Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Пак Гын Хэ авилгалын хэрэгт холбогдон шалгагдаж байгаатай холбогдуулан есөн өмгөөлөгч бүхий өмгөөлөгчийн баг бүрдүүлжээ. Экс Ерөнхийлөгч өнөөдөр мэдүүлэг өгөхөөр Сөүл хотын мөрдөн байцаах төв газар очиход тэдгээрээс зургаан өмгөөлөгч нь хамт байлцсан байна. Тэд экс Ерөнхийлөгч Пак Гын Хэгээс байцаалт авах анхны өдөр гэхэд түүний буруугүй гэдгийг нотлох 100 гаруй хуудас бүхий баримтыг бэлтгэж …
Гадаад мэдээ
March, 2017
-
21 March
Иванка Трамп Цагаан ордонд ажиллаж, эцгийнхээ “нүд чих” нь болно
МОСКВА. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка төрийн тэргүүний зөвлөхийн эрхтэйгээр Цагаан ордонд ажиллах болсноор эцгийнхээ “нүд чих” нь болж байна. Энэ тухай Иванкагийн өмгөөлөгч Жейми Горелик Америкийн “Politico” сонинд ярьжээ. Иванкагийн албан тасалгаа нь АНУ-ын Ерөнхийлөгчийн ордны баруун жигүүрийн хоёрдугаар давхарт байрлах аж. Өдгөө 35 настай Иванка аавдаа зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар зөвлөгөө өгнө гэж өмнө нь хэвлэлүүдэд бичиж байсан …
-
21 March
Францын ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн сонгогдох уу
Францын ерөнхийлөгчийн сонгуульд Marine Le Pen, Emmanuel Macron,Francois Fillon, гурав хүчтэй өрсөлдөж байгаа бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон мэтгэлцээнд Marine Le Pen үнэхээр сайн байж илүүрхэж чаджээ. Тэд терроризм болон францын хөгжил, аюулгүй байдлын хүрээнд мэтгэлцсэн юм. Гэхдээ судлаачидын үзэж байгаагаар явцын мэтгэлцээнд Marine Le Pen илүү байгаа хэдий ч ерөнхий үр дүнд бол Francois Fillon ерөнхийлөгч болох магадлал өндөр …
-
21 March
Хаврын урь орсныг бэлгэдэх тоглоом
Жянсү мужийн Дүнхай шяний цэцэрлэгийн багш бяцхан сурагчдын хамт өчигдөр буюу 3 дугаар сарын 20-ны өдөр “Тахианы өндгийг босоогоор нь тогтоох” тоглоомыг зохиожээ. Хаврын урь ороход тахианы өндөг маш хялбар босоогоороо тогтдог хэмээн хуучилдаг байна. Иймээс түүхэн бүртгэлд “Хаврын урь ороход тахианы өндгийг босоогоор нь тогтоох” нь 4000 жилийн өмнөөс уламжлан ирсэн түүхтэй, урин дулаан цаг наашилж буйн дохио хэмээн …
-
20 March
Трампын ялалтанд Оросын тагнуул тусласан эсэхийг шалгажээ
Дональд Трамп ОХУ-ын тагнуул болон хакерууд тусламжтайгаар Хилари Клинтонг буулгаж авсан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ мэдээллийн дагуу Цагаан ордны дотоод хяналтын албанаас шалгалт явуулсан байна. Шалгалтаар дээрх мэдээлэлтэй холбоотой ямар ч нотлох баримт илрээгүй байна. Тиймээс энэ нь худал мэдээлэл бөгөөд Трампыг эсэргүүцэгчдээс дэгдээсэн шуугиан болохыг мэдэгдсэн байна. Эх сурвалж:Undesten.mn
-
20 March
Синьхуа агентлагийн “Сансар” AПП албан ёсоор ашиглалтад орлоо
3-р сарын 17-ны өдөр, монгол мэдээ мэдээллийн “Сансар” AПП ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхлэх ёслолын ажиллагаа ӨМӨЗО-ны төв Хөх хотод зохион байгуулагдлаа. “Сансар” AПП нь Синьхуа агентлагийн Өвөр монгол дахь салбар болон ӨМӨЗО-ны Үндэстний Хэрэг Эрхлэх Зөвлөлөөс хамтран бий болгож, Синьхуа монгол сүлжээнээс эрхлэн гүйцэтгэж байгаа хэвлэл мэдээллийн шинэ хэрэгсэл болж байна. Үндэстний цөөнхийн үг хэл үсэг бичгээр хэрэглэгчдэд хүрэх …
-
17 March
Гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг доромжилсон Японы томоохон албан тушаалтныг огцруулжээ
ТОКИО. /TASS/. Японы Засгийн газрын аппаратад ажилладаг өндөр албан тушаалтан байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг доромжилсон үг хэлснийхээ төлөө албан тушаалаасаа огцорчээ. Сайд нарын танхимын тамгын газрын нарийн бичгийн дарга, өдгөө 60 настай Сюнскэ Мутаи өөрөө огцрох хүсэлтээ гаргаж, албан ёсоор уучлал гуйжээ. Эрх баригч Либерал Ардчилсан намд дээгүүр албан тушаалд ажиллахын сацуу парламентын депутатаар сонгогдсон энэ улс төрчийн талаарх дуулиан өнгөрсөн оны 9 дүгээр …
-
17 March
ОХУ-Беларусын хоорондох дотоодын нислэгийг сонгохгүй байхыг анхааруулав
