Гадаад мэдээ

February, 2017

  • 22 February

    Ким Чен Намын хүү Куала-Лумпурт ирсэн байж магадгүй

    Хойд Солонгосын дээд удирдагч Ким Чен Уны эцэг нэгтэй ах Ким Чен Намын хүү болох Ким Хан Сол өчигдөр орой Малайзын нийслэл Куала-Лумпур хотод ирсэн байж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна. Тэдний мэдээлснээр, 1995 онд Пхеньян хотод төрсөн Ким Хан Сол Макаогоос Куала-Лумпур орох нисэх онгоцонд өчигдөр орой сууж байсан бололтой. Өнгөрсөн  долоо хоногийн даваа гарагт Макао руу явах нислэгээ хүлээгээд Куала-Лумпурын …

  • 21 February

    Малайз Улс Хойд Солонгосын зэмлэлийг буруушаав

    Малайзын Гадаад хэргийн яамнаас өчигдөр БНАСАУ-аас Малайз Улсад суугаа Элчин сайд Кан Чолыг дуудан уулзаж, Малайз Улс Хойд Солонгосын иргэн алагдсан хэргийг мөрдөн шалгаж буйг БНАСАУ зэмлэн буруушаах нь ямар ч үндэслэлгүй гэдгийг хэлжээ. БНАСАУ-аас Малайз Улсад суугаа Элчин сайд Кан Чол хариу мэдэгдэл хийхдээ “Солонгосын тал Малайзын талын мөрдөн шалгалтад итгэхгүй байна” гэж хэлжээ. Энэ сарын 13-нд Малайзын нийслэл …

  • 21 February

    ОХУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч нас барлаа

    Өнгөрөгч 20-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр тус улсаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Виталий Чуркин гэнэт нас баржээ. В.Чуркин мөн өдөр ажлын байран дээрээ гэнэт нас барсан байна. Үүнд ОХУ-ын Гадаад хэргийн яам эмгэнэж байгаагаа илэрхийлээд түүний үхлийн шалтгааныг тодруулах болно гэжээ. Виталий Чуркин нь 1974 оноос ОХУ-ын Гадаад харилцааны ажлыг гардан хийж, 2006 оноос ОХУ-ыг төлөөлж НҮБ-д суурин …

  • 20 February

    Малайз Улс Ким Чен Намын цогцсыг зөвхөн гэр бүлийнхэнд нь л хүлээлгэж өгнө гэжээ

      БНАСАУ-аас Малайз Улсад суух Элчин сайдын яамнаас тус улсад амь насаа алдсан Ким Чен Намын цогцсыг хүлээлгэн өгөх хүсэлт тавьсан билээ.     Тэгвэл Малайз Улсын цагдаагийн газраас “Хойд Солонгос Улсын өнөөгийн удирдагч Ким Чен Унтай нэг эцгийн хүүхдүүд болох Ким Чен Намын цогцост үхлийн  шалтгааныг тодруулах задлан шинжилгээ хийсний дараа өгнө” гэсэн хариу өгч байсан юм.     Өнөөдрийн байдлаар …

  • 20 February

    Сөүл: Ким Чен Намын үхлийн ард Пхеньян бий

    Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгтэй ах Ким Чен Намын үхлийн ард тус улсын удирдлага бий гэж Өмнөд Солонгос үзэж байна. Чен Намын үхэлтэй холбогдуулан Хойд Солонгосын иргэн болох дөрвөн эрэгтэйг эрэн сурвалжилж байна гэж Малайзын цагдаа нар мэдэгдсэний дараа өчигдөр Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам хэвлэлийн бага хурал хийжээ. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Жон Жун Хи …

  • 17 February

    Риогийн олимпын Парк сүйрчээ

    Зуны олимпын 31-р наадам өнгөрсөн  жилийн 8-р сард  Бразилийн Рио Рио-де-Жанейрод болж өнгөрсөн билээ.  Гэтэл Олимп болсон Риогийн Парк сүйтгэгджээ. Өмнө нь ийм байсан харин одоо ийм болжээ Домогт цэнгэлдэх хүрээлэн “Маракана” Г.Нараа

  • 17 February

    HUAWEI, BOE ОХУ-д зах зээлээ өргөжүүлэхийг зорьж байна

    ОХУ-ын “Харилцаа холбоо, тоног төхөөрөмжийн олон улсын 19 дэх үзэсгэлэн” 2-р сарын 7-9-ний өдрүүдэд Москва хотноо зохиогдлоо. Энэ нь Зүүн Европын бүсийг хамарсан радио, телевиз, хиймэл дагуулын холбооны хамгийн том үзэсгэлэн юм. Тус үзэсгэлэнд хятадын 10 гаруй аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ танилцуулан, Оросын зах зээл дэх үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьсон байна. Хятадын аж ахуйн нэгжүүдийн олон улс дахь үйл ажиллагаа …

  • 17 February

    Ким Чен Намын цогцсыг БНАСАУ-д хүлээлгэн өгнө

    Малайзын эрх баригчид даваа гарагт нас барсан Ким Чен Намын цогцсыг Хойд Солонгосын талд хүлээлгэн өгөхөөр болжээ. Энэ тухай Малайзын Ерөнхий сайдын орлогч Ахмад Захид Хамиди мэдэгдэв. “Холбогдох журмын дагуу хийх ёстой зүйлийг дуусгасны дараа цогцсыг БНАСАУ-ын Элчин сайдын яаманд шилжүүлэн өгнө” гэж Хамиди хэлжээ. Түүний хэлснээр, Ким Чен Намын цогцост задлан хийсэн боловч үхлийн  шалтгааныг “одоогийн байдлаар нарийвчлан тогтоогүй байгаа” ажээ. Малайзын …

  • 16 February

    Ким Чен Намын цогцост задлан шинжилгээ хийхгүйгээр хүлээлгэн өгөхийг Хойд Солонгос Улс шаарджээ

    Хойд Солонгосоос Малайз Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд тус улсад амь насаа алдсан Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Намын цогцост задлан шинжилгээ хийж байгаа эмнэлгийн гадаа очицгоожээ. Тэд талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийлгүйгээр Хойд Солонгосын талд хүлээлгэн өгөх шаардлага тавьсан ч Малайзийн тал “Талийгаачийн амиа алдсан шалтгааныг тодруулахгүйгээр цогцсыг өгөх боломжгүй” гэсэн хариу өгсөн байна. …

  • 16 February

    Ким Чен Нам дүүгээсээ тайван амьдруулахыг хүсч байжээ

    -Түүнийг Малайзын нисэх онгоцны буудал дээр хортой зүүгээр хөнөөлөө- БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Нам Малайзын нисэх онгоцны буудал дээр хүнд алуулжээ. Түүн рүү үл таних хоёр эмэгтэй хортой зүү барин халдсаны улмаас амиа алдсан гэнэ. Хэрэгтнүүд халдлага үйлдсэн даруйдаа хэргийн газраас зугтжээ. Малайзын хууль сахиулах байгууллагынхан ч амиа алдсан хүнийг БНАСАУ-ын иргэн Ким Чен Нам мөн …

  • 16 February

    Нисэгчгүй нисэх онгоц Дубай хотод үйл ажиллагаа явуулна

    Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотын зам тээврийн газар сүүлийн үе, энэ оны 7-р сараас Дубай нь дэлхийн хамгийн анхны нисгэгчгүй зорчигч тээврийн нисэх онгоц үйл ажиллагаа явуулдаг хот болох бөгөөд Хятадад үйлдвэрлэсэн дэлхийн хамгийн анхны нисэгчгүй нисэх онгоц “Ихан 184”-ыг ашигласан гэж мэдэгджээ. Дубай хотын зам тээврийн газрын захиалан үйлдвэрлэсэн энэхүү нисэгчгүй нисэх онгоцны  бүтэн нэр нь “Ихан 184 автомат зорчигч …

  • 16 February

    Ким Чен Намын амь насыг хөнөөсөн байж болзошгүй хоёр эмэгтэйн нэгийг баривчилжээ

          Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Нам Малайзын нисэх онгоцны буудалд бусдад хорлогдож амь насаа алдсан билээ.     Тус улсын цагдаагийн газраас гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй ази царайтай хоёр эмэгтэйг эрэн сурвалжилж байсан ба өчигдөр нэг эмэгтэйг нь баривчилжээ.     Малайзийн цагдаагийн газраас “Ким Чен Намын амь нас хохирсны дараа сэжигтэн болох 2 эмэгтэй таксинд сууж …

  • 15 February

    НӨАТ-ын алдаатай оруулсан мэдээллээ засварлах хугацаа II/15-ны 00:00 цагт дуусгавар болно

      Цахим төлбөрийн баримтын нэгдсэн систем “e-barimt.mn”-д 620,409 албан татвар төлөгч бүртгүүлсэн байна. Үүнээс хуульд заасан албан татвар буцаан олгох нөхцөл, шаардлага хангасан482,600 татвар төлөгч иргэний 2016 онд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн 34.5 тэр бум төгрөгийг буцаан олгох гүйлгээ хийгдэж байна. Харин тодорхой тооны иргэдийн мэдээлэл алдаатай буюу нэг, дансны дугаар зөрсөн тул НӨАТ-ын урамшууллаа авах …

  • 14 February

    Хятал Улс хилийн шалгалтын үеэр гадаадын иргэдийн хурууны хээг авахаар болжээ

      Хятад Улс хилээр нэвтрэх ажлын удирдлагыг чангатгах зорилгоор “БНХАУ-ын хилээр шалган нэвтрэх удирдлагын хууль”-ийн холбогдох тогтоолын дагуу Нийгмийн Aюулгүй Байдын Яам хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийн хурууны хээ зэрэг хүний биеийн биологийн ялган таних мэдээллийг авахаар болжээ. БНХАУ-ын Нийгмийн Aюулгүй Байдын Яам сүүлийн үед гаргасан мэдэгдлийн дагуу 2017 онд Хятадын хилийн шалгалтын байгууллага боомтоор орж ирсэн 14-70 насны гадаадын иргэдийн …

  • 13 February

    Монгол залуу Солонгос иргэний амийг хөнөөсөн хэргээр саатуулагджээ

      Өмнөд Солонгосын Кёнгбук аймгийн цагдаагийн газар тус аймагт ажиллаж, амьдардаг Монгол залууг Солонгос иргэний амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан саатуулжээ.     Монгол залуу С энэ жил 26 настай, тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байсан байна.     Хэрэг гардаг орой буюу 2-р сарын 10-ны өдрийн оройн 21 цаг 30 минутийн орчим С нь хамт ажилладаг Солонгос улсын иргэн, 62 настай …