Украины парламентын гишүүн асан болон эрчим хүчний компаний орлогч захирал нар баяжуулсан ураны үнийг хөөрөгдөж, 17.3 сая ам.доллар залилах гэж байсныг илрүүлэн шалгаж байгаа талаар тус улсын Авлигын эсрэг товчооноос мэдээллээ. Уг хэрэгт парламентын эрчим хүчний хорооны дарга асан Микола Мартиненко Австри Улсад бүртгэлтэй өөрийнхөө эзэмшдэг гэх компаниар дамжуулан ашиг олсон байж болзошгүй хэмээн сэжиглэгджээ. Товчооноос мэдээлснээр, “Steuermann investitions …
Гадаад мэдээ
April, 2017
-
25 April
Литва улс “Магнитскийн хууль”-ийг баталлаа
Өнгөрсөн пүрэв гарагт Литва улсын парламент Магнитскийн хуулийг баталсан бөгөөд тэрхүү хуулиар хүний эрх зөрчсөн, мөнгө угаасан, авлигын гэмт хэрэгт холбогдож байсан этгээдүүд улсын хил нэвтрэх хориотой болох юм байна. Энэ хуулийг баталснаар Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт орох бөгөөд бид гадаад улс орны хууль, шүүхийн байгууллагын тогтолцоо өөрчлөгдсөний улмаас хүний эрх зөрчсөн, мөнгө угаасан, авлигын гэмт …
-
24 April
Пак Гын Хэгийн өмгөөлөгчид шүүх хурлыг хойшлуулах санал гаргажээ
Өмнөд Солонгос Улсын экс Ерөнхийлөгч Пак Гын Хэ буюу 503 тоот сэжигтэн нь авилгалын хэрэгт холбогдож эдүгээ Сөүл хотын түр хорих байранд хоригдож байгаа билээ. Түүний хэргийг шалгаж байсан мөрдөн байцаах албанаас экс Ерөнхийлөгчтэй холбоотой хавтаст хэргийг тус улсын Прокурорийн газарт хүлээлгэж өгсөн байна. Тэгвэл Прокурорийн газраас “503 тоот сэжигтэнийг шүүх анхны хурал 5-р сарын 2-нд болно” гэж өнөөдөр мэдээллэв. …
-
24 April
Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд…
Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт өчигдөр болж өнгөрлөө. Тус санал хураалтаар Эммануэль Макрон, Марин Ле Пен нар хоёр дахь шатанд өрсөлдөхөөр болов. Францын дотоод хэргийн яамны мэдээлснээр Эммануэль Макрон 23.9 хувь , Марин Ле Пен 21.4 хувийн санал авчээ. Эхний шатанд ялалт байгуулсан Эммануэль Макрон, Марин Ле Пен нар сонгогчдоо хандан баярласан сэтгэгдлээ илэрхийлэв. Эммануэль Макрон:“Би та нарын ерөнхийлөгч болохыг …
-
24 April
Сөүлд барилгын нурангинд дарагдсан хоёр Монгол хүнийг аварчээ
Өнгөрсөн бямба гарагт Сөүл хотод барилгын нурангинд дарагдсан Монголын хоёр иргэнийг аварчээ. Өмнөд Солонгосын Ганнам дүүргийн Гал түймэртэй тэмцэх газрын мэдэгдсэнээр, тус дүүргийн Йоксам хорооны нэгэн барилгыг нураан буулгаж байх үед барилгын ажилчид болох хоёр монгол хүн нурангинд дарагджээ. Тэд өөр дөрвөн хүнтэй ажиллаж байсан аж. Зоорийн гурван давхар бүхий таван давхар барилгыг бямба гарагийн өглөөний 9:57 цагт экскаватораар нурааж …
-
21 April
“Эрх гүнж”-ийн ямба БНСУ-ын Ерөнхийлөгчийг торны цаана суулгав
