Гадаад мэдээ

April, 2017

  • 14 April

    АНУ, ОХУ хоёр талын харилцаагаа тогтворжуулахыг зөвшөөрөв

    Москвад айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон өнгөрөгч 12-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон Ерөнхийлөгч Владимир Путин нартай уулзав. Уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хуралд Рекс Тиллерсон хэлэхдээ, “өдгөө АНУ, ОХУ-ын харилцаа, итгэлцлийн түвшин дор байна. Тиймээс хоёр талын харилцаа муудахаас сэргийлж, итгэлцлээ сэргээх арга хэмжээ авах ёстой. Цэрэг болон гадаад харилцааны салбарт дээд …

  • 14 April

    Хятад улс Умард Солонгосын хил дээр болох дайнд бэлтгэж байна

    АНУ-ын мэдээллийн United Press International /UPI/ агентлагийн мэдээлснийг үзвэл, Хятадын эрх баригчид байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд орох тушаалыг зэвсэгт хүчиндээ өгсөн байна. Уг тушаалыг Хятадын 5 цэргийн тойргийн анги нэгтгэлүүд хүлээн авчээ. UPI агентлаг энэ талаарх мэдээллийг Хонконг дахь Хүний эрх, ардчиллын мэдээллийн төв гэдэг ТББ-ын мэдээллээс иш татан дамжуулсан байна. Тус ТББ-ын мэдээлснээр, Хятадын Шандун, Жөзян, Юньнань мужуудад байрлаж …

  • 14 April

    Монгол эмэгтэй гэр бүлээ цуцлуулсан төдийгүй архинд донтсон байжээ

        Өмнөд Солонгос Улсын Кёнги дүүргийн цагдаагийн газраас тус дүүрэгт амьдардаг гурван хүүхдийн ээж, 35-н настай Монгол эмэгтэй А-г үр хүүхдээ aсарч хамгаалах үүргээ биелүүлээгүй хэргээр шалгаж эхэлсэн билээ.    Монгол бүсгүй А нь 2000 оны дунд үед Солонгос Улсад ажил хөдөлмөр эрхлэхээр очсон ба энэ үедээ Солонгос Улсын иргэн Ким-тэй гэр бүл болжээ.    Тэд 2011 онд гэрлэлээ цуцлуулсан бөгөөд …

  • 13 April

    Өмнөд Солонгост Монгол эмэгтэй А-г хүүхдүүдээ асарч хамгаалаагүй хэргээр шалгаж эхэлжээ

       Өмнөд Солонгос Улсын Кёнги дүүргийн цагдаагийн газраас тус дүүрэгт амьдардаг гурван хүүхдийн ээж, 35-н настай Монгол эмэгтэй А-г шалгаж эхэлжээ.    Тэрээр есөн сарын өмнө тус дүүрэгт нүүж иржээ.    Түүний 12, 13-н настай хоёр хүүгийн сурдаг сургуулийн багш, удирдлагууд нь тэдгээр хүүхдүүд хичээлээ олон удаа тасалж, хиртэй бохир хувцас өмсч, гэдэс өлсгөлөн байхыг анзаарсан аж.     Сургуулийн удирдлага энэ тухай дүүргийн цагдаагийн …

  • 12 April

    Үлэг гүрвэлийн олдворыг Монголын талд хүлээлгэн өгөх ёслол боллоо

       Өмнөд Солонгос Улсын Засгийн газраас Монгол улсын талд, Монголын нутаг дэвсгэрээс олдсон 70-н сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн ясыг хүлээлгэж өгөх болсон тухай өчигдөр мэдээллэсэн билээ.     Тэгвэл үлэг гүрвэлийн ясыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өчигдөр Сөүл хотын Сочү дүүрэг дэхь Солонгос Улсын Ерөнхий Прокурорын байранд болсон байна.     Ёслолын  ажиллагаанд Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайд Б.Ганболд оролцсон …

