Гадаад мэдээ

January, 2017

  • 11 January

    Өмнөд Солонгос анх удаа АНУ-аас өндөг импортлохоор боллоо

    Өмнөд Солонгос Улсын тахианы аж ахуйнуудад халдварт өвчин гарч улмаар өндөгний зориулалт бүхий тахианы аж ахуйнуудад ихээхэн хэмжээний устгал зохион байгуулагджээ.     Өнөөгийн байдлаар халдварт өвчний шинж тэмдэг илэрсэнээс хойш 24-н цагийн дотор тухайн аж ахуйнуудад хөл хорио тогтоож, шаардлагатай тохиолдолд устгал хийж байгаа юм.     Зах зээлд өндөгний нийлүүлэлт эрс багассантай холбогдуулан Өмнөд Солонгос Улс анх удаа гадаадаас …

  • 10 January

    Дональд Трамп Жек Матай уулзжээ

    АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй тэрбумтан Дональд Трамп Хятадын тэрбумтан, “Алибаба” группийн үүсгэн байгуулагч Жек Матай уулзаж ярилцжээ. Тэд өчигдөр буюу энэ сарын 9-нд АНУ-д уулзсан бөгөөд уулзалтын дараа Д.Трамп “Гайхалтай уулзалт боллоо. Жек Ма бол гайхалтай бизнес эрхлэгч. Тэр бол дэлхийн хамгийн шилдэг бизнесмэнүүдийн нэг. Тэр энэ улсад хайртай. Тэр Хятадад хайртай” хэмээн хэлжээ. Тэгвэл Жек Магийн ярьснаар тэрбээр …

  • 10 January

    Японы Элчин сайд болон Ерөнхий консул нутаг буцав

      ТОКИО. /Kyodo/. Дэлхийн II дайны үед Японы Эзэн хааны армийн цэргүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан солонгос эмэгтэйчүүд буюу “зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн дурсгалд зориулсан хөшөөг Бусан хот дахь Японы Ерөнхий Консулын газрын өмнө талд байрлуулсныг холдуулахаас Сөүл татгалзсантай холбоотойгоор Япон улсаас Өмнөд Солонгост суугаа Элчин сайд Ясүмаса Нагаминэ, Ерөнхий Консул Ясүхиро Моримото нар өнөөдөр эх орондоо буцаж ирлээ. Уг хөшөөг Өмнөд Солонгосын иргэний нийгмийн …

  • 9 January

    Турк улсад оршин сууж буй монгол иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

    Турк Улсын Измир хотын шүүхийн байрны өмнө 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Турк Улсын хоёр алан хядагч цагдаа нарын өмнөөс гал нээж, автомашин дэлбэлсэн хэрэг гарчээ. Халдлагын үеэр нэг цагдаа, нэг шүүхийн ажилтан амиа алдаж, цагдаа, энгийн иргэн нийлсэн 11 хүн шархадсан байна. Шинэ оны өмнө болон он гарснаас хойш Истанбул, Измир зэрэг Турк улсын томоохон хотуудад галт …

  • 9 January

    Пак Гын Хэг эсэргүүцсэн лам өөрийгөө шатаалаа

    БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хэ найздаа хэт итгэсний улмаас албан тушаалаасаа буухад хүрсэн. Түүний найз Чой Сун Сил гэгч нь Ерөнхийлөгчтэй дотно байдлаа ашиглан БНСУ-ын томоохон корпорациудаас их хэмжээний хөрөнгийг хандив нэрийдлээр өөрийн байгуулсан сандаа төвлөрүүлж байсны зэрэгцээ төрийн нууц баримт бичгийг засварлаж байсан нь илэрсэн. Үүний улмаас сөрөг хүчнийхэн болон ард иргэд өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн жагсаал …

  • 6 January

    Гутерриш, Трамп нар утсаар ярив

    Синьхуа Агентлагийн мэдээ: Энэ сарын 4-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгчийн орлогч Хак,  Шинээр албан тушаалаа авсан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш, Америкийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Трамптай утсаар ярьж, хоёр тал НҮБ, Америкийн харилцааны асуудлыг авч хэлэлцсэн байна гэжээ. Хак мөн өдрийн хэвлэлийн ээлжит бага хуралд хэлэхдээ: Гутерриш мөн өдрийн үдээс өмнө Трамптай утсаар ярилаа. Энэ бол “Танилцуулгын чанартай” …

  • 6 January

    Туркт дахин халдлага гарлаа

    Туркийн хамгийн том хот Стамбулын шөнийн цэнгүүний газар террорист халдлага гарснаас хэдхэн хоногийн дараа тус улсын гурав дахь том хот Измирт өнгөрөгч 5-ны өдөр дахин халдлага гарч, одоогийн байдлаар хоёр хүн амь үрэгдэж, 10 хүн шархдаад байна. Автомашинтай энэхүү халдлагын дараа Измир мужийн дарга Ерол-Аидиз “Дэлбэрэлт Измир хотын дүүргийн шүүхийн байрны өмнө болсон. Орон нутгийн цагаар 5-ны өдрийн 16:00 цагийн …