Нэгэн цагт хааны гүнж шиг эрх дураараа амьдарч байсан Чун Юү-ра өнөөдөр ял шийтгэл амсахгүйн тулд эхийгээ барьж идэхээс ч буцахгүй тэмцэлдэж байна. Чун Юү-ра бол Өмнөд Солонгосын эмэгтэй Ерөнхийлөгчийг огцруулж, ялын тогтоол уншуулахад хүргэсэн Чой Сун Шилийн ганц охин билээ. Пак Гын Хэ огцорч, авлигын хэрэгт холбогдож, цагдан хоригдох болсон нь бүгд Чун Юү-ратай холбоотой гэж Солонгосын хэвлэлүүд бичиж …
-
21 April
ОХУ-ын Ерөнхий прокурор хуулийн этгээдтэй холбоотой авлигын асуудлыг мэдээлсэн хүнийг хариуцлагаас чөлөөлж байх санал дэвшүүлжээ
Хуулийн этгээдтэй холбоотой хахуулийн асуудлыг мэдээлсэн хүнийг хариуцлагаас чөлөөлж байх тухай саналыг ОХУ-ын Ерөнхий прокурор Юрий Чайка дэвшүүлсэн байна. Хуулийн этгээдтэй холбоотой авлигын гэмт үйлдэлд хүлээлгэх олон төрлийн хариуцлагын арга хэмжээний тухай хуульд заасан байдаг боловч энэ нь нийгэмд төдийлөн сайн нөлөөлж чаддаггүй учир Ерөнхий прокурорын дэвшүүлсэн энэ саналыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Авлигатай тэмцэх газар дэмжсэн гэж тус байгууллагын …
-
21 April
Испанийн Ерөнхий сайд авлигын хэрэгт гэрчээр оролцоно
Испани Улсын Ард түмний намтай холбоотой авлигын хэрэгт тус улсын Ерөнхий сайд Мариано Рихой-г гэрчээр оролцуулахаар болсон байна. Ийнхүү түүнийг оролцуулах шийдвэрийг шүүх гаргажээ. Учир нь, Испани Улсын хуулиар тухайн хүн нь Ерөнхий сайд эсэхээс үл хамааран, шаардлагатай гэж үзвэл шүүх ажиллагаанд хэнийг ч гэрчээр оролцуулж, мэдүүлэг авч болдог юм байна. “Гуртэл” гэж нэрлэгдсэн хэрэг нь Испани улсад гарч буй …
-
21 April
Египетийн Дотоод хэргийн экс сайдад улсын хөрөнгө завшсан хэргээр ял оногдуулжээ
Өнгөрсөн бямба гарагт Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн Засгийн газарт Дотоод хэргийн сайдаар 1997-2011 онуудад ажиллаж байсан Хабиб Эл-Алди гэгчид улсын хөрөнгөөс 110 сая ам.доллар завшсан хэргээр 7 жилийн хорих ял оногдуулсан байна. Дотоод хэргийн яамны төсвөөс мөнгө завшсан уг хэрэгт тус яамны сайд асан Хабиб Эл-Алдигээс гадна өөр 10 сайд холбогдон, шийтгэгджээ. 2011 онд Египет Улсын Засгийн газрын …
-
21 April
Стив Возняк: Apple, Google, Facebook гурав 2075 он гэхэд одоогийнхоос хамаагүй томорсон байх болно
Тэртээ 1976 онд Стив Жобс, Стив Возняк, Рональд Уэйн нар анх Apple-ийг үүсгэн байгуулж байх үед хоёр Стив Apple-ийн ирээдүйг олон жилээр төсөөлцгөөж байв. Хэдий 40 жилийн дараа тэдний бүтээсэн компани дэлхийн хамгийн том компаниудын нэг болсон ч Возняк 2075 гэхэд Apple, Google, Facebook гурван компани өнөөгийн байгаа түвшинээсээ хамаагүй том болсон байна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр USA …
-
21 April
Өвөр Монголд дулааны нүүрсний үнэ өнгөрсөн жилийнхээс 64.36 хувиар нэмэгджээ
