Гадаад мэдээ

May, 2017

  • 12 May

    Гэмшиж ухаарсан авлигачдыг өршөөж байна

    Хятадын Коммунист намын Сахилга батын төв хороо гадаад руу зугтсаныхаа дараа эх орондоо сайн дураар буцан ирж буруугаа хүлээн зөвшөөрсөн зарим авлигачдыг өршөөж буйгаа мэдэгдэв. Хорооны дүгнэлтэд багтсан статистик мэдээнээс үзвэл, авлигын хэрэгт холбогдож гадаадад, тэр тусмаа Америк, Канад, Австрали руу зугтан гарч эрэн сурвалжлагдаж буй 100 гаруй авлигачдын 40 нь Хятадад буцаж иржээ. Тэдний ихэнх нь сайн дураараа буцаж …

  • 12 May

    Испани Улс мөнгө угаасан хэргээр HSBC банкинд ажиллаж байсан 7 хүнийг шалгаж эхэлжээ

        HSBC банк үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг задруулсан гэж нэгэн хүний олон нийтэд дэлгэсэн мэдээллийн дагуу мөнгө угаасан, залилан хийсэн гэх үндэслэлээр Испани Улсын Дээд шүүх мөрдөн байцаалт явуулж, шалгахаар боллоо гэж өнгөрсөн пүрэв гарагт “Ройтерс” агентлаг мэдээлсэн юм. Тэгвэл HSBC банк 2005-2008 онд Испанийн “Банко Сандантер” банкаар дамжуулан 74 сая еврог шилжүүлж, үйлчлүүлэгчиддээ өгч байсан аж. Уг хэрэгт сэжиглэгдсэн 7 …

  • 12 May

    Вьетнамын газрын тосны томоохон компанийн захирал шийтгэл хүлээжээ

    Өнгөрсөн ням гарагт Вьетнам улсын газрын тосны томоохон компани болох “Петровьетнам” компанийн удирдах албан тушаалтан Динх Ла Танг-ийг ажлаас нь чөлөөлсөн байна. Тодруулбал, тэрээр “Петровьетнам” компанийн удирдах зөвлөлийн даргаар 2009-2011 онд ажиллаж байхдаа зөрчил гаргасан гэж үзжээ. Тус улсын Хянан шалгах хорооныхон түүнийг шалгаж, “Океан” банкинд зээл олгосон, шаардлага хангаагүй тендерийн ажил зарласан болохыг олж тогтоожээ. Уг зөрчилтэй холбогдуулан тус …

  • 11 May

    Италийн нэгэн тосгонд нүүж ирсэн хүн бүрт 2000 евро өгнө

    РОМ.  /Spiegel.de/. Ердөө 394 хүн оршин суудаг Италийн Лигурия мужийн Бормида гэдэг алслагдмал бүс нутагт оршдог жижиг тосгонд нүүж ирсэн хүн бүрт 2 000 еврогийн урамшуулал олгохоор шийдвэрлэжээ. Мөн түүнчлэн Бормида тосгонд нүүж ирсэн хүмүүс сард 50-120 еврогоор байр түрээслэх боломжтой ажээ. Тосгоны дарга Даниел Гальяно Бормида тосгоныг устаж үгүй болохоос өмнө аврах зорилгоор уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Д.Гальяно …

  • 10 May

    БНСУ-ын эдийн засаг Самсунг, Хюндэй зэрэг гэр бүлийн бизнес бүлэглэлээс сална

    Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн санал хураалт өчигдөр явагдаж дууслаа. Санал хураалтын дүнгээр Тобуро намаас нэр дэвшигч Мүн Жэ Ин ялалт байгуулсан юм. Мүн бол либерал улс төрч тиймээс асуудлыг либерал замаар шийдвэрлээд явна гэж ойлгож болохоор байна. Пак Гын Хэг огцруулсны дараа БНСУ-д улс төрийн хямрал, хүнд байдал бий болод байгаа билээ. Тэгвэл Мүн Жэ Ин …

  • 10 May

    Биткойн цахим мөнгө угаасан гэмт хэргийг таслан зогсоосон Тайваны туршлагаас

    Олон улсын прокуроруудын холбооны Цахим гэмт хэрэгтэй тэмцэх прокуроруудын сүлжээ байгууллагын 2017 оны 4 дүгээр сарын сэтгүүлээс орчуулав. Тайваны Тайпей дүүргийн прокурорын газарт давтан үйлдэлтэй цахим гэмт хэргийг шийдвэрлэсэн хоёр дахь тохиолдол бүртгэгдсэн байна. 2015 оны 10 дугаар сард гэмт этгээдүүд Хонг Конгийн нэгэн бизнес эрхлэгчийг  хулгайлж барьцаалан гэр бүлийнхнээс нь мөнгө нэхсэн гэмт хэрэг үйлдэгджээ. Хууль бусаар шаардаж нэхсэн энэ мөнгийг …

  • 10 May

    “Боко Харам”-д олзлогдсон охидыг ямар хувь заяа хүлээж байна вэ?

