Эрүүл Мэнд

April, 2015

  • 1 April

    Аутизмын эмгэгээс урьдчилан сэргийлэх дэлхийн өдөр

    Аутизм гэдгийг тун товчхоноор тодорхойлвол тархины чухал үйл ажиллагаа болох гадаад ертөнцийг таньж, мэдэж, ойлгох хэсгүүд гэмтэлтэй болохыг хэлнэ. Лео Каннер эмч  хүүхдийн эрт үеийн аутизмын  анхны клиник шинж тэмдгүүдийг тодорхойлж  судалсаны эцэст 1943 онд АНУ-д хүүхдийн сэтгэцийн эмч хийж байхдаа “Аутизмын зовиур” хэмээх эрдмийн ажилдаа бичсэн байдаг. Нийгэмтэй харилцаа үүсгэж чаддаггүй, ерөнхийдөө хүсэл сонирхлын хувьд хязгаарлагдсан байх бөгөөд нэг …

  • 1 April

    Хавдар судлалын үндэсний төвд залуучууд сандал хандивлалаа

    А.Очирхуяг хэмээх залуу санаачлан ах дүү, найз нөхөд, хамт олонтойгоо хамтран Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн Д.Чинбүрэн эрхлэгчтэй мэс заслын тасгийнханд сандал хандивлалаа. Хандивыг ХСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн захирал С.Хүрэлсүх, аж ахуйн албаны дарга Ц.Ганбаатар нар гардан авлаа. .Дэлхий дахинд төдийгүй Монгол улсын хүн амын дунд хорт хавдрын өвчлөл жил бүр өсөн нэмэгдэх хандлагатай байгаа. Тухайлбал, 2004 оны байдлаар 100 000 …

  • 1 April

    Улаанбурханаар эмч ажилтнууд өвчилжээ

    Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Су Нюунт-У нар өчигдөр Улаанбурхан өвчний талаар мэдээлэл хий үеэрээ эмч ажилтнууд ч энэхүү өвчнөөр халдварласан талаар хэлжээ. 2015 оны гуравдугаар сарын 18-ны өдөр улаанбурхан өвчнөөр өвдсөн анхны өвчтөн эмнэлэгт хандсанаас хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 333 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Тэднээс лабораторийн шинжилгээгээр 95 нь Улаанбурхан туссан …

March, 2015

  • 31 March

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.04.01/

    2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цагийн байдлаар:  МОНГОЛ УЛСАД: Улаанбурхан өвчний мэдээ: 3 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын 6 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай аймагт Улаанбурхан өвчний 333 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 95 тохиолдол (28.5%)нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Эх сурвалж: ХӨСҮТ Архины хордлого: 3 дугаар сарын 24-нөөс 31-нд 385 хүн архины хордлогын улмаас эмнэлэгт хандаж, 9.6% (37) …

  • 31 March

    Улаан бурхан өвчнөөс сэргийлье

    Улаан бурхан өвчний сэжигтэй тохиолдол Улсын хэмжээнд 290 бүртгэгдсэнээс 93 тохиолдол батлагдсан бөгөөд нийслэлд 81 тохиолдол бүртгэгсэн. Иймд Улаан бурхан өвчин нэмэгдэх хандлагатай байгаа тул нийслэлийн Эрүүл мэндийн газраас дараахь сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд: Улаан бурхан нь халууралт, амьсгалын зам болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, агаар дуслын замаар дамждаг цочмог халдварт өвчин юм. Улаан бурханы …

  • 31 March

    Улаанбурхан өвчний талаар шуурхай хурал зохион байгуулав

    Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа Улаанбаатар хот, Өмнөговь аймагт Улаанбурхан өвчин бүртгэгдэж байгаатай холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, ХӨСҮТ болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүдийг оролцуулан шуурхай хурал зохион байгууллаа. Хурлаар Улаанбурхан өвчний өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээтэй дэлгэрэнгүй танилцлаа. Тэрээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болох өвчний тандалт, оношилгоо, эмчилгээ, хариу арга хэмжээ, …

  • 31 March

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.03.31/

    2015 оны 03  дугаар сарын 31-ны өдрийн 10 цагийн байдлаар:       МОНГОЛ УЛСАД: Улаанбурхан өвчний мэдээ: 3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын 5 дүүрэг, Өмнөговь аймагт Улаанбурхан өвчний 299 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 93 тохиолдол (31.1%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Томуу, томуу төст өвчин, Нийслэлд: Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын амбулаторийн үзлэгт 85041 хүн хамрагдсанаас 4192 хүн …

