Гадаад мэдээ

June, 2017

  • 21 June

    БНСУ-ын парламентын 23 гишүүн бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн гадаадад нуусан эд хөрөнгийг хураах хууль батлуулахаар болжээ

    Өмнөд Солонгос улсын Их Хурлын 23 гишүүн өнөөдөр хэвлэлийн хурал хийлгэжээ.     Тэд хэвлэлийн хурлаар “Бидний 23 гишүүн хамтран хэн нэгэн хүний эх орондоо хууль бусаар олж улмаар гадаадын орнуудад гаргаж нуусан бүх хөрөнгийг олж илрүүлэх, хурааж авах, эх оронд нь буцаах тусгай хууль батлуулахаар боллоо. Бид энэхүү хуулийн төслийг бэлтгэх ажлыг эхлүүлсэн, удахгүй Их Хуралд өргөн барих болно. Хэрвээ энэ хууль батлагдвал хамгийн …

  • 20 June

    Турк Улс Катарт 5000 тонн хүнс нийлүүлэв

    Туркийн Эдийн засгийн сайд Нихат Зебекчи өнгөрөгч 17-ны өдөр “Турк Улс дипломат харилцааны хямралд орсон Катар Улсад 5000 тонн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсэн” гэж хэлжээ. Тэрээр мөн өдөр Истанбулд телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо, энэ сарын 5-нд Катар дипломат харилцааны хямрал болон хориг арга хэмжээнд өртсөнөөс хойш, Турк 71 удаа онгоцоор Катарт 5000 тонн хүнсний зүйлийг нийлүүлсэн бөгөөд энэ долоо хоногоос эхлэн усан …

  • 20 June

    Найзынхаа жолооны үнэмлэх дээр зургаа наасан Монгол залуу баригджээ

       Өмнөд Солонгос улсын Жүнгбүк аймгийн цагдаагийн газраас тус аймагт хууль бусаар ажиллаж амьдарч байсан Монгол улсын иргэн, 30 настай А-г саатуулсан байна.     Түүний найз 41 настай нутаг нэгтэн Б нь жолооны шалгалт хоёр удаа өгөөд тэнцээгүй ба гурав дахь удаа  А түүний өмнөөс шалгалт өгч тэнцүүлсэн байна.      Тэд улмаар үгсэн тохирч Б нь жолооны үнэмлэх дээр  наах …

  • 20 June

    Төрсөн охиноо АНУ-ын иргэншлээс татгалзуулна гэж амласан эмэгтэй Өмнөд Солонгосын Гадаад явдлын яамны сайдаар томилогджээ

      Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Мүн Че Ин нь Гадаад явдлын яамны сайдын албан тушаалд Канг Кёнг Хуа хэмээх эмэгтэйн нэрийг дэвшүүлсэн билээ.     Нэр дэвшигчийг тойрсон олон тооны шүүмжлэл байсан ч тэдгээрээс хамгийн дуулиан дэгдээж байсан нь түүний насанд хүрсэн охин нь АНУ-ын иргэн байсан явдал юм.     Энэ байдлыг сөрөг хүчин буюу экс ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн …

  • 19 June

    Швейцарийн Прокурорын газар хөлбөмбөгийн асуудалтай холбоотой сэжиг бүхий гүйлгээний талаар 178 гомдол хүлээн авчээ

      Швейцарь улсын Прокурорын газраас хөлбөмбөгийн асуудалтай холбогдуулан шалгасан эхний эрүүгийн хэрэг дууссан гэж мэдээлжээ. “Julius Baer” банкны ажилтан Хорх Арсуаг Аргентин улсын Хөлбөмбөгийн холбооны тэргүүнийг Швейцарийн банкаар дамжуулан мөнгө угаахад тусалж байсан нь тогтоогдож, тэрбээр гэм буруугаа хүлээсэн байна. Швейцарийн Прокурорын газраас мэдээлснээр тэрбээр хууль бусаар 650 мянган ам.долларын шилжүүлэг хийжээ. Прокурорын байгууллага банкны ажилтныг үүнд шууд холбоогүй хэдий …

  • 17 June

    ОХУ-ын Челябинск мужийн эмч нар цэрэг татлагын үеэр хахууль авчээ

    Хүмүүсийг цэргийн албанаас чөлөөлөгдөхөд тусалж, 400,000 рублийн хахууль авсан гэх Челябинск мужийн гурван эмчид хууль сахиулах байгууллага эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөрдөн байцаагчийн мэдээлснээр цэрэг татлагад орсон хүмүүсийн төрөл саднаас 4 удаа 100,000 рубль (1750 ам.доллар) авч, тэдгээр залуусыг “өвчний учир цэргийн албанд тэнцэхгүй” гэсэн албан бичиг хийж өгч байсан байна.

  • 17 June

    БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Че Ин тав хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 100.000 вон олгохоор болжээ

    Өмнөд Солонгос Улсын Ерөнхийлөгч Мүн Че Ин таван нас хүртэлх бүх хүүхдүүдэд сар бүр 100.000 вон олгох шийдвэр гаргажээ.     Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байхдаа энэ тухай мөрийн хөтөлбөртөө амлаж байсан юм.     Хүүхдийн мөнгийг 2018 оноос эхлэн таван нас хүртэлх Солонгос хүүхэд бүрт олгох ба мөнгөний хэмжээг цаашдаа жил бүр тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх аж.     Хүүхдийн мөнгө …