  • 11 April

    Хятад улс тэрбумтан Лю Ханийг цаазалжээ

    БНХАУ-ын Хубэй мужийн Шианингийн Ардын шүүх тус улсын “Sichuan Hanlong Group” корпорацийн тэргүүн, тэрбумтан Лю Ханийг /Liu Han/ 49 насанд нь цаазалжээ. Түүний нийт хөрөнгө 6.4 тэрбум ам.доллараар тоологддог. Түүнийг 1993 оноос хойш Сичуан мужид гэмт хэргийн бүлэглэл байгуулж, хээл хахууль аван хууль бусаар хөрөнгөжсөн, санаатайгаар үйлдсэн аллагын хэрэгт буруутган, шүүх хурлын эцэст яллажээ. Мөн түүний ах Лю Вэй /Liu …

  • 11 April

    Аргентины экс Ерөнхийлөгч авлига, мөнгө угаасан хэрэгт холбогдлоо

      Аргентин Улсын Ерөнхийлөгч асан хатагтай Кристина Фернандез де Кирчнер хоёр хүүхдийнхээ хамт авлига, мөнгө угаасан хэрэгт холбогдсон байна. Кирчнерийн гэр бүл үл хөдлөх хөрөнгийн компанид гэрээ, тендер олгох замаар уг компанийн байранд байрлаж, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулсан гэж тус улсын шүүгч түүнийг буруутгажээ. Хатагтай Кирчнерын бизнес түншүүддээ гэрээ, тендер олгож, үүнийхээ хариуд шагналын мөнгө авдаг байсан аж. …

  • 11 April

    ОХУ-ын ерөнхий прокурорын газар төрийн албанаас гарсан хүмүүсийн хөрөнгө орлогыг хянадаг болно

    ОХУ-ын Ерөнхий прокурорын газар тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт хуульд өөрчлөлт оруулж, төрийн албан хаагчдын зарлагыг ажиллах хугацаанд нь, мөн ажлаас гарснаас нь хойш ч хянадаг болгох тухай санал хүргүүлжээ. ОХУ-ын Ерөнхий прокурорын газрын Авлигатай тэмцэх хуулийн хэрэгжилтэд хяналт тавих албаны орлогч дарга Валерий Волков “Өнөөгийн хууль тогтоомжоор төрийн албан хаагчдын зарлагыг зөвхөн тэднийг төрийн албанд байх хугацаанд шалгах боломжийг …

  • 11 April

    Өмнөд Солонгост найз бүсгүйгээ зодож, дарамталсан Монгол залуу саатуулагджээ

    Өмнөд Солонгос Улсын Кангванду аймгийн Цагдаагийн газраас тус аймагт оршин суух Монгол Улсын иргэн 29-н настай, эрэгтэй Б-г саатуулжээ.     Тэрээр өнгөрсөн 2-р сард өөрийн найз бүсгүй болох нутаг нэгт 29-н настай эмэгтэй А-г өөр эрэгтэйтэй хардаж, улмаар түүний хоолойг нь боон нүүр, хүзүү, цээж рүү нь хүчтэй цохиж зодсон аж.     Монгол залуу Б нь үүгээр зогсохгүй сүүлийн хоёр сарын турш …

  • 9 April

    Ши Жиньпин АНУ-ын Аляска мужийн дарга Билл Вокертэй уулзлаа

    4-р сарын 7-н Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ-ын Аляска мужийн Анкориж эдлэнд тус мужийн дарга Билл Вокерыг хүлээн авч уулзлаа. Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ “би энэ удаа ерөнхийлөгч Дональд Трампын урилгаар Флорида муж улсын Мар-А-Лаго эдлэнд Хятад, Америкийн төрийн тэргүүний анхны уулзалтаа хийлээ. Энэ нь шинэ үеийн Хятад, Америкийн харилцааны хөгжлийн хандлагыг тогтоож, хоёр орны өргөн хүрээн дэх ажил …