  • 30 March

    Улаанбурхан өвчнөөс сэргийлье

    Улаанбурхан өвчин нь вирусын гаралтай, агаар дуслын замаар тархан халдварладаг, өндөр халдвартай, цочмог өвчин юм. Эх уурхай нь: Халдвар авсан хүн Улаанбурханы эсрэг вакцин хийлгээгүй, улаанбурхан өвчнөөр урьд нь өвдөөгүй хүмүүс өвдөх эрсдэлтэй Улаанбурхан өвчнөөс сэргийлэх хамгийн найдвартай сайн арга нь хүүхдээ 9 сартай, 2 настайд нь 2 удаа хийгддэг улаанбурханы вакцинд бүрэн хамруулах юм. Иймд хугацаанд нь улаанбурхан, гахай …

  • 30 March

    Эрүүл мэнд, спортын сайд Ив Дэлунэг хүлээн авч уулзлаа

    Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ив Дэлунэг хүлээн авч уулзаж, эрүүл мэнд, спортын салбарын хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Ив Дэлунэ Франц улсын Засгийн газрын 5 сая.еврогийн хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр Гэмтэл согог сэргээн засварлах үндэсний төвийн хүлээн авах тасгийг засварлаж, Монгол Улсын жишиг тасаг болгон ирэх …

  • 30 March

    Улаан бурхан өвчний үед авах арга хэмжээний талаар уулзалт хийлээ

    Нийслэл хотод Улаанбурхан өвчин ихэсч байгаатай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газар, ЭМЯ, ХӨСҮТ , ЭХЭМҮТ –ийн удирдлагууд болон эмч нар  Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт  уулзалт хийлээ. Уулзалтанд СХД-ийн нэгдсэн эмнэлгийн удирдлагын баг, эмч , мэргэжилтнүүд  хамрагдаж хэд хэдэн асуудлыг зөвлөлдөж шийдвэрлэсэн байна Өрхийн эмнэлгийн эмч нар  0-5 хүртэлх насны хүүхдүүдийг гэрээр очиж, үзлэг хийж зөвлөгөө өгөх, гэрийн эргэлтийг чанаржуулах, нэгдсэн …

  • 30 March

    “Алтан чагнуур”-ын эзэд тодорлоо

    “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан Эрүүл мэнд, спортын яам, МЭМАҮЭХ-ноос хамтран “Алтан чагнуур” шагнал гардуулах ёслолын ажиллагааг тав дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү шагнал нь эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл энхийг сахин хамгаалах үйлст хүч чадлаа зориулан ажиллаж, онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор бүтээгдсэн түүхтэй. Энэхүү шагналд нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн …

  • 30 March

    Эмч нартаа ганц мэндчилгээ дэвшүүлчих сэтгэл алга уу, Г.Шийлэгдамба сайд аа

    03 сарын 30 буюу олон улсын эмч нарын өдөр өнөөдөр тохиож байна. Хүн ардын эрүүл энхийн манаанд зүтгэх тангараг өргөсөн цагаан нөмрөгтнүүдийн баярын өдөр. 1990 оны гуравдугаар сарын 30-нд АНУ-д “Үндэсний эмч нарын өдөр “болгон тэмдэглэж байсан учраас өдгөө зарим талаар Америкын эмч нарын байсан баяр мэтээр ойлгодог. Гэвч Дэлхийн эмч нарын холбооноос жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдрийг “олон улсын …

  • 29 March

    Улаан бурхнаар 14 хүн нэмж өвчлөөд байна

    Монголд устсан гэх улаан бурхан өвчин 44 хүнд халдварлаад буйг “Өнөөдөр” сонин өмнөх дугаартаа мэдээлсэн. Энэ сарын 25-ны байдлаар Улаанбаатар хотын таван дүүргийн 102 хүнээс уг өвчний шинж тэмдэг илэрсний 36-гийнх нь онош улаан бурхан гэж батлагдаад байв. Түүнээс хойш нэг өдрийн дотор 14 хүн нэмж өвчилсөн гэж ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлэв. Тодруулбал, нийслэлд 135, Өмнөговь аймагт 19 хүнээс …

  • 29 March

    Эмч нарыг төрийн одон медалиар шагналаа

    Өнөөдөр “Олон улсын эмч нарын өдөр” тохиож байна. Энэ өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 47 дугаар зарлигаар дараах нэр бүхий хүмүүс төрийн дээд одон медалиар шагнагдлаа. Шагналыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба яаманд дээрээ гардуулан өгсөн юм.   1. “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор: 1.Доржготов Лянхуа – Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүхийн сэтгэц …

  • 29 March

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.03.30/

    МОНГОЛ УЛСАД: Улаанбурхан өвчний мэдээ: 3 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотын 5 дүүрэгт өвчний сэжигтэй 241 тохиолдол бүртгэгдсэнээc 67 тохиолдол (27.8%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.   Эх сурвалж: ХӨСҮТ ДЭЛХИЙ ДАХИНД Эбола вируст халдвар, дэлхий дахинд: 3 дугаар сарын 25-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, …