  • 17 June

    Хойд Солонгос дотооддоо 19 төрлийн ухаалаг утас үйлдвэрлэдэг

      Хойд Солонгос улс  2004 онд анх удаа зөвхөн төрийн дээд албан тушаал хашдаг хүмүүс болон тэдний гэр бүлийнхэн, мөн гадаадын иргэдийг гар утас хэрэглэхийг зөвшөөрч байсан бол 2008 оноос эхлэн бүх нийтийн хэрэглээ болгожээ.     Эдүгээ Хойд Солонгост 3 сая 240-н мянган хүн гар утас хэрэглэж байгаа ба гар утасны хэрэглэгч болохын тулд дунджаар 50 евро буюу дунджаар 130.000 төгрөгийн …

  • 16 June

    Герман болон АНУ дахь үл хөдлөх хөрөнгөө мэдүүлээгүй гэх үндэслэлээр Кличкогийн эсрэг хэрэг үүсгэжээ

      Киев хотын дарга Виталий Кличког хөрөнгө, орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн гэх үндэслэлээр Украин улсын Авлигатай тэмцэх товчоо хэрэг үүсгэсэн байна. Тус товчооны мэдээлснээр түүнийг Эрүүгийн хуулийн хөрөнгө, орлогоо худал мэдүүлэх гэсэн зүйл заалттай холбогдох зөрчил гаргасан гэж үзэн, эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тухайлбал, тэрбээр гэр бүлийн гишүүдийнхээ амьдардаг ХБНГУ-ын Хамбург хот болон АНУ-ын Лос – Анжелес хот дахь орон сууцаа …

  • 16 June

    АНУ-ын армийг ашиглан 20 сая ам.долларын хахууль авсан гэх хурандааг эхнэрийнх нь хамт шалгажээ

      Өнгөрсөн пүрэв гарагт цэргийн үйл ажиллагаатай холбоотой гэрээ байгуулах замаар хахууль авч, залилан үйлдсэн гэх хурандааг, түүний эхнэр болон хамтран ажилладаг гүйцэтгэгч компанийн этгээдийн хамт шалгаж эхэлсэн байна. Холбооны прокурорын мэдээлснээр хурандаа Антони Ропир, түүний эхнэр Аудра нар ажил гүйцэтгэгч компанийн ажилтан байсан хүнтэй үгсэн хуйвалдаж, армийн үйл ажиллагаатай холбоотой 20 сая ам.долларын гэрээг хувь хүн, компаниудад хуваарилж, хариуд …

  • 16 June

    Украины авлигатай тэмцэх байгууллага тус улсын төв банкны тэргүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж эхэлжээ

      Украин улсын Төв банкны тэргүүнээр 2015-2016 онд ажиллаж байсан Валерия Гонтаревагийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүхэлд нь шалгаж байгаа талаар тус улсын Авлигатай тэмцэх товчооноос мэдээлсэн байна. Тус хорооноос улс төрийн хэд хэдэн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүхэлд нь шалгах шийдвэр гарсан бөгөөд түүний дотор Төв банкны тэргүүн асан Гонтарева, Киев хотын орлогч дарга Олег Мищенко, Донецк хотын Татварын …

  • 15 June

    Украйны дэд сайд “биеэ үнэлэв”

    Мөнхийн хөрш ОХУ-аас татгалзаж АНУ, Европын холбооны зүг эргэсэн Украйн улс. Тус орны эдийн засаг унаж, улстөрийн хямрал үргэлжилсээр байна. Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй гэгддэг Украйны засгийн газарт 20 настангууд олноороо багтдаг. Тэдний нэг болох Дотоод явдлын яамны дэд сайд 25 настай Анастасия Дееватай “хамт өглөөний цай уух” эрхийг Украйны улсын байгууллагуудын худалдан авалтын цахим хуудсанд байршуулжээ. Дуудлага худалдааны анхны …

  • 15 June

    Явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироосон автобусны жолоочийг буруугүй гэж үзжээ

       Өмнөд Солонгос улсын Сөүл хотод өнгөрсөн жил 30 орчим насны нэгэн эрэгтэй автобусанд дайруулж амь насаараа хохирсон хэрэг гарсан аж.    Хохирогч нь явган хүний гарцгүй замаар зам хөндлөн гарч явахдаа 2-р эгнээгээр замын хөдөлгөөнд оролцож байсан автобусанд дайруулж, толгойдоо хүнд гэмтэл авч улмаар амь насаа алдсан байна.    Анхан шатны шүүхээс тухайн автобусны жолоочид цагт 60 км хүртэл хурдтай …

  • 15 June

    Лондонд гарсан гал түймэрт 12 хүний амь үрэгджээ

    Английн Лондон хотын баруун хэсгийн Хойд Кенсингтон дүүрэгт байрлах  27 давхар “GrenFill” орон сууцны барилгад өчигдөр шөнө  01.00 цагийн орчимд гал гарсан билээ. Албаныхны мэдээлснээр галын улмаас 12 хүн амь үрэгдэж, 78 хүнийг галаас аварч эмнэлэгт хүргүүлсэн ч эмнэлэгт хүргэгдсэн  18 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Тус байранд өнгөрсөн жил 11.08 сая $ засвар хийж гадна талыг нь шинэчилсэн …

  • 14 June

    Лондонд 27 давхар барилга шатаж байна

    Английн Лондон хотын баруун хэсгийн Хойд Кенсингтон дүүрэгт байрлах  27 давхар “GrenFill” орон сууцны барилгад гал гарлаа. Гал дөрвөн давхарт гарсан бөгөөд одоогоор барилга бүхэлдээ шатаж байна. Галыг унтраахаар 40 галын машин, 200 гал сөнөөгч ажиллаж байгаа юм. Одоогоор барилга дотор хэчнээн хүн байгааг мэдэх боломжгүй байгаа аж. Гал орон нутгийн цагаар 01.00 цагийн орчимд гарсан. Одоо Лондонд өглөөний 06.20 …