Гадаад мэдээ

May, 2017

  • 2 May

    Өмнөд Солонгост монгол залуу галд түлэгджээ

        Өмнөд Солонгос улсын Гуангжү хотын нэгэн хорооллын гурван давхар барилгад өнөөдөр өглөөний 11:00 цагийн орчимд гал гарсан байна.    Галын улмаас тус байранд амьдарч байсан Монгол улсын иргэн 39-н настай эрэгтэй Д түлэгдэж, 40-н сая воны эд хөрөнгөний хохирол гарсан байна.    Монгол залуугийн хоёр гар түлэгдсэн ба эдүгээ түлэнхийн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа юм байна.    Гал унтраах алба …

  • 2 May

    ОХУ-ын ДХЯ-ны Авлигатай тэмцэх нэгжийн дарга асан Сугробовт 22 жилийн хорих ял оногдуулжээ

    Албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн, зохион байгуулалттай гэмт бүлэглэл зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, гэм буруу нь тогтоогдсон ОХУ-ын Дотоод хэргийн яамны Эдийн засгийн аюулгүй байдал, авлигын гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга асан Денис Сугробовт чанга дэглэмтэй хорих ангид 22 жилийн хорих ялыг Москва хотын шүүх оногдуулсан байна. Түүнчлэн, шүүх түүнд чанга дэглэмтэй хорих ангид 22 жилийн хорих …

  • 1 May

    Танзанийн Ерөнхийлөгч хуурамч дипломтой 10 мянган хүнийг ажлаас нь халжээ

    ДОДОМА. /BBC/. Боловсролын бичиг баримтын шалгалтыг улс орон даяар явуулан, сургууль, коллежийн хуурамч гэрчилгээтэй хүмүүсийг илрүүлснийхээ дараа Танзанийн Ерөнхийлөгч Жон Магуфули 9900 гаруй төрийн албан хаагчдыг ажлаас нь  шууд халсан байна. 2015 оны 10 дугаар сард ерөнхийлөгчөөр сонгогдсон Магуфули хээл хахуультай тэмцэх ажиллагааныхаа хүрээнд засгийн газрын хээл хахуультай тэмцэх албаны дарга, татварын газрын дарга, төмөр замын удирдах албан тушаалтан болон …

April, 2017

  • 29 April

    Хойд Ирландад болсон хамгийн аймшигт гэр бүлийн хүчирхийлэл

    Хойд Ирландад бүртгэгдсэн аймшигт гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг билээ. Мэнди Хайфилд (Mandy Highfield) гэх энэ бүсгүй 2004 онд Кейт Бакер (Keith Baker) болон түүний өмнөх эхнэрийн дөрвөн хүүхэдтэй ханилан суусан аж. Хосууд дөрвөн хүүхэдтэй болж улмаар Мэнди Хайфилд найман хүүхдийн ээж болсон юм. Гэхдээ тэр хэзээ ч сайхан амьдарч байгаагүй. Тэрээр гадуур гарах, найз нөхөдтэйгээ уулзахад түүний нөхөр Baker …

  • 28 April

    БНХАУ-ын удирдах түвшний хоёр төрийн алба хаагч авлигын хэрэгт холбогджээ

    БНХАУ-ын Статистикийн газрын дарга асан Ванг Баоан болон тус улсын зүүн өмнөд хэсэгт орших Сычуань мужийн даргын орлогч Ли Чингюн нарыг хахууль авсан байж болзошгүй гэж үзэн хэрэгт татсан талаар БНХАУ-ын Прокурорын газраас мэдээллээ. Ванг Баоан  нь Сангийн дэд сайд бөгөөд Статистикийн газрын дарга, харин Ли Чингюн нь Дэян хотын Коммунист намын дарга бөгөөд тэрээр Сычуань мужийн орлогч даргаар ажиллах хугацаандаа …

  • 28 April

    Ирландын банк мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй учир торгуулжээ

    Өнгөрсөн лхагва гарагт Ирландын дөрөв дэх том арилжааны байгууллага болох “Allied Irish banks PLC” банк мөнгө угаах, терроризмын санхүүжилтаас урьдчилан сэргийлэхэд хангалтгүй ажиллаж байгаагийн улмаас 2.4 сая ам.доллараар торгууллаа гэж тус улсын Төв банкнаас мэдээлсэн байна. Тодруулбал, “AIB” банк нь 2010-2014 онд сэжиг бүхий 211 гүйлгээний талаарх мэдээллийг цагдаагийн болон татварын байгууллагад мэдэгдээгүй аж. Мөн тус банкинд данс эзэмшдэг 573.000 …

  • 28 April

    Солонгос цагдаагийн хөлийг хазсан Монгол залууст мөнгөн торгууль ноогдуулжээ

          БНСУ-ын Чежү арлын цагдаагийн газарт өнгөрсөн 2-р сард Монгол улсын хоёр иргэн танхайн хэргээр саатуулагдсан  билээ.     Тэгвэл тус арлын шүүхээс өнөөдөр тэдэнд тав ба дөрвөн сая воноор торгох шийдвэр гаргажээ. Энэ нь Монгол мөнгөөр арав ба найман сая төгрөг юм.     Монгол улсын иргэн, Чежү арлын нэгэн дээд сургуульд суралцдаг 18, 20-н настай Ш. Л нар нь …

