Гадаад мэдээ

April, 2017

  • 5 April

    Бангладешийн Төв банкийг “ухсан хэрэг”-т Умард Солонгос холбоотой байж магадгүй талаарх нотолгоо олджээ

      “Касперскийн лабораторийн” мэргэжилтнүүд Бангладешийн Төв банкнаас 81 сая долларыг хулгайлсан кибер халдлагад  БНАСАУ холбоотой байж болохыг нотлох нотолгоог олжээ. Энэ тухай “The Wall Street Journal” сонинд мэдээлжээ. Хакеруудын халдлага хийхдээ ашигласан Европ дахь сервер, БНАСАУ-ын интернетийн төрийн операторт харьяалагддаг IP хаягтай компьютер хоёр хоорондоо холбоотой болохыг баталсан архивын мэдээллийг “Касперскийн лаборатори” олж авчээ.  Гэмт этгээдүүд маш ховор тохиолддог техникийн алдаа гаргасан учраас өөрсдийгөө илчилсэн …

  • 4 April

    404 “Эйнштейн” Канад улсад цуглав

    Канад улсын Торонто хотод энэ оны “Дараачийн Эйнштейн” тэмцээнд 404 оролцогсод Эйнштейнээр хувцаслан дэлхийн гиннесийн амжилтыг тогтоосон байна. Тэмцээнд оролцогсод цагаан хиймэл үс өмсөн, хацартаа цагаан хиймэл сахал нааж, костюм өмсөн Эйнштейнийг дуурайсан байна. Энэхүү үйл ажиллагаа “Хамгийн олон хүн Эйнштейнээр хувцасласан” дэлхийн гиннесийн амжилтыг тогтоосон бөгөөд өмнөх рекорд нь 99 хүн Эйнштейнээр хувцасласан юм.   Solongonews.mn

  • 4 April

    Санкт-Петербургийн метронд дэлбэрэлт болсны улмаас 11 хүний амь үрэгджээ

    Өчигдөр  ОХУ-ын Санкт Петрбург хотын метронд гарсан дэлбэрэлтэд сүүлийн байдлаар 11 хүн амиа алдаж, 45 хүн шархдаад байна. “Сенная Плошадь” өртөөнөөс “Технологический Институт“ өртөөний чиглэлд явж байсан метронд бөмбөг дэлбэрчээ.“Технологический Институт“ өртөөний ойролцоох нэг буудалд дэсрэх бөмбөг тавьсаныг илрүүлж аюулгүй болгосон байна. Санкт-Петербург эрх баригчид хохирогчид гашуудлын гурван өдөр зарласан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэлбэрэлт болсон хотод очиж амь үрэгдсэн хүмүүсийг …

  • 3 April

    АНУ-ын Засгийн газар БНАСАУ-ын зарим иргэдэд эдийн засгийн хориг тавьжээ

    АНУ-ын Сангийн Яам өнгөрөгч гуравдугаар сарын 31-ний өдөр БНАСАУ-ын нэг компани, 11 хувь хүнд БНАСАУ-ын цөмийн зэвсэг, пуужин үйлдвэрлэх төслийг дэмжсэн гэдэг үндэслэлээр эдийн засгийн хориг тавьжээ. АНУ-ын Сангийн Яам уг хоригийн тухай мэдэгдэлдээ, хоригт хамрагдсан эдгээр хүмүүс БНАСАУ-ын банк, худалдаа, тэнгисийн тээврийн компаниудын гадаад дахь төлөөлөгчийн газар албан тушаал хариуцаж байна гэжээ. Мөн эдгээр хүмүүсийг БНАСАУ-ын Засгийн газрын гадаадад …

