Эрүүл Мэнд

August, 2015

  • 10 August

    Мария, Сэтгэшгүй эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүллээ

    Нийслэлийн Засаг дарга “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” А/643 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн “Мария” ХХК, “Сэтгэшгүй” ХХК хуулийн этгээдүүдийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ. Тус эмнэлэг, сувилалуудын талаар харьяа татварын байгууллагад мэдэгдэж, цахим хуудсанд мэдээллийг байршуулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, …

  • 10 August

    Зоонозын өвчний тулгамдаж буй асуудлаар хурал зохион байгуулагдлаа

    ЗӨСҮТ-өөс “Зоонозын өвчний тархвар судлал, биотехнологи, микробиологийн тулгамдсан асуудлууд” сэдэвт хурлыг 2015 оны 08-р сарын 7-ны өдөр Эрүүл мэнд, спортын яам, ЗӨСҮТ, ХӨСҮТ, ОХУ-ын “Сибирь, Алс Дорнодын тарваган тахал судлах эрдэм шинжилгээний хүрээлэн”, “Микробиологи, биотехнологийн эрдэм шинжилгээний төв”-үүд хамтран зохион байгууллаа. Энэхүү хуралд Дятлов И.А, профессор, Оросын Шинжлэх ухааны академийн Микробиологи, биотехнологийн эрдэм шинжилгээний төвийн захирал, “ОХУ дахь биологийн аюулгүй …

  • 7 August

    Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

    2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад: ХӨ-ний ЭСХАХ-ний мэдээ:  31 дэх долоо хоногт мэдээлэгдсэн хам шинжийн дотор цочмог халууралт тууралттай өвчний хамшинж нийт тохиолдлын 64.4 хувийг эзэлж байна. Цочмог цусархаг суулгалтын хамшинж олон жилийн дунджаас өндөр байгаа бөгөөд 25 дэх долоо хоногоос эхлэн үргэлжлэн ихсэж, сүүлийн 5 жилийн дундажтай харьцуулахад 2.2 дахин нэмэгдсэн байна. …

  • 7 August

    Тоглоомд агуулагдах химийн аюултай бодисуудыг тогтоолоо

    НЭМХ-ийн Орчны эрүүл мэнд, хор судлалын төвөөс Хүүхдийн тоглоомны найрлаганд ордог химийн аюултай бодис, эрүүл мэндэд үзүүлэх эрсдлийн талаарх мэдээллээ. Тоглоом худалдан авахдаа ямар төрлийн тоглоом гэдгээс нь хамааруулан дараах зөвлөгөөг хүргэж байна. ХҮҮХЭЛДЭЙ Охидуудын тоглодог хүүхэлдэйнүүд ихэвчлэн хуванцраар хийгддэг бөгөөд химийн бодис ихээр агуулдаг. Тухайлбал тэдгээрийн хувцас, гоёл чимэглэлийн хэрэгсэл барби цахилгаан эд ангиудыг агуулсан байдаг. Зөвлөгөө -Жижиг хүүхэлдэй …

  • 5 August

    “Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе” хэлэлцүүлэг боллоо

    Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног” тохиодог билээ. Энэхүү өдрийг Монгол Улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс энэ өдрийг “Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе” сэдвийн дор зохион байгуулж, өнөөдөр салбар дундын хэлэлцүүлэг уулзалт боллоо. Уг уулзалт, хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Г.Уянга, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг нар …

  • 4 August

    Улаанбурханаар 2 хүн нэмж өвчилжээ

    Улсын хэмжээнд улаанбурханы сэжигтэй 21086 тохиолдол бүртгэгджээ. Үүний 1202 хүн улаанбурханаар өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан бол 8472 нь эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвд нийт 88 хүн хандсанаас хоёр хүн шинээр хэвтэн эмчлүүлж байга аж. Харин 14 хүн эмчлэгдэн гарч, 23 хүн үргэлжлүүлэн  эмчлүүлж байна. Үүнээс 9 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 4 …

  • 4 August

    Монголд анх удаа тархины судсан доторх мэс засал хийлээ

    Улсын төв Гуравдугаар эмнэлгийн зөвлөх эмч н.Батчулуун, их эмч З.Ганбаатар, Н.Баатаржан нар БНСУ-ын Данкүүк их сургуулийн профессор Ким Ён Жунтай хамтран Монгол Улсад анх удаа тархины судсан доторх мэс засал хийжээ. Энэ удаа тархины судасны цүлхэн битүүлэх, тархины судасны гажиг сүлжээг бөглөх, тархины хавдрын тэжээгч судсыг бөглөх хагалгааг гурван хүнд амжилттай хийсэн байна. Эдгээр хагалгаа нь гүн мэдээгүйжүүлэлтийн дор гавал …

  • 4 August

    Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг уриалж байна

    Жил бүрийн наймдугаар дугаар сарын эхний долоо хоногт  “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих Дэлхийн долоо хоног”-ийг  Монгол улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон тэмдэглэдэгуламжлалтай. Энэ жилийн “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих Дэлхийн долоо хоног”-ийн зорилго нь ажил олгогчдын зүгээс ажил хөдөлмөр эрхэлдэг хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд бүх талын дэмжлэг үзүүлэхийг уриалж байгаа юм. Монгол Улс 1992 оноос хойш “Хүүхдийг эхийн сүүгээр …

  • 4 August

    Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

    2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагийн байдлаар Монгол Улсад: Улаанбурхан өвчин: -Улсын хэмжээнд 21086 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1202 хүн лабораторийн шинжилгээгээр, 8472 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. -ХӨСҮТ-д нийт 88 хүн хандаж, 2 хүн шинээр хэвтэж, 14 хүн эмчлэгдэн гарч, 23 хүн одоо эмчлэгдэж байна. Үүнээс 9 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 4 …

  • 3 August

    Эрүүл мэндийн товч мэдээ

    Олон хүүхэдтэй өнөр гэр бүл төлөвлөж байвал 23 насандаа анхны хүүхдээ төрүүлэх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөжээ. Хэрэв зөвхөн ээж болж үзэн нэг хүүхэд төрүүлэх хүсэлтэй бол 32 насыг хүлээх хэрэгтэй гэнэ шүү… Мэргэжилтэн судлаачид хэдэн хүүхэд төрүүлж болох боломжит насны шалгуур гаргасан байна. *** Явган алхах, сууж хэвтэхээсээ илүү зогсоо байдлыг эрхэмлэдэг хүмүүс таргалалт болон чихрийн шижин өвчинд өртөх нь бага …

  • 1 August

    Тархины судсан доторх мэс заслыг анх удаа хийлээ

    Шастины нэрэмжит улсын төв гуравдугаар эмнэлгийн зөвлөх эмч н.Батчулуун, ММЗТ-ийн эмч З.Ганбаатар, АОЭТ-ийн эмч Н.Баатаржан нар Солонгос Улсын Данкүүк их сургуулийн профессор Ким Ён Жунтай хамтран Монгол улсад анх удаа тархины судсан доторх мэс засал хийлээ. Энэ удаа тархины судасны цүлхэн битүүлэх, тархины судасны гажиг сүлжээг бөглөх, тархины хавдрын тэжээгч судсыг бөглөх хагалгааг гурван хүнд амжилттай хийсэн байна. Эдгээр хагалгаа нь гүн …

  • 1 August

    Үе хөлтөн, шавжаас сэргийлэх зөвлөмж

    Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 2015 оны 07 дугаар сард төрөл зүйл нь тодорхойгүй шавжинд хатгуулсан гэх өгүүлэмжтэй дөрвөн хүн эмнэлэгт хандсанаас нэг нь нас барсан байна. Уг үйл явдалтай холбогдуулан ЭМСЯ болон мэргэжлийн байгууллагаас дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:  21 аймгийн ЭМГ-ын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүдтэй цахим хурал зохион байгуулж, амьтанд хазуулж эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүний мэдээллийг цуглуулж, …

July, 2015

  • 31 July

    Хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

    Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд хоёр аймгийн дөрвөн сумын нутагт боом өвчний дөрөв, хоёр аймгийн гурван сумын нутагт галзуу өвчний гурав, нийт гурван аймгийн долоон сумын нутагт долоон тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байгаа аж. Үүнд, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Бургалтай” гэдэг газар малчин Н-ийн нэг үхэр, тус аймгийн Ренчинлхүмбэ сумын …

  • 31 July

    Сэрэмжлүүлэг

    Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 2015 оны 07 дугаар сард төрөл зүйл нь тодорхойгүй шавжинд хатгуулсан гэх өгүүлэмжтэй дөрвөн хүн эмнэлэгт хандсанаас нэг нь нас барсан байна. Уг үйл явдалтай холбогдуулан ЭМСЯ болон мэргэжлийн байгууллагаас дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд: 21 аймгийн ЭМГ-ын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүдтэй цахим хурал зохион байгуулж, амьтанд хазуулж эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүний мэдээллийг цуглуулж, …

  • 30 July

    Галзуугийн 11 тохиолдол бүртгэгджээ

    Энэ сарын байдлаар Баянхонгор аймагт малын галзуу өвчнөөр нийт 11 мал амьтан өвчилжээ. Үхэр хамгийн олон буюу 5 галзуугийн тохиолдол гарсан бол 2 үнэг, 2 чоно, 3 нохой галзуурчээ. Галзуу өвчнөөс гадна гадна Баянцагаан сумд цусан халдварт өвчний 2 тохиолдол илэрсэн байна. Мөн Баян-Овоо, Бөмбөгөр, Баянхонгор сумдад Коли иж балнадын тус бүр нэг тохиолдол, Галуут сумд Боом өвчний нэг тохиолдол …