Эрүүл Мэнд

April, 2014

  • 7 April

    Туяа эмчилгээгээр хорт хавдрыг бүрэн эмчлэх боломжтой

    Я.ЭРДЭНЭТУЯА: ТУЯА ЭМЧИЛГЭЭГЭЭР ХОРТ ХАВДАРЫГ БҮРЭН ЭМЧЛЭХ БОЛОМЖТОЙ Цацраг изотоп болон туяаг эмчилгээнд ашиглах нь” төслийн зохицуулагч, Хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний тасгийн их эмч Я.Эрдэнэтуяатай туяа эмчилгээний талаар ярилцлаа. Туяа эмчилгээний талаар тодорхой ойлголт өгнө үү. Энэ чиглэлийн Олон Улсын төсөлд оролцож ажиллахын ашиг тус, үр дүнгийн талаар яриагаа эхэлье. Туяа эмчилгээ нь хорт хавдарыг эмчилдэг эмчилгээний үндсэн …

  • 4 April

    Хангалтгүй хооллолт “Сүрьеэ өвчин” үүсэхэд нөлөөлдөг

    Ерөнхий: Сүрьеэ өвчин нь янз бүрийн эрхтэн, тэдгээрийн дотор уушгинд гол төлөв нэг ба түүнээс олон тооны үрэвслийн голомт үүсгэдэг халдварт өвчин юм. Ханиад томуутай адил амьсгалын замаар халдварлагддаг учир энэ өвчнөөр хэн ч өвчилж болно. Сүрьеэ өвчин үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс:  • Нийгэм болон байгаль орчны эрүүл ахуйн таагүй байдал • Хангалтгүй хооллолт • Архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэх …

  • 4 April

    “Herbalife” бүтээгдэхүүний талаар дэлхийн хэвлэлүүдээр гарсан сөрөг баримтууд

    Херблайф компанийг үндэслэгч Марк Хьюз дэлхийн хүн амын эрүүл мэндийг хамгаална хэмээн мэдэгдэж байсан ч гаж нөлөө нь асар их болохыг мэргэжилтнүүд баталсаар байна. 1. Херблайфын бүтээгдэхүүнд агуулагдаж буй кофейн нь хүмүүсийг тавгүйтүүлж, сандруулан түгшүүртэй болгодог гэдгийг мэргэжилтнүүд нотолсон байдаг. 2. Херблайф компанийн бүтээгдэхүүнд агуулагдаж буй бодисуудын ихэнх нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байдаг. Мэдээж хэрэг эмийг хэтрүүлэн хэрэглэвэл хор болдог …

  • 3 April

    Дэлхийн эрүүл мэндийн өдөр болох гэж байна

    Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс “Хачгаар дамжих халдварт өвчнөөс сэргийлье” сэдэвт хэвлэлийн бага хурлыг 2014 оны 4-р сарын 7-ны өдрийн 11 цагт “Монгол ньюс” хэвлэлийн хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Энэ жил Дэлхийн эрүүл мэндийн өдөрт зориулан “Дамжуулагчаар дамжих халдварт өвчний сэргийлэлтийг илүү сайн болгоё” уриаг ДЭМБ-аас дэвшүүлж байгаа аж. Зоонозын өвчин судлалын үндэсний төв

  • 3 April

    ДОХ-ын 5 шинэ тохиолдол бүртгэгджээ

    Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд өнгөрөгч гуравдугаар сард нийт 841 хүн хандаж үйлчлүүлсэнээс 40 үйлчлүүлэгчид бэлгийн замаар дамжих халдвар оношлогдож, хяналтанд авагдаж, хавьтлын судалгаа хийж, эмчилгээнд орсон байна. Мөн өнгөрөгч сард ХДХВ-ын халдварын 5 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр лабораториор батлагдсан ХДХВ-ын халдварын нийт тохиолдлын тоо 158 болж, БЗДХ,ХДХВ-ын халдварын тархалтын судалгааны ажлыг  үргэжлэн явагдаж байгаа юм …

  • 2 April

    Чингэлтэй дүүрэг: Эмч, эмнэлэгийн ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ

    Эрүүл мэндийг хамгаалах өдрийг тохиолдуулан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн нийт эмч, эмнэлэгийн ажилтнуудыг Чингэлтэй дүүргийн удирдлага хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, ажил хөдөлмөрийн өндөр амжилт гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа нийт 13 ажилтан, албан хаагчдыг Засаг даргын нэрэмжит шагнал, “Хүндэт тэмдэг”, “Хөдөлмөрийн алтан медаль” –аар шагнан урамшуулсан бөгөөд олон жил эрүүл мэндийн салбарт хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж …

  • 1 April

    11 аймагт Оношилгооны нэгдсэн төв ажиллаж эхэллээ

    Хэнтий аймагт ажиллаж буй Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Оношилгооны төвийн нээлтэд оролцлоо. Ерөнхий сайдын төсвийн 50 тэрбумын багцаас санхүүжүүлж Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Хэнтий, Хөвсгөл аймгуудад Оношилгооны нэгдсэн төв байгуулагдаж, нээлтийн арга хэмжээ эдгээр аймгуудад нэг цаг хугацаанд болсон юм. Энэхүү арга хэмжээнд Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатар болон албаны бусад …

March, 2014

  • 27 March

    Зүрх судас болон даралт ихтэй хүмүүс анхаарлаа хандуулаарай!