ГХЯ-ны Консулын газраас ОХУ-Беларусын хооронд зорчих монгол иргэдэд хандсан анхааруулга гаргажээ. ОХУ нь өнгөрсөн оны 11 дүгээр сарын нэгний өдрөөс Беларуь, ОХУ-ын хоорондох хилийн цэгүүдээр гадаадын иргэдийг нэвтрэхийг хориглож, зөвхөн олон улсын шалган нэвтрүүлэх цэгтэй боомтуудаар оруулах болсонтой холбоотойгоор оросын хилийг зөрчсөн гэсэн үндэслэлээр монгол иргэдэд торгууль ногдуулсан тохиолдол хэд хэд гарсан. Энэ талаар оросын талаас тодруулахад Орос, Беларусын хооронд гуравдагч …
-
16 March
33 тонн жинтэй гэрлэх санал
Олон романтик гэрлэх саналууд байдаг. Гэхдээ л “33 тонн жинтэй гэрлэх санал” гэж огт дуулаагүй юм байна. Тэгвэл энэ тухай тодруулья. Шинжааны нэгэн залуу Урумчи хотын төвд өөрийн найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ. Ингэхдээ найз бүсгүйдээ барьсан бэлэг нь 33 тонн жинтэй солирын чулуу байсан байна. Энэ чулууг тэрээр нэг сая гаруй юаниар худалдаж авчээ. Үргэлжлэлийг энд дарж уншина уу
-
16 March
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хятадад айлчилна
БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван Игийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Хятад Улсад айлчилна. Түүний айлчлалын үеэр Хятад, Америк хоёр орны харилцаа, харилцан сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцоно гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь Ин мэдэгдлээ.
-
16 March
Монгол цэргүүд хоёр настай Судан хүүг аварчээ
Цэргийн баяр ойртож буй эдгээр өдрүүдэд Өмнөд Суданд энхийг сахиулж буй Монгол цэргүүд гавьяа байгуулжээ. Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мото буудлагын батальоны алба хаагч, ахлагч Т.Буянзул, дэд ахлагч О.Цэнд-Аюуш нар аюултай бүсээс хоёр настай хүүхэд илрүүлжээ. Тэд дүрвэгсдийн хуарангаас явсан хүүхдийг ийнхүү олж, шуурхай арга хэмжээ авснаар бага насны хүүхдийг болзошгүй эрсдлээс аварч …
-
15 March
Зөвшөөрөлгүйгээр олон улсын дуудлага хийсэн хүнийг цаазаар авдаг цорын ганц орон
Олон улсын “One Young World” нийгэмлэгийн чуулганы үеэр Хойд Солонгос улсад өсөн торнисон Ион Ми Пак хэмээх охин нулимс дуслуулан ярьсан илтгэл олон сая хүнийг гайхшируулж бас цочирдууллаа. Тэрээр эрх чөлөөтэй амьдрахын тулд эх нутгаасаа дайжин, зугтжээ. Ингээд Ион Ми Пакийн итгэлийг хүргэж байна. “… Би энэ зүйлсийг зайлшгүй хэлэх ёстой! Учир нь үүнийг хэлэхийг хүссэн маш олон хүн бий. Хойд …
-
15 March
Малайзад биеэ үнэлж байсан гурван монгол эмэгтэй баригджээ
Малайзын Цагаачлалын албаныхан өнгөрөгч даваа гарагт нийслэл Куала-Лумпур хотын Жалан-Ража-Лаут гудамжинд орших гурван одтой зочид буудалд ажиллаж байсан нууц цэнгээний газрыг илрүүлжээ. Тус цэнгээний газар гадаадын 28 иргэн байснаас Монголын гурван эмэгтэй байсан байна. Тэд тэнд биеэ үнэлдэг байсан бөгөөд урьдчилсан шалгалтаар эмэгтэйчүүдийг Малайзад 90 хоног оршин суух эрхтэй орж ирээд биеэ үнэлж байсныг тогтоогоод байгаа аж.
-
14 March
Дональд Трамп цалингаа буяны үйлсэд хандивлана
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цалингаа буяны үйлсэд хандивлахаар болжээ. АНУ-ын цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спейнсер хэлэхдээ “Трампын нэг жилд авах цалингийн хэмжээ нь 400 мянган ам доллар байдаг. Цалингаа юунд хандивлахыг одоогоор хэлж мэдэхгүй байна. Гэвч түүнд сэтгүүлчид тусална хэмээн найдаж байна” гэлээ. Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэг бус удаа цалингүй ажиллана хэмээн мэдэгдэж байсан. Мөн тэрээр сэтгүүлчдэд хэлэхдээ цалин авахаар бол АНУ-ын хуулинд заасны дагуу цалингийн хамгийн бага хэмжээ болох нэг …
-
14 March
Нидерланд, Туркийн харилцаа огцом “хүйтэрлээ”
Турк улсын засаг захиргаа тус улсад суугаа Голландын дипломат төлөөлөгчийн газрын орох, гарах эрхийг хязгаарлаж, Нидерландын Элчин сайдыг амралтаа дуусгаад, тус улсад орж ирэхгүй байхыг хүсчээ. Энэ нь Нидерланд, Туркийн хоорондын харилцаа огцом хүйтэрснийг илтгэж буй шинж юм. Үүнээс өмнөхөн Голландын засаг захиргаа Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглуг туркуудтэйгээ уулзалт хийхийг таслах зогсоох зорилгоор онгоцыг нь газардахыг зөвшөөрөөгүй билээ. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл