Эрүүл Мэнд

December, 2014

  • 23 December

    Үйл ажиллагаа нь зогссон “уламжлалт эм, эмийн ургамал компани”-ийг татан буулгана

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн Өмчийн харилцааны газраас оруулсан саналын дагуу сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа нь зогсонги байдалд байгаа “Уламжлалт эм, эмийн ургамал компани”-ийг татан буулгах шийдвэр гаргасан. Үүний дагуу тус компанийг татан буулгах ажлыг зохион байгуулахаар Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Татан буулгах ажлыг зохион байгуулах комисс томилох тухай” А/1051 дүгээр захирамж гаргалаа. …

  • 22 December

    Эмнэлгийн зориулалтаар ашиглах барилгуудын нөхцөл байдалтай танилцлаа

    НББСШУБХ-оос хүн амны тоо, төрөлт, өвчлөлт, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаатай уялдуулан улсын хэмжээнд эмнэлгийн барилгын хэрэгцээ, шаардлага, орны тоог төлөвлөх, эх хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн тоог нэмэгдүүлэх, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг албан конторын зориулалтаар ашиглах тухай Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох, зөвхөн эмнэлгийн зориулалтаар ашиглах асуудлыг судлах, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, цаашид авах арга хэмжээний …

  • 19 December

    Хүүхдийн эмнэлгийн ачаалал 52.6 хувиар хэтэрчээ

    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал томуу, томуу төст өвчний тархалт ихэссэнтэй холбоотойгоор нэмэгдсэн байна. Тодруулбал, 669 орон дээр 1021 хүүхэд хэвтэж байгаа нь дунджаар 52.6 хувиар хэтэрсэн байна. Тухайлбал, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, Налайх дүүргийн эрүүл мэндийн төв, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд орны ачаалал 1 дахин, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг 58.7 хувиар, …

  • 18 December

    Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөр” үргэлжилж байна

    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Нээллттэй хаалганы өдөрлөг”-өө өнөөдөр буюу 2014 оны арванхоёрдугаар сарын 19-ны өдөр Нэгдүгээр эмнэлгийн зүүн талд байрлах өөрийн байрандаа зохион байгуулж байна. Тус өдөрлөгийн үеэр иргэдэд, – Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх – Хууль зүйн зөвлөгөө өгөх – Гэмтлийн зэрэг тогтоолгох болон бусад шинжилгээг хийлгэхэд ямар бичиг баримт бүрдүүлэх талаар зөвлөгөө өгөх – Байгууллагын үйл ажиллагааг танилцуулах, тайлбарлах …

  • 18 December

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.18/

    2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10.00 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Улсын хэмжээнд томуу, төст өвчний тархалт нэмэгджээ 2014 оны 12 дугаар сарын 08-наас 14-ны өдрийн хооронд улсын хэмжээнд нийт 144.938 хүн амбулаториор үйлчлүүлснээс 14.245 (9.8%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Энэ нь өмнөх 7 хоногоос 1.2 дахин, өнгөрсөн оны мөн үеэс 3.6 хувиар их байгаа юм. …

  • 17 December

    Хальтирч хөл, гараа гэмтээсэн 78 хүн эмнэлэгт ханджээ

    Хүйтний улиралд хальтиргаа, гулгаа ихэсч иргэд хөл, гараа гэм тээдэг. Тэгвэл хальтирч унахдаа хөл гараа гэмтээсэн, хөлөө хугалсан 78 хүн гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна. Тиймээс өвлийн улиралд тохирсон аль болох хальтирдаггүй ултай гутал сонгож өмсөх, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой байхыг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу албан байгууллагууд өөрийн эзэмшлийн барилга байгууламжийн …

  • 17 December

    Түлэнхийн тасагт 100 мянган ам.долларын тоног төхөөрөмж олголоо

    “Эрүүл үрс гэрэл ирээдүй” төрийн бус байгууллагаас 100 мянган ам.долларын төсөв бүхий тоног төхөөрмжийг Түлэнхийн тасагт гардууллаа. Төсвийн 80 хувиар арьс торлогч, автомат тариур, хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч, цахилгаан болон гар дерматоми, коагуляцийн аппарат зэрэг 13 нэр төрлийн 31 ширхэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авч Түлэнхийн тасагт гардуулан өглөө. Монгол хүүхдийн эрүүл мэнд, хүүхдийн эмчилгээ, сувилгааны үр дүнг сайжруулах зорилгоор 2010 …

  • 16 December

    Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгджээ

    Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагад нийт 73274 хүн үзлэгт хамрагдсанаас 8588 тохиолдол (11.7%) томуу, томуу төст өвчтэй байсан байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0,7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 4.3 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм. Дүүргийн үзүүлэлттэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 3.6 хувь, Хан-Уул дүүрэгт 2.1 хувь, Баянгол дүүрэгт 1.9 хувь, Налайх дүүрэгт 1.5 хувь, …

  • 16 December

    “Модерн Номадс” нохойн махаар хуушуур хийдэг үү

    Махны үнэ нэмэгдээд ч юмуу даа хүний, хүн чанар гээч зүйл хөсөр хаягдсан цаг. Өнөөгийн нийгэм дээр ашиг л олж байвал хүнд юу гэж худлаа үнэн нь мэдэгдэхгүй үлгэр зохиогоод өөрийн халаасыг зузаатгах аргаа сүвэгчилсээр байгаа нь харамсалтай. Учир нь хөл толгойгоо мэдэхээ байсан цаг төрийн үймээн дундуур ард иргэдийн итгэл сэтгэл дээр тоглох тоглолт мөнхийн даажигнал хэрээс хэтэрсэн ажээ. …

  • 15 December

    Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгджээ

    Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд Нийслэлийн дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагад нийт 73274 хүн үзлэгт хамрагдсанаас 8588 тохиолдол буюу 11.7 хувь нь томуу, томуу төст өвчтэй байсан байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0,7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 4.3 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм. Дүүргийн үзүүлэлттэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 3.6 хувь, Хан-Уул дүүрэгт 2.1 хувь, Баянгол дүүрэгт 1.9 хувь, …

  • 15 December

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.16/

    2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10.00 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Нийслэлд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгджээ Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд Нийслэлийн дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагад нийт 73274 хүн үзлэгт хамрагдсанаас 8588 тохиолдол (11.7%) томуу, томуу төст өвчтэй байсан байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0,7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 4.3 хувиар тус тус өссөн үзүүлэлт …

  • 15 December

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвийн мэдээлэл /2014.12.15/

    2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшиг, химийн болон цацраг идэвхт бодисын хордлогын талаар албан болон албан бус сувгаар мэдээлэгдээгүй байна. ДЭЛХИЙ ДАХИНД: Эбола вируст халдвар, дэлхий дахинд, албан мэдээ 2014 оны 12 дүгээр сарын 07-ныбайдлаар дэлхийн 9 улсад 18008хүн өвчилж, 6437(35%) хүн нас барж, 12дүгээр сарын …

  • 14 December

    Осол гэмтлийн шалтгаанаар 56 хүүхэд энджээ

    Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргүүдийн хорооны нийгмийн ажилтнууд, өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтнуудад “Хүүхдийн ахуйн болон зам тээврийн осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлье” сэдэвт сургалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулжээ. Нийслэлийн хэмжээнд энэ оны арван сарын байдлаар 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 110 бүртгэгдсэнээс 56 тохиолдол буюу 50.9 хувь нь осол гэмтлийн шалтгаанаар эндсэн байна. Үүнээс 75 хувь нь түлэгдэлт, …

  • 14 December

    Өндөр өртөгтэй мэс засал хийлгэвэл дараах хөнгөлөлтийг олгоно

    Эрүүл мэндийн сайдын 2014 оны 380 дугаар тушаалаар эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардлагатай зарим эмнэлгийн хэрэгслийн жагсаалтыг баталж 2015 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөхөөр шийдвэрлэжээ. Иймд даатгуулагч өндөр өртөгтэй мэс засал хийлгэсэн тохиолдолд тухайн мэс засалд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгслийн үнийн тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөхөөр болсон байна. Өндөр өртөгтэй …

  • 14 December

    Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээж авахад бэлэн үү

    Монгол Улсын гурван сая дахь иргэн шинэ оны дараа, морин жилдээ багтаж төрөх юм байна. Үндэсний статистикийн хорооны мэргэжилтний хэлж буйгаар “Гурван сая дахь иргэн хэдэн сарын хэдэнд мэндэлнэ гэдгийг урьдчилан таамаглах аргагүй. Хүн амын өсөлт сар тутамд харилцан адилгүй байдаг” гэв. Статистикийн хороо вэб сайтдаа хүн амын цаг тоолол ажиллуулдаг байсан. Гэтэл сүүлийн хоёр сар түүнийгээ унтраасан байна. Учир …