  • 9 April

    АНУ-ыг “Торгоны замын бүс нутгийн хамтын хөгжил”-ийн хүрээнд хамтран ажиллахыг Хятад улс хүсэж байна

    Энэ сарын 7-ны өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ-ын Флорида мужийн Мар-А-Лаго эдлэнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Хятад, Америк хоёр орны төрийн тэргүүн хоёр дахь удаа уулзлаа. Хоёр орны тэргүүн Хятад, Америк хоёр улс чухал салбаруудад ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болон хамтдаа анхаарал тавьж байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар өргөн хүрээнд гүнзгий ярилцаж санал бодлоо солилцов. …

  • 7 April

    Украинчуудын визгүй зорчих хүсэлтийг хүлээн зөвшөөрлөө

      Украины иргэдийн Европын Холбоо /ЕХ/-ны улсуудад визгүй зорчих төслийг Европын Парламент хүлээн зөвшөөрлөө. Европын Парламентаас гаргасан мэдэгдэлд “Хуульд зааснаар Украины энгийн паспорттой иргэд ЕХ-ны улсуудад аялал жуулчлал, найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ уулзах, бизнесийн зорилгоор 180 хоногийн хугацаанд 90 хүртэл хоног визгүй зорчих эрхтэй бөгөөд үүнд ажлын виз ороогүй” гэсэн байна. Энэхүү визгүй зорчих хөнгөлөлт нь Ирланд, Их Британи, Исланд, …

  • 7 April

    Палестины “Мэлрэг цэцгийн кофе”

    Палестины ресторан, буудал, өөртөө үйлчлэх дэлгүүрүүд бүгд эрэгтэй үйлчлэгчтэй байдаг. Гэвч 2011 оноос эхэлж нэг кофены газар эмэгтэй үйлчлэгч авснаар тэр хүн Палестины кофены газрын анхны эмэгтэй ажилтан болжээ. Тэр газар “Мэлрэг цэцгийн кофе” хэмээх нэртэй. Одоо та бүхэнд ХОУР-гоос Палестинд суугаа сэтгүүлч Янь Сүй, Сүнь Линли нарын Наблус дахь кофены газраас бэлтгэж ирүүлсэн мэдээллийг хүргэе. Наблус бол Палестины хойд …

  • 7 April

    Европын холбоо БНАСАУ-д шинэ хориг арга хэмжээ авна

    Европын холбоо өнгөрөгч 6-ны өдөр БНАСАУ-д шинэ хориг арга хэмжээ авч, БНАСАУ-ын хөрөнгө оруулалт болон үйлчилгээний салбарт илүү их хориг тавихаа мэдэгджээ. Европын холбоо мөн өдөр гаргасан мэдэгдэлдээ тэмдэглэхдээ, “Европын холбоо зэр зэвсэг, төмөрлөгийн үйлдвэр, агаар болон сансрын аялал дахь БНАСАУ-ны хөрөнгө оруулалтыг хориглоно. Мөн химийн аж үйлдвэр, уул уурхай, газрын тос, компьютер зэрэг салбарыг БНАСАУ-ын хувь хүн болон аж …

  • 7 April

    Дональд Трамп, Си Зиньпин нарын түүхэн уулзалт

    Өнөөдөр Флоридад эхэлж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын удирдагч Си Зиньпин нарын уулзалтад одоогоор ганц зүйл тодорхой байгаа нь тэд гольф тоглохгүй хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Учир нь, Хятадад авлига, мөнгө угаалтын олон гэмт хэрэгтэй холбогдсон энэ спортод Бээжингийн лидер ихэд дургүй аж. Хэвлэлүүд түүхэн хэмээн нэрлэж буй энэ уулзалт дэлхийн хүчирхэг хоёр гүрний харилцааны ирээдүйг тодорхойлох …