ӨМӨЗО-ны Хөгжил өөрчлөлтийн хорооны үнийн хяналтын төвөөс мэдээлснээр, энэ оны 3-р сард богино хугацааны зах зээлийн нийлүүлэлт болон далайн боомт, цахилгаан станцын нөөц бага байгаа зэрэг шалтгааны улмаас Өвөр Монголд дулааны нүүрсний дундаж үнэ өмнөх жилүүдийнхээс 3.04 хувиар нэмэгдэж, ноднин жилийнхээс 64.36 хувиар өсч, дундаж үнэ нь тонндоо 206.04 юаньд хүрсэн байна. Үүнд Өвөр Монголын зүүн бүсийн хүрэн нүүрсний дундаж …
-
21 April
Парисын Элисейн өргөн чөлөөнд зэвсэгт халдлага гарч нэг цагдаа амь үрэгджээ
Өчигдөр орой 21 цагийн үед Парисын төв болох Элисейн өргөн чөлөөнд зэвсэгт халдлага гарч нэг цагдаа амиа алдсан хэрэг гарчээ. Халдлага үйлдсэн этгээдийг 39 настай Карим С залуу гэж тодорхойлжээ. Францын цагдаа нар халдлагыг террорист халдлага гэж мэдэгджээ. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд хэлэхдээ террорист халдлага болохыг харуулж байна гэж мэдэгджээ. Парис болсон халдлагын улмаас Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Марин Ле Пен, Франсуа Фийон …
-
21 April
Дональд Трамп: Ким Чен Ун энх тайвныг эрхэмлэдэг ч болоосой
Өчигдөр буюу энэ сарын 20-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан, Солонгосын хойгийн цөмийн асуудалтай холбоотойгоор талууд зөрчил мөргөлдөөн, дайн дажин хийхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлээд “Олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудын ихэнх нь энх тайвныг эрхэмлэдэг. Энх тайвныг хадгалж үлдэхийн тулд талууд бүгдээрээ хичээн ажиллахыг Хятад улс хүсэж байна” гэж хэлжээ. Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд …
-
21 April
Чингис хааны онгонд цагаан сүргийн их тайлга болжээ
ӨМӨЗО-ны Ордос хотын нутагт байрладаг Чингис хааны онгонд өнгөрөгч 17-ны өдөр энэ оны хамгийн өргөн хэмжээтэй цагаан сүргийн их тайлга болжээ. Албаны гаргасан тоо баримтаас үзвэл мөн өдөр дотоод, гадаадын нийт 100 мянга шахам хүн уг арга хэмжээнд оролцсон байна. 17-ны өдөр Хятадын билгийн улирлын 3-р сарын 21-нд тохиож буй бөгөөд энэ өдөр нь Чингис хааны онгоны цагаан сүргийн их …
-
19 April
АНУ-д түр ажил эрхлэх визийг гадаадын иргэдэд олгох хөтөлбөрийг дахин хянана
ЛОНДОН./BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп гадаадын нарийн мэргэжлийн ажилтнуудыг ажилд авахын тулд хэрэгжүүлж байсан түр ажил эрхлэх визийг олгох хөтөлбөрийг дахин хянах тухай зарлигт гарын үсэг зурлаа. Ерөнхийлөгч Висконсин мужийн нэгэн үйлдвэрт зочлох үеэрээ “Америкийн бүтээгдэхүүнийг худалдаж авцгаая, Америкчуудыг ажилд авья” гэдэг нэртэй зарлигт гарын үсэг зуржээ. Д.Трамп сонгуулийн сурталчилгааны үеэр “Бүхний эхэнд Америк” кампанит ажлын хүрээнд Н-1В ажлын түр виз …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл