Гадаад мэдээ

January, 2017

  • 2 January

    Бэмби хүүхэлдэйн киноны зураач Тирийн Вонг 106 насандаа таалал төгсжээ

    Бяцхан янзагын  эрэлхэг, адал явдалтай амьдралыг өгүүлэх Бэмби киноны зураачаар ажилласан Хятадын алдарт зураач Тирийн Вонг 106 насандаа таалал төгсжээ. Тэрээр  Диснейн компанитай 1938 оноос эхэлж хамтарч ажиллаж олон бүтээл туурвисан юм.  1940 оны үед бүтээгдсэн Уолт Диснейн бүтээлүүдээс хамгийн шилдэг киноны нэгт орж байсан кино бол Бэмби кино байлаа. Алдарт зураач гэртээ  байхдаа таалал төгсжээ. Г.Нараа  

  • 2 January

    2017 оныг “энх тайвны жил” байхыг уриаллаа

    “Бүхий л хүмүүс зориглон, энх тайвныг юун түрүүнд чухалчлан, 2017 оныг энх тайвны жил болгоосой” хэмээн НҮБ-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш үүрэг тушаалдаа орсныхоо анхны өдрөө буюу 1-р сарын 1-нд уриалжээ. Антонио Гутерреш хэлсэн үгэндээ: “энх тайван бидний туйлын зорилго, зарчим байх хэрэгтэй. Нэр хүнд, хүсэл мөрөөдөл, урагш тэмүүлэх болон хөгжил дэвшил эдгээр нь бидний хүн төрөлхтний …

  • 2 January

    БНХАУ газар нутгийн маргаантай холбоотой асуудалд буулт хийхгүй гэлээ

    БЭЭЖИН. /Xinhua/. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон далай тэнгист үйл ажиллагаа явуулах эрхтэй холбоотой аливаа асуудалд манай улс буулт хийхгүй гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин мэдэгдлээ. Си Зиньпин шинэ он солигдох мөчид ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ ингэж хэлжээ. Тэрбээр хэлэхдээ “БНХАУ энх тайван хөгжлийг эрхэмлэхийн зэрэгцээ нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон далай тэнгист үйл ажиллагаа явуулах эрхтэй …

  • 1 January

    2016 онд Оросын ард түмнийг сорилтууд нэгтгэсэн гэв

    МОСКВА. /TASS/. Улиран одож буй 2016 онд манай улсын ард түмнийг сорилт бэрхшээлүүд нэгтгэсэн гэж ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин хэллээ. Украины хямралтай холбогдуулан Барууны улсууд хориг арга хэмжээ авсан болон олон улсын зах зээлд нефтийн ханш унасан зэрэг нь Оросын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн юм. Өчигдөр орой он солигдох мөчид Оросын төрийн мэдлийн телевизээр В.Путин ард түмэндээ хандан шинэ …

  • 1 January

    Туркид шинэ оны эхний өдөр террорист халдлага гарч хүний амь эрсэдлээ

    Шинэ жилийн баяр тэмдэглэж байсан Истанбулын шөнийн клубт Санта Клаусын өмсгөлтэй этгээд гал нээж 35 хүний амийг хөнөөн, 40 орчим хүнийг шархдуулсан хэрэг гарсан байна. Гэмт этгээд клуб руу нэвтрэхээсээ өмнө цагдаа, энгийн хүмүүсийг алсан бөгөөд дараа нь баяр тэмдэглэж байсан хүмүүс рүү гал нээжээ. Хотын захирагч Васип Сахин энэ гэмт хэргийг хэн үйлдсэнийг илрүүлээгүй байгаа ч “террорист халдлага” гэж …

December, 2016

  • 31 December

    Сэтгэлд хоногшсон шинэ жилийн дуунууд

    Шинэ жилийн баярыг дуу, хөгжим бүжиггүйгээр төсөөлөх аргагүй билээ. Хүн бүрийн сэтгэлд хоногшсон хуучны болоод орчин цагийн шинэ жилийн баярын тухай бүх цаг үеийн шилдэг дуунуудыг  хүргэж байна.  

  • 29 December

    Шанхай-Күнминий хурдны төмөр зам ашиглалтад оров

    Шанхай-Күнминий хурдны төмөр зам өчигдөр албан ёсоор ашиглалтад оржээ. Энэ нь Хятадын зүүн барууныг холбосон хурдны төмөр замын шугам бүх талаар ашиглалтад орсныг харуулж байна. Шанхай-Күнминий хурдны төмөр зам бол Хятадын урт хугацааны төмөр замын сүлжээний төлөвлөгөөний чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Шанхай, Жэжян, Жянсү, Хүнань, Күйжөү, Юньнань зэрэг 6 муж хотыг дайрдаг ба нийт 2252 км урт төмөр зам юм. …

  • 28 December

    Монгол залуу Туркэд дээрэм, хүчингийн хэргээр баривчлагджээ

    ИСТАНБУЛ. /dailysabah/. Энэ сарын 23-нд Туркийн Истанбул хотын Шишли дүүрэгт 22 настай эмэгтэйн гар утсыг дээрэмдэж, хүчирхийлсэн хэрэг гарчээ. Энэ хэрэгт холбогдуулан Монголын иргэн, 32 настай Э. Т гэгчийг тус хотын цагдаа нар баривчилсан байна. Хохирогч А.Ш нь турк гаралтай Германы иргэн бөгөөд Туркэд оюутан солилцоогоор иржээ. Истанбул хотын Шишли дүүрэг дэх оюутны дотуур байр руугаа орой харьж явахад нь сэжигтэн …

  • 28 December

    УИХ-ын даргын айлчлалын үеэр монголчуудад өгсөн гадныхны сануулга

    УИХ-ын дарга М.Энхболд ОХУ болон Персийн булангийн орнуудаар ажлын айлчлал хийсэн. Хойд хөрш болон Арабын нэгдсэн Эмират, Саудын Арабын вант улсад айлчилна гэсэн албан мэдээгээр үдүүлсэн УИХ-ын дарга Кувейт улсад ч айлчлалаа үргэлжлүүлсэн. Түүний айлчлалын үеэр гадаад ертөнц монголчуудыг хэрхэн хүлээн авч, ямар үгсийг хэлж, сануулга үлдээж байсныг товчлон хүргэе. ОХУ: Монголчууд хэлсэндээ хүрдэггүй, амласнаа хийдэггүй, хариуцлагаа ойлгодоггүй ОХУ-аас айлчлалаа …

  • 27 December

    Чуй Сүн Шилийн охиныг интерполоор эрэн сурвалжлуулахаар болжээ

      Өмнөд Солонгосын бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаах тусгай албанаас түүний охин Жонг Ю Раг Олон улсын эрэн сурвалжлах Интерпол байгууллагаар эрэн сурвалжлуулах хүсэлт тавьжээ.     Түүний ээж Чуй Сүн Шил нь охиныхоо нэр дээр гадаадын орнуудад компани байгуулж, уг компанийн дансанд их хэмжээний гадаад валют төвлөрүүлж байсан байна.     Хэргийг мөрдөн байцааж байгаа тусгай албаны зүгээс …

  • 26 December

    2016 оны Дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд

    1. Америкийн нэгдсэн улсын 45 удаагийн ерөнхийлөгчөөр Доналд Трамп сонгогдов Америкийн нэгдсэн улсын 45 дахь Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт  2016 оны 11-р сарын 8-ний өдөр явагдаж  Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп 45 дахь  ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.  Тэрээр 275 төлөөлөн сонгогчдын санал авснаар ялалт байгууллаа. Харин түүнтэй өрсөлдөж байсан Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон 218 төлөөлөн сонгогчдын санал авч …

  • 26 December

    Оросын “Ту-154” онгоц Хар тэнгист осолдож, 92 хүн амь үрэгджээ

    Өнгөрөгч 25-нд ОХУ-ын Батлан хамгаалах яамны “Ту-154” нисэх онгоц Хар тэнгист осолдож, онгоцонд явсан бүх хүн амь үрэгджээ. Сирийн Латакиа хотыг чиглэн ниссэн тус онгоц Хар тэнгисийн эргээс 1 милийн зайд осолджээ. “Ту-154” онгоцонд ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа “Александр” чуулгын 64 гишүүн сууж явжээ. Онгоц өчигдөр өглөө Сочи хотоос хөөрснийхөө дараа радараас холбоо тасарсан байна. Удалгүй онгоцыг Хар тэнгисийн …

  • 26 December

    Д.Трамп: АНУ цөмийн зэвсгийн хүчин чадлаа бэхжүүлэх хэрэгтэй

    АНУ өөрийн цөмийн зэвсгийн чадавхиа өргөжүүлэн бэхжүүлэх ёстой гэж тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп твиттер хуудсандаа бичжээ. “Атомын бөмбөгийн асуудлаар дэлхий дахин ойлголцолд хүрэх хүртэл АНУ өөрийн цөмийн зэвсгийн боломж чадавхийг нэлээд өргөжүүлэн бэхжүүлэх шаардлагатай” гэж тэрбээр онцолсон байна. Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр хэлэхдээ, АНУ-ын цөмийн зэвсгийн зарим хэсгийг байлдаанд ашиглах боломжгүй болсон байж магадгүй, иймээс зэвсэгт хүчнийг өргөн хүрээнд …

  • 22 December

    Шань Дүнд үйлдвэрлэв – Хятадад үйлдвэрлэв

    Шань Дүн муж Күнзийн нутаг бөгөөд Хятадын ногоо жимсний суурин газар, Хятадын үйлдвэрлэлийн салбарын том муж юм. Суурь сайтай, үйлдвэрлэлийн бүрэн систем бүхий чанарын баталгаатай байх нь энэхүү мужийн үйлдвэрлэлийн салбарын гол онцлог. Шань Дүн мужийн дарга Гүө Шүчин 2016 оны Засгийн газрын ажлын тайландаа үйлдвэрлэлийн салбарын чанарын баталгааг чухалчлан хөгжүүлэхийг Шань Дүн мужийн Долоон их стратегийн төрийн бодлогын нэгээр …

  • 22 December

    Р.Т.Эрдоган: Оросын Элчин сайдыг хөнөөсөн хэргийн ард Ф.Гуллен бий

    АНКАРА. /Anadolu/. Энэ долоо хоногийн даваа гарагийн орой Турк дэх ОХУ-ын Элчин сайдын амь насыг бүрэлгэсэн хэргийн ард АНУ-д байгаа лалын шашны номлогчийн удирддаг хөдөлгөөнийхөн бий гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган үзэж байна. Уран зургийн галерейд болсон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын үеэр үг хэлж байх үед нь Элчин сайд Андрей Карловыг Мевлют Мерт Алтинтас гэгч 22 настай цагдаа есөн удаа буудан хөнөөсөн …