    -Хүчээр гэрлүүлж, хүчирхийлж, эрүүдэн шүүдэг байжээ- Лалын “Боко харам” бүлэглэлийн дайчид 2017 онд Чибок хотоос хулгайлан авсан дунд сургуулийн 82 охиныг саяхан сулласан билээ. Эдгээр охидыг баривчлагдаж хоригдоод байсан хэдэн дайчнаар сольж авсан байна. Гэхдээ чухам яг хэдэн дайчнаар сольж авсныг тус улсын засаг захиргаа одоог хүртэл нууцалсаар байгаа юм. Чибок хотоос исламистуудын хулгайлж авсан 276 охиноос өдгөө 100 гаруй …

  • 10 May

    Өмнөд Солонгосын 12 дахь Ерөнхийлөгчөөр Мүн Жэ Ин сонгогдлоо

    Өчигдөр буюу мягмар гарагт болсон Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд либерал Ардчилсан намаас нэр дэвшигч Мүн Жэ Ин ялан ирэх таван жилд тус улсыг удирдахаар боллоо. Тус улсын СЕХ өнөөдөр хуралдан сонгуулийн дүнг албан ёсоор зарласны дараа тэрбээр шууд ажилдаа орно. Нийт саналын хуудасны 80 хувийг тоолсны дараах байдлаар, өдгөө 64 настай Мүн Жэ Инд сонгогчдын 41.1 хувь буюу 13.4 сая …

  • 9 May

    Францын түүхэнд анх удаа багш мэргэжилтэй эмэгтэй тэргүүн хатагтай болжээ

    Францын түүхэнд багш мэргэжилтэй эмэгтэй хамгийн анхны удаа тэргүүн хатагтай болжээ. Тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлчийн шатны санал асуулгаар Эммануэль Макрон ерөнхийлөгч болсон. Түүний гэргий Брижит Тронье  өдгөө 64 настай ахлах сургуулийн уран зохиолын багш мэргэжилтэй нэгэн юм. Харин Э.Макрон эхнэрээсээ 25 насаар дүү буюу 39 настай хамгийн залуу ерөнхийлөгч юм. Тэдний гэр бүл болсон түүхээс сонирхуулахад одоогийн ерөнхийлөгч Э.Макрон …

  • 9 May

    Монгол, Хятадын спорт аялал жуулчлалын форум боллоо

    2017 оны Монгол, Хятадын спорт аялал жуулчлалын “Нэг бүс нэг зам” форум 5-р сарын 5-нд Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрлөө. Монголын талаас МУ-ын БСШУС-ын сайд Ж.Батсуурь, МУ-ын БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлогын газрын дарга Б.Бат-Эрдэнэ, МУ-ын ГХЯ-ны Консулын хэлтсийн дарга Я.Ариунболд, МУ-ын Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц, Хятадын талаас БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны элчин зөвлөх Ян Чиндүн, зөвлөх …

  • 9 May

    Мэн Жяньжү Монголын Хууль зүй, дотоод хэргийн сайдтай уулзав

    Өчигдөр буюу энэ сарын 8-нд “Жүн Наньхай”-д Хятадын коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төвийн улс төр, хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Мэн Жяньжү Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд С.Бямбацогттой уулзжээ. Мэн Жяньжү хэлэхдээ, “Хятад Монгол бол найрсаг хөрш. Сүүлийн жилд, хоёр орны эдийн засаг худалдаа, хууль хэрэгжилт, хууль зүй зэрэг олон салбарын солилцоо …

  • 8 May

    Аварга гартай “Чөтгөрийн хүү”-д сайхан ирээдүй бий юу

    Калийм Мохаммед өдгөө Энэтхэгийн Жарханд тосгонд амьдарч байна. Түүнийг тосгоныхон “Чөтгөрийн хүү” гэж нэрлэдэг. Түүний гар өдөр өдрөөс томорсоор ийм дүр төрхтэй болжээ. Энэ бол гигантизм нэг төрлийн өсөлтийн өвчин юм. Калиймийн нэг гар л гэхэд 8 кг жинтэй. Үүнээсээ болж тэрээр үргэлж ядардаг. Гэвч хөршүүд, хүүхдүүдийн шоолох нь түүнд бүр ч илүү их дарамж үзүүлдэг гэж тэрээр ярьжээ. Сургууль …

  • 8 May

    Дэлхий даяар попууд ялагдаж эхэллээ

    Францын шинэ Ерөнхийлөгч тодорлоо.  Төвийн үзэл баримтлалтай нэр дэвшигч Эммануэль Макрон ялалт байгуулж, тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдлоо.  Тус улсын энэ удаагийн сонгууль дэлхий дахин попуудыг ялгаж, салгаж эхэлсэн гэдгийн бэлээхэн том жишээ болов.  Макроны өрсөлдөгч хэт барууны үзэлтэн буюу популист Марин Ле Пений  өөрийгөө хэт дөвийлгөх, ард түмний тархийг угаах ажиллагаа  зэрэг нь олны сэтгэлийг  татаагүйгээр барахгүй улс орныг цаашид …

  • 8 May

    Эммануэль Макрон Францын ерөнхийлөгчөөр сонгогдлоо

    Францын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтаар төвийн үзэл баримтлалтай нэр дэвшигч Эммануэль Макрон ялалт байгуулж, тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хоёрдугаар шатны санал хураалтад Макрон 66,06 хувийн санал авсан бол хэт барууны үзэлтэн Марин Ле Пен 33,94 хувийн санал авчээ.

  • 8 May

    Пак Гын Хэг цагаатгана гэж мэдэгдсэн нэр дэвшигчийн рейтинг хоёр дахин нэмэгджээ

      Өмнөд Солонгос Улсын 19 дэх удаагийн Ерөнхийлөгчийг сонгох бүх нийтийн сонгууль хугацаанаасаа нэг жилийн өмнө зохион байгуулагдахаар болсон билээ. Уг сонгуульд эдүгээ авлигын хэргээр хоригдож байгаа экс ерөнхийлөгч Пак Гын Хэгийн намыг төлөөлж туршлагатай улс төрч Хунг Жүн Пю нэр дэвшсэн юм. Тэрээр улс төрийн таван намаас нэр дэвшсэн нэр дэвшигчдийн дунд хамгийн бага рейтингтэй байсан бол сонгуулийн сурталчилгаа дуусахаас …