  • 6 January

    Хятадад савласан цэвэр агаарыг 115 доллараар борлуулж байна

    Хятадын хэд хэдэн бүс нутагт агаарын  бохирдол  хэт нэмэгдсэнтэй  холбоотойгоор  аюулын улаан түвшинг  зарлаад  байна. Тодруулбал  Хятадын  нийслэл  Бээжин  хотоос  гадна  Тяньжин,  Хэнань мужийн  зарим хэсэг, Хэбэй, Шаньдун,  Анхой мужуудад  аюулын хамгийн  өндөр түвшинг зарлажээ.  Эдгээр  хот  мужуудад  хэт  их утаанаас болж  үзэгдэх орчинг  50 метрээр  хязгаарлаж  байна. Аюулын улаан  түвшинг өчигдөр өглөөний 8 цагаас,  маргааш  өглөөний ,  цаг хүртэл  …

  • 4 January

    Чуй Сүн Шилийн охин Дани Улсад нэг сар хоригдохоор болжээ

         Өмнөд Солонгосын бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн охин Чонг Ю Ра өнгөрөгч даваа гаригт Дани Улсад саатуулагдсан билээ.     Түүнийг Дани Улсын Цагаачлалын албанаас тус улсад амьдрах визний хугацааг хэтрүүлсэн хэмээн хуулийн дагуу 4-н долоо хоног түр саатуулахаар болоод байгаа аж.     Харин түүний ээж, бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн хэргийг шалгаж байгаа Өмнөд Солонгосын мөрдөн байцаах …

  • 4 January

    Клинтоныхон Д.Трампын тангараг өргөх ёслолд оролцохгүй

    Билл болон Хиллари Клинтон нар энэ сарын сүүлчээр Вашингтон хотноо болох Дональд Трампын тангараг өргөх ёслолд оролцохгүй гэж мягмар гарагт тэдний хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Мөн Ерөнхийлөгч асан Жорж Буш болон түүний гэргий Лаура нар тангараг өргөх ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгдээд “бид төрийн эрхийг тайван замаар шилжүүлэхийг харахыг хүсч байна” гэжээ. АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Манхэттены бизнесийн магнат Д.Трамп энэ сарын …

  • 4 January

    2017 онд Хятадын дипломат ажиллагаа улам идэвхжинэ

      2017 онд Хятадын дипломат ажиллагаа нь улс орныхоо бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо үргэлжлэн хамгаалж, улс орныхоо өөрчлөлт, хөгжлийн болон тогтвортой их талд цаашид үйлчлэн, дэлхийн энх тайван, хөгжлийн үйлст өөрийн хувь нэмрээ үргэлжлэн оруулна. Үүнтэй холбоотойгоор 2017 онд Хятадын дипломат ажиллагаа улам идэвхжинэ гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 3-ны өдөр илэрхийлэв.

  • 3 January

    Стамбулд болсон халдлагыг “Исламын улс” үйлдсэнээ хүлээв

    Туркийн Стамбул хотын шөнийн цэнгээний газарт гарсан халдлагыг “Исламын улс” бүлэглэл үйлдсэн гэдгээ мэдэгдлээ.”Исламын улс”-ын жихадист бүлэглэл энэхүү халдлагыг Сири дэх Туркийн армийн үйл ажиллагааг эсэргүүцэж үйлдсэн гэх мэдэгдлийг “Aamaq” мэдээллийн агентлагт ирүүлсэн байна. Дээрх халдлагатай холбоотойгоор найман хүнийг барьж саатуулаад байгаа ч гал нээсэн этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилсээр байгааг Туркийн Цагдаагийн газраас мэдэгдлээ. Өнгөрсөн ням гарагийн үүрээр Стамбул хотын …

  • 3 January

    Истанбулын халдлагыг “Лалын улс”-ын цэрэг үйлджээ

    АНКАРА. /ВВС/. Шинэ оны эхний өдөрт шилжих шөнө Туркийн шөнийн цэнгээний газарт гадаадын иргэд голдуу 39 хүний аминд хүрсэн халдлагын хариуцлагыг “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэл өөртөө хүлээлээ. Тус бүлэглэлээс өнөөдөр гаргасан мэдэгдэлд “манай баатарлаг нэгэн цэрэг энэ халдлагыг үйлдсэн” гэжээ. Өнгөрсөн ням гарагийн үүрээр Истанбул хотын “Reina” шөнийн цэнгээний газарт 700 орчим хүн шинэ жилийн баяр тэмдэглэж байх үед …

  • 2 January

    Туркт сантагийн хувцас өмссөн этгээд 39 хүний аминд хүрчээ

    Туркийн хамгийн том хот Стамбулын нэгэн шөнийн клубт шинэ жил тэмдэглэж байсан 700 гаруй хүн рүү сантагийн хувцас өмссөн этгээд гал нээсний улмаас 39 хүн амь үрэгдэж, 69 гаруй хүн шархадсан байна. Уг халдлага Стамбул хотын Ортакой дүүргийн “Рейна” шөнийн клубт орон нутгийн цагаар шөнийн 01:30 цагийн үед гарсан бөгөөд гэмт этгээдийг тусгай албаныхан одоо хүртэл хайж байна. Амиа алдсан …