  • 3 April

    Д.Трамп: Умард Солонгосын асуудлыг Хятадтай, Хятадгүй шийдвэрлэх болно

    ВАШИНГТОН. /ВВС/. АНУ Умард Солонгосын цөмийн аюулыг Хятадын тусламжтай, тусламжгүйгээр “шийдвэрлэх болно” гэж Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Тэрбээр Их Британийн “Financial Times” сонинд ярилцлага өгөхдөө “хэрвээ Хятад улс Умард Солонгосын асуудлыг шийдвэрлэхгүй бол бид энэ асуудлыг шийдвэрлэх болно” гэж мэдэгджээ. Д.Трамп энэ долоо хоногийн сүүлчээр БНХАУ-ын дарга Си Зиньпинийг хүлээн авч уулзахынхаа өмнө ийм мэдэгдэл хийлээ. Умард Солонгос пуужин туршсантай …

March, 2017

  • 31 March

    Ши Жиньпин Дональд Трамптай хэлэлцээр хийнэ

    Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Саули Нийнисто, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын урилгаар Хятад улсын дарга Ши Жиньпин  ирэх сарын сарын 4-6-нд Бүгд Найрамдах Финланд Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Харин АНУ-ын улсын ерөнхийлөгч Дональд Трампийн урилгаар тус улсад айлчлах гэж байгаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар 4-р сарын 6, 7-нд АНУ-ын Флорида мужийн Мар-А Лаго эдлэнд хэлэлцээр …

  • 31 March

    Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэдгийг үгүйсгэлээ

    ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 30-нд ОХУ нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэдгийг үгүйсгэлээ. Тэрээр мөн өдөр Оросын баруун нутгийн Архангельск мужийн Умард туйлын асуудлаарх олон улсын 4 дэх форумд оролцохдоо Орос, Америкийн харилцааны асуудлаар ярьсан байна. Орос улс нь Америкийн сонгуульд нөлөөллөө гэдэг зэмлэлийн тухай тэрээр тийм зүйл байхгүй гэж хариулсан байна. Орос Америкийн харилцааны талаар Путин хэлэхдээ, ер нь …

  • 31 March

    ​Ким Чен Намын цогцостой холбоотой асуудлаар тохиролцоонд хүрчээ

      Малайз болон Хойд Солонгосын засгийн газрууд Ким Чен Намын цогцостой холбоотой асуудлаар тохиролцоонд хүрчээ. Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак өчигдөр орой мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Малайзад байгаа Хойд Солонгосын бүх иргэд эх орон руугаа явж болно. Ар гэрийнхнийх нь хүсэлтээр Ким Чен Намын цогцсыг Умард Солонгосын талд шилжүүлэн өгч байна” гэлээ. Ким Чен Нам бол Хойд Солонгосын удирдагч …

  • 30 March

    Монгол эмэгтэй Чежү аралд зам тээврийн осол гаргах үед түүнтэй хамт Солонгос цагдаа байсан ажээ

      Өмнөд Солонгос Улсын Чежү арлын Согүйпү дүүрэгт Монгол улсын иргэн 41-н настай эмэгтэй А нь зам тээврийн осол гаргаж, нутаг нэгтнийхээ амь насыг хөнөөсөн хэрэг үйлдсэн билээ. Тэрээр хэрэг гардаг өдөр амь насаа алдсан 35-н настай, Монгол эмэгтэй Б-гийн хамт явж байсан ба тэд замдаа түр зогсч амраад цааш хөдлөхдөө жолооч осол гаргаж, түүнийг машинаараа дайрсан байна. Гэвч А нь хэргийн газарт түүнийг орхин зугатаасан …

  • 30 March

    Сөүл хотын цагдаагийн газраас Монгол залууд хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

      Өмнөд Солонгос Улсын Сөүл хотын цагдаагийн газраас тус улсад гэмт хэрэг үйлдсэн БНХАУ-ын дөрвөн иргэнийг саатуулсан байгаа бол уг хэргийн хамсаатан болох Монгол улсын иргэн, 27-н настай эрэгтэй Т-ийг гадуур байцааж эхэлжээ.     Монгол залуу Т нь Сөүл хотын нэгэн казиногоор үйлчлүүлж байхдаа Хятад Улсын иргэн, Солонгос үндэстэн Хунг гэгдэх хүнтэй танилцсан ба тэрээр Монгол залууд “Өөрийнхөө нэр дээр болон …