  • 28 April

    “Их Британийн номын сангийн нандин эрдэнэ” үзэсгэлэн нээгдэв

    Энэ жил Хятад, Их Британи хоёр улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож, “Шекспирээс Шерлок Холмс хүртэл Их Британийн номын сангийн нандин эрдэнэ” хэмээх үзэсгэлэн 4-р сарын 21-нээс Хятадын үндэсний номын санд албан ёсоор нээгдсэн юм. Их Британийн номын сангийн сан хөмрөг дэх Шекспир, Байрон, Дикенс, Артур Конан Дойл зэрэг Английн уран зохиолын ноён оргилуудын гар бичмэл, эртний ховор …

  • 27 April

    АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп 47 нас хүрлээ

    АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп 1970 оны дөрөвдүгээр сарын 26-нд төржээ. Тэрээр  өчигдөр 47 нас хүрчээ. Меланиа Трамп 16 наснаасаа эхэлж загварын салбарт ажиллаж моделийн гараагаа амжилттай эхлүүлжээ. 1998 онд Нью-Йоркт болсон загварын шоуны үеэр тэрбумтан Трамп, загвар өмсөгч Меланиа нар анх уулзжээ. Харин 2005 онд Флоридад албан ёсоор хуримаа хийсэн байна. Меланиа 2006 онд Барон Виллиам Трамп хэмээх хүүгээ төрүүлсэн …

  • 27 April

    Тайландын томоохон сургуулийн орлогч захирлууд ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

    Тайланд улсын нэр хүндтэй “Макидол” их сургуулийн 13 орлогч захирал ажлаасаа чөлөөлөгдсөн нь тус улсын Авлигын эсрэг хороо шинэ хуулийн дагуу тэднээс хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргуулж авах шаардлагатай болсонтой холбоотой юм гэнэ. Эдгээр хүмүүс уг хууль хүчин төгөлдөр болохоос хоёр хоногийн өмнө хүсэлтээ гаргажээ. Авлигын эсрэг хорооны урьдчилан харж байгаагаар, энэ жишгийг даган нилээд олон сургуулийн удирдлага чөлөөлөгдөж магадгүй юм …

  • 26 April

    Японы сайд байгалийн гамшгийн талаар хэлсэн үгнийхээ төлөө огцорчээ

    ТОКИО./NHK/. 2011 оны газар хөдлөлт болон цунамийн гамшигт нэрвэгдсэн бүсүүдийг сэргээн босгох ажлыг хариуцаж буй Японы сайд уг гамшигтай холбогдуулан хэлсэн үгнийхээ төлөө огцрохоос аргагүйд хүрчээ. Сэргээн босголтын сайд Масахиро Имамүра мягмар гарагт Либерал Ардчилсан намын бүлгийн хурлын үеэр “нийслэл Токио хотыг бус харин зүүн хойд нутгийн Тохокүгийн бүсийг гамшиг нэрвэсэн нь азтай хэрэг” гэж хэлсэн байна. Түүний хэлснээр, 2011 …

  • 26 April

    Монгол залуу согтуугаар автомашин жолоодон осол гаргаад зугтжээ

         Өмнөд Солонгосын Кёнгбук цагдаагийн газраас тус улсын нутаг дэвсгэрт автын осол гаргасан Монгол улсын иргэн А-г баривчилж түр саатуулжээ.    Монгол залуу А нь 4-р сарын 20-ны өдөр согтууруулах ундаа хэт их хэрэглэсэн үедээ жолооны ард сууж замын хөдөлгөөнд оролцож, улмаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг машинаараа мөргөж гэмтээсэн хэрэг үйлджээ.     Тэрээр осол гаргасны дараа …

  • 26 April

    Барилгын нурангид дарагдсан Монгол залуусын биеийн байдал хүнд, эмчлүүлж байгаа аж

    БНСУ-ын Сөүл хотын Кангнам дүүрэгт барилга нураалтын ажил дээр ажиллаж байсан хоёр Монгол залуу дарагдаж, эсэн мэнд аврагдсан тухай мэдээлэл гарсан билээ. Тэгвэл өнгөрөгч бямба гаригт барилгын нурангид дарагдсан Монгол Улсын иргэн А, Б нар дээшээ таван давхар, доошоо гурван давхар нийт найман давхар бүхий барилгыг нураах ажил хийж байжээ.  Осол гарах үеэр бага оврын эксковатор нэгдүгээр давхрын ханыг нурааж …

  • 26 April

    42, 47 настай хоёр Монгол эмэгтэй Өмнөд Солонгост хулгай хийгээд баригджээ

    Өмнөд Солонгост гурван сарын визээр очсон хоёр Монгол эмэгтэй удаа дараа хулгайн гэмт хэрэг хийгээд баригджээ. Өмнөд Солонгосын Тэгү хотын цагдаагийн газраас тус хотын нутаг дэвсгэр дээр санаатайгаар хэд хэдэн удаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн тэдгээр эмэгтэйчүүд болох Монгол улсын иргэн 42 настай Б болон 47 настай А нарыг баривчлан саатуулаад байгаа юм байна. Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас Солонгос …

  • 25 April

    Киргизийн парламент дахь сөрөг хүчний тэргүүнд шүүхээс ял оноолоо

      Киргиз улсын парламент дахь сөрөг хүчний тэргүүн, социалист Ата-Мекен (“эх орон”) намын дарга Омурбек Текебаевт ял оногдуулсан тухай тус улсын Үндэсний аюулгүй байдлын хороо (ҮАБХ)-ноос мэдээлсэн байна. Тухайлбал, ҮАБХ-ноос: “Омурбек Текебаев болон Онцгой байдлын дарга асан Дуйшонкулу Чотонов нарыг Киргиз улсын Эрүүгийн хуульд заасан хахуулийн гэмт хэрэгт сэжиглэн шалгаж, шүүхийн хэргийг эцэслэн шийдвэрлэлээ” гэжээ. Тус хороо нь энэ оны …