээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Бүтээн байгуулах үүргийг биелүүлсэн Хятадын төмөр зам, цахилгаанжуулах компани танилцуулахдаа, Бээжингийн Янь Фан шугамын метро дээд тал нь цагт 80 км хурдлах ба нийт 4 цуваа вагонтой, дээд тал нь …

  • 13 June

    Хятадууд онгоцны үйлчлэгч бүсгүйчүүдээ хэрхэн бэлддэг вэ

    Хятадын агаарын тээврийн компани онгоцны үйлчлэгч бусад ажилчдаа маш хатуу шаардлага тавьдаг аж. Онгоцны үйлчлэгч нарыг зөвхөн цай хоол зөөж, таны тав тухыг хангадаг гэж бодож байна уу.  Тэдний сайхан инээмсэглэлийн цаана маш чанга хатуу бэлтгэл дэг журам, олон цагийн бэлтгэл сургуулилт нуугддаг. Хятадын агаарын тээврийн компани Сичуан мужийн их сургуульд онгоцны үйлчлэгч бэлтгэх тусгай ангитай бөгөөд охидыг тусгай сургалтад …

  • 12 June

    Тайваньд Монгол залуус халаасны хулгайн хэргээр саатуулагджээ

    Өчигдөр Тайванийн нийслэл Тайпей хотын цагдаа нар бүлэглэн хулгай хийдэг Монгол залуусын үйлдсэн хэргүүдийг шалгаж дуусч байгаа талаар мэдээлэл хийсэн байна. Тэд автобус, метроны буудал гэх мэт ихэвчлэн олон хүн цугладаг, шахцалдаан үүсдэг  газруудад очиж хулгай хийдэг бөгөөд хулгайн хэргээ гурвуулаа бүлэглэн үйлддэг байсан аж. Тайпей хотын цагдаагийн газраас мэдээлснээр, гурван Монгол залууг өнгөрөгч оны зургадугаар сард саатуулж, энэ оны хоёрдугаар сард …

  • 12 June

    Хятад шаазанд хятад будаа савлана

    Бээжин хот өнгөрсөн түүх болон ирээдүй цагийн огтлолцол дээр байна. Алдарт “ Цагаан хэрэм”-ийн цаана шинэ цагийн Бээжин сүндэрлэн босч, шинжлэх ухаанч бодлогод шатрын нүүдэл хийж эхэлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэлжээ. Энэ хотод олон мянган жилийн түүх, соёл, зан заншил, барилга, худалдааны хөгжингүй төрх, зам харилцааны салбар, өвөрмөц хүнс, амьдралын тохь тухтай орчин, орчин цагийн амьдралын хэв маягийг …

  • 12 June

    Цаазын ялыг ОХУ-д эргүүлэн нэвтрүүлэх санал гаргажээ

    ОХУ-ын Төрийн Думын аюулгүй байдал, авлигатай тэмцэх хорооны дарга, депутат В.Пискарев цаазын ялыг эргүүлэн нэвтрүүлэх санал гаргажээ. Тэрбээр террорист халдлага үйлдэж буй хүмүүст энэ нь хамгийн оновчтой ял болно хэмээн үзэж буй аж. В.Пискарев хууль сахиулах байгууллагад ажиллах хугацаандаа Москва болон бусад хотуудад болсон олон террорист халдлагыг шалгаж байсан учир ийнхүү цаазын ялыг ОХУ-д эргүүлэн нэвтрүүлэх саналыг ОХУ-ын Төрийн Думд …

  • 10 June

    Кендал Женнер: Надад дурласан олон залуус бий

    Реалити шоуны од Ким Кардашианы дүү, загвар өмсөгч Кендал Женнер “UK weekly” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. -Кардашианы гэр бүл үнэхээр алдартай. Эгч нарынхаа дэмээр олны танил болсон ч таны гадаад төрх, бие галбир тань олон загвар зохион бүтээгч, олон брэндийн анхаарлыг татаж байгаа? -Би их өндөр хүүхэд байсан. Би эгч болон аав, ээжийнхээ дэмжлэгтэй энэ өндөрлөгт гарч …

  • 9 June

    Туркэд амьдарч буй Монголчууд халдлагад өртөх нь нэмэгдлээ

    2017 оны тавдугаар сарын сүүлээс эхлэн Турк улсын Истанбул хотод ажиллаж амьдарч буй Монгол иргэд рүү гудамжинд дайрах, биед нь халдах, эд зүйлсийг нь дээрэмдэх, зодож хүнд бэртээх зэрэг асуудал удаа дараа гарч байна гэх гомдлыг иргэдийн зүгээс Истанбул дахь “Монгол ахан дүүсийн холбоо” ТББ-т тавин өргөдөл гаргажээ. Энэ дагуу Истанбул дахь Ерөнхий Консулын Газрын Консул Б.Энхмөнх, “Монгол ахан дүүсийн …

  • 9 June

    Киргизийн сөрөг хүчний тэргүүнийг шүүх хурал эхэлжээ

      Оросын нэгэн бизнес эрхэлэгчид “Киргиз мобайл” операторыг худалдан авахад тусалж, 1 сая ам.долларын хахууль авсан гэх Киргизийн сөрөг хүчний намын тэргүүн Омурбек Текебаев, Онцгой байдлын сайд асан хүн хоёрын шүүх хурал өнгөрсөн даваа гарагт болсон байна. Улсын яллагч тал тэднийг 2010 онд Леонид Маевский гэх Оросын бизнес эрхлэгчээс хахууль авсанд бууруутгажээ. Мөн тэдний үзэж байгаагаар Онцгой байдлын сайд асан …