  • 29 March

    Пак Гын Хэд эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг маргааш эцэслэн шийдэхээр болжээ

        Өмнөд Солонгосын Сөүл хотын Мөрдөн байцаах төв газраас тус улсын шүүхэд хандаж, экс Ерөнхийлөгч Пак Гын Хэд эрүүгийн хэрэг үүсгэх саналыг өнгөрсөн даваа гаригт гаргасан билээ.     Тэгвэл хэргийн шүүх бүрэлдэхүүний хурал маргааш өглөө 10:00 цагт Сөүл хотын Мөрдөн байцаах төв газарт болох ба уг хуралд экс Ерөнхийлөгч Пак Гын Хэ оролцох юм байна.     Шүүх бүрэлдэхүүн 24-н цагийн дотор …

  • 29 March

    Амазонийн уугуул иргэдийн зүрх яагаад эрүүл байдаг вэ

    Хаанахын хүмүүсийн зүрх нь хамгийн эрүүл байдаг вэ гэвэл Тсиманийхан юм. Тэд бол Боливи улсын Амазони нутгийн уугуул иргэд. Шинжлэх ухааны судалгаанд хамрагдсан хүмүүсээс, Тсимане хүний зүрхний судасны хөгшрөлт дэлхийн хэмжээнд хамгийн доод түвшинд байдгийг Америкийн судлаачид олж мэджээ. Хүн өтлөх, тамхи татах, холестерин хэтрэх, цусны даралт ихсэх, хөдөлгөөн багадах, таргалах, чихрийн шижин өвчний нөлөөлөл зэргийн улмаас зүрх судасны өвчинд …

  • 29 March

    Хятад улс AC313 хэлбэрийн анхны том оврын нисдэг тэргээ амжилттай туршив

    Хятад улс өөрөө судлан үйлдсэн AC313 хэлбэрийн анхны том оврын нисдэг тэргийг Жиндэжэний Люймэн нисэх онгоцны буудалд аадар бороонд амжилттай туршиж, энэ төрлийн нисэх онгоцны бүх төрлийн туршилтыг дуусгажээ. AC313 хэлбэрийн нисдэг тэргийг 2010 оны 3-р сард анх туршин нислэг үйлдэж, дараа нь уулархаг газраар, агаар аяллын шугамаар, мөн иргэний хэрэглээний салбарт туршсан юм. Энэ удаа байгалийн таагүй нөхцөлд нислэг …

  • 28 March

    Дяоюйдао арал Хятадын нутаг дэвсгэр гэдгийг Япон өөрчилж чадахгүй

    Японы ахлах сургуулийн сурах бичигт Дяоюйдао арлыг Японы “эх нутаг” хэмээн бичсэнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин 27-ны өдөр хэвлэлийн бага хурал хийн хэлэхдээ “Японы тал юу хэлж яаж баширласан ч Дяоюйдао арал бол Хятадын нутаг дэвсгэр гэдгийг өөрчилж чадахгүй” гэжээ. Японы Соёлын Яамнаас сүүлийн үед хянан тохиолдуулж гаргасан ахлах сургуулийн сурах бичигт Дяоюйдао арлыг олон удаа Японы …

  • 28 March

    Дэлхийн том алтан зоос хулгайд алдагджээ

    Германы нийслэл Берлиний Боде музейд хадгалагдаж байсан  дэлхийн хамгийн том алтан зоос хулгайд алдагджээ. Дэлхийн хамгийн том алтан зоос нь 100 кг жинтэй ба 4,5 сая ам долларын үнэтэй байжээ. Тус зоос нь гиннесийн дээд амжилтад бүртгэгдсэн бүтээл гэнэ. Алтан зоосны диаметр нь 53 см, 3 см-ийн зузаантай аж. Хамгийн анх 2007 онд Канадад бүтээгдсэн байжээ.  Дэлхийн хамгийн том алтан зоос …