Эрүүл Мэнд

December, 2014

  • 27 December

    2014 оны “Эрүүл мэнд”-ийн салбарын онцлох үйл явдал

    Монголчууд бид амны билгээс ашдын билиг гэж ярьдаг, сайн сайхан зүйлийг ярьвал цаашдын ажил үйл нь бүтэмжтэй, сайн сайхан байх нягууртай, харин муу амлаж, бүтэлгүй зүйл ярьвал түүнтэй адилхан зүйл тохиохын шинж болой. Улиран өнгөрч буй 2014 он эрүүл мэндийн салбарт сайн муу, магтаал зэмлэлийн аль альныг нь хүртсэн он байлаа. Ингээд сайн мэдээгээр эрүүл мэндийн салбарын онцлох үйл явдлаа …

  • 26 December

    Хоолны хордлогын талаарх сэрэмжлүүлэг

    Шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан хоолны хордлогот халдвараас сэргийлэх талаар иргэд, албан байгууллага, хоол үйлдвэрлэгч нарт зориулан дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. 1. Мах, салат зэрэг хөргөгчинд хадгалдаг хүнсний бүтээгдэхүүн болон хагас боловсруулсан бэлэн хоолыг тасалгааны хэмд 2-оос дээш цаг хадгалахгүй байх, 2. Түргэн гэмтэж, муудах бялуу, өндөг, хиам, салат, гэрийн нөхцөлд нөөшилсөн ногоо, жимс зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг зохих температурт …

  • 26 December

    Шувууны гаралтай бүтээгдэхүүн импортлохгүй байхыг анхааруулав

    БНХАУ-д энэ сарын 16-ны өдөр шувууны томуугийн А(H7N9) вируст халдварын 11 шинэ тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас барсан байна. Өвчлөгсдийн дундаж нас 52.3 бөгөөд өвчлөл Шанхай, Жинхуа, Өрөмч, Донгуан, Янчинг зэрэг хотод бүртгэгджээ. Иймд иргэд  БНХАУ-ын дээрх хотуудад зорчихоор бол шувууны аж ахуйд очихгүй байх, шувууны мах, өндөр зэрэг бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхгүй байх, импортлохгүй байхыг Эрүүл мэнд, спортын яамнаас …

  • 26 December

    Эмнэлгүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл нар өнөөдөр /2014.12.26/ ХӨСҮТ-ийн дээр очиж ажиллалаа. Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар шатлалын тусламж үйлчилгээ үзүүлэх хүүхдийн эмнэлэг дутагдалтай байгаатай холбогдуулан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос уг асуудлыг шийдвэрлэх боломжийг судалж байгаа юм. Улсын Их Хурлын гишүүд хүүхдийн эмнэлгийн асуудлаар үүсээд байгаа нөхцөл байдалтай …

  • 26 December

    Сумын эмч, мэргэжилтнүүдийн тэтгэмжийг хэвээр үлдээхийг хүслээ

    Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооноос УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, УИХ дахь МАН, АН-ын бүлгүүдэд нэгэн хүсэлт илгээжээ. Тус холбооны тэргүүн Ц.Ганхүүгийн гарын үсэг бүхий уг хүсэлтэд өнөөдөр УИХ-аар хэлэлцэж буй Эрүүл мэндийн  тухай хуулийн нэгэн заалтыг сумын эмч, мэргэжилтнүүдийн хувьд хэвээр үлдээж өгөхийг хүссэн байна. 2011 онд батлагдсан Монгол улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 29 …

  • 25 December

    Эрүүл мэнд, спортын салбарын зарим хүмүүс төрийн дээд одон, медалиар энгэрээ мялаалаа

    Монгол улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, Нийслэл хотын 375 жилийг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнагдсан хүмүүст өнөөдөр/2014.12.26/ шагналыг гардуулан өглөө. Тус баярын үйл ажиллагаанд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, ЭМСЯамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ганчимэг, төрийн одон, медалиар шагнагдсан …

  • 25 December

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.26/

    2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10.00 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өмнөх долоо хоногоос 1,2 хувиар ихэссэн байна Улсын хэмжээнд нийт 144.938 хүн амбулаториор үйлчлүүлсний 14.245 (9.8%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Энэ нь өмнөх 7 хоногоос 1.2 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 3.6 хувиар ихэссэн үзүүлэлттэй байна. Мөн 10,000 …

  • 25 December

    Хүүхдийн эмч, сувилагч нарыг төрийн санхүүжилтээр мэргэшүүлэх сургалтанд хамруулна

    Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод Хүүхдийн эмнэлэг байгуулахтай холбогдуулан хүүхдийн мэргэжлийн чиглэлээр үндсэн /резидент/ болон төрөлжсөн мэргэшлээр эрчимжүүлсэн сургалтанд эмч, сувилагч нарыг ажлын байраар хангаж , төрийн санхүүжилтээр сургахаар боллоо. Энэхүү сургалтад Ерөнхий мэргэжлийн эмч, хүүхдийн эмч, сувилагчдыг хамруулна. Ингэхдээ иргэний цахим үнэмлэх, бакалаврийн болон мэргэжлийн диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, тухайн мэргэжлээрээ эрүүл мэндийн байгууллагад3-аас …

  • 25 December

    Гэмтлийн эмнэлэгт хандсан иргэдийн тоо ихэсчээ

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээлснээр энэ сарын 17-23-ныг хүртэлх хугацаанд тус төвд нийт 1575 хүн хандсаны 62.2 хувийг эрэгтэйчүүд эзэлжээ. Нийт өвчтөний 20.1 хувь нь 0-15 насны хүүхдүүд байсан бол 15 хувь нь согтуугаар осол, гэмтэлд өртсөн байна. Мөн осол, гэмтлийн шалтгааны хамгийн өндөр буюу 34.9 хувийг уналт, 14.7 хувийг зам, тээврийн осол гэмтэл эзэлжээ.

  • 24 December

    Эболагийн 91 тохиолдол нэмэгджээ

    Энэ сарын 17-ны байдлаар дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар 18669 хүн өвчилж, 6964(37%) хүн нас барсан байна. 12 дугаар сарын 10-наас хойш өвчний 661 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол нас баралт 527 хүнээр нэмэгджээ. Эрүүл мэндийн 649 ажилтан уг халдвараар өвчилж, 56% (365) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 27 хүнээр нэмэгдсэн байна. 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар …

  • 24 December

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.25/

    2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10.00 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД:  Осол, гэмтлийн шалтгааны 34,9 хувийг уналт эзэлжээ  12 дугаар сарын 17-23-ныг хүртэлх хугацаанд ГССҮТ-д нийт 1575 хүн хандсаны 62.2 хувийг эрэгтэйчүүд эзэлжээ. Нийт өвчтөний 20.1 хувь нь 0-15 насны хүүхдүүд байсан бол 15 хувь нь согтуугаар осол, гэмтэлд өртсөн байна. Осол, гэмтлийн шалтгааны хамгийн өндөр буюу 34.9 хувийг …

  • 24 December

    ЭМ-ийн даатгалын сангаас 3.1 тэрбумын орлого алджээ

    Эрүүл мэндийн даатгалын сан, иргэний нэрийн дансанд хуримтлагдсан мөнгөн хөрөнгийн байдалд хийсэн аудитын тайланг өчигдөр Төсвийн байнгын хорооны хурлаар хэлэлцсэн. Эрүүл мэндийн даатгалын сангийн харилцах дансанд байршиж байгаа нийт харилцах, хадгаламжийн үлдэгдэл 250.2 тэрбум төгрөгийн 22.4 хувь буюу 56 тэрбум төгрөгийг Төрийн санд байршуулсан. Энэ нь ойролцоогоор 3.1 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олох боломжийг алдсан нь шалгалтаар нотлогдсон байна. Ер …

  • 23 December

    20 ортой хүүхдийн тасаг шинээр нээжээ

    Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа “Эмүжин” төвд35 хүүхдийн багтаамжтай хүүхдийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг ч хүчин чадлаасаа2-3 дахин олон хүүхдэд үйлчилдэг. Тиймээс УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нарын санаачилга, дэмжлэгтэйгээр Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар хамтарч ажлын хэсэг байгуулж, нэлээд шуурхай ажилласны үр дүнд шинээр нээгдсэн Эрүүл мэндийн төвд20 ортой хүүхдийн тасгийг нээжээ. Уг тасаг нь том …

  • 23 December

    Үйл ажиллагаа нь зогссон “уламжлалт эм, эмийн ургамал компани”-ийг татан буулгана

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн Өмчийн харилцааны газраас оруулсан саналын дагуу сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа нь зогсонги байдалд байгаа “Уламжлалт эм, эмийн ургамал компани”-ийг татан буулгах шийдвэр гаргасан. Үүний дагуу тус компанийг татан буулгах ажлыг зохион байгуулахаар Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Татан буулгах ажлыг зохион байгуулах комисс томилох тухай” А/1051 дүгээр захирамж гаргалаа. …

  • 22 December

    Эмнэлгийн зориулалтаар ашиглах барилгуудын нөхцөл байдалтай танилцлаа

    НББСШУБХ-оос хүн амны тоо, төрөлт, өвчлөлт, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаатай уялдуулан улсын хэмжээнд эмнэлгийн барилгын хэрэгцээ, шаардлага, орны тоог төлөвлөх, эх хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн тоог нэмэгдүүлэх, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг албан конторын зориулалтаар ашиглах тухай Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох, зөвхөн эмнэлгийн зориулалтаар ашиглах асуудлыг судлах, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, цаашид авах арга хэмжээний …