  • 9 June

    БНХАУ-ын төрийн алба хаагчид ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд тодорхой хязгаарлалт үйлчилж магадгүй

      Хятадын Засгийн газраас батлагдсан шинэхэн бодлогын баримт бичигт төрийн албанаас чөлөөлөгдсөн хүмүүс гурван жилийн хугацаанд төрийн хяналтан дор байхаар тусгагджээ. Тухайлбал, тэд ажил эрхлэлтийн цаашдын төлөвлөгөөгөө танилцуулж, ажлын шугамаар холбогдож байсан хуучин байгууллага, компаниудад ажиллахгүй байх тухай зааварчилгааг өнгөрсөн баасан гарагт БНХАУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бусад төрийн байгууллага, намын эрх бүхий нэгжтэй хамтран баталжээ. Уг зохицуулалт нь төрийн …

  • 9 June

    Ли Хсиен Лүүн:Сингапур улсын хувьд авлигаас ангид байх нь хамгийн чухал

    Өнгөрсөн мягмар гарагт болсон Сингапур улсын Авлигыг мэдээлэх, иргэдтэй зөвлөлдөх төвийн албан ёсны нээлтэд тус улсын Ерөнхий сайд оролцож, “Манай улс авлигыг үл тэвчдэг тогтолцоог бүрдүүлсэн бөгөөд цаашид ч авлигаас зайлсхийх болно. Ирсэн гомдол бүрийг ил байдлаар хүлээн авч, анхаарал хандуулах төвтэй болсон тул иргэд Та бүхнийг авлигын талаар мэдээлж байхыг уриалж байна” гэж тэрбээр хэлсэн байна. Манай улсын Авлигын …

  • 9 June

    БНХАУ-ын гадаад валют арилжааны зохицуулалтад өөрчлөлт орно

    Энэ оны 6-р сарын 2-нд гадаадад картаа ашиглан 147 ам.доллараас дээш гүйлгээ хийсэн үйлчилүүлэгчийнхээ мэдээллийг Хятадын банкууд тус улсын Валют арилжааны газарт мэдээлж байх зохицуулалттай болсон байна. БНХАУ-ын Валют арилжааны зохицуулалтын газрын мэдээлснээр 2016 онд дотоодын банкны картыг ашиглан гадаадад 120 их наяд ам.долларын гүйлгээ хийгджээ. Түүнчлэн ийм төрлийн зохицуулалттай болсноор мөнгө угаалт, терроризмын санхүүжилтийг илрүүлж, татвар бүрдүүлэлтийн талаар тоон …

  • 8 June

    Азербайжан улс авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрөө батална

    Азербайжан улс авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрөө 2017 онд багтаан батлах юм байна. Уг асуудал нь тус улсын Ерөнхийлөгчийн баталсан ажлын төлөвлөгөөнд багтсан бөгөөд түүнийг батласнаар улс орны бизнесийн орчинд таатай нөлөөлнө гэж үзэж байгаа юм байна. Цаашид Азебайжан улс “Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Гадаад орны төрийн алба хаагчдад хахууль өгөхтэй тэмцэх тухай” конвенцид нэгдэн орохоор төлөвлөж байгаа ажээ. …

  • 7 June

    China telecom компанийн захирал асан 550 мянган ам долларын хахууль авсан хэргээр 6 жилээр шийтгэгджээ

    БНХАУ-ын харилцаа холбооны томоохон компани болох “China Telecom” компанийн захирлаар ажиллаж байсан Чан Сяобин гэгчийг 550 мянган ам.долларын хахууль авсан хэргээр 6 жилийн хорих ял болон хөрөнгийг нь хураах нэмэлт ялаар Баодин хотын шүүх шийтгэжээ. Шүүхийн шийдвэрт дурдсанаар, Чан Сяобин “Telecom China” болон “China Unicom” компанид ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан, хувьдаа ашигтай байдлаар ашигласан, өөртэй нь хамтран ажилласан компаниудад …

  • 7 June

    БНХАУ-ын Гуандун мужийн амбан захирагчийн орлогч авлигын хэргээр насаараа хоригдох ялаар шийтгэгдлээ

    БНХАУ-ын Гуандун мужийн амбан захирагчийн орлогч асан Лю Чжигэн тус мужийн Наньнин хотын шүүхээс 1,4 сая ам.долларын хахууль авсан хэргээр бүх насаараа уршаараа хоригдох ял сонссон байна. Түүнчлэн түүнийг төрийн албанд ажиллах эрхийг нь Шүүхийн шийдвэрээр насан туршаар нь хориглож, өмч хөрөнгийг нь хураасан ажээ. Шүүгдэгч шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, давж заалдах эрхээсээ татгалзсан байна.

  • 7 June

    Чхве Сун Cиль-ийн охиныг батлан даалтад гаргалаа

    БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Кын Хэ-г тойрсон авлигын хэрэгт холбогдоод байгаа Чхве Сун Силь-ийн охин Чон Ю Ра-г баривчлах хүсэлтийг тус улсын Прокурорын газар шүүхэд тавьсан боловч татгалзсан байна. Чон Ю Ра-гийн хувьд прокурорын байгууллагын ажилтнууд түүнийг 2017 оны 5-р сарын 31-ний өдөр Амстердамаас Сөүлийн чиглэлд нисэх гэж байхад нь баривчилжээ. Түүнийг шилжүүлэн өгөх хүсэлтийг БНСУ-ын тал Дани улсад тавьсны …