    -Зүрхний бах /стенокардия/, амьсгаадалтанд зөгийн балтай сармис уухыг зөвлөдөг. Махны машинаар 10 нимбэг татаж шүүсийг нь шүүж аваад, сармисны 5 булцууг жижиглэж нэмээд 1 литр зөгийн бал хийнэ. Долоо хоног сэрүүн газар тавина. 4 долоо хоногийн туршид өдөрт 6 удаа 4 хоолны халбагаар ууна. -Тогтмол зөгийн балтай тууримын (редька) шүүс, шинэ байцааны шүүс уух, алим идэх нь судас хатуурахаас (атеросклероз) …

  • 26 March

    Монголын шилдэг эмч шалгаруулах “Алтан чагнуур” ёслолын ажиллагаа удахгүй болно

    Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй Монголын шилдэг эмч шалгаруулах “Алтан чагнуур” ёслолын ажиллагааны хэвлэлийн хурал боллоо. Хуралд  Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, дэд дарга Ч.Нарантуяа, ЭМЯ-ны мэргэжилтэн А.Бархас, ХХЭМБНХ-ны гүйцэтгэх захирал Бямбасүрэн, Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлгийн эмч, анхны “Алтан чагнуур”- ын эзэн С.Туяа нар оролцож мэдээлэл хийсэн юм.Эрүүл мэндийн …

  • 26 March

    Эрүүл мэндийн сайдтай 4500 иргэн утсаар холбогджээ

    Засгийн газрын 11-11 төвд ирж байгаа асуулт, санал хүсэлтийн багагүй хувь нь  эрүүл мэндийн салбартай  холбоотой байдаг. Энэ удаа 11-11 төвийн “Уулзах цаг” цахим ярилцлагын зочноор Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцож, утсаар болон цахим хэлбэрээр хандсан 4500 гаруй  иргэнд мэдээлэл өглөө.  Орон нутагт хавдрын шинж тэмдгийг эрт илрүүлэх талаар авч  хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цөөнгүй асуулт ирлээ. 11 аймгийн …

  • 25 March

    Хоёрдугаар шатлалын бүх эмнэлэгт эрэгтэйчүүдийн кабинеттэй болно

    Эрүүл мэндийн яам 2013 оноос эхлэн гуравдугаар сарын 18-ныг “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэнтэй  холбогдуулан 2018 он хүртэл хоёрдугаар шатлалын бүхий л эмнэлэгт эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн кабинет байгуулж, эрэгтэйчүүдийн эмч нарыг бэлтгэх шийдвэр гарчээ. Цаашид эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг төрийн бодлогоор зохицуулж, санхүүжилт олгох, аймаг, дүүрэг бүрт эрэгтэйчүүдийн кабинет байгуулахаар төлөвлөөд байгаа тухайгаа …

  • 24 March

    Улаан бурхан өвчингүй 4 орны тоонд Монгол улс багтжээ

    ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн Австрали, Макао, Монгол, Солонгос  улсууд улаанбурхан өвчний гаралтыг эрс бууруулж чадсан болохыг албан ёсоор зарлажээ. Энэ дөрвөн улс бүсээс дэвшүүлсэн зорилтыг хангасан анхны улс орнууд болсон тухай БНСУ-ын Сөүл хотод болж буй Номхон далайн баруун бүсийн орнуудын Баталгаажуулах хорооны хурлын үеэр онцолсон байна. Улаанбурхан өвчний улмаас дэлхий дээр өдөрт дунджаар 330 хүн нас бардаг, тэдгээрийн …

  • 24 March

    Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг алслагдсан нутгийн хүн амд хүргэх төсөл амжилттай хэрэгжиж байна

    Каритас Чех Олон Улсын байгууллага Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газартай хамтран “Монгол орны алслагдсан бүс нутаг дахь эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нь” төслийг 2011-2013 онд хэрэгжүүлсэн.  Каритас Чех ОУБ нь хүмүүнлэгийн болон хөгжлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч Бүгд Найрамдах Чех Улсын томоохон ашгийн бус хүмүүнлэгийн байгууллага юм. Тус байгууллага нь 2006 оноос Монгол Улсад нийгмийн …

  • 24 March

    Өнөөдөр “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”

    Жил бүрийн 3 дугаар сарын 24-нийг Дэлхийн Сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг.  Энэ жил дэлхийн Сүрьеэтэй тэмцэх өдрийг ‘’Жил бүр дэлхий дээр сүрьеэгээр 9 сая хүн өвддөг ч тэдний 3 сая нь сүрьеэгийн тусламж авч чаддагүй, Сүрьеэгээр өвдсөн хүн бүрийг илрүүлж, эмчилгээнд хамруулж, эдгэрүүлцгээе’’ гэсэн уриатайгаар дэлхий дахинаа тэмдэглэж байна. Сүрьеэгийн тусламж, үйлчилгээ авч чадахгүй байна гэдэг юу гэсэн үг …

  • 21 March

    Өнөөдөр Дауны синдромтой хүмүүсийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр

    Энэ бол шашин шүтлэг, арьс өнгө, нийгмийн байдал зэргээс огт хамаарахгүй илрэх хромосомын эмгэг юм. Хэдийгээр хромосомын эмгэгүүдийг удамшлын өвчин гэж авч үздэг боловч тэд үеэс үед удамшиж дамжих нь ховор.  Учир нь хромосомын эмгэг ихэнхдээ эрүүл хүмүүсийн бэлгийн эсэд үүссэн шинэ мутациар бий болдог. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхийд жилд дауны синдромтой 20 мянга орчим хүн нас бардаг. …